Ерөнхийлөгчдийн сургаал
Бүлэг 46: Егүүтгэл: Бошиглогч гэрчлэлээ цусаараа лацадсан нь


Бүлэг 46

Егүүтгэл: Бошиглогч гэрчлэлээ цусаараа лацадсан нь

“Тэрбээр Бурханы болон өөрийн хүмүүсийн мэлмийд агуу байдлаар амъдарч мөн агуу байдлаар наснаас халив.”

Иосеф Смитийн амьдралаас

1843-1844 оны өвөл, хавар Иосеф Смитийн дайснууд түүнийг болон Сүмийг устгахын төлөө хүч чармайлтаа өсгөн нэмэгдүүлснээр Наувуд хурцадмал байдал үлэмж газар авав. Мөнх бус байдал дахь өөрийнх нь үйлчлэл удахгүй төгсгөл болно гэдгийг Бошиглогч мэдэж байсан болохоор Арванхоёрын Чуулгын гишүүдийг зааварчлах, Сүмийг удирдахад шаардлагатай санваарын түлхүүрүүдийг тэдэнд өгөхийн тулд тэдэнтэй үе үе уулзаж байлаа. Эдгээр бэлтгэл ажлууд 1844 оны гуравдугаар сард Төлөөлөгчид болон ойр дотны бусад хэдэн хүнтэй хийсэн уулзалт дээр дээд цэгтээ хүрчээ. Энэхүү ер бусын зөвлөгөөн дээр Бошиглогч өөрийгөө нас эцэслэсний дараа Сүмийг удирдахыг Арванхоёрт даалгаж, ийнхүү удирдахад шаардлагатай ёслолууд, эрх мэдэл болон түлхүүрүүдийг тэдэнд олгосноо тайлбарласан байна. “Энэ сүмийг удирдах ачаа, үүрэг хариуцлагыг би өөрийн мөрөн дээрээс та нарт шилжүүлэн өгч байна. Иймээс одоо өөрсдийгөө бэлтгэж, энэхүү ачааг эрчүүдийн хувьд үүрч явагтун. Учир нь Их Эзэн намайг хэсэг хугацаанд амруулах болно хэмээн мэдэгджээ.”1

1844 оны зургадугаар сарын 10-нд Наувугийн дарга байсан Иосеф Смит, Науву хотын зөвлөл хамтран Nauvoo Expositor болон түүний хэвлэх цехийг устгах захирамж гаргажээ. Nauvoo Expositor бол Мормоны шашны эсрэг тэмцэгч сонин байсан бөгөөд Бошиглогч болон бусад Гэгээнтнүүдийг гүжирдэж, Наувугийн Дүрмийг хүчингүй болгохыг уриалж байжээ. Тэрхүү захирамж танхайрагч бүлгүүдийн зохион байгуулалттай үйл ажиллагаанд өдөөхвий хэмээн хотын албаны хүмүүс айж байв. Хотын дарга болон хотын зөвлөлийн дээрх захирамжийн уршгаар Иллинойн эрх баригчид Бошиглогч, түүний ах Хайрум болон Науву хотын албаны бусад хүмүүст бослого гаргах гэсэн үндэслэлгүй ял тулгажээ. Иллинойн амбан захирагч Томас Форд дээрх хүмүүсийг дүүргийн засаг захиргааны төв Иллинойн Картейжид шүүх хурлаар оруулах тушаал гаргасны хамт тэднийг хамгаалахаар амлажээ. Хзрэв тэрээр Картейжид очих юм бол түүнд заналхийлж байсан танхайрагч бүлгүүд түүний аминд асар их аюул учруулна гздгийг Иосеф мздзж байв.

Танхайрагч бүлгүүд зөвхөн өөрсдийг нь л хүсч байгаа гздзгт итгзж байсан болохоор Иосеф, Хайрум хоёр амиа хамгаалахын тулд Өрнөд уруу явахаар шийдззд байв. Зургадугаар сарын 23-нд тзд Миссиппи мөрнийг гаталсан ч, тзр өдөр ах нар Наувугаас аажуухан ирж, Бошиглогчийг олж уулзан, хзрзв түүнийг Картейжид зрх баригчдад бууж өгөхгүй бол цзргүүд хот уруу дайран орох гзж байгааг түүнд ярьжзз. Бошиглогч бууж өгөхийг зөвшөөрсөн аж. Ингзхдзз засгийн газрын албаны хүмүүс, танхайрагч бүлгүүд аль аль нь сзтгзл хангалуун байх болно гзж боджзз. Зургадугаар сарын 24-нд Иосеф Смит, Хайрум Смит хоёр гзрийнхзнтзйгзз салах ёс гүйцзтгзж, Науву хотын албаны бусад хүмүүстзй хамт мориор Картейж уруу явж, маргааш нь Картейжид дүүргийн албаны хүмүүст сайн дураараа бууж өгсөн юм. Ах нарт тулгасан анхны ялаас тзд барьцаагаар чөлөөлөгдсөний дараа тздзнд Иллиной муж улсаас урвасан гзсзн хуурамч ял тулган, баривчилж, шүүх хуралд хзргийг нь сонсгох хүртзл Картейж Шоронд хорьжзз. Тзр үед номлолд үйлчлззгүй байсан Арванхоёрын хоёрхон гишүүн Ахлагч Жон Тейлор, Виллард Ричардс нар сайн дураараа тздзнтзй нзгдзв.

