Ерөнхийлөгчдийн сургаал
Бүлэг 22: Мөнхийн үнэнүүдийн тухай мэдлэгтэй болох нь


Бүлэг 22

Мөнхийн үнэнүүдийн тухай мэдлэгтэй болох нь

“Хүн мэдлэгтэй болохоос өмнө аврагдахгүй.”

Иосеф Смитийн амьдралаас

Бошиглогч Иосеф Смит “мэдлэгт дурладаг” байсан тухай Жорж К.Каннон бичжээ. “Тэрээр мэдлэгийг зөв шударгаар ашиглахаас ирдэг хүчнийх нь төлөө үүнд дурладаг байв. Тэрээр тэнгэртэй харилцсан тухайгаа үл итгэгч дэлхийд анх мэдэгдсэн өдрөөс эхэлсэн олон зовлон зүдгүүрийн дунд оюун билгийн чадавхиараа үргэлж өсөн дэвжиж байлаа. Их Эзэн түүнд суралцахыг зарлиг болгосонд. … тэрээр дуулгавартай дагасан. Ариун Сүнсээр идэвхжин сэргэсэн түүний оюун ухаан бүх үнэн зарчмыг түргэн ойлгож, мэдлэгийн салбаруудыг нэг нэгээр гаргуун сайн эзэмшиж, эдгээр салбаруудаар багш болсон юм.”1

1833 онд Бошиглогч Көртландын хэсэг Гэгээнтэнд сайн мэдээг заах ховорхон боломж тохиожээ. Тэр жилийн нэгдүгээр сард Бошиглогч Их Эзэний зарлигийн дагуу (С ба Г 88:127-141-ийг үз), санваар эзэмшигчдийг үйлчлэлийн ажилд нь сурган дадлагажуулах болон сайн мэдээг номлоход бэлтгэхийн тулд Бошиглогчдын Сургуулийг зохион байгуулжээ. Уг сургууль Бошиглогчийн амьдарч байсан Ньюел К.Витнейн дэлгүүрийн хоёрдугаар давхарт байрлаж байв. 25 орчим ах нар хичээллэдэг байснаас зарим нь сайн мэдээг судлах онцгой боломжийн төлөө хэдэн зуун километр холоос ирсэн байжээ. Энэ өрөө 3.35 м х 4.27 м хэмжээтэй байсан аж. Эдгээр эрчүүдээс олон нь хожим Төлөөлөгч, Далууд болон Сүмийн бусад удирдагчид болжээ. Бошиглогч болон бусад ах нар үе үе хэл судалдаг байсан ч, өглөө эртнээс үдээс хойш оройхон болтол шаргуу хичээллэж, гол анхаарлаа сайн мэдээний сургаалууд дээр төвлөрүүлдэг байв. Энэ сургууль дөрвөн cap үргэлжилсэн ажээ. Ийм сургуулиуд хожим нь Көртланд, Миссурид нээгдэхэд хэдэн зуун хүн оролцжээ.

1833 оны хоёрдугаар сарын 27-нд болсон уг сургуулийн цугларалт дээр Бошиглогч нэг чухал илчлэлт хүлээн авсан. Сүмийн эхний жилүүдэд архи, тамхи, кофе, цайг хэрэглэх нь нийгэмд ч, Сүмийн гишүүдийн дунд ч нийтлэг байв. Ах нар сургууль дээр тамхи хэрэглэдэг байсныг Бошиглогч хараад санаа нь ихэд зовсон аж. Бригам Янг энэ тухай дурссан нь: “Ах нар өглөөний цайны дараа өрөөнд цуглаад хамгийн түрүүнд гаансаа асааж, тамхи татан хаант улсын агуу зүйлсийн тухай яриа хөөрөө өрнүүлдэг байв. … Бошиглогч хичээл заахаар өрөөнд орж ирэхэд, олон удаа тамхины утаа битүү хөшиглөсөн байдаг байлаа. Үүний улмаас бас [зажилдаг тамхинаас] бохиртож муухай болсон шалыг цэвэрлэдэг байсан эхнэр нь гомдоллосноос Бошиглогч уг асуудлыг тунгаан бодож, ахлагч нар тамхи хэрэглэж байгаа талаар Их Эзэнээс асууж, үүний хариу болгон Мэргэн Ухааны Үг гэгддэг илчлэлтийг хүлээн авсан юм.”2

