Ерөнхийлөгчдийн сургаал
Бүлэг 17: Авралын агуу төлөвлөгөө


Бүлэг 17

Авралын агуу төлөвлөгөө

“Авралын агуу төлөвлөгөө бол бидний анхаарлын төвд байх ёстой сэдэв бөгөөд хүн төрөлхтөнд соёрхсон тэнгэрийн охь манлай бэлгүүдийн нэг гэж тооцогдох учиртай.”

Иосеф Смитийн амьдралаас

1831 оны есдүгээр сард Бошиглогч Иосеф Смит гэр бүлийнхээ хамт Көртландаас зүүн өмнөд зүгт 48 км-т орших Огайогийн Хайрам уруу шилжжээ. Тэнд тэд Жон Жонсон, Алис Жонсон (бас Элса гэдэг байсан) нарын гэрт жил орчим амьдарчээ. Бошиглогч Библийн Иосеф Смитийн Орчуулгынхаа ихээхэн ажлыг эднийд хийсэн ажээ.

“Миний дуудлагын нэг хэсэг”1 хэмээн Бошиглогчийн нэрлэсэн энэхүү агуу ажил авралын төлөвлөгөөний тухай бидний ойлголтод чухал хувь нэмэр оруулдаг билээ. Библийн Хаан Жеймсийн хувилбарт сүнсээр нөлөөлөгдсөн засвар оруулах ажлыг эхлэхийг Их Эзэн түүнд зарлиг болгосон 1830 оны зургадугаар сард Бошиглогч энэ ажлыг эхэлсэн байна. Библид зарим чухал асуудал байхгүй болсныг нь Бошиглогч бүр дээр үеэс мэддэг байжээ. Моронай Библийн зарим хэсгийг бидний Библид [тэдгээрийг уншдагаас] “бага зэрэг өөрөөр эш татсаныг” (Иосеф Смит-Түүх 1:36) тэрээр ажигласан аж. Тэрээр 1 Нифай 13:23-29-ийг орчуулж байхдаа, “олон тодорхой болоод хамгийн эрхэм чухал зүйлс” түүний дотор “Их Эзэний олон гэрээ” (1 Нифай 13:26) Библиэс алга болсныг мэдсэн ажээ.

Бошиглогч хожим нь өгүүлсэн нь: “Анхны зохиогчдын гараас ирсэн үед Библийг хүмүүс хэрхэн ойлгож уншдаг байсныг би төсөөлж байна. Мэдлэггүй орчуулагчид, хайнга бичээчид, эсвээс зальтай, завхарсан санваартнууд олон алдаа гаргажээ.…[Еврей 6:1] дэх зөрчлийг харцгаая л даа-’Тиймээс Христийн тухай анхдагч ойлголтыг орхиж, төлөвшилт уруу тэмүүлцгээе.’ Хэрэв хүн Христийн сургаалын зарчмуудыг орхих юм бол, яаж уг зарчмуудаар аврагдаж чадах юм бэ? Энэ бол зөрчил. Би үүнд итгэдэггүй. Би үүнийг дараах байдалтай байх ёстой гэж бодож байна -’Тиймээс Христийн сургаалын зарчмуудыг орхихгүйгээр төлөвшилт уруу тэмүүлцгээе.’ ”2

Иосеф Сүнсээр удирдагдан, Библийг судлахад гурван жилийг зориулж, бичвэрт олон мянган засвар оруулж, алга болсон мэдээллийг сэргээсэн ажээ. Энэхүү сэргээсэн мэдээлэл нь өнөөдрийг хүртэл Библид тодорхой бус байсан олон сургаалыг гайхамшигтайгаар тайлбарласан билээ. Библийн бичвэрт оруулсан сүнсээр нөлөөлөгдсөн засварыг Библийн Иосеф Смитийн Орчуулга гэдэг. Иосеф Смитийн Орчуулгаас олон зуун хэсгийг эдүгээ Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн, Хаан Жеймсийн Библийн Хувилбарын хэвлэлд оруулсан байдаг.