1844 оны зургадугаар сарын 27-ны үдззс хойш здгззр ах нарын жижигхзн бүлзг шоронд уйтгар гунигтай, нам гүмхзн сууж байлаа. Эрчүүдийн нэг нь, сайхан баргил хоолойтой Ахлагч Тейлороос дуу дуулж өгөөч гэж хүссэн аж. “Уйтгар гунигт автсан хөөрхий аянчин, Уулзвар зам дээр олон тааралдах юм. Даруухнаар гуйн туслаач гэхэд нь, Даан ч үгүй гэж чадахгүй юм”2 хэмээн түүний дуулах нь сонсогдлоо. Энэ дуулал “тэр үед бидний санаа сэтгэл гутарч цөхөрсөн, гунигтай дүнсгэр байсантай яв цав нийцсэн байлаа хэмээн Ахлагч Тейлор дурсчээ.”3

Үдээс хойш таван цаг дөнгөж өнгөрөнгүүт довтлогчдын том бүлэг шорон уруу гэнэт дайран орж, дотор нь байсан хүмүүсийг бууджээ. Энэхүү бусармаг хэрэг хэдхэн минутын дотор болж өнгөрөв. Хайрум Смитийг эхлээд буудсанд тэр дороо үхэв. Ахлагч Ричардс гайхамшигтай байдлаар ганцхан шархаджээ. Ахлагч Тейлор хүнд шархадсан ч, амь гарч, хожим нь Сүмийн гурав дахь Ерөнхийлөгч болсон билээ. Бошиглогч Иосеф цонх уруу гүйх замдаа буудуулж хорвоог орхижээ. Сэргээлтийн Бошиглогч, түүний ах Хайрум нар гэрчлэлээ өөрсдийн цусаар лацадсан юм.

Иосеф Смитийн сургаалаас

Бурхан Иосеф Смитийг дэлхий дээрх үүрэг зорилго нь гүйцэлдтэл хамгаалсан юи.

Иосеф Смит 1842 оны 8-р сард хэлсэн нъ: “Бүхнийг Чадагч Их Эзэн өнөөдрийг хүртэл намайг хамгаалж ирсэн шигээ Тэрээр Гэгээнтнүүдийн нэгдмэл итгэл хийгээд залбирлаар намайг энэ амьдрал дахь үүрэг зорилгоо бүрэн биелүүлэх хүртэл, ийнхүү эцсийн өдрүүд дэх санваарын бүрэн байдлын эрин үе бат бөхөөр үндэслэгдэн бий болтол намайг хамгаалсаар байх болно гэдгийг, дэлхий болон тамын бүх хүч энэхүү эрин үеийг хэзээ ч дийлэхгүй гэдгийг эдүгээ миний бие мэдэрч байна.”4

1843 оны 10-р сард Бошиглогч хэлсэн нъ: “Бурханы ажлыг устгахыг хичээж буй бүх дэлхийг би сөрөн зогсож байна. Миний ажил хийгдэж дуустал амийг минь хөнөөх хүч тэдэнд хэзээ ч байхгүй гэдгийг би бошиглож байна. Ажил дуусангуут би үхэхэд бэлэн байна.”5

1844 оны тавдугаар сард Бошиглогч хэжэн нъ: “Үүрэг зорилго минь гүйцэлдэх хүртэл Бурхан намайг үргэлж хамгаалах болно.”6

1844 оны 6-р сард Бошиглогч хэлсэн нъ: “Өөрийн амь насны талаар санаа зовох юм алга. Би энэ хүмүүсийн төлөө амиа золислоход бэлэн байна. Бидний дайснууд юу хийж чадах вэ? Зөвхөн биеийг л хөнөөж чадна. Үүгээр тэдний хүч дуусна. Бат бөх зогсогтун, найз нар минь. Хззээ ч бүү ай. Өөрсдийнхөө амийг аврахыыг бүү зрзлхийл. Учир нь үнзний төлөө үхзхззс айдаг хүн мөнх амьдралыг алдана. Төгсгөлийг хүртзл тзвч. Тзгвзл бид амилуулагдан бурхад лугаа адил болж, селестиел хаант улс, вант улсууд, мөнхийн зззгнзлд хаанчилна.”7

1844 оны 6-р сарын 27-ны өглөө Иосеф Смит Картейж Шоронгоос Эмма Смитэд яаралтай захидал бичжээ: “Би чадах бүхнзз хийсзн болохоор зөвтгөгдөнө гздгзз мздзж байгаа учир надад юу ч тохиолдлоо гзсзн би түүнийг дуртайяа хүлззн авахад бзлзн байна. Хүүхдүүд болон бүх найз нарт минь миний хайрыг дамжуулаарай … Урвалтын тухайд бол, би юунаас ч урваагүйгзз мзднз. Тзд ямар ч урвалтын шинж тзмдгийг нотолж чадахгүйг би мздзж байна. Иймззс знз талаар ямар нзг хор хөнөөлтзй юм бидзнд тохиохвий хзмззн та нар айх хзрзггүй. Бурхан та бүгдийг адислах болтугай. Амен.”8

Иосеф Смит амь нас нь хөнөөгдөхөөс өмнө санваарын бүх түлхүүр болон Их Эзэн өөр дээр нь лацадсан хүчийг Арванхоёр Төлөөлөгчид олгожээ.

