Ерөнхийлөгчдийн сургаал
Бүлэг 29: Бусадтай эв найртай амьдрах нь


Бүлэг 29

Бусадтай эв найртай амьдрах нь

“Бид бүх хүмүүстэй амар тайван амьдрахыг хүсдэг.”

Иосеф Смитийн амьдралаас

Хожмын Үеийн анхны Гэгээнтнүүдийн нэг хүсэл нь ердөө л сүсэг бишрэлээрээ амар амгалан аж төрөх боломжтой байх явдал байлаа. Гэвч тэд хаана ч очлоо гэсэн амар амгалан аж төрөх боломж олдсонгүй. 1833 онд Миссурид цугларах газрыг онцгойлон адисалснаас хойш ердөө хоёрхон жилийн дараа, танхайрагч бүлгүүд Миссурийн Жаксон дүүргийг орхиж явахыг Гэгээнтнүүдэд албадан тулгав (хуудас 281-ийг үз). Сүмийн гишүүд Миссурийн Клей дүүрэгт түр толгой хоргодох газар олж, тэндээсээ 1836 онд хойд Миссури уруу нүүж эхэлсэн юм. Тэдний ихэнх нь Гэгээнтнүүдийг суурьшуулахын тулд муж улсын хууль тогтоомжоор шинээр зохион байгуулсан Калдвелл дүүрэгт суурьжээ. Тус дүүргийн төв байсан Фар Вест удалгүй Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн цэцэглэн хөгжиж байгаа суурин болсон аж.

Бошиглогч Иосеф Смит Огайогийн Көртландад амьдарсаар байсан ч 1838 оны нэгдүгээр сард амь насанд нь заналхийлэн эндээс явахыг албаджээ. Тэрээр гэр бүлийнхээ хамт Фар Вест уруу 1448 км замыг туулан аялж, тэнд амьдарч байсан Гэгээнтнүүдтэй нийлэв. Хожим нь 1838 онд Көртландын Гэгээнтнүүдийн ихэнх нь гэр орноо зарах буюу орхиж Миссури уруу Бошиглогчийг даган явжээ. Тус бүс нутаг уруу олноороо ирж байсан Сүмийн гишүүдийг суурьшуулахын тулд Бошиглогч Фар Вестийн ойролцоох нутгийг Гэгээнтнүүдийн суурьшиж болох газар болгон тогтоосон аж. 1838 оны 7-р сард Фар Вест дэх ариун сүмийн суурийн чулууг онцгойлон адисалсан нь, Гэгээнтнүүд амар амгалан аж төрж, цэцэглэн хөгжиж болох байнгын суурин газар үндэслэн байгуулж болох найдварыг тэдэнд төрүүлжээ. Харамсалтай нь Жаксон дүүрэгт тэдэнд тохиолдсон шиг хурцадмал байдал удалгүй тэднийг орон нутгийн суурьшигчдаас тусгаарлан салгаж, 1838 оны намар танхайрагчид болон сайн дурын цагдаагийнхан Хожмын Үеийн Гэгээнтнүүдийг дахин харгислан, дайрч эхэлжээ.

Нэг өдөр Бошиглогч Фар Вест дэх эцэг эхийнхээ гэрт очоод байтал зэвсэглэсэн сайн дурын хэсэг цагдаа орж ирэн, гэмт хэрэг үйлдсэн гэж бодож байгаа учраас түүнийг тонилгохоор ирснээ мэдэгдсэн гэдэг. Бошиглогчийн ээж Люси Мак Смит хүүгийнхээ энх амгаланг тогтоох бэлгийг дүрсэлсэн нь:

[Иосеф] тэдний өөдөөс угтан очиж, маш тааламжтайгаар инээмсэглэн хараад, тэдэнтэй нэг бүрчлэн гар барьсан нь тэр бол гэмт хэрэгтэн ч биш, хулчгар хоёр нүүртэн ч биш юм байна гэдэгт тэднийг итгүүлсэн юм. Тэд өмнөх замыг нь хий үзэгдэл хаасан мэт гайхан зогсож байлаа.