Сая сая хүн энэ илчлэлтэн дэх зөвлөгөөг дагаснаар материаллаг болон сүнсний адислалуудыг, түүний дотор Бурхан зарлигуудыг дуулгавартай дагаж амьдардаг хүмүүст амлагдсан “мэргэн ухаан хийгээд мэдлэгийн агуу сан хөмрөгүүдийг” (С ба Г 89:19) хүлээн авсан билээ.

Бошиглогчдын Сургуульд суралцсан ax нар сүнсний үнэт мэдлэгийг элбэг дэлбэгээр хүлээн авсан бөгөөд сайн мэдээний тухай ойлголтондоо агуу ахиц дэвшил гаргаж чадсан юм. 1833 оны гуравдугаар сарын 18-нд болсон сургуулийн цугларалт дээр, Сидней Ригдон, Фредерик Г.Виллямс нарыг Тэргүүн Зөвлөл дэх Бошиглогчийн зөвлөхүүдээр онцгойлон адислав. Дараа нь Бошиглогч “Бурханы зарлигуудыг сахихад итгэлтэй, хичээнгүй байхыг ах нарт ухуулж, Гэгээнтнүүдэд ашиг тусаа өгөх олон заавар өгч, зүрх сэтгэлээрээ цэвэр ариун хүмүүс тэнгэрлэг үзэгдэл харах боломжтойг амлажээ. Ингээд богинохон хугацаа өнгөрсний дараа чимээгүй хийсэн залбирлаар уг амлалт нотлогдсон юм. Учир нь тэнд байсан олон хүний ойлголтын мэлмий Бурханы Сүнсээр нээгдэж, олон юмыг харжээ. … Ах нараас олон нь үй олон тэнгэр элчээр хүрээлүүлсэн Аврагч болон бусад олон юмсын тухай тэнгэрлэг үзэгдлийг харсан аж.”3

“Илчлэгдсэн зүйлс болоод Бурханы тухай мэдлэг дэх бидний өсөлт дэвшлийн талаарх агуу баяр баясгалан, сэтгэл ханамж Бошиглогчдын сургуулийнхан болон Гэгээнтнүүдийн царай төрхөнд байнга харагддаг байв”4 хэмээн Бошиглогч тайлбарлажээ.

Иосеф Смитийн сургаапаас

Есүс Христийн сайн мэдээ бүх үнэнийг агуулдаг. Итгэгчид Бурханы илчилсэн үнэнүүдийг хүчээнзөвшөөрч, хуурамч ёс заншчуудыг няцаадаг.

Мормоны сургаал үнэн. Үүнийг баяртай хүлээн авсан хүн бүр аливаа үнэнийг хүлээн авах эрх чөлөөтэй байдаг. Энэ нь мухар сүсэг, шашны зожиг тасархай итгэл, харанхуй бүдүүлэг байх болон санваараар мэргэшихийн гав дөнгийг тэр хүний хүзүүнээс эгнэгт мулталж хаях болно. Мөн түүний мэлмий үнэнийг олж харахад нээгдэнэ. Тэрхүү үнэн нь санваараар мэргэшихийг үлэмж ихээр давамгайлах болно. …

“… Мормоны сургаал үнэн, өөрөөр хэлбэл Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн сургаал үнэн юм. … Манай ариун шашны анхдагч бөгөөд суурь зарчим бол тухайн үнэн нь бидний оюун ухаанд тод харагдаж, дээд зэргээр нотлогдож байвал, бид аливаа үнэнийг, түүнчлэн үнэний төрөл бүрийг хязгаарлалтгүйгээр эсвэл хүмүүний үйлдэл буюу мухар сүсгийн үйлдлээр, нэг нэгнээ ноёрхох үзэл санаагаар хориг саад тавигдаагүй үнэнийг хүлээн авах эрхтэй гэдэгт итгэдэг явдал юм.”5