Сүмийн дөрөв дэх Ерөнхийлөгч Вилфорд Вудрафф дурссан нъ: “[Иосеф Смит] амьдралынхаа сүүлчийн өвөл, гурав, дөрвөн сарыг Арванхоёрын Чуулгад зааж, тздзнтзй хамт өнгөрүүлсзн. Энз нь сайн мздззний ёслолуудыг тздзнд гүйцзтгзсзн хздхзн цаг байсангүй харин өдөр бүрийг, долоо хоног бүрийг, сар бүрийг тздзнд болон өөр хздхзн хүнд Бурханы хаант улсын юмсыг зааж өнгөрүүлсзн юм.”9

1844 оны 3-р сард Иосеф Смит Төлөөлөгчидтэй уулзсан тухай Вилфорд Вудрафф өгүүлсэн нъ: “[Иосеф Смит] наснаас халихынхаа өмнө бидзнд хандаж хзлсзн сүүлчийнх нь үгийг би байнга санадаг.… Тзр гурван цаг орчим зогсоогоороо ярьж билээ. Өрөө тэр чигээрээ хуйхлан шатаагч галаар дүүрч, түүний нүүр хув лугаа адил гэрэлтэн, Бурханы хүчээр титзмлзгдсэн байлаа. Тэрээр бидний үүргийг тайлбарлалаа. Тэрбээр Бурханы энэхүү агуу ажлыг бүрнээр нь бидэнд тайлбарлав. Мөн тэрбээр бидэнд хандаж хэлсэн үгэндээ: ‘Бибээр түлхүүр бүрийг, хүч болгоныг, дэлхийн гадаргуу дээр урд өмнө амьдарч байсан хэн бүхэнд Бурханы соёрхсон амьдрал, авралын зарчмуудыг тэргүүн дээрээ лацадсан билээ. Эдгээр зарчмууд, энэхүү санваар болон хүч нь тэнгэрийн Бурхан Өөрийн мутраар газар дэлхий дээр үндэслэн байгуулсан энэхүү аугаа, эцсийн эрин үед хамаардаг юм. ‘Эдүгээ, Их Эзэн миний тзргүүн дээр лацадсан түлхүүр бүрийг, хүч бүрийг, бас зарчим бүрийг би та нарын тэргүүн дээр лацадлаа’ гэж хэлээд цааш нь, ‘Би энэ үеийг хүртэл урт удаан хугацаанд амьдарлаа-энэ хүмүүсийн дунд байж, гэтэлгэлийн агуу ажлыг хийлээ. Энэ Ариун сүм баригдсан байхыг харах хүртлээ амьд явахыг би хүснэ. Гэвч би үүнийг дууссан байхыг харах хүртлээ амьд явахгүй. Харин та нар, та нар үзнэ’ гэв.…

“Тэрээр ийнхүү бидэнд хандаж үг хэлсний дараа: ‘Энэхүү хаант улсын ачаа одоо та нарын мөрөн дээр ирлээ гэдгийг хэлж байна. Та нар үүнийг бүх дэлхийд хүргэх үүрэг хариуцлагыг хүлээж байна. Хзрэв та нар энэ ажлыг хийхгүй бол хараагдана’ гзв.”10

Арванхоёрын Чуулгын гишүүд өгүүлсэн нъ: “Бид [Арванхоёр],… гуравдугаар сарын сүүлч хавиар [1844 оны] Науву хотод зөвлөгөөн хийж байлаа.…

Энз зөвлөгөөн дззр Иосеф Смит нзг л уруу царайтай, санаа сзтгзлззр унасан юм шиг харагдаж байсан ч знзхүү боломжийг ашиглан зүрх сзтгзлийнхзз бодлыг бидзнд нззж үг хзлсзн билзз … : ‘Ах нар аа, хийж байгаа ажлаа түргзвчлзхийг Их Эззн надад санал болголоо.… Чухал үйл явдал ойрын үед тохиох болно. Дайснууд миний амийг хөнөөж болзошгүй. Тзгсзн тохиолдолд, надад байгаа түлхүүрүүд болон хүчийг та нарт шилжүүлж өгөхгүй бол, тздгззр нь дзлхийгззс алга болно. Харин би түлхүүрүүд болон хүчийг та нарын тзргүүн дззр шилжүүлж өгсөн тохиолдолд Бурхан үүнийг зөвшөөрч байгаа бол, би алуурчдын гарт хохирогч болон унах нь хамаагүй хэрэг. Тэгвэл, миний ажил хийгдэж дууссан юм байна, цаг хугацааны бүрэн байдлын энэ эрин үед байгуулагдах ёстой Бурханы хаант улсын суурь тавигдсан юм байна гэдгийг мэдээд би баяр баясал, сэтгэл ханамжтайгаар энэ амьдралыг орхих болно.

