Ерөнхийлөгчдийн сургаал
бүлэг 9: Сүнсний бэлгүүд


бүлэг 9

Сүнсний бэлгүүд

“Хэрэв та нар Сайн мэдээг чин шударга зүрх сэтгэлээр дуулгавартай дагах юм бол бидний Аврагчийн амласан бэлгүүд та нарыг дагалдах болно гэдгийг би та нарт Их Эзэний нэрээр амлаж байна.”

Иосеф Смитийн амьдралаас

мормоны Номын эхний хуудас судрын энэхүү гайхамшигт ном хэрхэн дэлхий даяар түгэхийг тайлбарласан байдаг. Эрт үед алтан ялтсууд “устгагдахгүй байж болохын тулд бичигдэн, лацдагдаж, мөн Их Эзэний тул далд хадгалагдсан бөлгөө. “Хожмын өдрүүдэд тэдгээр нь Бурханы бэлэг болон хүчээр ирж,” “Бурханы бэлгээр” орчуулагдсан билээ. Эдгээр бошиглолыг гүйцэлдүүлж, ариун цэдгүүдийг орчуулахын тулд Бурхан Иосеф Смитийг сонгосон. Эртний хэлийг орчуулах Иосефын чадвар, мэдээжийн хэрэг, боловсролоор дамжиж ирээгүй юм. Сургуулиас тэр ердөө л уншиж, бичиж, арифметикийн үйлдлүүд хийх мэдлэгийг эзэмшсэн байлаа. Олон зууны тэртээ түүний огт мэдэхгүй хэлээр бичсэн цэдгүүдийг орчуулсан түүний чадвар Бурханаас бэлэг болж ирсэн билээ.

Нөхрийнхөө анхны бичээч асан Эмма Смит тэрхүү бурханлиг бэлгийг гэрчилсэн нь: “Хэрэв хүн сүнслэгээр нөлөөлөгдөөгүй л бол гар бичмэлүүдийг хэлж бичүүлж чадахгүй юм билээ. Учир нь, [намайг] түүний бичээчээр ажиллаж байхад, [Иосеф] нэг цаг болоод л надад хэлж бичүүлдэг байсан. Тэгээд хоолны дараа, өөрөөр хэлбэл завсарласны дараа дахин орчуулж эхлэхэд тэр гар бичмэлийг огт харалгүйгээр эсвэл гар бичмэлийн аль нэг хэсгийг уншуулж сонсолгүйгээр орхисон газраасаа шууд эхэлдэг байлаа.”1

Их Эзэн орчуулгын ажлыг цааш ахиулах боломжийг олгосон нэн чухал материаллаг тусламжийг Бошиглогчид олгосон юм. Бошиглогчийн найз, эцэг Жозеф Найт нэлээд олон удаа мөнгө, хүнсний зүйлийг Иосефт өгсөн ажээ. Онцгой хэцүү үед нь Найт ах Бошиглогчийнд очиж, “нэг торх хар амар загас, шугамтай бичгийн цаас нэлээд ихийг,” “ес, арван бушель тариаг, тав, зургаан бушель төмс-тэй” Иосеф, Оливер хоёрт аваачиж өгчээ. “Иосеф, Оливер хоёр … гэртээ ирээд намайг дээрх юмсыг авчирсныг хараад баяртай байлаа. Учир нь тэдний хүнс, цаас дуусаад байжээ”2 хэмээн Найт ах дурсчээ.

1829 оны дөрөв, тавдугаар сард мөрдлөг хавчлага гаарч, Бошиглогч Пеннсильваний Хармони дахь гэртээ орчуулгын ажлыг цаашид хийх аргагүй болгож тасалдуулсан аж. Оливер Каудери найз Давид Витмертээ энэхүү ариун ажлын тухай өгүүлсэн захидал бичиж, Нью-Йоркийн Фейетте дэх Витмерийн гэрт орчуулгыг үргэлжлүүлэх зөвшөөрлийг түүнээс хүссэн байна. 1829 оны тавдугаар сарын сүүлч буюу зургадугаар сарын эхээр Бошиглогч, Оливер хоёр, ганц морь хөллөсөн сүйх тэргээр Давид Витмерийн хамт Давидын аав Петр Витмерийн ферм дэх гэрт нь очжээ. Витмерийн байшингийн дээд давхрын өрөөнд Бурханы бэлэг, хүчээр орчуулга зургадугаар сард дууссан юм.

