Ерөнхийлөгчдийн сургаал
Бүлэг 25: 13-р бүлэг дэх Аврагчийн сургаалт зүйрлэлүүдийн үнэн


Бүлэг 25

13-р бүлэг дэх Аврагчийн сургаалт зүйрлэлүүдийн үнэн

“Иеховагийн хүчирхэг гараар жолоодуулсан Хаант улсын сүйх тэрэг урагш ахисаар байна, мөн бүхий л эсэргүүцлийг эс хайхран Түүний бүх үгс гүйцэлдэх хүртэл урагш ахисаар байх болно.”

Иосеф Смитийн амьдралаас

Κөртландын Ариун сүмийн барилга дуусах дөхсөн үед Иосеф Смит болон Гэгээнтнүүд хүлээн авах агуу адислалуудад өөрсдийгөө бэлтгэж эхэлжээ. Ариун сүмийн онцгойлон адислалтад бэлтгэхэд ах нарт туслахын тулд 1835 оны арваннэгдүгээр сард Ахлагч нарын сургуулийн нэг ээлж хичээллэж эхлэв. Энэ сургууль 1834 онд байгуулагдсан бөгөөд өмнөх Бошиглогчдын Сургуулийн үргэлжлэл байлаа.

Иосеф Смит болон бусад ах нар Хуучин Гэрээний ихэнх хэсэг анх бичигдсэн еврей хэлийг судалдаг байлаа. Энэ үе дэх Бошиглогчийн тэмдэглэл нь тэрээр еврей хэлийг өдөр бүр ихэвчлэн хэдэн цаг судалдаг байсныг харуулдаг. “Энэ өдрийг еврей хэлээр уншиж өнгөрүүллээ” эсвэл “Сургуульд явж, еврей хэлээр уншлаа”1 гэхчлэнгийн үгс түүний тэмдэглэлд байдаг байв. 1836 оны нэгдүгээр сарын 19-нд тэрээр: “Энэ өдрийг сургууль дээр өнгөрүүллээ. Их Эзэн биднийг хичээл сурлагаар адислав. Энэ өдөр бид еврей хэлээрх өөрсдийнхөө Библиэс амжилттай уншсанаар эхлэв. Их Эзэний үгийг анх бичигдсэн эх хэлээр нь ойлгоход Тэрээр бидний мэлмийг гайхамшигтайгаар нээх шиг санагдав”2 хэмээн тэмдэглэжээ. Нэг сарын дараа тэр бичсэн нь: “Сургуульдаа явж, ангийнхантайгаа уншиж, орчуулах нь ердийн ажил болов. Их Эзэний үгийг анх бичигдсэн хэлээр унших нь бие сэтгэлийг минь баясгах болов.”3

Ахлагчдын Сургууль дахь Иосеф Смитийн туршлага бол тэрээр судруудад дуртай байсны нэг нотолгоо юм. Тэр судруудыг хичээнгүйлэн судалж, тэдгээрээс мэдлэг, сүнсний нөлөөг олж, уй гашуу, тоогүй явдал тохиолдсон үедээ тайтгарлыг амьдралынхаа туршид авдаг байсан аж. Түүнийг 14-тэй байхад чухамдаа Библийн нэг хэсэг л Бурханаас мэргэн ухааныг эрэлхийлэх болон Анхны Үзэгдлийг хүлээн авахад хөтөлсөн юм (Иаков 1:5-ыг).

Бошиглогчийн бүтээл болон номлолууд нь судрын эшлэл, тайлбаруудаар дүүрэн байдаг. Учир нь тэрээр судруудыг сэтгэлгээнийх нь салшгүй хэсэг болсон тийм их эрчимтэйгээр судалдаг байлаа. Сургаалууддаа судрыг шууд эш татаж, арай өөрчилж хэлэн, номлолынхоо үндэс суурь болгон ашигладаг байв. “Би судруудыг мэддэг бас ойлгодог” гэж тэрээр 1844 оны дөрөвдүгээр сард мэдэгджээ.4

Судрын ер бусын өргөн мэдлэг нь тэдгээрийг агуу хүч, тодорхой байдлаар заах боломжийг түүнд олгодог байсан аж. Үг хэлэхийг нь сонссон олон хүн энэ чадварыг нь дурсан санадаг байлаа. Бошиглогч “судруудыг дурдаж, тэдгээрийг хүн бүгд ойлгож чадахаар маш тодорхой, энгийнээр тайлбарладаг байв”5 хэмээн Ерөнхийлөгч Бригам Янг дурссан байдаг.