‘Одооноос эхлэн энэ сүмийг удирдах үүрэг, өөрсдийгөө залгамжлах бусад хүмүүсийг томилох хүртэл Арванхоёрын мөрөн дээр ирлээ. Дайснууд чинь та нарыг нэг дор хөнөөж чадахгүй, харин та нарын хэн нь ч алагдаж мэднэ. Та нар бусад хүмүүс дээр гар тавин чуулгаа бүрдүүлж болно. Ийнхүү энэ хүч болон эдгээр түлхүүрүүд дэлхий дээр тасралтгүй үргэлжлэх болно.’ …

“Энэ үйл явдлын үед түүний санаа сэтгэл ямар байсан болон хэлсэн үгийг нь бид хэзээ ч мартахгүй. Тэрээр тийнхүү үг хэлсний дараа шалан дээгүүр алхлан: ‘Би ачааг мөрөн дээрээсээ шилжүүлж өгсөн болохоор одоо өд мэт хөнгөхөн, чөлөөтэй болсон шиг санагдана. Энэхүү чөлөөлөлтийн төлөө Бурхандаа талархаж байна’ хэмээн хэлж билээ.”11

Арөанхоёрын Чуулгын гишүүн. Парли П.Пратт бичсэн нъ: “Энэхүү агуу, хүний дээд болсон хүн хорвоог орхихынхоо өмнө үе үе Арванхоёрыг цуглуулж, хаант улсад хамаарах бүх зүйл, ёслолууд болон Бурханы удирдлагыг зааварлахад Сүнсээр удирдагддаг байлаа. Тэрээр суурийг нь тавилаа, харин Бурханы хаант улсыг байгуулах үүрэг Арванхоёрт оногдож байна гэдгийг олонтаа тэмдэглэн хэлдэг байв. ‘Яагаад гэдгийг мэдэхгүй юм. Гэвч бэлтгэл ажлаа болон бүх ёслол, түлхүүр, гэрээ, ариун сүмийн хишиг болон санваарын лацдан холбох ёслолуудыг Арванхоёрт олгох, дуганд [Ариун сүмд] хамаатай бүх зүйлс болон тэнд гүйцэтгэгдэх хишгийн загварыг тэдэнд таниулах ажлыг түргэвчлэх ёстой гэж надад бодогдоод байна’ гэж тэр ярилаа.

Ингээд тэрээр үлэмж их баясав. Учир нь, тэр ийн хэлэв, Их Эзэн ачааг та нарын мөрөн дээр тавих хүсэлтэй байна. Ингэснээр хэсэг хугацаанд амрах боломжийг надад олгох болно гээд цааш нь ярьсан нь, тэд намайг аллаа ч гэсэн Бурханы хаант улс урагш ахисаар байх болно. Эдүгээ би өөртөө оногдсон ажлыг дуусгаж, хаант улсыг байгуулахтай холбоотой бүх зүйлсийг тэнгэрлэг үзэгдлийн дагуу та нарт итгэмжлэн хүлээлгэлээ. Тэрхүү загварыг надад тэнгэрээс үзүүлсэн билээ.”12

Сүмийн хоёр дахъ Ерөнхийлөгч Бригам Янг заасан нъ: “Төлөөлөгчдөд хамаардаг бөгөөд түүний амийг хөнөөхөөс өмнө өөрөө эзэмшдэг байсан бүх түлхүүр болон хүчийг бидний тэргүүн дээр шилжүүлж өгсөн бөгөөд энэ дэлхийд ч, ирэх дэлхийд ч Иосеф болон Арванхоёрын хооронд нэг хүн эсвээс бүлэг хүмүүс тавигдахгүй. ‘Би суурийг нь тавилаа харин та нар түүн дээр барих ёстой. Учир нь хаант улс та нарын мөрөн дээр байна’ хэмээн Иосеф Арванхоёрт олонтаа хэлдэг байж билээ.”13

Бошиглогч Иосеф Смит, түүний ах Хайрум хоёр агуу амьдарч, сайн мэдээний тухай гэрчлэлийнхээ улмаас агуу байдлаар наснаас хальсан билээ.

Арванхоёрын Чуулгын гишүүнээр үйлчилж байхдаа Сургаал ба Гэрээ 135:1-6-д цэдэглэсний дагуу Жон Тейлор бичсэн нъ: “Энэ номын мөн Мормоны Номын тухай гэрчлэлийг лацдахын тулд Иосеф Смит Бошиглогч, мөн патриарх Хайрум Смит нарын амь насыг бүрэлгэснийг бид зарлан мэдэгдэж байна. Тэд 1844 оны зургадугаар сарын 27-нд Картейжийн шоронд, нүүрээ хараар будсан, зэвсэглэсэн, 150-200 танхайрагч хүмүүсээр буудуулсан ажээ. Хайрум эхлээд буудуулж: Би үхлээ! хэмээн дуу алдаж, тайвнаар унав. Иосеф цонхоор үсрэхээр ухасхийж, буудуулан: Ай Их Эзэн Бурхан минъ! дтэмээн дуу алдав. Тэднийг хоёуланг нь амь алдсаных нь дараа хэрцгийгээр буудаж, хоёул тус бүр дөрвөн суманд өртжээ.

“Тэр үед өрөөнд байсан хүмүүс нь зөвхөн Арванхоёрын Жон Тейлор, Виллард Ричардс хоёр бөлгөө; эхнийх нь дөрвөн зэрлэг суманд шархадсан хэдий ч, амьд мэнд үлджээ; сүүлчийнх нь Бурханы санаа тавилтаар, хувцсандаа ганц ч нүхгүйгээр зугатаж амжсан ажээ.