Библийн Бошиглогчийн орчуулга бол түүний сүнслэг боловсролын үзүүлэлт, сайн мэдээний үнэний чухал сэргээлт юм. Тэрээр Хуучин, Шинэ Гэрээнүүдийг хянан засварлах үед Библийн хэсгүүдийг тодруулсан болон тайлбарласан илчлэлтүүдийг олон удаа хүлээн авсан ажээ. Бошиглогч ийм байдлаар олон сургаал, түүний дотор эдүгээ Сургаал ба Гэрээний 74, 76, 77, 86, 91-р хэсгүүд тэрчлэн Сургаал ба Гэрээний бусад олон хэсэг дэх сургаалуудын зарим хэсгийг Их Эзэнээс хүлээн авчээ.

Бошиглогч Библийн орчуулгыг 1830 оны зургадугаар сард анх эхлэхэд, Их Эзэн Мосегийн бичээсийн томоохон хэсгийг түүнд илчилсэн ажээ. Энэ хэсэг нь Агуу Үнэт Сувд дахь Мосегийн Номны бүлэг 1 болсон юм. Энэ бүлэгт Мосе Бурханыг харж түүнтэй ярилцсан үзэгдэл-Иосеф Смит “үнэт бяцхан хэсэг,” “хүч чадлын сэлбэг”3 хэмээн нэрлэсэн гайхамшигт үзэгдлийн тухай өгүүлдэг. Энэ үзэгдэлд Бурхан авралын агуу төлөвлөгөөний үндсэн зорилгыг Мосед заасан юм:

“Мөн Их Эзэн Бурхан Мосед хандан ярьж, хэлэв: … Учрыг болгоогтун, үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах нь миний ажил мөн миний алдар суу бөлгөө” (Мосе 1:37, 39).

Авралын төлөвлөгөөг бүрдүүлдэг сургаал, ёслол болон амлалтуудыг эдгээр эцсийн өдрүүдэд Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан илчилсэн билээ. Бошиглогч энэхүү төлөвлөгөөний ач холбогдлыг тодорхой ойлгосон хүний хувьд: “Авралын агуу төлөвлөгөө бол бидний анхаарлын төвд байх ёстой сэдэв бөгөөд хүн төрөлхтөнд соёрхсон тэнгэрийн охь манлай бэлгүүдийн нэг гэж тооцогдох учиртай”4 гэж мэдэгдсэн юм.

Иосеф Смитийн сургаапаас

Есүс Христ мөнх бус байдчын өмнөх дэлхийд Аврагчаар сонгогдсон бөгөөд бид авралын төлөвлөгөөг хүлээн зөвшөөрсөн юм.

“Тэнгэр дэх эхний зохион байгуулалт дээр бид бүгдээрээ байсан бөгөөд Аврагч сонгогдож, томилогдохыг бас авралын төлөвлөгөө боловсрогдохыг харж, үүнийг хүлээн зөвшөөрсөн юм.”5

“Их Эзэн [бол] Мелкизедекийн жаягийн дагуу үүрдийн санваартан бөгөөд дэлхийн сууринаас өмнөх үеэс хойш Бурханы тослогдсон Хүү байгаа билээ [Дуулал 110:4-ийг үз].”6

“Есүс Христийн аврал чөтгөрийг ялахын тулд бүх хүмүүний төлөө үйлдэгдсэн юм.… Христийг дуулгавартай дагахаас нааш хүн бүхэн зовох болно.

“Тэнгэрт зөрчил гарсан нь юу вэ? гэвэл зарим хүмүүс аврагдахгүй байж болох юм гэж Есүс хэлсэн бол чөтгөр бүх хүмүүсийг аврах болно гэж хэлээд өөрийнхөө төлөвлөгөөг их зөвлөлд танилцуулсан аж. Их зөвлөл Есүс Христийн төлөө саналаа өгсөн юм. Ингээд чөтгөр Бурханы эсрэг бослого гаргаж, өөрийг нь дэмжсэн бүхэнтэй хамт хөөгдсөн билээ.”7

Бид бол мөнхийн хүмүүн биес юм. Бид Бурханы хуулиудад дуулгавартай байснаар өргөмжлөл өөд ахин дэвшиж чадна.