1843 оны нэгдүгээр сард Иосеф Смит Сүмийн гишүүн бус зарим хүмүүстэй ярилцсан ажээ: “Хожмын Үеийн Гэгээнтнүүд болон шашны бусад итгэлийн гишүүдийн хоорондох үзэл бодлын хамгийн тод ялгаа бол бусад сүмийн гишүүд бүгд ямар нэг өвөрмөц итгэл үнэмшлээр хязгаарладаг бөгөөд тэрхүү итгэл үнэмшилд агуулагдаагүй аливаа зүйлд итгэх онцгой боломжийг нь гишүүддээ үгүйсгэдэг бол Хожмын Үеийн Гэгээнтнүүд … оршин байгаа аливаа үнэн зарчмуудад итгэхэд бэлэн байдаг бөгөөд үүнийгээ үе үе харуулдаг гэдгээс би яриагаа эхэлж билзз.”6

“Би янз бүрийн шашны итгэл үнэмшлийн алинд ч итгздзггүй. Учир нь тэдгээрт бүгдэд зарим нэг үнэн зүйл байдаг ч бас миний итгэж чаддаггүй ямар нэг юм байдаг. Би дээшээ Бурханы оршихуйд очихыг хүсдэг, иймээс бүх үнэнийг мэдэхийг хичээдэг. Гэвч тэдний итгэл үнэмшил зааг [хязгаарлалт] тавьж, ‘Энэ хүртэл чи ирэгтүн, харин цаашилж болохгүй’ [Иов 38:11] хэмээн хэлдэг. Би үүнд итгэж чаддаггүй.”7

“Бүхнийг Чадагчид хүрэхэд зааг тавьдаг бүх хүнд би, Та нар Бурханы алдар сууг олж авч чадахгүй шүү. Хүүтэй хамт өв зөлгөмжлагч байхын тулд хүн бүхий л хуурамч уламжлалаа хаях ёстой”8 хэмээн хэлж байна.

“Бидний мэдэх ёстой хамгийн агуу зүйл бол Бурхан дзлхийн сууринаас өмнө юуг бий болгосныг ойлгох явдал мөн. Хзн үүнийг мэддэг вэ? Бүхнийг Чадагчийн ажил үйлс, арга замд зааг хязгаар тавих нь хүмүүний заяамал хүслзн юм. … Дэлхийн сууринаас өмнөх үеэс огт илчлэгдээгүй байсан зүйлс нялхас хийгззд хөхүүл хүүхдүүдэд эцсийн өдрүүдэд илчлэгдэх болно [С ба Г 128:18-ыг үз].”9

“Хүмүүс [үнэнийг] эсэргүүцэн ярьж байгаа нь надад биш, харин өөрсдөд нь хортой. … Аугаа чухал зүйлсийг ядруухан ухаантай хүмүүс ядахдаа ганц удаа боловч бодолгүйгээр хайхрахгүй орхидог бол би үнэнийг, түүний үр дагаврыг бүх харилцан хамааралд нь авч үзэн, цээжиндээ чанга тэврэхийг хүсдзг. Бурханы илчилсэн бүхэнд би итгэдэг. Хүн өдий их зүйлд итгэдгийнхээ улмаас хараагдсаныг би хэзээ ч сонсоогүй. Харин хүмүүс итгзлгүйнхзз төлөө хараагддаг билээ.”10

“Бурхан адислал буюу мэдлэгийг хүнд санал болгоход тэрээр үүнийг хүлээн авахаас татгалзвал хараагдана. Бурхан өөрсдөд нь биш, харин Мосед хандан ярихын төлөө израилчууд залбирсан юм. Үүний улмаас тэрээр тэднийг зуурдын хуулиар зүхсзн билээ.”11

“Үнэн алдаа завхралыг ялдгийг, гэрлийн өмнө харанхуй сөхрөн унадгийг хараад бибээр үргэлж сэтгэл хангалуун байдаг.”12

Мөнхийн үнэнүүдийн тухай мэдлэгтэй болох нь авралыг олоход амин чухал юм.