Иосеф сууж тэдэнтэй яриа хөөрөө өрнүүлэн, мормончууд гэгддэг хүмүүсийн үзэл бодол, төлөвлөгөө зорилгыг, бас Сүмийг анх байгуулсан цагаас хойш дайснууд нь хэрхэн харьцах болсныг тэдэнд тайлбарлав. Мормончууд бол хууль зөрчөөгүй хүмүүс гэтэл тэднийг Миссурид ирсэн цагаас хойш хорсол хилэгнэл, дорд үзэн басамжлах нь сүүдэр мэт дагасаар байгааг тэр ярив. Хэрэв тэд хууль зөрчсөн бол хуулиар шийтгүүлэхэд бэлэн байлаа. …

Ингээд тэр босч, ‘Ээж ээ, би харья даа. Эмма намайг хүлээж байгаа’ гэв. Хоёр хүн харайн босч, ‘Та ганцаараа явж болохгүй, аюултай. Бид тантай хамт явж, таныг хамгаалъя’ гэхэд Иосеф тэдэнд талархал илэрхийлэв. Тэгээд тэд түүнтэй хамт явсан.

Тэднийг явсан үед цагдаагийн ажилтнуудын үлдсэн нь хаалганы хажууд зогсож байсан бөгөөд тэдний хоорондоо ярьсан дараах яриаг би санаандгүй сонсчихов:

Эхний ажилтан: ‘Смит гарыг чинь барихад хачин санагдсангүй юү? Би амьдралдаа хэзээ ч ийм зүйлийг мэдэрч байсангүй.’

Хоёр дахь ажилтан: ‘Би бүр хөдөлж ч чадахгүй нь үү гэж санасан шүү. Надад бүх дэлхийг өгье ч гэсэн би энэ хүний толгойноос ганц үс ч унагаахгүй.’

Гурав дахь ажилтан: ‘Та Жөү Смитийг эсвэл мормончуудыг тонилгохоор намайг сүүлчийн удаа явуулсан нь энэ боллоошүү.’ …

“Хүүтэй минь хамт явсан хүмүүс өөрсдийнхөө удирдлаган дахь сайн дурын цагдаа нарыг татан буулгаж, гэрт нь хариулахыг амлаад хэрэв тэднийг хэрэглэх шаардлага гарвал эргэн ирж түүнийг хаашаа ч гэсэн дагаж явах болно гэж билээ.”1

Иосеф Смит үнэнийг эелдэг уриалгахан, илэн далангүй ярьснаар атгаг санаа, дайсагналыг даван туулж, дайсан нь болсон хүмүүсээс олонтой нь эв найртай байж чадсан ажээ.

Иосеф Смитийн сургаалаас

Бид амар амгачанг тогтоогчид байхын төлөө хичээн чармайснаар бусад хүнтэй эе эв, хайраар амьдарч чадна.

“Есүс хэлсэн нь ‘Амар тайвныг тогтоогч хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд Бурханы хөвгүүд гэж нэрлэгдэх болно.’ [Матай 5:9.] Хзрэв улс үндэстэн, муж улс, нийгэм эсвэл гэр бүл ямар нэг юманд талархах ёстой аваас, энэ нь амар тайван юм.

Амар амгалан, тэнгэрийн хайртай хүүхэд!-тэрхүү агуу эцэгээс ирдэг гэрэл лүгээ адил амар амгалан нь шударга болон шударга бус хүмүүсийг баярлуулж, амьдруулан, аз жаргалтай болгодог бөгөөд газар, тэнгэр дэх аз жаргалын гол утга учир юм.

Бие болоод оюун ухааныхаа бүх хүчээр гэр орондоо болон гадуур бүхий л талаар нөлөө үзүүлэхийг хичээдэггүй, бас бусдыг ийм байхад нөлөөлдөггүй-амар амгаланг өөрийнхөө ашиг тус, ая тух, муж улс, үндэстэн, эх орныхоо алдар нэрийн төлөө эрэлхийлж, сахидаггүй хүн хүмүүний [энэрлийн] нигүүлслийн төлөө зүтгэдэггүй бас эмэгтэй хүнтэй нөхөрлөх эсвэл засаг төрийг хамгаалах чадваргүй байдаг.