Бошиглогчийн бичээчээр үйлчилсэн гайхамшигт туршлагынхаа тухай Оливер Каудери дүрсэлсэн нь: “Тэнгэрийн нөлөөгөөр дуудан өгүүлэх дуу хоолойн дор сууж, энэхүү үйл явдлын дээд баяр талархлыг мэдэрсэн эдгээр өдрүүд хэзээ ч мартагдах аргагүй юм! Урим ба Туммимаар … ‘Мормоны Ном’ хэмээн нэрлэгдсэн түүх буюу цэдгийг тэрээр орчуулж байхад нь би түүний хэлснийг өдөр бүр тасралтгүй бичиж байлаа.”3

Иосеф Смит номыг орчуулахдаа, гагцхүү Сүнсээр удирдагдахаар зохистой байсан үед л бурханлиг бэлэг өөрт нь байгааг мэдсэн аж. Давид Витмер дурссан нь: “Нэг өглөө [Иосеф Смит] орчуулгаа үргэлжлүүлэхээр бэлтгэж байтал гэрт нь ямар нэг таагүй зүйл болоход тэр харамсан бухимдав. Эхнэр Эмма нь нэг тусгүй юм хийсэн байж. Оливер бид хоёр дээш гарч ирэв. Иосеф ч үүнээс хойш удалгүй дээш гарч ирэн орчуулгаа үргэлжлүүлэх гэтэл юу ч хийж чадахгүй болчихсон байв. Тэр бүр ганц үг ч орчуулж чадахгүй байлаа. Тэр доош бууж ирэн, жимсний цэцэрлэгт очиж, Их Эзэнд хандан даруухан залбираад нэг цаг орчмын дараа эргэж ирэв. Тэр гэртээ орж ирэн Эммагаас уучлал гуйгаад, бидний хүлээж байсан дээд давхарт гарч ирэхэд орчуулга хэвийн байдлаар цааш үргэлжилж билээ. Хзрэв тэр даруу, итгэлтэй л байхгүй бол юу ч хийж чадахгүй болдог байв.”4

Бурханы бэлгийг даруу, итгэлтэйгээр ашигласан нь Мормоны Номыг бүхэлд нь орчуулах бараг боломжгүй шахам санагдаж байсан ажлыг 1829 оны дөрөвдүгээр сараас зургадугаар сарын сүүлчийг хүртэлх хугацаанд багтаан дуусгах боломжийг залуу Бошиглогчид олгосон юм.

Иосеф Смитийн сургаалаас

Бид бүгдэд Сүнсний бэлэг өгөгдсөн байдаг. Хүн бүрийн бэлэг Сүмд чухал юм.

Итгэлийн Тунхаг 1:7: “Хэлний, бошиглолын, илчлэлтийн, үээгдлийн, эдгээхийн, хэлнүүдийн хөрвүүлгийн болон бусад бэлэгт бид итгэдэг.”5

“Бид … бошиглолд, олон янзын хэлээр ярихад, үзэгдэл болон илчлэлтүүдэд, мөн эдгээлтэд итгэдэг; түүнчлэн эдгээр зүйлсийг Ариун Сүнсний бэлэггүйгээр эзэмшиж чадахгүй гэдэгт итгэдэг.”6

Амаса Поттер дурссан нъ: “Бошиглогч Наувугийн Ариун сүмийн баруунтаах ойн цоорхойд цугласан олон түмэнд номлохоор хүрч ирснийг би санадаг. Тэрээр сүнсний бэлгүүдийн талаар номлоно гэв.… Хожмын Үеийн Гэгээнтэн бүрд бэлэг байдаг. Хүн зөв шударга амьдарвал, бэлгийг гуйх юм бол, Ариун Сүнс үүнийг түүнд илчилнэ”7 хэмээн Иосеф мэдэгдсэн юм.