Бошиглогч Иосеф Смит дараах илнлэлтийг 1833 оны таөдугаар сард Их Эзэнээс хүлээн авсан нъ хожим нь Сургаал ба Гэрээний 93:29-д цэдэглэгджээ: “Эхлэлд хүмүун тэрчлэн Бурхантай хамт байсан юм. Оюун. билэг буюу үнэний гэрэл нъ бүтээгдээгүй буюу хийгдээгүй юм, мөн чухамдаа ийм байж ч чадахгүй болой.” 1844 оны дөрөвдүгээр сард Бошиглогч ийн заажээ: “Хүмүүний өргөмжлөлийн үр дагавар болсон өөр нэг ярилцах сэдэв надад байна.… Энэ бол нас барагсдын амилуулалтын сэдэв, тухайлбал хүний сэтгэл санааоюун ухаан-үхэшгүй сүнстэй холбоотой юм. Сүнс хаанаас ирсэн юм бол? Бүх эрдэмтэн мэргэд болон шашны профессорууд үүнийг Бурхан эхлэлд бүгээсэн гэдэг. Гэвч энэ нь тийм биш юм. Чухам эл санаа нь миний бодоход хүмүүнийг жижигрүүлж байна. Энэ сургаалд би итгэдэггүй. Би арай илүү мэднэ. Дэлхийн бүх хязгаар та нар үүнийг сонс. Учир нь Бурхан надад ийн хэлсэн билээ. Та нар надад итгэхгүй байсан ч энэ нь үнзнийг үр нөлөөгүй болгож чадахгүй.…

Хүмүүний сүнсний үхэшгүй байдлын талаар би тогтож ярья. Сүнснүүдийн оюун билэг үхэшгүй учраас үүнд эхлэл гэж байх уу? гэж асуух нь учир шалтгааны үндэстэй юм. Сүнснүүдийн оюун билэг эхлэлгүй юм, бас төгсгөл ч гэж байхгүй. Энэ бол үндэслэлтэй учир шалтгаан мөн. Эхлэлтэй зүйл төгсгөлтэй байх учиртай. Сүнс байгаагүй цаг үе гэж хэзээ ч байхгүй.…

… Би хуруунаасаа бөгжөө аваад үүнийг хүний үхэшгүй хэсэг-оюун ухаантай нь зүйрлүүлье. Хүний оюун ухаан эхлэлгүй учраас үхэшгүй. Бөгжийг хоёр хэсэг болгон хуваалаа гэж бодъё. Тэгвэл энэ нь эхлэл ба төгсгөлтэй болно. Харин бөгжийг дахиад нийлүүлбэл энэ нь нэгэн мөнхийн эргэлт болно. Хүний сүнс үүн лүгээ адил юм. Энэ нь эхлэлтэй байх аваас Их Эзэн амьдын адил, төгсгөлтэй байх болно. Хүний сүнс эхлэлтэй хэмээн бүтээлтийн эхлэлээс хойш хэлсээр буй бүх мунхаг хүмүүс, эрдэмтэн мэргэд болон ухаантнууд уг сүнс төгсгөлтэйг нотлох ёстой. Хэрэв энэ сургаал үнэн бол хүний сүнс орших нь төгсгөлтэй байна гэсэн сургаал үнэн болж таарна. Хэрэв минийх зөв байвал хүмүүний сүнсийг бүтээх хүч Бурханд ерөөсөө хэзээ ч байгаагүйг байшингийн дээвэр дээрээс зоригтойгоор тунхаглахсан. Бурхан өөрийгөө бүтээж чадахгүй биз дээ.

Оюун билэг мөнх бөгөөд өөрөө оршин тогтнох зарчим дээр оршдог. Энэ бол эрин зуунаас эрин зуунд байсаар ирсэн сүнс бөгөөд энэ нь бүтээгдээгүй. Дэлхийд Бурханы илгээсэн аливаа оюун ухаан болон сүнснүүд өргөжин тэлэх чадвартай юм.

“Хүмүүний анхдагч зарчмууд бол Бурхантай хамт өөрөө орших явдал мөн. Бурхан өөрөө сүнснүүд болон алдар суугийн дунд байгаагаа мэдсэн аж. Тэрээр илүү оюун билэгтэй учраас бусад өөрөө оршдог биес түүнтэй адилхан болж хөгжих боломжтой байх хуулиудыг бий болгох нь зохимжтой гэж үзсэн ажээ. Бурхантай харилцах бидний харилцаа мэдлэгээрээ өсөн хөгжих нөхцөлд биднийг тавьдаг. Өөрөөс нь сул дорой оюун билгүүд түүнтэй хамт өргөмжлөгдөхийн тулд, тэдэнд нэг алдар суу нөгөө алдар суугийн дараа ирэхийн тулд, сүнсний дэлхийд тэд аврагдахад шаардлагатай бүх мэдлэг, хүч, алдар суу болон оюун билэг тэдэнд байхын тулд зааварчлах хуулиудыг бий болгох хүч Түүнд байдаг билээ.”8