Тийм хүн модны өт лүгээ адил зөвхөн өөрийнхөө бор гэдсийг цатгалан байлгах гэж мэрдэг. Махчин тас шувуу өөрийнхөө л идшийг боддог. Харин хүн амьдралын хэтийн төлөв, цэцэглэл хөгжилтийн төлөө хувийн аз жаргалаа [золиослогч] байж чадна.

Ийм хүмүүсийн нийгэм дэлхий дээрх тамаас нэг их өөрцгүй бөгөөд чөлөөт хүмүүсийн дэмжлэг, зоригт хүмүүсийн магтаал сайшаалыг үл хүлээдэг бөлгөө.

Гэвч амар тайвныг тогтоогчид, Ай түүнд чихээ тавигтун! Учир нь түүний амнаас гарсан үгс, түүний сургаал бороо лугаа адил дусалж, шүүдэр лүгээ адил буудаг юм. Эдгээр нь өвсөн дээрх зөөлхөн манан, өвсөн дээр орох аадар бороо лугаа адил юм.

Цог жавхлан, ариун журам, хайр энэрэл, сэтгэл ханамж, нигүүлсэл, ач буян, өрөвч сэтгэл, хүмүүнлэг ёс, нөхөрлөл нь амьдралыг аз жаргалтай болгодог. Тийнхүү тэнгэр элчүүдээс арай доогуур хүмүүс илчлэлтийн жаяг, дүрэм журмын дагуу Есүс Христээр дамжуулан хүч, онцгой боломж, мэдлэгээ өргөжүүлэн, эв нэгдлээр хамтдаа аж төрдөг. Зөв шударга нөхөрлөлөөс үүдэлтэй баясал, сэтгэл хангалуун байдал нь тааламжит уур амьсгалыг бий болгодог нь Аароны тэргүүн дээр түрхсэн ариулан адисалсан тосны анхилуун үнэр лүгээ адил, эсвээс Арабын таван халууны талбайгаас сэнгэнэх таатай сайхан үнэртэн лүгээ адил юм. Тийм ээ, амар амгаланг тогтоогчийн дуу хоолой доорх юмстай илүү адилхан юм-

“Энэ дуу хоолой эфирийн хөгжим лугаа адил юм-

Энэ нь бидний сэтгэлийг эзэмдэж, айдсыг намжаана;

Энэ дуу хоолой дэлхийг Диваажин болгоно,

Энэ нь хүмүүнийг агуу үнэт сувд болгоно.”2

“Хайрт ах нар минь, ах дүү ёсны хайраа үргэлжлүүл. Номхон дөлгөөн байдалд амьдар. Та нар дийлдэхгүй байхын тулд залбирдаг байхыг санагтун. Бидний хайрт ах Паулын хэлсэнчлэн та нар Тэнгэрлэг Эцэгийнхээ хүүхдүүд байхын тулд амар тайвныг сахицгаа [Ром 14:19-ийг үз].”3

“Бүх хүмүүст энэрэнгүй хандаж, хорон мууг ариун журам, сайн санаагаар хариулснаар төгөлдөржилтөд хүрэх шалтгаан хийгээд зорилго нь эв зүйгээр шийдвэрлэж болох маргааныг хүртэл зэвсгийн хүчээр шийдвэрлэхийг санаархдаг нийгэм дэх эмх замбараагүй явдлыг төгс эдгээн илааршуулдаг. … Иймээс бидний уриа бол бүх хүмүүстэй эв найртай байх явдал мөн! Хэрэв Бурханы хайранд бид баясалтай байгаа аваас, бүх дэлхий мэлзэх буюу эсэргүүцэж үл чадах, баяслын шалтгааныг тайлбарлахыг хичээцгээе.”4

“Бид бүх хүмүүстэй амар тайван амьдрахыг хүсдэг.”5

Бид бие биеэ хүндэтгэж, алдаа дутагдал эрж хайхаас татгалзсанаар амар тайвныг бий бочгож ладна.