Их Эзэний Бошиглогч хийгээд Үзмэрч Иосеф Смит энэ дэлхийд хүмүүний авралын тулд, зөвхөн Есүсийг эс тооцвол үүн дээр амьдарч асан аль ч бусад хүнээс илүү ихийг хийсэн юм. Хорьхон жилийн богинохон хугацаанд тэрбээр Бурханы бэлэг болон хүчээр өөрийн орчуулсан Мормоны Номыг урагш авчран, мөн үүнийг хоёр тивд хэвлүүлсэн арга хэрэгсэл болсон билээ. Тэрбээр үүний агуулсан үүрдийн сайн мэдээний бүрэн байдлыг дэлхийн дөрвөн хязгаарт илгээв; хүмүүний үрсийн ашиг тусын төлөө Сургаал ба Гэрээний энэ номыг бүрдүүлсэн илчлэлтүүд хийгээд зарлигууд мөн мэргэн ухааныг агуулсан бусад олон баримт бичиг болон заавруудыг урагш авчрав; Хожмын Үеийн мянга мянган Гэгээнтнүүдийг цуглуулан агуу хотыг үндэслэн байгуулж устгагдаж эс чадах алдар хийгээд нэрийг үлдээв. Тэрбээр Бурханы болон өөрийн хүмүүсийн мэлмийд агуу байдлаар амьдарч мөн агуу байдлаар наснаас халив; мөн Их Эзэний эрт үеийн томилогдогсдын адил өөрийн үүрэг зорилго хийгээд өөрийн ажлуудыг цусаараа лацадсан бөлгөө; мөн түүний ах Хайрум ч бас ингэсэн билээ. Амьдралд тэд салсан нь үгүй, мөн үхэлд тэд тусдаа байсан нь үгүй!

Түүний амь насанд халдахаас хоёр буюу гурав хоногийн өмнө хуулийн шаардлагууд гэгч зохиомол зүйлд өөрийгөө тушаахаар Картейж уруу явахдаа Иосеф: ‘Хурга адил бибээр аллага уруу явж байна; гэвч би зуны өглөө лүгээ адил тайван байна; Бурханд мөн бүх хүмүүнд хүний мөсөөр гэм зэмгүй байхыг үргэлж хичээдэг билээ. Би гэм зэмгүйгээр үхэх болно, мөн миний тухай-тэрбээр санаатайгаар алагдсан бөлгөө хэмээн хэлэгдэх болно гэж хэлжээ.’-Мөн тэр өглөө Хайрумыг явахаар бэлэн болсноос хойш, биднийг егүүтгэх нь нэгэнт урьдаас шийдэгдсэн хэрэг үү? Тийм ээ, учир нь энэ нь ийм байсан бөлгөө-тэрбээр Мормоны Номын Иферийн арванхоёрдугаар бүлгийн төгсгөл хавьд дараах догол мөрийг уншиж, мөн дараах хуудсыг эргүүлэв:

“Мөнхүү улиран тохиох дор тэд энэрлийг агуулж богохын тулд тэрээр харийнханд ач ивээлийг хайрлаасай хэмээн Их Эзэнд хандан би залбирсан буюу. Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн надад хэлэв: Хэрэв тэд энэрэл үгүй аваас энэ нь чамд хамаарах нъ үгүй; чи итгэлтэй байсан; иймийн тул өмсгөл чинъ цэөэр боягогдоно. Мөн чи өөрийн сул доройг харсан учир миний Эцэгийн эзэмшилд, миний бэлтгэсэн байранд суух хүртэл хүчирхэг болгогдоно. Мөн эдүгээ би … харийнханд; тийм ээ, миний өмсгөлүүдэд та нарын цусны толбо үгүйг бүх хүмүүс мэдэх Христийн шүүлтийн суудлын өмнө биднийг уулзах хүртэл мөн түүнчлэн өөрийн хайрт ах дүүстээ сайныг ерөөе. [Ифер 12:36-38.] Гэрчлэгчид эдүгээ нас нөгчсөн ч, гэрчлэл нь хүчин төгөлдөр хэвээр байна.

“Хайрум Смит 1844 оны хоёрдугаар сард дөчин дөрөв, Иосеф Смит 1843 оны арванхоёрдугаар сард гучин найм хүрсэн байв. Тэр үеэс хойш тэдний нэр итгэл бишрэлийнхээ улмаас амиараа хохирогчдын жагсаалтад орсон билээ. Мормоны Ном болон сүмийн энэхүү Сургаал ба Гэрээ номыг ёс бус дэлхийн авралын төлөө XIX зууны шилдэг хоёр хүний цусны үнэ цэнээр авчирсныг улс үндэстэн бүрийн уншигчид санах болно. Түймрийн гал ногоон модыг харлуулан муухай болгож, хуурай модыг бүр ч амархан шатаадаг лугаа адил Их Эзэний ажлыг урагш авчрахын төлөө зөв шударга хүмүүс амь эрсддэгийн дэргэд жимсний цэцэрлэгээ цэвэрлэхийн тулд Тэрээр ёс бусчуудыг устгах нь хэчнээн амархан байхсан билээ. Иосеф, Хайрум хоёр нэр төртэй амьдарч байлаа. Тэд нэр төртэйгөөр энэ амьдралыг орхин одсон юм. Алдар суу тэдний мөнхийн шагнал юм. Тэдний нэр он жилүүдийн туршид цэвэршсэн эрдэнэс лүгээ адил нэг үеийнхнээс нөгөө үеийнхэнд доош дамжуулагдах болно.”14

Иосеф Смит дэлхий дээрх үүрэг зорилгоо биелүүлээд, гэрчлэлээ цусаараа лацадсан билээ.