‘Нэгэнд нь олон янзын хэлээр ярих бэлгийг өгдөг бол, нөгөөд нь эш үзүүлзх, мөн нөгөөд нь эдгээх бэлгийг өгсөн байдаг;’ мөн дахин: ‘Бүгд эш үзүүлэгчид гэж үү? Бүгд олон янзын хэлээр ярьдаг гэж үү? Бүгд хэлийг тайлбарладаг гэж үү?’ хэмээн Паул хэлсэн нь, бүх хүмүүс эдгээр олон бэлгээс хэд хэдийг нь эзэмшээгүй байдгийг нотлон харуулж байна. Гэвч хүн нэг бэлэг хүлээн авсан байхад нөгөө нь өөр нэг бэлэг хүлээн авсан байдаг. Бүгд эш үзүүлж, олон янзын хэлээр ярьдаггүй, гайхамшгуудыг үйлддэггүй. Харин бүгд Ариун Сүнсний бэлгийг хүлээн авсан байдаг. Зарим үед тэд Төлөөлөгчдийн үеийнх шиг олон янзын хэлээр ярьж, бошиглодог, харин зарим үед тэгдэггүй.…

“Сүм бол олон өөр гишүүдээс бүрдсэн нэг байгууллага бөгөөд хүний биеийн тогтолцоотой үүнийг адилтган жишиж болно. Паул олон янзын бэлгийн тухай ярьсныхаа дараа ‘Эдүгээ та нар Христийн бие бөгөөд тус тусдаа үүний эрхтнүүд юм. Бурхан чуулганд нэгдүгээрт элч нар, хоёрдугаарт эш үзүүлэгчид, гуравдугаарт багш нар, дараа нь гайхамшгийг үйлдэх хүч, дараа нь эдгээх бэлгүүд туслах, удирдах ба олон янзын хэлээр ярих бэлгийг тавьжээ. Бүгд багш нар гэж үү? Бүгд гайхамшгийг үйлдэгчид гэж үү? Бүгд олон янзын хэлээр ярьдаг гэж үү? Бүгд хэлийг тайлбарладаг гэж үү?’ хэмээн асуусан байдаг. Хүмүүс тийм байдаггүй нь нотлогдсон юм. Учир нь тэд нэг биеийн эрхтнүүд юм. Биеийн бүх эрхтнүүд нь нүд, чих, толгой, эсвэл гар биш юм. Нүд чи надад хэрэггүй гэж чихэнд хэлж чадахгүй, толгой ч бас чи надад хэрэггүй гэж хөлөнд хэлж чадахгүй. Тэд бол бүгдээрээ нэгэн төгс машин-биеийн олон бүрэлдэхүүн хэсэг юм. Хэрэв нэг эрхтэн зовбол түүнтэй хамт бүх эрхтнүүд зовж, нэг эрхтэн баярлавал бусад нь бүгдээрээ түүнтэй хамт баясан, амардаг билээ. [1 Коринт 12:9-10, 18-21, 26-30-ийг үз.]

“Тэгэхлээр, энэ бүгд нь бэлэг юм. Бэлгүүд Бурханаас ирдэг. Эдгээр нь Бурханых бөгөөд бүгдээрээ Ариун Сүнсний бэлэг юм.”8

Бид дуучгавартай байдал, итгэлээр дамжуулан Сүнсний бэлгүүдийг авдаг.

“Итгэл дутагдвал үр жимс нь бас дутагддаг. Дэлхий бүтээгдсэн цагаас хойш хүмүүн үргэлж итгэл бишрэлтэй байгаагүй юм. Эртний итгэл бишрэлтнүүд галын хүчийг унтраан, илдний ирээс зайлж, эмэгтэйчүүд өөрсдийн үхэгсдийг амилалтаар будаан авч байсан юм. Итгэлээр олон дэлхий ертөнц бүтээгдэж ирсэн билээ. [Еврей 11:3, 34-35-ыг үз.] Ямар ч бэлэггүй хүн итгэлгүй байдаг. Тэрээр бэлэгтэй гэж бодох аваас өөрийгөө хуурч байгаа нь тэр. Итгэл дутагдах нь зөвхөн үнэн бурхангүйчүүдийн дунд байдаг юм биш, харин Христэд итгэгчдийн дүр эсгэдэг хүмүүсийн дунд ч байдаг. Чухам иймээс олон янзын хэлээр ярих бэлэг, эдгээлтийн болон бошиглолын бэлэг, бошиглогчид болоод төлөөлөгчид, тэрчлэн аливаа бэлэг, адислалууд дутагдсаар ирсэн билээ.”9