“Мэдлэг бол амьдрал болон бурханлиг чанарт амин чухал юм. Амьдрал болон авралд мэдлэг чухал биш гэж номлодог санваартнууд, лам хуврагууд золгүй еэ. Төлөөлөгчдийг эсвэл мэдлэгийг зайлуулбал тэд өөрсдийгөө тамын хараалд тавьж өгнө. Мэдлэг бол илчлэлт юм. Мэдлэг бол авралын төлөөх Бурханы хүч гэсэн энэхүү агуу түлхүүрийг бүгд сонсогтун, ах нар аа.”13

“Мэдлэг тодорхой бус байдал болон эргэлзээ, харанхуйг арилгадаг. Учир нь эдгээр зүйлс мэдлэг байгаа газарт оршин тогтнож чаддаггүй. … Мэдлэг байгаа газарт хүч байдаг. Бусад бүх хүмүүн биесээс Бурхан илүү хүчтэй. Яагаад гэвэл Тэрээр илүү агуу мэдлэгтэй юм. Иймээс бусад бүх хүмүүн биес түүнд захирагдах зайлшгүй шаардлагатайг Тэрбээр мэддэг билээ. Бүхнийг захирах хүч Түүнд бий.”14

Бид Бурханаас хэчнээн холдон хөндийрөх тусам чөтгөр уруу доошоо төдийчинээ ойртон бууж, мэдлэгээ алддаг. Мэдлэггүйгээр бид аврагдаж чадахгүй. Бидний зүрх сэтгэл хорон муу санаагаар дүүрч, хилэнцийг үйлдэхэд суралцвал сайн сайхан зүйлийн төлөө эсвэл сайныг үйлдэх зай бидний зүрх сэтгэлд байхгүй болно. Бурхан сайн биш гэж үү? Тэгвэл та нар сайн бай. Тэрээр итгэлтэй юм бол та нар итгэлтэй бай. Итгэл дээрээ ариун журмыг, ариун журам дээрээ мэдлэгийг нэмж, сайн сайхан юм бүхнийг эрэлхийлэгтүн [2 Петр 1:5-ыг үз].

“… Хүн мэдлэгтэй болохоос өмнө аврагдахгүй. Яагаад гэвэл тэрээр мэдлэгтэй болохгүй бол өөр ертөнцөд ямар нэг хилэнцэт хүчээр боолчлолд аваачигдана. Хилэнцэт сүнснүүд хүчтэй бөгөөд иймээс дэлхий дээрх олон хүнээс илүү хүчтэй байдаг. Иймээс бидэнд тусалж, Бурханы юмсын тухай мэдлэгийг бидэнд өгөх илчлэлт зайлшгүй чухал юм.”15

Хожим нь Сургаал 6а Гэрээ 130:18–19-д цэдэглэгдсэн дараах зүйлийг Иосеф Смит 1843 оны дөрөвдүгээр сард заажээ: “Бид энэ амьдралд оюун билгийн ямар ч түвшинд хүрлээ гэсэн, энэ нь амилуулалтанд бидэнтэй хамт сэргэн босно. Хэрэв хүн өөрийн хичээл зүтгэл, дуулгавартай байдлаар дамжуулан бусдаас илүү мэдлэг, оюун билгийг энэ амьдралд хуримтлуулах аваас тэрээр ирэх дэлхийд маш их давуу талтай байх болно.”16

Иосеф Смит, хожим нь Сургаал 6а Гэрээ 131:6-д цэдэглэгдсэн дараах зүйлийг 1843 оны тавдугаар сард заажээ: “Юу ч мэдэхгүйгээр аврагдах нь хүмүүний хувьд боломжгүй бөлгөө.”17

Бид хилээнгүйчэн судалж, залбирснаар мөнхийн үнэнүүдийн тухай мэдлэгийг олж авдаг.