“Бурхан хүнийг зааварлах чадварлаг оюун ухаан, оюун билгийн чадвартайгаар бүтээсэн гэж бид үздэг. Оюун ухаант хүмүүнд тэнгэрээс ирдэг гэрэлд анхаарал, хүч чармайлт тавихын хэрээр оюуны чадвар нь өсөн нэмэгдэж болно. Тийнхүү хүн төгөлдөржилтөд ойртох тусам үзэл бодол нь тод томруун, таашаал нь илүү агуу болж, амьдралдаа тохиолдох хорон муу зүйлсийг даван туулж, нүгэл үйлдэх аливаа хүслийг орхидог. Мөн эртний гэгээнтнүүдийн адил тэрээр Бүтээгчийнхээ хүч, алдар суунд өлгийдөгдөх хүртлээ итгэл нь хөгжиж, Түүнтэй хамт амьдрахаар дээш аваачигддаг билээ. Гэвч энэ бол хүмүүн агшин зуурт хүрч чадах нөхцөл биш гэж бид үздэг.”9

Бид бие махбодтой болох, мэдлэг эзэмших, бэрхшээлийг итгэлээр даван туулахын тулд дэлхийд ирсэн юм.

“Бүх хүмүүс үхэх ёстойгоо мэддэг. Бид амьдрал, үхэл нэг нэгнээ халдаг нөхцөлийн учир шалтгаан, биднийг энэ дэлхийд ирэхэд Бурханы төлөвлөгөө ямар үүрэг гүйцэтгэсэн, бидний ирэлтийн зорилго юу болох, дэлхий дээр бидэнд ямар зовлон зүдгүүр тохиолддог, эцэст нь бид дэлхийг орхин одох нь зайлшгүйг ойлгодог байх нь чухал юм. Бид энэ дэлхийд ирээд, дараа нь үхэж, цаашид энд байхгүйгээр хорвоог орхидгийн зорилго юу юм бэ? Бурхан энэ асуудлаар ямар нэг зүйлийг илчилсэн байх ёстой гэж бодох нь л үндэстэй бөгөөд бид энэ сэдвийг аливаа бусад сэдвээс илүү чухалчлан судлах ёстой. Бид үүнийг өдөр ч, шөнө ч үргэлж судлах ёстой. Учир нь дэлхий өөрсдийнхөө үнэн нөхцөл байдал болон [Бурхантай] ямар хүйн холбоотойгоо мэдэхгүй байна.”10

“Дэлхийн сууринаас өмнөх Бурханы төлөвлөгөөгөөр бид асрыг [бие махбодыг] авч, дэлхийг даван туулж, итгэл бишрэлээр дамжуулан нойрсогсдоос амилуулалтыг олж, ингэснээрээ алдар суу, хүндэтгэл, хүч, эзэгнэлд хүрэх ёстой.”11

“Бид бие махбодтой болж, үүнийгээ селестиел хаант улсад Бурханы өмнө цэвэр ариунаар нь аваачихын тулд дэлхийд ирсэн билээ. Аз жаргалын агуу зарчим нь бие махбодтой болоход оршино. Чөтгөрт бие махбод байдаггүй. Энэ нь түүнд оногдуулсан шийтгэл юм. Тэрээр хүний асрыг олж авахдаа баяртай байдаг бөгөөд Аврагчаар хөөгдөхдөө сүрэг гахайнд оруулахыг түүнээс гуйсан нь огт биегүй байснаас гахайн биенд орохыг дээр гэж үзсэн нь эндээс харагдаж байна. Бие махбодтой бүх амьд юмс биегүй юмсын дээр хүчтэй байдаг.”12

Аврал гэдэг бол хүмүүн бүх дайснаасаа аврагдах явдал мөн. Учир нь хүмүүн үхлийг ялах хүртлээ аврагдаж чадахгүй.…