“Энз өвлийг [1832-1833] судрууд орчуулж; Бошиглогчдын Сургуульд; бас хурал чуулгануудад суусаар өнгөрүүллээ. Оюун ухаан, санаа сэтгэлээрээ сэргэн шинэчлэгдсэн олон гайхалтай учрал надад тохиолоо. Сайн мэдээнд итгэж, дуулгавартай дагадаг хүмүүст ирдэг бэлгүүд бол үнэнийг даруухнаар эрхэмлэн дээдэлж, дагадаг хүмүүст Их Эзэн ямагт нэг янзаар ханддагийн шинж тэмдэг бөгөөд эдгээр бэлгүүд эртний өдрүүдийнхтэй адил бидний дунд юүлэгдэж эхлээд байна.”10

1834 онд Иосеф Смитийг Мичиганы Понтиакад номлоход Эдөард Стийөенсон тэнд байжээ. Тэрээр Бошиглогчийн дараах үгсийг дурссан байдаг: “Хэрэв Сайн мэдээг чин шударга зүрх сэтгэлээр дуулгавартай дагавал Аврагчийн амласан бэлгүүд та нарыг дагалдах болно гэдгийг Их Эзэний нэрээр би амлаж байна. Мөн үүгээр та Бурханы үнзнч үйлчлзгч гэдгээ надад нотлон харуулж болно.”11

Сүнсний бэлгүүд нь ихэвчлэн гадаад шинж тэмдэггүйгээр нам тайван, нууцлаг байдлчаар хүлээн авагддаг.

“Ариун Сүнсний бэлгийн талаарх хүмүүний санал бодол олон янз бөгөөд зөрчилтэй юм. Зарим хүн ер бусын юмс үзэгдлийг Бурханы Сүнсний үр нөлөө хэмээзн нэрлэж заншсан байхад бусад нь үүнтзй холбоотой ямар ч юм байхгүй гэж боддог. Энэ бол хүмүүнд байдаг оюун бодлын тусгал, эсвээс дотоод бодол, мэдрэмж, сэтгэгдэл, нуудхан гэрчлэл буюу нотолгооноос өөр зүйл биш юм. Гадаад илрзл гэгч юм байдаггүй.

Хүмүүс авралын зарчмуудыг, нэн ялангуяа Ариун Сүнсний бэлгийн мөн чанар, үүрэг, хүч, нөлөө, бэлгүүд болоод адислалуудын талаар бараг юу ч мэдэхгүй байсан нь, хүн төрөлхтний гэр бүл өнгөрсөн олон зууны туршид илчлэлт буюу Бурханы зүйлсийг [үүгээр] мзддзг шалгуургүйгээр түнэр харанхуйд юу ч мэдэхгүй өнгөрүүлснийг бодож үзвэл гайхмаар юм биш л дээ. Энэхүү мэдлэг нь зөвхөн Бурханы Сүнсээр эзэмшигдэж болно. Ийнхүү энэ Сүмийн ахлагч нар дэлхийн оршин суугчдад номлох үед, хэрэв тэд Сайн мэдээг дуулгавартай дагавал Ариун Сүнсний бэлгийг авах болно. Хүмүүс зарим гайхалтай илрэлт, агуу хүч болон ер бусын гайхамшиг үйлдэгдэхийг харахаар хүсэн хүлээх нь үе үе тохиох болно.…