“Ах нар маань Их Эзэн үүнийг шаарддагчлан, бие биенийхээ бодол санаанд анхааралтай хандаж, хайраар амьдран, бие биеэ өөрсдөөсөө илүү хүндэтгэнэ гэдэгт бид [найддаг].”6

“Бид сайныг үйлдэхийг хүсдэг хүний ариун журмыг ярих хэрэгтэй, харин дутагдлынх нь тухай бусдад ярих ёсгүй.”7

“Эдүгээ энэ дэлхийд хүн төрөлхтөн улам аминч, санаа муутай, бие биеэсээ илүү гарах гэж улайрч байна. Гэвч өөрсдийнхөө адил бусдыг төлөвшүүлэхийг хүсдэг хүмүүс бий.”8

“Арванхоёр болон бүх Гэгээнтнүүд заримыг нь нууж үлдээлгүйгээр бүх нүглээ хүлээх хүсэлтэй байг. Мөн [тэд] биеэ өргөмжлөлгүй даруу байж, бардамналаас болгоомжлог. Бие биеэсээ илүү гарахыг бүү эрэлхийл. Харин бие биенийхээ сайн сайхны төлөө үйлдэж, бие биенийхээ төлөө залбирч, ах дүүгээ хүндэтгэж, нэрийг нь сайнаар дурсаж байггун. Мөн ах дүүгийнхээ тухай бүү хов жив ярь, түүнийг бүү сүйрэлд хүргэ.”9

“Хэрэв та нар өөрсдийнхөө дундаас бүх хилэнцэт муу үг яриа, хов жив, хармын санаа бодлыг арилган зайлуулж, өөрсдийгөө даруусган, ариун журам, хайрын зарчим бүрийг төлөвшүүлбэл, Иеховагийн адислалууд та нар дээр ирнэ. Мөн та нар сайн сайхан, алдар суут өдрүүдийг үэнэ. Амар амгалан та нарын дунд, хөгжил цэцэглэлт хил хязгаарын чинь дотор ирнэ.”10

Бид ухамсрынхаа дагуу итгэх бүх хүмүүсийн эрх чөлөөг хүндэтгэснээр нийгмийн дунд эе эвийг төлөвшүүлж чадна.

Итгэлийн Тунхаг 1:11: “Бид ухамсрынхаа шаардлагын дагуу Бүхнийг Чадагч Бурханыг шүтэн бишрэх онцгой боломжийг шаардаж байна, мөн энэхүү онцгой боломжийг бүх хүмүүст зөвшөөрч, хэрхэн, хаана, эсвээс юуг шүтэн бишрэх нь тэдний хэрэг гэдгийг хүлээн зөвшөөрдөг.”11

“Бид үүнийг ердөө л зарчим гэж үздэг. Энэ бол бүх хүмүүс адил тэгшээр бүтээгдсэн бөгөөд ухамсарт хамаарах бүх асуудлыг өөрсдөө тунгаан бодох онцгой боломж тэдэнд байдаг гэсэн зарчим бөгөөд ач холбогдлыг нь хувь хүн бүр зохих ёсоор үнэлэх ёстой гэдэгт бид итгэдэг. Иймээс тэнгэр өөрийн шилдэг бэлгүүдийн нэг болгон хүмүүний гэр бүлд ихэд нигүүлсэнгүйгээр соёрхсон оюун ухааны чөлөөт тусгаар байдлаа ашиглахыг нь хэн нэгэнд хясан боогдуулахыг бид хүсдэггүй. Ингэх нь бидэнд боломжтой байлаа ч гэсэн тэр шүү.”12

“Шашны бүх бүлэглэл, намууд, сүсэг бишрэлийн талаар би хамгийн чөлөөт үзэл, санаа бодол, энэрлийг баримталдаг хүн. Мөн би ухамсрын эрх чөлөөт байдлыг хамгийн ариун нандин зүйл гэж үзэн, өөрөөсөө өөр үзэл бодолтой хүнийг үзэн яддаггүй билээ.”13