“Мөнхийн дэлхий дэх сүнснүүд энэ дэлхий дэх сүнснүүдтэй адилхан юм. Энэ дэлхийд ирж бие махбодтой болоод дараа нь үхэж, дахиад босч ирэн, алдар суут бие махбодтой болсон мөнх бус байдлын өмнөх сүнснүүд, чөтгөртэй адилхан, бие махбодгүй, эсвээс анхныхаа байдалд үлдсэн сүнснүүдийн дээр эрх мэдэлтэй байдаг. Чөтгөрт оногдуулсан шийтгэл бол тэднийг хүмүүсийнхтэй адилхан бие махбодгүй болгосон явдал мөн.”13

Мэдлэгийн зарчим бол авралын зарчим мөн. Энэхүү зарчмыг итгэлтэй, шаргуу хичээнгүй хүмүүс ойлгож чадна. Харин аврагдахад хангалттай мэдлэгийг эзэмшээгүй хүн бүр буруутгагдана. Авралын зарчим нь Есүс Христийн тухай мэдлэгээр дамжин бидэнд өгөгддөг.

Аврал гэдэг бол бид бүх дайснаа ялж тэднийг хөл дороо оруулах чухамхүү тэр арга хэрэгсэл мөн. Бид энэ дэлхийд бүх дайснаа хөл дороо оруулах хүчтэй, ирэх дэлхийд бүх муу ёрын сүнснүүдийг ялах мэдлэггэй болсон үед бүх дайснуудаа хөл дороо оруулж ноёрхсон Есүсийн жишээгээр аврагдана. Эцэст нь устгагдах дайсан бол үхэл мөн [1 Коринт 15:25-2б-г үз].

Энэ сэдвийн зарчмуудын талаар цөөхөн хүмүүс боддог байх. Хүн бие махбодоороо бус аваас энэхүү авралыг олж чадахгүй.

“Энэ дэлхийд хүн төрөлхтөн аминч, шуналтай, бие биенээсээ илүү гарахын төлөө улайрдаг нь жам ёсны юм. Гэвч бас өөрсдийгөө ч өрөөл бусдыг ч төлөвшүүлэх хүсэлтэй нэлээд хүмүүс байдаг. Үүнчлэн өөр ертөнцөд олон янзын сүнс байдаг аж. Зарим нь онцгой давуу байхыг эрэлхийлдэг. Жишээ нь Люсифер унах үедээ ийм байжээ. Тэрээр хууль бус юмсыг эрэлхийлж байв. Тиймээс тэрээр доош хаягдсан. Мөн түүнтэй хамт олон нь хөөгдсөн гэдэг билээ. Түүнд оногдуулсан хамгийн хүнд шийтгэл бол биегүй болгосон явдал мөн. Энэ бол түүний шийтгэл.”14

Бурхан бидэнд ёс суртахууны сонгох эрх , бурууг биш зөвийг сонгох хүчийг соёрхсон билээ.

“Хүмүүс авралыг олж авахыг хүсвэл тэд энэ дэлхийг орхихоосоо өмнө, дэлхий бий болохоос өмнө хөдөлбөргүй хууль болж тогтсон дүрэм, зарчмуудын эрхшээл дор байх ёстой.… Сүнсний болон тэнгэрийн ертөнцүүд тэрчлэн тзнгэрлэг биесийг хамгийн төгс жаяг болоод зохицолтойгоор зохион байгуулсан ажээ. Сүнсний болон тэнгэрийн ертөнцүүдийн зааг хязгаар эгнэгт тогтоогдсон бөгөөд тэнгэрт байхдаа үүнийг өөрсдөө сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол бидний анхны эцэг эх дэлхий дээр хүлээн зөвшөөрсөн юм. Иймээс мөнх амьдралыг хүсэн хүлээдэг, дэлхий дээрх бүх хүмүүс мөнхийн үнэний зарчмуудыг хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ хүлээн авах нь чухал юм.”15

“Бүх хүмүүс сонгох эрхтэй. Учир нь Бурхан үүнийг томилсон билээ. Тэрээр хүн төрөлхтөнд ёс суртахууны сонгох эрхийг бий болгож, сайныг эсвэл мууг сонгох хүчийг тэдэнд өгсөн. Энэ бол оюун санааны амар амгаланг авчирдаг сайн сайхан бүхнийг энэ амьдралд эрэлхийлж, Ариун Сүнсэнд баяр баяслыг эдлэн, ирэх амьдралд Түүний баруун гар талд бүрэн дүүрэн баяр баясал, аз жаргалыг олохын тулд энэ амьдралд ариун замыг сонгох эсвэл хилэнцэт замыг сонгон, нүглээ үргэлжлүүлж, Бурханы эсрэг тэмцсэнээр энэ дэлхийд бодгальдаа ял зэмлэлийг хурааж, ирэх дэлхийд мөнхийн шинж чанараа алдах явдал мөн.”16