Жорж А.Смит, Тэргүун Зөөлөлд үйлчилж байхдаа өгүүлсэн нь: “Эрэггэй, эмэггэй хүн бүр мэргэн ухааны төлөө, мэдлэгийн оргилуур болсон Түүнээс мэдлэг олж авахын төлөө Их Эзэнийг эрэлхийлэх ёстойг, мөн бид уг чиглэлийг чанд баримталбал энэхүү мэдлэгийг олж авах болно гэдэгт итгэх боломжийг сайн мэдээний илчлэгдсэн амлалтууд бидэнд олгож байгааг Иосеф Смит заав.”18

Бошиглогч Иосеф Смит Сүмд элсээд удаагүй байсан нэг хүнд дараах зүйлийг бичжээ: “Эцсийн өдрүүдэд Түүний тохиолгон авчирсан агуу ажлын тухай Их Эзэн Есүсийн нэрээр миний хэлсэн гэрчлэлийг та санаж байгаа. Та миний харилцааны төрх байдлыг мэднэ. Их Эзэн Өөрийн ариун тэнгэр элчүүдийн үйлчлэлээр дамжуулан энэ үеийнхэнд зориулж надад юу илчилснийг би сул дорой, энгийн байдлаар танд мэдэгдэж байна. Эдгээр зүйлсийг оюун санаандаа нөөцлөх боломжийг Их Эзэн танд олгохын төлөө би залбирч байна. Учир нь Түүнээс мэдлэг хүлээн авахын төлөө хичээнгүйлэн эрэлхийлдэг бүх хүмүүст Түүний Сүнс гэрчлэх болно гэдгийг би мэднэ.”19

Бошиглогч Иосеф Смит, Сүмийн тухай илүү ихийг мэдэхийг хүссэн нэг хүнд дараах үгсийг бичжээ: “Библийг мөн өөрийнхөө олж авч чадах манай номнуудаас аль болох олныг судал. Эцэгт хандан Есүс Христийн нэрээр залбирч бай. Өвөг дээдэстээ өгөгдсөн амлалтуудад итгэлтэй бай. Тэгвэл оюун санаа чинь үнэн өөд удирдагдана.”20

“Бурханы зүйлс агуу ач холбогдолтой юм. Эдгээрийг гагцхүү цаг хугацаа зарж, туршлагаар, нягт нямбай, хүндэтгэл бишрэлтэй тунгаан бодолтоор мэдэж чадна. Ай хүмүүний оюун ухаан! Хэрэв чи бодгалийг авралд удирдах гэвэл, дээд тэнгэр өөд аль болох өндөрт сунан, гүн харанхуй ангал болон үүрд мөнхийн өргөн уудам уруу өнгийн харж, бясалган бодох ёстой. Ингэснээр чи Бурхантай харилцаж чадна. Бурханы бодол санаа хүмүүний зүрх сэтгэлийн хоосон төсөөллөөс хэчнээн аугаа сүр хүчтэй, хэчнээн төгс төгөлдөр билээ! …

“… Шударга ёс, тэсвэр тэвчээр, цайлган цагаан сэтгэл, хүндэтгэл бишрэл, ариун журам, хэрсүү зан, номхон дөлгөөн, энгийн байдал газар сайгүй бидний онцгойрон ялгарах зан төлөв байг. Тэгвэл бид төгсгөлд хорон санаагүй, заль мэхгүй эсвээс хоёр нүүр гаргадаггүй бяцхан хүүхдүүд лүгээ адил болно. Ах нар минь, гай зовлонгийхоо дараа та нар эдгээр зүйлсийг хийж, чин сэтгэлээсээ залбиран, Бурханы мэлмийд итгэх итгэлээ байнга хөгжүүлбэл Тэрбээр Өөрийн Ариун Сүнсээр, тийм ээ, Ариун Сүнсний өгүүлшгүй эрхэм бэлгээр та нарт мэдлзгийг өгөх болно [С ба Г 121:26-г үз].”21

Бид мөнхийн үнэнүүдийн мэдлэгийг нэг удаабагахныг олж авдаг бөгөөд эдгээр үнэнүүдийг хэчнээн хурдан мэдэж чадна, эдгээрийг гэрчлэх чадвартай байх болно.