“Ах нарынхаа төлөө намайг амь насаа зориулах хүн үү, үгүй юү гэдгийг Гэгээнтнүүд гэрчилж чадна. Хэрэв би аль нэг ‘Мормоны’ төлөө амь насаа зориулахад бэлэн байдгаа харуулж чаддагсан бол, пресбитриен, баптист эсвэл бусад шашны аль нэг сайн хүн эрхээ хамгаалахын төлөө амь насаа зориулахад бэлэн байдгийн адилаар, миний бие Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн эрхүүдийг улан дороо дэвсэлж байгаа шиг Ромын католикчуудын эсвэл нэрд гараагүй бөгөөд өөрсдийгөө хамгаалахад хүчин мөхөс аливаа бусад шашны эрхүүдийг улан дороо дэвсэлж байгааг эсэргүүцэн, амь насаа өргөхөд бэлэн байна гэдгийг Тэнгэрийн өмнө зоригтойгоор тунхаглаж байна.

“Бие сэтгэлд минь сүнслэгээр нөлөөлдөг зүйл бол эрх чөлөөг хайрлах хайр-бүх хүн төрөлхтний иргэний болон шүтлэг бишрэлийн эрх чөлөө юм. Эрх чөлөөг хайрлах хайр нь миний өвөө нар намайг өвөр дээрээ суулган тоглуулж байх үед сэтгэл санаанд минь шингэсэн юм. …

“Хүн төрөлхтөн алдаа гаргаж л байг гэж би үздэг бол тэднийг мөрдөн хавчина гэж үү? Үгүй шүү дээ. Би тэднийг өөрсдийнх нь замаар өргөх болно, хэрэв тзднийг миний зам илүү дээр гэдэгт итгүүлж чадахгүй бол, өөрийнхөө итгэдэг зүйлд хэн нэгнийг албадан итгүүлэхийг эрэлхийлэхгүй. Үнэн өөрийнхөө замыг гагцхүү учир шалтгааны хүчээр харуулах болно.”14

“Үзэл бодол, итгэлийн асуудлуудаар биднийхээс ялгаатай сонголт хийсэн бидний найз нар, хөршүүд, дэлхийн ах нарын эсрэг заримдаа хүмүүний мөн чанарын хувьд нийтлэг байдлаар, хачирхалтайгаар илэрдэг атгаг санаанаас бид үргэлж болгоомжлох ёстой. Бид болон бидний Бурханы хооронд манай шашин байдаг. Тэдний болон тэдний Бурханы хооронд тэдний шашин байдаг.”15

“Бид хүмүүсийг ариун журамтайг нь харсан үед итгэл бишрэл, сургаалын талаарх тэдний ойлголт ямар байж болох нь хамаагүй, тэдэнд үргэлж талархалтай байх ёстой. Учир нь бүх хүмүүс заяамал эрхүүд, байгалийн болон өөрийгөө хадгалж үлдэх хуулийн эрхэм дээд шинж чанарууд болох өөрсдөдөө таалагдсанаар тунгаан бодох, үйлдэх, үг хэлэх эрх чөлөөтөй байдаг, мөн ийм байх ёстой. Тэгэхдээ бусад бүтээлүүдийн эрх, онцгой боломжуудыг зохих ёсоор үргэлж хүндэтгэн, алийг нь ч зөрчих ёсгүй. Миний бие энэ сургаалыг чин сэтгэлээсээ сайшаан дэмжиж, хэрэгжүүлдэг билээ.”16

“Бүх хүмүүс сонгох эрхтэй юм. Учир нь Бурхан үүнийг соёрхсон билээ. Тэрээр ёс суртахууны сонгох эрхийг хүн төрөлхтөнд зориулж бий болгон, сайн буюу муугийн аль нэгийг сонгох хүч: Оюун ухааны амар амгалан болон Ариун Сүнсээр дамжин ирдэг баяр баяслыг энэ амьдралд, Түүний баруун гар тал дахь бүрэн дүүрэн баяр баясал, аз жаргалыг ирэх амьдралд авчрах цэвэр ариун байдлын замыг дагаснаар сайн зүйлсийг эрэлхийлэх үү, эсвэл, нүглээ үргэлжлүүлж, Бурханыг эсэргүүцсэнээр энэ дэлхийд бодгальдаа зүхлийг авах уу, ирэх дэлхийд мөнхийн зүйлсээ алдах уу гэдгийг сонгох хүчийг тэдэнд өгсөн юм. Тэнгэрийн Бурхан эдгээр зүйлсийг хувь хүн бүрд сонголт болгон өгсөн учраас бид үүнийг нь тэдэнд үгүй болгохыг хүсдэггүй. Бид бошиглогч Езекиелд (Езекиел, бүлэг 33, шүлэг 2, 3, 4, 5) Их Эзэний хэлсэн үгэнд гардаг итгэлтэй харуул лугаа адил үйлдэхийг л хүсдэг бөгөөд тааллаараа үйлдэхийг бусад хүмүүст үлдээдэг билээ.”17