Бригам Янг мэдэгдсэн нъ: “Бидний Бошиглогчийг егүүтгэх хүч дайсанд байсан ч, биеийг нь л хөнөөснөөс биш, тэрээр өөрийнхөө үед гүйцэлдүүлэхээр төлөвлөж байсан бүхнээ хийгээгүй гэж үү? Хийснийг нь би маш сайн мэднэ.”15

Бригам Янг мөн заасан нь: “Амийг нь бүрэлгэх тэр өдрийг хүртэл Иосеф Смитийг дайснуудынх нь гараас хэн чөлөөлж байсан юм бэ? Бурхан шүү дээ. Тэрээр үхлийн ирмэг дээр хэд дахин ирж байлаа. Иймээс амьд мэнд үлдэх боломж түүнд бараг байхгүй байсныг хүн бүхэн гадарлаж байлаа. Түүнийг Миссурид шоронд байхад тэрээр тэдний гараас мултарч чадна гэж хэн ч бодож байсангүй. Абрахамынх шиг итгэл надад байсан болохоор Их Эзэн Бурхан амьдын адилаар тэрээр тэдний гараас мултарч чадна гэдгийг би ах нарт ярьдаг байсан. Тэрээр 40 нас хүртэл амьд явахгүйгээ бошиглодог байсан ч, энэ бол үнэн биш бошиглол байх учиртай хэмээн бид бүгдээрээ найдаж, түүнийг бидэнтэй үүрд хамт байх юм шиг санадаг байлаа. Түүний нас бошиглолоос нь илүү гарна гэдэгт бид итгэдэг байсан. Гэвч бид буруу бодсон байлаа. Итгэл бишрэлийнх нь улмаас түүний амийг хөнөөсөн билээ. Түүний бошиглол зөв байжээ. Эдүгээ тэрхүү гэрчлэл хүчин төгөлдөр байна. Тэр өөрийн гэрчлэлийг цусаараа лацадсан юм.”16

Вилфорд Вудрафф гэрчилсэн нъ: “Түүний үхэл болон амийг нь бүрэлгэсэн байдлын талаар би өвөрмөц бодол санаатай байлаа. Иосеф өөрөө л хүсэх юм бол Хадат Уулс уруу хийсэн аяныг удирдах байсан … гэж би боддог байлаа. Гэвч энэ бол энэ эрин үеийн тэргүүн байсан түүнээс шаардагдсан зүйл, тэрээр өөрийн гэрчлэлийг цусаараа гагнаад, ‘шоронд байгаа сүнснүүдэд’ Сайн мэдээг номлох замаар гүйцэтгэгдэх ёстой номлолыг нээхийн тулд энэ эрин үеийн түлхүүрүүдийг эзэмшин эндээс сүнсний ертөнц уруу явах нь Бурханы төлөвлөгөөний дагуу болж өнгөрсөн зүйл гэдэгтэй би эвлэрсэн билээ.”17

Сүмийн зургаа дахъ Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит заасан нъ: “[Иосеф Смит, Хайрум Смит хоёрын] амийг бүрэлгэсэн нь бидэнд ямар сургамж өгдөг вэ? ‘Хаана гэрээс байна, тэнд гэрээслэгчийн үхэл зайлшгүй өгөгдсөн байх ёстой’ (Еврей 9:16) гэдэг нь хүчинтэй байгаа агуу сургамж юм. Түүнээс гадна, амиараа хохирогчдын цус хэрэг дээрээ улам өсч хөгжих хүчийг Сүмд өгсөн юм. Эдгээр ариун журамтай, зөв шударга эрчүүдийн гэрчлэл зөрүүд бөгөөд зөвт бус дэлхийн эсрэг гэрч болж золиослогдохыг Их Эзэн зөвшөөрсөн юм. Тийнхүү тэд: ‘Нөхдийнхөө төлөө амиа зориулахаас өөр агуу хайр байхгүй’ (Иохан 15:13) хэмээн Гэтэлгэгчийн өгүүлсэн гайхалтай хайрын жишээ дахин болсон билээ. Тэд энэхүү гайхалтай хайрыг Гэгээнтнүүд болон дэлхийд харуулсан. Учир нь тэд үхэл уруу явж байгаагаа Картейж уруу хөдлөхөөсөө өмнө мэдэж, итгэл үнэмшлээ илэрхийлж байсан билээ.… Тэдний зориг, итгэл, хүмүүсийг хайрлах хайр хязгааргүй их байсан бөгөөд тэд өөртөө байсан бүхнийг өөрийнхөө хүмүүсийн төлөө зориулсан юм. Ийнхүү бүхнээ зориулсан байдал болон хайр Ариун Сүнсний нөхөрлөлийг эзэмшдэг хүмүүсийн оюун санаанд байдаг нь эргэлзээгүй бөгөөд хүний дээд болсон, үнэнч шударга энэ хоёр хүн Их Эзэний эрх мэдэл бүхий үйлчлэгчид байсан билээ.