“Бид өөрсдийнхөө өмнө байгаа бүх мэдлэгийг ганцхан дайралтаар эзэмших гэвэл энэ нь мэргэн ухаан биш. Харин бид нэг удаад багахнаар олж авах ёстой. Тэгвэл бид үүнийг ойлгож чадна.”22

“Та нар шатаар өгсөх боллоо гэхэд доороос нь эхэлж, дээд талд нь гартал алхам алхмаар өгсдөг биз дээ. Сайн мэдээний зарчмуудыг эзэмших нь үүн лүгээ адил бөгөөд та нар өргөмжлөлийн анхдагч зарчмаас эхэлж, улмаар бүгдийг нь мэдэж авах ёстой. Гэвч та эдгээр зарчмуудыг мэдэхээсээ өмнө хөшигний цаад талд гарчихсан бол үүнд ихээхэн цаг хугацаа шаардагдана. Энэ дэлхийд бүхнийг ойлгоно гэж байхгүй. Бид бүр ирэх дэлхийд ч аврал, өргөмжлөлөө мэдэх нь агуу ажил байх болно.”23

Иосеф Смит болон Тэргүүн Зөвлөл дэх түүний зөвлөхүүд Наувуд цугларч байсан Гэгээнтнүүдэд дараах зөвлөгөөг өгчээ: “Бид энэхүү агуу ажилд тусалж чадах хүмүүст хандан … энэ газарт ирцгээ хэмээн хэлж байна. Ингэснээрээ тэд Хаант улсыг урагш ахин хөгжихөд туслах төдийгүй, бас Ерөнхийлөгчийн Зөвлөл болон Сүмийн эрх мэдэл бүхий бусад удирдагчдаас заавар хүлээн авах давуу талтай байж,’бүх ариун хүмүүсийн хамт тэрхүү хайрын ямар өргөн, урт, өндөр хийгээд гүн болохыг ойлгож; мэдлэгийг давдаг Христийн хайрыг мэдэх’ [Ефес 3:18-19]хүртлээ оюун билгийн төвшингээрээ улам илүү өндөрт гарах болно.”24

“Бурхан Иосефт илчлээгүй юуг ч Арванхоёрт мэдүүлэхгүй. Иймээс бүр хамгийн өчүүхэн Гэгээнтэн бүх зүйлийг хэдийчинээ хурдан мэдсэнээр тэдгээрийг гэрчлэх боломжтой байх болно. Учир нь хүн хөршдөө ЭЗЭНийг мэд гэж хэлэх нь хэрэггүй болох тэр өдөр ирэх ёстой. Учир нь Түүнийг … багаас том нь хүртэл бүгд мэдэх болно [Иеремиа 31:34-ийг үз].”25

Судлах болон заах зөвлөмж

Энэ бүлгийг судалж, заахаар бэлтгэхдээ доорх санаануудыг ашигла. Нэмэлт тусламжийг хуудас vii-xii-оос үз.

  • Хуудас 299 дээрх эхний догол мөрийг унш. Бидний амьдралд “Бүхнийг Чадагчийн ажил үйлс, арга замд зааг хязгаар тавьдаг” зуршил буюу санаануудын тухай бод. Их Эзэнээс бидэнд өгөх бүх үнэнийг баяртай хүлээн авахын тулд бид юу хийж болно гэж та нар боддог вэ?

  • Хуудас 300 дээрх сүүлчийн догол мөрийг бүтнээр нь нэгтгэн дүгнэ. Мэдлэг хэдийд бидний амьдралаас харанхуй болон эргэлзээг арилгадаг вэ? Мэдлэгтэй болох нь авралыг хүлээн авахад зайлшгүй шаардлагатай гэж та нар яагаад боддог вэ? (Зарим жишээг хуудас 300-301-оос үз.)