“Энз бол миний бие амьдралдаа эн тэргүүнд баримталдаг, хүүхэд ахуй наснаасаа өөртөө төлөвшүүлсэн, ухамсрын эрх чөлөө бүрийг хүлээн зөөвшөөрдөг байсан аавын минь надад заасан зарчмуудын нэг юм. … Сул дорой бөгөөд шударга эрхүүдээрээ дарлагдаж байгаа хүмүүсийг хамгаалахын төлөө би амь насаа зориулахад бодол санаагаараа үргэлж бэлэн байдаг билээ.”18

“Хэний ч шүтлэг бишрэлд хөндлөнгөөс бүү хошуу дүр. Чөлөөтэйгөөр шүтэн бишрэх боломжийг бүх засгийн газар хүн бүрд олгох ёстой. Шүтлэг бишрэлийн ялгааны улмаас хүний амь бүрэлгэх эрх хэнд ч байхгүй. Үүнийг бүх хууль болон төр засаг зөв эсвэл буруу аль нь болохыг тогтоож, хамгаалах ёстой.”19

“Бид бусдыг хүндэлснээр өөрсдийгөө хүндэтгэж байгаа хэрэг учраас амар амгалан, нөхөрлөлийг … өөрсдөдөө төлөвшүүлэхийг зөвхөн өөрсдийнхөө хэрэг гэж үзэн, үүндээ өндөр амжилт олж байгаа билээ.”20

“Би сургаалаа ямар ч хүнд хэзээ ч хүчээр тулгахыг санаархаж байгаагүй. Атгаг санаа үнэнд байраа тавьж өгч байгааг, Есүс Христийн Сайн мэдээний зарчмууд хүмүүний уламжлалт ёс заншлыг түрэн шахаж байгааг хараад би баярладаг.”21

Судлах болон заах зөвлөмж

Энэ бүлгийг судлах буюу заахаар бэлтгэхдээ доорх санаануудыг ашигла. Нэмэлт тусламжийг хуудас vii-xii-ыг үз.

  • Иосеф Смит сайн дурын цагдаагийн гишүүдтэй ярилцсан тухай түүхийг нэгтгэн дүгнэ (хуудас 385-386). Энэ тохиолдолд Бошиглогч яагаад тайван байдлыг бий болгож чадсан гэж та нар бодож байна вэ? Хүнд нөхцөлд амар тайвныг хадгалж үлдээсэн хүмүүсийн бусад жишээнүүдийг авч үз. Эдгээр хүмүүсийн үйлдэл юунд хүргэсэн бэ?

  • Хуудас 386-388-ыг нэгтгэн дүгнэхдээ, амар тайвныг тогтоогч хүмүүсийг дүрслэхэд Бошиглогчийн хэрэглэсэн үгс, өгүүлбэрүүдийг хайж ол. Гэр орон, нийгэм, хамт олны дунд амар тайвныг тогтоогчид байхад ямар зан чанар бидэнд тусалж болох вэ?

  • Хуудас 388 дээрх сүүлчийн догол мөрийг унш. Бусад хүмүүсээс дутагдал эрж хайхад та нарт ямар санагддаг вэ? Бусад хүмүүсээс сайн чанаруудыг нь эрж хайхад та нарт ямар санагддаг вэ? Бусад хүмүүсийн сайн чанаруудыг хүлээн зөвшөөрөх нь тэдэнд ямар санагддаг гэж та нар боддог вэ?