“Энэхүү аллага нь Их Эзэний хүмүүст ямагт сүнслэг нөлөө болж ирсэн юм. Энэ нь тэдэнд хувийнх нь хүнд сорилтуудад тусалж, зөв шударга замаар замнах,үнэнийг мэдэж, түүгээр амьдрах зоригийг өгдөг бөгөөд Бурхан Өөрийн үйлчлэгч Иосеф Смитээр дамжуулан илчилсэн агуу үнэнүүдийг мэдсэн Хожмын Үеийн Гэгээнтнүүдэд ариун дурсамж болон үүрд орших болно.”18

Сүмийн найм дахъ Ерөнхийлөгн Жорж Альберт Смит тунхагласан нь: “Иосеф Смит үүрэг зорилгоо биелүүлсэн юм. Тэрээр үхэлтэй нүүр тулгарсан үед, ‘Хурга адил бибээр аллага уруу явж байна; гэвч би зуны өглөө лүгээ адил тайван байна. Бурханд болон бүх хүмүүст хүний мөсөөр гэм зэмгүй байхыг үргэлж хичээдэг билээ. Хэрэв тэд миний амийг хөнөөлөө гэхэд би гэм зэмгүйгээр амиа алдах болно. Иймээс миний цус газраас өшөөг минь аваач хэмээн хашгирах болно. Мөн миний талаар, ”Түүнийг санаатайгаар алсан юм“ [С ба Г 135:4-ийг үз] хэмээн өгүүлэх болно гэж хэлсэн билээ. Тэрбээр тэнгэр дэх бидний Эцэгийн таалалт тавцангийн өмнө зогсож, махан биеэр үйлдсэн хэргийнхээ төлөө хариулахаас айгаагүй. Тэрбээр хүмүүсийг мэхэлж байсан, тэдэнтэй шударга бусаар харьцаж байсан хэмээн өөрийнх нь эсрэг тулгасан ялаас айгаагүй юм. Тэрбээр амьдралынхаа зорилго юунд хүрэхээс айгаагүй юм. Амиа зориулсан тэрхүү ажил нь бурханлаг гаралтай бөгөөд эцэстээ ялгууснаар төгсөнө гэдгийг тэрээр мэдэж байсан.”19

Сүмийн арөантаө дахъ Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли гэрчилсэн нъ: “[Иосеф Смитийн] удирдлага болгож байсан учир шалтгаан маш тодорхой юм, түүнд бурханлигаар өгөгдсөн дуудлага ч бас тийм бөгөөд энэ хоёр зүйлийг тэрээр аминаасаа илүүгээр эрхэмлэн дээдэлж байсан. Ойртож байсан үхлийнхээ тухай тэр урьдаас мэдэж байсан болохоор танхайрагч бүлгийнхний гарт түүнийг хамгаалалтгүйгээр өгч чадах хүмүүст өөрийгөө тушаасан билээ. Тэрбээр өөрийн гэрчлэлийг амиа өргөж цусаараа лацадсан юм.”20

Судпах бопон заах зөвпөмж

Энэ бүлгийг судлах буюу заахаар бэлтгэхдээ доорх санаануудыг ашигла. Нэмэлт тусламжийг хуудас vii-xii-оос үз.

  • Иосеф Смит, Хайрум Смит хоёр алагдахаас өмнөхөн, Ахлагч Жон Тейлор ‘A Poor Wayfaring Man of Grief” дууллыг дуулжээ (Хуудас 601). Энэ дууллын үгийг унших буюу дуулж (Hymns, дугаар 29), үг нь Бошиглогч Иосеф Смитийн амьдралд хэрхэн холбогдож байгааг бод. Яагаад энэ дуулал тухайн нөхцөлд тохирч байсан бэ?

  • Иосеф Смит Арванхоёр Төлөөлөгчид санваарын түлхүүрүүдийг олгосныг гэрчилсэн үгсийг нэгтгэн дүгнэ (хуудас 602-605). Энэхүү туршлагын талаар гэрчлэх нь чухал гэж Төлөөлөгчид яагаад үзсэн гэж та нар бодож байна? Сүмийн Ерөнхийлөгчийн Зөвлөл дэх залгамжлалын талаар танд ямар гэрчлэл байдаг вэ?

  • Иосеф Смит, Хайрум Смит нарын амь насыг бүрэлгэсэн тухай Жон Тейлорын шастирыг судал (хуудас 606-607). Иосеф Смит “энэ дэлхийд хүмүүний авралын төлөө зөвхөн Есүсийг эс тооцвол, үүн дээр амьдарч байсан аль ч бусад хүнээс илүү ихийг хийсэн” гэсэн нотолгоог та нар хэрхэн хамгаалах вэ? Хайрум Картейж шорон уруу явахаасаа өмнө Ифер 12:36-38-ыг уншиж, уг хуудсан дээр очжээ. Судрын энэ хэсэг Иосеф, Хайрум хоёрт ямар байдлаар холбогдох вэ? Есүс Христийн тухай гэрчлэлийнхээ улмаас Иосеф Смит, Хайрум Смит хоёрын хийсэн золиослолын тухай та нар юу гэж боддог вэ?

  • Хуудас 608-610 дээрх хожмын үеийн бошиглогчдын гэрчлэлийг унш. Та тэдний гэрчлэл дээр талархал, гэрчлэлийн ямар үгсийг нэмж болох вэ?