Хүмүүний гэр бүл шашин шүтлэгийн асуудлаар их туйлшрах хандлагатай байдаг. Иймээс хүмүүс нэг бол ямар нэг гайхамшиг үзүүлэхийг хүснэ эсвэл Ариун Сүнсний бэлэгт ерөөсөө итгэхгүй байх болно. Хэрэв аль нэг ахлагч хүний толгой дээр гар тавилаа гэхэд тэр хүн тэр даруйд босч ирзн олон хэлээр ярьж, бошиглож эхлэх ёстой хэмээн олон хүн боддог. Энэ санаа нь, Иоханы баптисмыг (тэдний өөрсдийнх нь хэлснээр) хүртсэн хэдэн хүн дээр Паул гараа тавихад ‘олон хэлээр ярьж, эш үзүүлсзн’ [Үйлс 19:1-6-г үз.] тэрхүү явдлаас улбаатай юм.…

Эрх мэдэлтэй хүмүүсийн гар тавилтаар Ариун Сүнс өгөгддөг мөн олон хэлээр ярих болон бошиглолын бэлэг бол Сүнсний бэлгүүд бөгөөд эдгээрийг Ариун Сүнсээр олж авдагт бид итгэдэг. Гэвч хүмүүс гар тавиулсан л бол үргэлж бошиглон, олон хэлээр ярьдаг гэж хэлэх нь, эсвээс ийнхүү нотлох нь Төлөөлөгчдийн үйл хэрэг болон ариун судартай зөрчилдсөн, харш буруу зүйл юм.…

… Сүнсний бүх бэлэг энгийн нүдзнд харагддаггүй, эсвээс хүмүүн ойлгодоггүй. Тэгээд ч харагддаг буюу хүнд ойлгогддог нь нэн цөөхөн юм.… Сүнсний бэлгүүдээс цөөхнийг нь хүн болгон танин мэдэж чадна. Петр, Иохан нар Төлөөлөгчид байсан, гэвч иудейчүүдийн шүүх тэднийг хууран мэхлэгч хэмээн ялласан шүү дээ. Паул Төлөөлөгч, Бошиглогч байсан ч, түүнийг чулуугаар шидэж, шоронд хорьж байсан. Ариун Сүнсний бэлэг түүнд байсан ч, хүмүүс энэ тухай юу ч мэддэггүй байлаа. Бидний Аврагч ‘нөхдөөсөө дээр, баяр баясгалангийн тосоор тослогдсон’ [Еврей 1:9] ч, хүмүүс Түүнийг огт танихгүй Беелзебул гэж нэрлэн, хууран мэхлэгч хэмээн цовдолсон шүү дээ. Хүнд Ариун Сүнсний бэлэг байлаа ч, түүнийг гаднаас нь хараад пастор, багш эсвэл евангелист гэж хэн ялган таньж чадах юм бэ?

Гэвч бид Сүмийн гишүүдийн талаар ярьж, Паулын өгүүлсэн бэлгүүдийг авч үзвэл, эдгээр бэлгүүдийн тухай дэлхий ерөнхийдөө юу ч мэдэж чадахгүйг, хэрэв гар тавимагц юүлэгддэг, тэр даруйд мэдэж болох нэг, хоёрхон бэлэг байдгийг л мэдэх болно. [1 Коринт 12:4-11]-д Паул ийн хэлжээ: Бэлгүүд нь ялгаатай боловч адилхан Сүнс. Үйлчлэлүүд нь ялгаатай боловч адилхан Эзэн. Үйлдлүүд нь ялгаатай боловч бүгдийн дотор бүх юмсыг үйлдэгч нь адилхан Бурхан юм. Нийтийн тусын тулд Сүнсний илрэлийг хүн тус бүрд өгсөн аж. Учир нь нэгэнд нь мэргэн ухааны үгийг Сүнсээр өгсөн бол, нөгөөд нь мэдлэгийн үгийг адилхан Сүнсээр өгсөн бөгөөд өөр нэгэнд нь итгэлийг адилхан Сүнсээр өгсөн аж. Нэгэнд нь эдгээх бэлгийг нэг Сүнсээр өгсөн бол, бас өөр нэгэнд нь гайхамшгуудыг үйлдэх, нөгөөд нь эш үзүүлэх, бас нэгэнд нь сүнснүүдийг ялгах чадвар, нөгөөд нь олон янзын хэлээр ярих чадвар, нэгэнд нь хэлүүдийг тайлбарлах чадварыг өгсөн байна. Энэ бүхнийг нэг, адилхан Сүнс ажиллуулдаг бөгөөд Тэр Өөрийнхөө хүссэнчлэн хүн тус бүрд хуваарилдаг аж.’