  • Хуудас 389 дээрх эхний догол мөрийг унш. Бид ямар арга замаар бие биенээ төлөвшүүлж болох вэ? Чамайг төлөвшүүлэхийн тулд бусад хүмүүс юу хийсэн бэ? Эдгээр үйлдлүүд ямар байдлаар амар тайван уруу хөтөлдөг вэ?

  • Хуудас 389-391-г нэгтгэн дүгнэхдээ, шашны итгэл бишрэл нь биднийхээс өөр хүмүүст бид хэрхэн хандах талаарх Бошиглогчийн сургаалуудыг эрж ол. Бусад хүмүүсийн “хэрхэн, хаана, эсвээс юуг шүтэн бишрэх” эрхийг бид хүндэтгэх арга замууд юу вэ?

  • Хуудас 392 дээрх сүүлчийн догол мөрийг унш. Бид сэргээгдсэн Сайн мэдээг бусадтай хуваалцахын хамт бас тэдний итгэл бишрэлийг хүндэтгэдгээ хэрхэн харуулж болох вэ?

Холбогдох судрууд: Ефес 4:31-32; Мозая 4:9-16; 4 Нифай 1:15-16; С ба Г 134:2-4, 7

Эшлэл

  1. Lucy Mack Smith, “The History of Lucy Smith, Mother of the Prophet,” 1844-1845 оны гар бичмэл, book 15, x. 8-10, Сүмийн Архив, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм, Солт Лейк хот, Юта.

  2. History of the Church, 6:245-246; цэг тэмдэг, хэлзүйн дүрэм шинэчлэгдсэн; Иосеф Смигийн удирдлагаар бичсэн “A Friendly Hint to Missouri” өгүүллээс, 1844 оны 3-р сарын 8, Науву, Иллиной, Times and Seasons-д нийтлэгджээ, 1844 оны 6-р сарын, х. 473.

  3. Огайогийн Томпсонд байсан Сүмийн гишүүд болон бусад хүмүүст Иосеф Смитийн бичсэн захидлаас, 1833 оны 2-р сарын 6, Көртланд, Огайо; Letter Book 1, 1829-1835, х. 26, Joseph Smith, Collection, Сүмийн Архив.

  4. History of the Church, 6:219-220; догол мөр өөрчлөгдсөн; Иосеф Смитийн удирдлагаар бичсэн “Pacific Innuendo” өгүүллээс, 17, 1844 оны 2-р сарын 17, Науву, Иллиной, Times and Seasons-д нийтлэгджээ, 1844 оны 2-р сарын 15, х. 443; Times and Seasons-ын энэ дугаар хожуу хэвлэгдсэн байна.

  5. History of the Church, 2:122; Жон Линкольн болон бусад хүмүүст Иосеф Смитийн бичсэн захидлаас, 1834 оны 6-р сарын 21, Клей дүүрэг, Миссури, Evening and Morning Star-д нийтлэгдсэн аж, 1834 оны 7-р сар, х. 176.

  6. History of the Church, 1:368; Виллям В.Фелпс болон Миссурид байсан бусад ах нарт Иосеф Смит болон Тэргүүн Зөвлөл дэх түүний зөвлөхүүдээс бичсэн захидлаас, 1833 оны 6-р сарын 25, Көртланд, Огайо.

  7. History of the Church, 1:444; Иосеф Смитийн хувийн тэмдэглэлээс, 1833 оны 11-р сарын 19, Көртланд, Огайо.

  8. History of the Church, 5:388; Иллинойн Елромд 1843 оны 5-р сарын 14-нд Иосеф Смитийн уншсан тэмдэглэлийг хийсэн Вилфорд Вудрафф.

  9. History of the Church, 3:383-384; 1839 оны 7-р сарын 2-нд Айовагийн Монтрөүзд Иосеф Смитийн уншсан тэмдэглэлийг хийсэн Вилфорд Вудрафф, Виллард Ричардс.

  10. History of the Church, 4:226; Хайрум Смит болон Огайогийн Көртланд дахь Гэгээнтнүүдэд Иосеф Смитийн бичсэн захидлаас, 1840 оны 10-р сарын 19, Науву, Иллиной.