Холбогдох судрууд: Еврей 9:16-17; С ба Г 5:21-22; 98:13-14; 112:30-33; 136:37-40

Эшлэл

  1. Арванхоёр Төлөөлөгчид өргөх тунхаглалд (он сар өдөргүй төсөл) эш татжээ, 1844 оны гуравдугаар сард болсон хурал дээр танилцуулсан аж; Brigham Young, Office Files 1832-1878, Сүмийн Архив, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм, Солт Лейк хот, Юта.

  2. “A Poor Wayfaring Man of Grief,” Hymns, дугаар 29.

  3. History of the Church, 7:101-д Жон Тейлор эш татжээ; John Taylor, “The Martyrdom of Joseph Smith,”Historian’s Office, History of the Church-өөс, ойролцоогоор 1840-1880 оны үед, x. 47, Сүмийн Архив.

  4. History of the Church, 5:139-140; Иллинойн Наувуд 1842 оны 8-р сарын 31-нд Иосеф Смитийн уншсан лекцээс тэмдэглэлийг хийсэн Элиза Р.Снөү; мөн хавсралт, хуудас 562, зүйл 3-ыг үз.

  5. History of the Church, 6:58; Иллинойн Наувуд 1844 оны 10-р сарын 15-нд Иосеф Смитийн уншсан лекцээс тэмдэглэлийг хийсэн Виллард Ричардс; мөн хавсралт, хуудас 562, зүйл 3-ыг үз.

  6. History of the Church, 6:365; Иллинойн Наувуд 1844 оны 5-р сарын 12-нд Иосеф Смитийн уншсан лекцээс тэмдэглэлийг хийсэн Томас Буллок.

  7. History of the Church, 6:500; 1844 оны 6-р сарын 18-нд Иллинойн Наувуд Иосеф Смигийн уншсан лекцээс. History of the Church-ийг эмхтгэгчид нүдээр харсан нэлээд хэдэн гэрчийн амаар хийсэн тайланг лекцийн хэсэг болгон оруулжээ.

  8. Иосеф Смитээс Эмма Смитэд бичсэн захидал, 1844 оны 6-р сарын 27, Картейж шорон, Иллинойн Картейж; Христийн Архивын Нийгэмлэг, Индепенденс, Миссури; Сүмийн Архивт хувь нь байгаа.

  9. Wilford Woodruff, Deseret News: Semi-Weekly, 1869 оны 12-р сарын 21, х. 2.

  10. Wilford Woodruff, Deseret SemiWeekly News,1892 оны 3-р сарын 15, х. 2; цэг тэмдэг шинэчлэгдсэн.

  11. Арванхоёр Төлөөлөгчид өргөх тунхаглал (он сар өдөргүй төсөл), 1844 оны гуравдугаар сард болсон хурал дээр танилцуулжээ; Brigham Young, Office Files 1832-1878, Сүмийн Архив.

  12. Parley P. Pratt, “Proclamation to The Church of Jesus Christ of Latter-day Saints,” Millennial Star, Mar. 1845 оны 3-р сар, x. 151.

  13. History of the Church, 7:230-д Бригам Янг эш татжээ; догол мөр өөрчлөгдсөн; Иллинойн Наувуд 1844 оны наймдугаар сарын 7-нд Бригам Янгийн уншсан лекцээс.

  14. Сургаал ба Гэрээ 135:1-6.

  15. Бригам Янг, Deseret News, 1853 оны 4-р сарын 30, х. 46; налуу бичлэгийг арилгасан.

  16. 1852 оны 8-р сарын 1-нд Ютагийн Солт Лейк хотод Бригам Янгийн уншсан лекц; Historian’s Office, Reports of Speeches, ойролцоогоор 1845-85 он, Сүмийн Архив.

  17. Вилфорд Вудрафф, Deseret News, 1883 оны 3-р сарын 28, х. 146.

  18. Жозеф Ф.Смит, “The Martyrdom,” Juvenile Instructor, 1916 оны 6-р сар, х. 381; цэг тэмдэг шинэчлэгдсэн; догол мөр өөрчлөгдсөн.

  19. George Albert Smith, Conference Report, 1904 оны 4-р сар, х. 64; зөв бичгийн дүрэм шинэчлэгдсэн.

  20. Gordon B. Hinckley, Conference Report, 1981 оны 10-р сар, х. 6-7; Ensign, 1981 оны 11-р сар, х. 7.

Зураг
mob at Carthage Jail

1844 оны 6-р сарын 27-ны үдээс хойш Иллинойн Картейж шоронд танхайрагч бүлэг дайран орж Бошиглогч Иосеф Смит, Хайрум Смит хоёрын арванхоёрдугаар хөнөөжээ.

Зураг
Joseph teaching

Вилфорд Вудрафф Бошиглогч Иосеф Смит “амъдралынхаа сүүлчийн өвлийн гурав, дөрвөн сарыг, Арванхоёрын Чуулгад зааж өнгөрүүлсэн юм.… Тэрээр өдөр бүрийг, долоо хоног бүрийг, сар бүрийг тийн өнгөрүүлдэг байв” хэмээн дурсчээ.

Зураг
Brigham Young

Бригам Янг

Зураг
George Albert Smith

Жорж Альберт Смит