  • Биднийг мэдлэгээ алдаасай хэмээн Сатан хүсдэгийг (хуудас 300-301), харин Их Эзэн бидэнд мэдлэг өгөхийг хүсдэгийг (хуудас 301-303) бид Бошиглогч Иосефын сургаалуудаас харж болно. Энэхүү эсрэг тэсрэг зүйлээс бид юу мэдэж болох вэ?

  • Бид үнэний тухай мэдлэгээ дээшлүүлэхийн тулд юу хийж болох вэ? (Зарим жишээг хуудас 295-298, 301-303-оос үз.) Хуудас 302-ын доод талаас эхэлсэн догол мөрийг нэгтгэн дүгнэ. Энэ догол мөрөнд жагсаасан зан төлөвийн шинжүүдээс хэдийг нь сонгож ав. Зан төлөвийн эдгээр шинж бүр нь мэдлэг хүлээн авахад биднийг хэрхэн бэлтгэдэг вэ?

  • Хуудас 303 дээрх хоёр дахь догол мөрийг бүтнээр нь унш. Сайн мэдээний зарчмуудыг шатаар өгсөхтэй зүйрлүүлснээс бид юуг мэдэж болох вэ? Сайн мэдээний тухай мэдлэгээ байнга дээшлүүлэхийн тулд та нар юу хийдэг вэ?

  • Энэ бүлгийн сүүлчийн догол мөрийг тунгаан бодоход та нарт ямар бодол, мэдрэмж төрдөг вэ?

Холбогдох судрууд: Сургаалт Үгс 1:7; 1 Тимот 2:3-4; 2 Нифай 28:29-31; Нифай 5:45-47; С ба Г 88:118

Эшлэл

  1. George Q. Cannon, The Life ofJoseph Smith, the Prophet (1888), x. 189.

  2. Brigham Young, Deseret News: Semi-Weekly, 1868 оны 2-p сарын 25, x. 2; tom үсгийн дүрэм шинэчлэгдсэн.

  3. History of the Church, 1:334-335; 1833 оны 3-p сарын 18-нд Огайогийн Көртландад болсон Бошиглогчдын Сургуулийн хурлын тэмдэглэлээс; тэмдэглэлийг хийсэн Фредерик Г.Виллямс.

  4. History of the Church, 1:334; “History of the Church” (гар бичмэл)-ээс, book A-1, x Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм, Солт Лейк хот, Юта.

  5. Иосеф Смитээс Айзик Галландад бичсэн захидал, 1839 оны 3-р сарын 22, Либерти шорон, Либерти, Миссури, in Times and Seasons-д нийтлэгджээ, 1840 оны 2-р сар, х. 53-54; зөв бичгийн дүрэм шинэчлэгдсэн.

  6. History of the Church, 5:215; “History of the Church” (гар бичмэл)-ээс, book D-1, x. 1433, Сүмийн Архив.

  7. History of the Church, 6:57; цэг тэмдэг шинэчлэгдсэн; 1843 оны 10-р сарын 15-нд Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан лекцээс тэмдэглэлийг хийсэн Виллард Ричардс.

  8. History of the Church, 5:554; догол мөр өөрчлөгдсөн; 1843 оны 8-р сарын 27-нд Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан тэмдэглэлийг хийсэн Виллард Ричардс, Виллям Клейтон.

  9. History of the Church, 5:529-530; догол мөр өөрчлөгдсөн; 1843 оны 8-р сарын 13-нд Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан тэмдэглэлийг хийсэн Виллард Ричардс.

  10. History of the Church, 6:477; 1844 оны зургадугаар сарын 16-нд Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан тэмдэглэлийг хийсэн Томас Буллок; мөн хавсралт, хуудас 562, зүйл 3-ыг үз.

  11. History of the Church, 5:555; 1843 оны 8-р сарын 27-нд Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан тэмдэглэлийг хийсэн Виллард Ричардс, Виллям Клейтон.