  11. Итгэлийн Тунхаг 1:11.

  12. History of the Church, 2:6-7; from “The Elders of the Church in Kirtland, to Their Brethren Abroad,” 1834 оны 1-р сарын 22, Evening and Morning Star-д нийтлэгджээ, 1834 оны 2-р сар, х. 135.

  13. Айзик Галландад Иосеф Смитээс бичсэн захидлаас, 1839 оны 3-р сарын 22, Либерти шорон, Либерти, Миссури, Times and Seasons-д нийтлэгджээ, 1840 оны 2-р сар, х. 55-56.

  14. History of the Church, 5:498-499; Иллинойн Наувуд 1843 оны 7-р сарын 9-нд Иосеф Смитийн уншсан тэмдэглэлийг хийсэн Виллард Ричардс; мөн хавсралтыг үз, хуудас 562, зүйл 3.

  15. History of the Church, 3:303-304; Иосеф Смитээс Эдвард Партриж, Сүм болон бусад хүмүүст бичсэн захидлаас, 1839 оны 3-р сарын 20, Либерти шорон, Либерти, Миссури.

  16. History of the Church, 5:156; цэг тэмдэг шинэчлэгдсэн; догол мөр өөрчлөгдсөн; Иосеф Смитээс Жеймс Арлингтон Беннетэд бичсэн захидлаас, 1842 оны 9-р сарын 8, Науву, Иллиной; Жеймс Беннетийн сүүлчийн нэрийг History of the Church-д “Беннетт” хэмээн буруу бичсэн байдаг.

  17. History of the Church, 4:45, зүүвэр тайлбар; цэг тэмдэг, хэлзүйн дүрэм шинэчлэгдсэн; Огайогийн Көртландын баруун хэсгээр амьдарч байсан Гэгээнтнүүдэд Тэргүүн Зөвлөл болон дээд зөвлөлөөс бичсэн захидлаас, 1839 оны 12-р сарын 8, Иллинойн Коммерс, Times and Seasons-д нийтлэгджээ, 1839 оны 12-р сар, х. 29.

  18. History of the Church, 6:56-57; Иллинойн Наувуд 1843 оны 10-р сарын 15-нд Иосеф Смитийн уншсан тэмдэглэлийг хийсэн Виллард Ричардс; мөн хавсралт, хуудас 562, зүйл 3-ыг үз.

  19. History of the Church, 6:304; Иллинойн Наувуд 1844 оны 4-р сарын 7-нд Иосеф Смитийн уншсан тэмдэглэлийг хийсэн Вилфорд Вудрафф, Виллард Ричардс, Томас Буллок, Виллям Клейтон; мөн хавсралт хуудас 562, зүйл 3-ыг үз.

  20. History of the Church, 6:221; Иосеф Смитээс Nauvoo Neighbor-кйн эрхлэгчид бичсэн захидлаас, 1844 оны 2-р сарын 10, Науву, Иллиной, published in Nauvoo Neighbor-д нийтлэгджээ, 1844 оны 2-р сарын 21; History of the Church-д энэ захидлын огноог 1844 оны 2-р сарын 19 гэж буруу бичжээ.

  21. History of the Church, 6:213; цэг тэмдэг шинэчлэгдсэн; Иосеф Смитээс Жозеф Л.Хейвудэд бичсэн захидлаас, 1844 оны 2-р сарын 13, Науву, Иллиной.

Зураг
Joseph with militiamen

Миссурийн Фар Вестэд сайн дурын цагдаагийн зэвсэглэсэн бүлэг Иосеф Смитийг баривчлахаар ирэхэд, тэр “тэдний өөдөөс угпшн очиж, маш тааламжпшйгаар инээмсэглэн хараад, тэдэнтэй нэг бүрчлэн гар барив.”

Зураг
Sermon on the Mount

Уулан дээрх Номлолоороо Аврагч, “Амар тайвныг тогтоогч хумүус ерөөлтэй еэ! Учир нь тэд Бурханы хөвгүуд гэж нэрлэгдэх болно” гэж сургажээ.