“Хэрэв бид сэтгэл зүрхээрээ зөвшөөрч, боломж олгохгүй бол Сатан биднийг уруу татаж чадахгүй. Чөтгөрийг сөрөн зсзргүүцзх чадвартай байдаг нь бидний төрөлхийн мөн чанар юм. Хзрзв бид ийм байдлаар бүтззгдззгүй бол өөрсдийнхөө төлөө чөлөөтзйгөөр сонгох боломжгүй байхсан билзз.”17

“Хэрэв бид чөтгөрт боломж олгохгүй л бол биднийг уруу татах хүч түүнд байдаггүй. Бид Бурханаас ирдзг аливаа зүйлийг зсзргүүцсзн тзр агшинд л чөтгөр хүчтзй болдог.”18

1841 оны таөдугаар сарын 15-нд Бошиглогч ГэгээнтнүүЪэЪ хандан үг хэлжээ: “Бидний үйлдсзн нүгзл хилзнцийн улмаас ерөнхийдөө Сатаныг буруутгадгийг … Ерөнхийлөгч Иосеф Смит ажиглажээ. Хэрэв тэрээр бидний үйлдсэн аливаа ёс бус бүхний шалтгаан нь юм бол хүмүүсийг юунд зэмлэн буруутгах билээ. Нүгэл хилэнц үйлдэхийг чөтгөр хүн төрөлхтөнд албадан тулгаж чадахгүй шүү дээ. Аливаа үйлдэл сайн дурынх байдаг. Бурханы Сүнсийг эсэргүүцдэг хүмүүс уруу таталтанд хөтлөгдөх нь амархан байдаг бол энэхүү агуу алдар сууг хүртэгчид болохоос татгалзсан хүмүүсээс тэнгэрийн харилцаа татан авагддаг билээ. Бурхан албадлагын аливаа арга хэрэгслийг ашигладаггүй, чөтгөр ч бас ингэж чаддаггүй. Олон хүний оюун бодолд байдаг ийм санаа [эдгээр сэдвээрх] утга учиргүй юм.”19

Элиза Р.Снөү тэмдэглэсэн нъ: “Би ариун журмын замаар хэр зэрэг хурдан өсч хөгжиж байгааг тэрээр анхаарсангүй гэж [Иосеф Смит] хэлэв. Нүгэл хилэнцийг эсэргүүц. Тэгвэл аюул байхгүй болно. Хилэнцэт бүхнийг эсэргүүцдэг тэднийг Бурхан, хүмүүс, тэнгэр элчүүд буруутган зэмлэхгүй. Бас чөтгөр ч ингэж чадахгүй. Хилэнцэт бүхнийг эсэргүүцдэг гэм зэмгүй хүмүүсийг унагаахад чөтгөр Иеховаг унагаах гэж оролдсон шиг өчүүхэн амжилт олж болох юм.”20

Судлах болон заах зөвлөмж

Энэ бүлгийг судалж, заахаар бэлтгэхдээ доорх санаануудыг ашигла. Нэмэлт тусламжийг хуудас vii-xii-оос үз.

  • Бошиглогч Иосеф Смитэд өгсөн илчлэлтүүдийн улмаас авралын төлөвлөгөө болон амьдралын зорилгын тухай ямар үнэнүүдийг бид мэддэг болсон бэ? Эдгээр үнэнүүд танд хэрхэн тусалсан бэ?

  • Иосеф Смит, авралын төлөвлөгөө бол “бид энэ сэдвийг аливаа бусад сэдвээс илүү чухалчлан судалж” (хуудас 239), “бидний чанд анхаарал төвлөрүүлэх ёстой сэдэв” хэмээн заажээ (хуудас 236). Бид авралын төлөвлөгөөг ямар арга замаар судалж болох вэ? Бид өдөр тугмынхаа үйл ажиллагаанд авралын төлөвлөгөөг анхаарлынхаа төвд байлгахын тулд юу хийж болох вэ? Бид авралын төлөвлөгөөг ямар арга замаар бусдад зааж болох вэ?