Энд нэлээд олон бэлгийг дурджээ. Гэвч эдгээрээс алийг нь ажиглагч гар тавилтын үед мэдэж чадах вэ? Мэргэн ухааны үг, мэдлэгийн үг бусад аль ч бэлгээс илүү их байдаг. Харин хүн энэ хоёр бэлгийг эзэмшсэнийг, эсвэл эдгээрийг гар тавилтаар хүлээн авсныг хэн мэдэх юм бэ? Өөр нэг нь итгэлийн бэлгийг хүлээн авсан байгал хүмүүс үүнийг нь мэдэхгүй байж болно. Бас нэг хүнд эдгээх эсвэл гайхамшгуудыг үйлдэх бэлэг байжээ гэж бодъё. Үүнийг ч мэдэх аргагүй шүү дээ. Эдгээр бэлгүүдийг ашиглахад цаг хугацаа, нөхцөл байдал шаардлагатай байж болно. Нэг хүн сүнснүүдийг ялган таньдаг байж гэж бодъё. Хзн үүнийг таньж чадах юм бэ? Хзрэв хэн нэг нь үл мэдэх хэлээр яриагүй атлаа хзлүүдийг тайлбарлах уу, тзр хүн мздззж хзрзг, дуугүй байх болно. Нүдзнд харагдаж болох хоёрхон л бэлэг байдаг нь олон хэлээр ярих бошиглох бэлэг юм. Энэ хоёр бэлгийн тухай хамгийн их ярьдаг. Гэвч Паулын гэрчилснээр, хэрэв хүн үл мэдэх хэлээр яривал тэнд байгаа хүмүүст тэрээр ёс жудаггүй бүдүүлэг нэгэн болно [1 Коринт 14:11-ийг үз]. Тэд үүнийг утга учиргүй буюу ухаалаг биш зүйл гэж хэлнэ. Мөн үүнчлэн хэн нэг нь бошиглож эхлэх юм бол тэд үүнийг утга учиргүй зүйл гэж хэлнэ. Олон хэлээр ярих бэлэг бол нийт бэлгээс хамгийн бага нь юм. Гэвч энэ бэлгийг хамгийн олон хүн эрэлхийлдэг.

Тиймээс судрын гэрчлэл болон эрт дээр үе дэх Сүнсний илрэлээр бол Пентекостын өдөр гэхчлэн зарим нэг онцгой тохиолдлыг эс тооцвол, цугласан олон түмэн Ариун Сүнсний бэлгийн тухай маш бага мэддэг байсан ажээ. Хамгийн агуу, шилдэг, ашигтай бэлгүүдийн тухай ажиглагч юу ч мэддэггүй байна.…

Ариун Сүнсний бэлгийн илрэл, тэнгэр элчүүдийн үйлчлэл, хүчний өрнөлт, Бурханы сүр жавхлан, алдар суу нь олон түмэнд, Бурханы хүмүүс болох израилчуудад маш ховор илрэн харагддаг байв. Гэвч тэнгэр элчүүд хүрч ирэх буюу Бурхан Өөрийгөө хувь хүмүүст тусгайлан нууд өрөөнд нь; цөлд буюу хээр талд, ихэвчлэн чимээ шуугиан, сүр дуулиангүй илчлэх нь хамгийн нийтлэг байлаа. Тэнгэр элч Петрийг шөнө дунд шоронгоос чөлөөлж, хүмүүст ажиглагдалгүйгээр Паул дээр ирж, бусдад нь мэдэгдэлгүйгээр Мариа, Элизабет нар дээр хүрч ирэн, Иохан Баптисттай ярилцсаныг эргэн тойрных нь хүмүүс огт мэдээгүй юм.