  12. Иосеф Смитээс Оливер Каудерид бичсэн захидал, 1834 оны 9-р сарын 24, Огайогийн Көртланд, Evening and Morning Star-д нийтлэгджээ, 1834 оны 9-р сар, х. 192.

  13. Марта Жейн Нөүлтон Корей 1843 оны 5-р сарын 21-нд Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан лекцийн тэмдэглэлд эш татжээ; Martha Jane Knowlton Coray, Notebook, Сүмийн Архив.

  14. History of the Church, 5:340; tom үсгийн дүрэм шинэчлэгдсэн; догол мөр өөрчлөгдсөн; 1843 оны 4-р сарын 8-нд Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан тэмдэглэлийг хийсэн Виллард Ричардс, Виллям Клейтон.

  15. History of the Church, 4:588; 1842 оны 4-р сарын 10-нд Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан тэмдэглэлийг хийсэн Вилфорд Вудрафф.

  16. Сургаал ба Гэрээ 130:18-19; 1843 оны 4-р сарын 2-нд Иллинойн Рамуст Иосеф Смитийн өгсөн заавар.

  17. Сургаал ба Гэрээ 131:6; 1843 оны тавдугаар сарын 16, 17-нд Иллинойн Рамуст Иосеф Смитийн уншсан лекцнээс.

  18. George A. Smith, Deseret News: Semi-Weekly, 1870 оны 11-р сарын 29, x. 2.

  19. History of the Church, 1:442; Иосеф Смитээс Мозес Никерсонд бичсэн захидлаас, 1833 оны 11-р сарын 19, Огайогийн Көртланд.

  20. History of the Church, 6:459; Иосеф Смитээс Вашингтон Таккерт бичсэн захидлаас, 1844 оны зургадугаар сарын 12, Науву, Иллиной.

  21. History of the Church, 3:295-296; догол мөр өөрчлөгдсөн; Иосеф Смит болон бусад хүмүүсээс Эдвард Партриж болон Сүмд бичсэн захидлаас, 1839 оны 3-р сарын 20, Либерти шорон, Либерти, Миссури; энэ захидлын зарим хэсэг хожим нь Сургаал ба Гэрээний 121, 122, 123-р хэсэгт орсон ажээ.

  22. History of the Church, 5:387; 1843 оны 5-р сарын 14-нд Иллинойн Ейлрөүмд Иосеф Смитийн уншсан тэмдэглэлийг хийсэн Вилфорд Вудрафф.

  23. History of the Church, 6:306-307; 1844 оны 4-p сарын 7-нд Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан лекцнээс; тэмдэглэлийг хийсэн Вилфорд Вудрафф, Виллард Ричардс, Томас Буллок, Виллям Клейтон нар; мөн хавсралт, хуудас 562, зүйл 3-ыг үз.

  24. History of the Church, 4:186; Иосеф Смит болон Тэргүүн Зөвлөл дэх түүний зөвлөхүүдээс Гэгээнтнүүдэд бичсэн захидлаас, 1840 оны 9-р сар, Науву, Иллиной, Times and Seasons-д нийтлэгджээ, 1840 оны 10-р сар, х. 179.

  25. History of the Church, 3:380; 1839 оны зургадугаар сарын 27-нд Иллинойн Коммерст Иосеф Смитийн уншсан тэмдэглэлийг хийсэн Виллард Ричардс.

Зураг
School of Prophets

Бошиглогч 1833 оны хоёрдугаар сарын 27-нд Бошиглогчдын Сургуулийн нэг цуглаан дээр нэлээд хэдэн ах нарын дэргэд Мэргэн Ухааны Үг гэж нэрлэгддэг илчлэлтийг хулээн авсан ажээ. Тэгээд тэрээр гол танхимд орж,цугласан ах нарт уг илчлэлтийг уншиж өгчээ.

Зураг
young woman

“Түүнээс мэдлэг хулээн авахын төлөө хичээнгүйлэн эрэлхийлдэг бүх хүмүүст Түүний Сүнс гэрчлэх болно гэдгийг би мэднэ.”