  • Тэнгэрт болсон Зөвлөгөөний тухай бидний мөнхийн мөн чанарын тухай Иосеф Смитийн сургаалыг нэгтгэн дүгнэ (хуудас 236-238). Эдгээр сургаалуудын тухай мэдэх нь дэлхий дээрх амьдралд тань хэрхэн адислал болж чадах вэ?

  • “Дэлхийд Бурханы илгээсэн аливаа оюун ухаан болон сүнснүүд өргөжин тэлэх чадвартай юм” хэмээн Бошиглогч Иосеф (хуудас 238) гэрчилжээ. Энэ нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ? Сорилтуудыг даван туулахад, өөрийнхөө үнэ цэнэ, чадварыг үнэлэхэд бас бусад хүмүүстэй харьцахад чинь энэ үнэн хэрхэн нөлөөлж болох вэ?

  • Хуудас 238-ын доод талаас эхэлсэн догол мөрийг унш. Бид “тэнгэрээс ирдэг гэрэлд … анхаарал, хүч чармайлт тавихад” хүлээн авдаг адислалуудыг тунгаан бод.

  • Бие махбодтой байхын ач холбогдлын тухай Иосеф Смитийн сургаалыг нэгтгэн дүгнэ (хуудас 238-240). Энэ мэдлэг бие махбоддоо анхаарал тавихад бидэнд хэрхэн нөлөөлж болох вэ?

  • Хуудас 241 дээрх сүүлчийн догол мөр, хуудас 241 дээрх эхний догол мөрийг унш. Сонгох эрхээ эдлэхэд чинь эдгээр сургаалууд танд ямар учир холбогдолтойг бод. Сатаны нөлөөг эсэргүүцэхийн тулд бидний хийж болох зарим зүйл юу вэ?

Холбогдох судрууд: 2 Нифай 2:25; 9:6-12; Нифай 34:31-33; С ба Г 76:25-32; 101:78; Абрахам 3:22-25

Эшлэл

  1. History of the Church, 1:238; “History of the Church” (гар бичмэл)-ээс, book A-1, x. 175, Сүмийн Архив, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм, Солт Лейк хот, Юта.

  2. History of the Church, 6:57-58; догол мөр өөрчлөгдсөн; 1843 оны 10-р сарын 15-нд Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан тэмдэглэлийг хийсэн Виллард Ричардс; мөн хавсралт, хуудас 562, 3-ыг үз.

  3. History of the Church, 1:98; “History of the Church” (гар бичмэл)-ээс, book A-1, олон зүйлээс бүрдсэн баримт бичгүүд, Сүмийн Архив.

  4. History of the Church, 2:23; “The Elders of the Church in Kirtland, to Their Brethren Abroad,” 1834 оны 1-р сарын 22, Evening and Morning Star-д нийтлэгджээ, 1834 оны 4-р сар, х. 152.

  5. Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан он саргүй лекцийн тэмдэглэлд Виллям Клейтон эш татжээ; Л.Жон Натталл, “Extracts from William Clayton’s Private Book,” x. 7, Journals of L. John Nuttall, 1857-1904, L. Tom Perry Special Collections, Бригам Янгийн Их Сургууль, Прово, Юта; хуулбар Сүмийн Архивт байгаа.

  6. “Baptism,” Times and Seasons-д нийтлэгдсэн редакцийн өгүүлэл, 1842 оны 9-р сарын 1, х. 905; зөв бичгийн дүрэм, том үсгийн дүрэм шинэчлэгдсэн; Иосеф Смит энэ тогтмол хэвлэлийн эрхлэгч байжээ.

  7. History of the Church, 6:314; 1844 оны 4-р сарын 7-нд Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан тэмдэглэлийг хийсэн Вилфорд Вудрафф, Виллард Ричардс, Томас Буллок, Виллям Клейтон нар.

  8. History of the Church, 6:310-312; том үсгийн дүрэм шинэчлэгдсэн; 1844 оны 4-р сарын 7-нд Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан тэмдэглэлийг хийсэн Вилфорд Вудрафф, Виллард Ричардс, Томас Буллок, Виллям Клейтон нар; мөн хавсралт, хуудас 562, зүйл 3-ыг үз.