Елиша Израилын галт морин тэрэг, морин цэргүүдийг олж харсан байхад бусад хүмүүст энэ нь мэдэгдээгүй юм. Их Эзэн Абрахам дээр майхных нь үүдэнд хүрч ирсэн билээ. Тэнгэр элчүүд Лот дээр хүрч ирснийг өөрөөс нь өөр нэг ч хүн мэдээгүй юм. Абрахам, түүний эхнэр хоёрт ч ийм явдал тохиолдсон. Их Эзэн шатаж байгаа бутан дотор, асарт, уулын оргил дээр Мосед үзэгдсэн билээ. Елиаг галт морин тэргэн дотор явахыг дэлхий ажиглаагүй юм. Мөн түүнийг хагарсан хадан дотор байхад аянгын дуу гарсан ч, Их Эзэн аянгын нүргэлээн дунд байгаагүй; газар хөдөлсөн ч, Их Эзэн газар хөдлөлт дотор байгаагүй. Харин дараа нь намуун хүнгэнэх дуу гарсан юм. Энэ бол Их Эзэний дуу хоолой байлаа. Тэгээд, ‘Елиа, чи энд юу хийж байгаа юм бэ?’ хэмээн асуусан билээ. [Хаадын Дээд 19:11-13-ыг үз.]

“Их Эзэн нүргэлэх дуу хоолойгоороо, эсвээс сүр жавхлан, хүчээ харуулах замаар Өөрийгөө мэдүүлдэггүй. Эдгээр зүйлсийг харахад хамгийн их санаа тавьдаг хүмүүс эдгээртэй тулгарахад хамгийн бага бэлтгэгдсэн байдаг, Хэрэв Их Эзэн Израилын хүүхдүүдэд үзүүлсний адилаар хүчээ үзүүлбэл, ийм хүмүүс хамгийн түрүүнд, ‘Их Эзэн бүү яриг, эс тэгвээс Түүний хүмүүс бид үхэх нь’ [Египетээс Гарсан нь 20:19-ийг үз.]”12 хэмээн гуйхвий.

Судпах бопон заах зөвпөмж

Энэ бүлгийг судлахдаа эсвэл заахаар бэлтгэхдээ доорх санаануудыг ашигла. Нэмэлт тусламж хэрэгтэй бол хуудас vii-xii-ыг үз.

  • Их Эзэн Бошиглогч Иосеф Смитэд алтан ялтсуудыг орчуулах боломжийг олгосон бэлгийг өгсөн юм (хуудас 131-133). Түүний ажилд оролцоход тусалсан бэлгийг Их Эзэн чамд хэзээ өгсөн бэ?

  • Хуудас 133 дахь Давид Витмерийн ярьсан түүхээс бид юу сурч болох вэ? Сүнсний бэлгүүдээ ашиглахын тулд зохистой байх ёстойг амьдралын чинь ямар туршлага чамд заасан бэ?

  • Хуудас 135-оос эхэлсэн хэсгийг нэгтгэн дүгнэ. Сүнсний олон өөр бэлэгтэй гишүүдтэй байх нь ямар арга замаар Сүмд ашиг тусаа өгөх вэ? Бусад хүмүүсийн сүнсний бэлгүүдээс чи хэрхэн ашиг тусыг олсон бэ? Өөр өөр бэлэгтэй хүмүүс бие биедээ туслахын тулд хамтран ажиллаж байгааг чи хэрхэн харсан бэ?

  • Хуудас 136 дээрх хэсгийг судал. Өөрийг чинь бэхжүүлэхэд, эсвэл Их Эзэн болон бусад хүмүүст үйлчлэхэд туслах сүнсний зарим бэлгийн тухай бод. “Хамгийн шилдэг … бэлгүүдийг хичээнгүйлэн эрэлхийлэхийн” (С ба Г 46:8) тулд юу хийхээ шийд.

  • Хуудас 136-ын доод талаас эхэлсэн хэсгийг нэгтгэн дүгнэ. Сүнсний бэлгүүд хэрхэн илэрдэг тухай өөрийнхөө олсон зөвлөгөөний тухай эргэцүүлэн бодох буюу ярилц. Сүнсний бэлгүүд “олон түмэнд маш ховор илрэн харагддаг” (хуудас 139)-гийг санах нь яагаад чухал вэ? Сүнсний олон бэлэг яагаад анир чимээгүй, нуудлаг ирдэг гэж та нар бодож байна? Олон бэлгийг ашиглахад “цаг хугацаа, тодорхой нөхцөл байдал шаардлагатайг” (хуудас 121) санах нь яагаад чухал вэ?

  • Энэ бүлгийг уншсаны дараа, сүнсний бэлгүүдийн зорилгын талаар та нар юу хэлэх вэ?

Холбогдох судрууд: 1 Коринт 12:1-31; 3 Нифай 29:6; Моронай 10:6-23; С ба Г 46:8-33

Эшлэл

  1. Emma Smith, Иосеф Смигтэй хийсэн ярилцлага III, 1879 оны хоёрдугаар cap, Saints’ Herald (Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Өөрчлөн зохион байгуулагдсан Сүмээс нийтлүүлдаг тогтмол хэвлэл, эдүгээ Community of Christ хэмээн нэрлэгддэг), 1879 оны аравдугаар сарын 1, х. 290.

  2. Joseph Knight, Reminiscences, х. 6, Сүмийн Архив, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм, Солт Лейк хот, Юта.

  3. Оливер Каудери, Иосеф Смит Түүх 1:71, зүүвэр тайлбарт эш татжээ; Оливер Каудеригаас Виллям В.Фелпст бичсэн захидлаас, 1834 оны есдүгээр сарын 7, Нортон, Огайо, Messenger and Advocate-днийтлэгджээ, 1834 оны аравдугаар сар, х. 14.

  4. Давид Витгмер, Виллям Х.Келли, Жорж А.Блейксли нартай хийсэн ярилцлага, 1881 оны есдүгээр сарын 15, Saints’Herald, 1882 оны гуравдугаар сарын 1, х. 68.

  5. Итгэлийн Тунхаг 1:7.

  6. History of the Church, 5:27; “Gift of the Holy Ghost,” Times and Seasons-д нийтлэгдсэн редакцийн өгүүллээс, 1842 оны зургадугаар сарын 15, х. 823; Иосеф Смит эл тогтмол хэвлэлийн эрхлэгч байв.

  7. Amasa Potter, ‘A Reminiscence of the Prophet Joseph Smith,” Juvenile Instructor, 1894 оны хоёрдугаар сарын 15, x. 132.

  8. History of the Church, 5:28-29; “Gift of the Holy Ghost,” Times and Seasons-д нийтлэгдсэн редакцийн өгүүллээс, 1842 оны зургадугаар сарын 15, х. 823-824; Иосеф Смит энэ тогтмол хэвлэлийн эрхлэгч байв.

  9. History of the Church, 5:218; 1843 оны нэгдүгээр сарын 2-нд, Иллинойн Спрингфиелдэд Иосеф Смиттийн өгсөн заавраас; Виллард Ричардс тэмдэглэлийг хийжээ.

  10. History of the Church, 1:322; хаалтан дахь огноо эх баримт бичигт байгаа болно; “History of the Church” (гар бичмэл)-ээс, book A-1, x. 270, Сүмийн Архив.

  11. Quoted by Edward Stevenson, Reminiscences of Joseph, the Prophet, and the Coming Forth of the Book of Mormon (1893), x. 4.

  12. History of the Church, 5:26-31; хоёр дахь догол мөрөн дэх хаалтан дахь үгс эх баримт бичигт байгаа; цэг тэмдэг, хэлзүйн дүрэм шинэчлэгдсэн; догол мөр өөрчлөгдсөн; “Gift of the Holy Ghost,” Times and Seasons-д нийтлэгдсэн редакцийн өгүүллээс, 1842 оны зургадугаар сарын 15, х. 823-825; Иосеф Смит эл тогтмол хэвлэлийн эрхлэгч байв.

Зураг
Book of Mormon manuscript

Мормоны Номын эх гар бичмэлийн нэг хуудасны хэсэг. Энд харуулсан үгс бол 1 Нифай 8:11-23-т гардаг амьдралын моЪны тухай Лихайн харсан үзэгЪлийн талаарх шастирын хэсэг юм.

Зураг
Abraham receiving inspiration

‘Бурханы хүч, сүр жавхлан, алдар суу олон түмэнЪ маш ховор илрэн харагддаг [билээ].… Их Эзэн Абрахам дээр майхных нь үүдэнд хүрч ирсэн юм [Эхлэл 18:1-ийг үз].”