  9. History of the Church, 2:8; “The Elders of the Church in Kirtland, to Their Brethren Abroad,” 1834 оны 1-р сарын 22, Evening and Morning Star-д нийтлэгджээ, 1834 оны 2-р сар, х. 135.

  10. History of the Church, 6:50; 1843 оны 10-р сарын 9-нд, Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан тэмдэглэлийг хийсэн Виллард Ричардс, Times and Seasons-д нийтлэгджээ, 1843 оны 9-р сарын 15, х. 331; Times and Seasons-ын энэ дугаар хожуу нийтлэгджээ.

  11. 1843 оны тавдугаар сарын 21-нд Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан лекцийн тэмдэглэлд Марта Жейн Нөүлтон Корей эш татжээ; Martha Jane Knowlton Coray, Notebook, Сүмийн Архив.

  12. Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан он сар нь мэдэгдээгүй лекцийн тэмдэглэлд Виллям Клейтон эш татжээ; L. John Nuttall, “Extracts from William Clayton’s Private Book,” x. 7-8, Journals of L. John Nuttall, 1857-1904, L. Tom Perry Special Collections, Бригам Янгийн Их Сургууль, Прово, Юта; хуулбар нь Сүмийн Архивт байгаа.

  13. History of the Church, 5:403; 1843 оны тавдугаар сарын 21-нд Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан тэмдэглэлийг хийсэн Виллард Ричардс; мөн хавсралт, хуудас 562, зүйл 3-ыг үз.

  14. History of the Church, 5:387-388; 1843 оны тавдугаар сарын 14-нд, Иллинойн Елрөүмд Иосеф Смитийн уншсан тэмдэглэлийг хийсэн Вилфорд Вудрафф; мөн хавсралт, хуудас 562, зүйл 3-ыг үз.

  15. History of the Church, 6:50-51; догол мөр өөрчлөгдсөн; 1843 оны 10-р сарын 9-нд, Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан тэмдэглэлийг Виллард Ричардс хийж, Times and Seasons-д нийтлүүлжээ, 1843 оны 9-р сарын 15, х. 331; Times and Seasons-ын энэ дугаар хожуу нийтлэгджээ; мөн хавсралт, хуудас 562, зүйл 3-ыг үз.

  16. History of the Church, 4:45, зүүвэр тайлбар; Тэргүүн зөвлөл болон дээд зөвлөлөөс Огайогийн Көртландын баруун хэсэгт амьдарч байсан Гэгээнтнүүдэд бичсэн захидлаас, 1839 оны 12-р сарын 8, Коммерс, Иллиной, Times and Seasons-д нийтлэгджээ, 1839 оны 12-р сар, х. 29.

  17. 1841 оны эхээр Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан лекцийн тэмдэглэлд Виллям П.МкИнтайре эш татжээ; William Patterson Mclntire, Notebook 1840-1845, Сүмийн Архив.

  18. Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан он сар нь мэдэгдээгүй лекцийн тэмдэглэлд Виллям Клейтон эш татжээ; L. Иохан Nuttall, “Extracts from William Clayton’s Private Book,” х. 8, Journals of L. John Nuttall, 1857-1904, L. Tom Perry Special Collections, Бригам Янгийн Их Сургууль, Прово, Юта; хуулбар нь Сүмийн Архивт байгаа.

  19. History of the Church, 4:358; хаалтан дахь үгс эх баримт бичигт байгаа; догол мөр өөрчлөгдсөн; 1841 оны тавдугаар сарын 16-нд Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан тэмдэглэлийг хийсэн Times and Seasons, 1841 оны зургадугаар сарын 1, х. 429.

  20. History of the Church, 4:605; цэг тэмдэг шинэчлэгдсэн; 1842 оны 4-р сарын 28-нд Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан тэмдэглэлийг хийсэн Элиза Р.Снөү.

Зураг
Christ speaking to Moses

“Мөн Их Эзэн Бурхан Мосед хандан ярьж, хэлэв: … Учрыг болгоогтун, үхэшгуй байдал хийгээд мөнх амьЪралыг хүмүүнЪ тохиолгон авчрах нь миний ажил мөн миний алдар суу бөлгөө.”

Зураг
father reading

“Дэлхийн сууринаас өмнөх Бурханы төлөвлөгөөгөөр биЪ асрыг [бие махбоЪыг] авч, дэлхийг итгэл бишрэлээр даван туулах явдал байв.”