Вандл Мэйс дурссан нь: “Бошиглогч Иосеф Смитийн олны өмнө болон ганцаараа нар шарж, бороо орж байхад, индэр дээрээс түүний зааж байхыг бусад олон хүний адил би сонсдог байсан. Би гэртээ ч, тэднийд ч түүнтэй уулзаж учирдаг байсан … Хэрэв Бурхан түүнд заадаггүй байсан бол ямар ч хүн судруудын утгыг тийм амархан ойлгохоор тайлбарлаж чадахгүйг би бас мэддэг байлаа.

“Би бүр хүүхэд байхаасаа эхлэн судруудыг төдийчинээ их судалсан атлаа түүний ийм энгийнээр тайлбарласан зүйлийг олж хараагүйдээ заримдаа өөрөөсөө ичдэг байв. Тэрээр түлхүүрийг дөнгөж эргүүлэхэд л шинэ, хуучин үнэ цэнэтэй зарчмуудыг илчилсэн мэдлэгийн хаалга цэлийтэл нээгдэх шиг санагддаг байлаа.”6

13-р бүлэг дэх Аврагчийн сургаалт зүйрлэлүүдэд бошиглолын тайлбар хийсэн дараах захидалд Бошиглогчийн судрын мэдлэг нотлогддог. Аврагчийн үед Сүмийг хэрхэн үндэслэн байгуулсныг, тэрчлэн хожмын өдрүүд дэх түүний гайхамшигтай өсөлт хөгжилт, хувь тавиланг дүрсэлдгийг тэрээр заажээ.

Иосеф Смитийн сургаалаас

Түүний сургаалуудад итгэдэг хүмүүс илүү их гэрлийг олж авдаг бол Түүний сургаалуудыг эсэргүүцдэг хүмүүс өөрсдөдөө байгаа гэрлийг ч алдана гэж Аврагч заадаг байлаа.

‘Шавь нар нь [Аврагч] уруу ирж, Та яагаад тэдэнд сургаалт зүйрлэлээр ярьдаг юм бэ? гэхэд [энэ асуултан дахь “тздзнд” гэдэг үг нь … олон түмнийг зааж байгааг би энд тэмдэглэж байна.] Тэр, тэдэнд, [шавь нартаа,] тэнгэрийн хаанчлалын нууцуудыг мэдэх нь та нарт өгөгдсөн юм. Харин тэдэнд өгөгдөөгүй [тэд гэдэг нь үл итгэгчид юм]. Учир нь хэнд байна, түүнд ихээр өгөгдөж, элбэг дэлбэг байх болно. Харин хэнд байхгүй байна, түүнд байгаа нь хүртэл түүнээс авагдана’ [Матай 13:10-12] гэж хариулжээ.

Бошиглогчдын гэрчлэлийн дагуу ирэх ёстой Мессиаг өмнө нь хайдаг байсан хүмүүс, тэр үед Мессиаг хайдаг байсан ч Түүнийг Аврагч гэдгийг нь ялган таних, Тэр бол үнэхээр Мессиа байсан гэдэгт итгэх итгэл нь хангалтгүй байсан хүмүүс үүнийхээ улмаас уруудан доройтож, бүр бүх мэдлэгээ алдах эсвээс бүх гэрэл, ойлголт, мөн эл сэдвээр өөрсдөд нь байсан итгэл нь тэднээс авагдах ёстой. Тиймээс илүү агуу гэрлийг эс хүлээж авах түүнээс байгаа бүх гэрэл нь ч авагдах ёстой. Хэрэв таны доторх гэрэл харанхуй болох аваас, болгоогтун, тзрхүү харанхуй хэчнээн их байх билээ гэдгийг бид Христийн тухай эл айлдвараас ойлгодог! ‘Тэд харавч хардаггүй, сонсовч сонсдоггүй бөгөөд ойлгодог ч үгүй учир Би тэдэнд сургаалт эүйрлэлээр ярьдаг. Тийм хүмүүс дээр Исаиасын [Исаиа] эш үзүүллэг биелдэг юм. Юу гэвэл тэр, та нар сонссоор, сонссоор байтал огт ухаарахгүй, харсаар, харсаар байтал огт ойлгохгүй’ [Матай 13:13-14] гэж Аврагч хэлсэн байдаг.

Тэд яагаад Мессиаг хүлээн аваагүйн жинхэнэ шалтгааныг энэхүү бошиглогчийн [Исаиа] нэрлэн зааснаар бол тэд ойлгоогүй, эсвэл ойлгохыг хүсээгүй, мөн хараад ухаараагүйг эдүгээ бид илрүүлсэн билээ. ‘Учир нь энэ ард түмний зүрх нь хатуурч, чихээрээ дөнгөж сонсон, нүдээ аньжээ. Эс бөгөөс тэд нүдээрээ харж, чихээрээ сонсож, зүрхээрээ ухаарч, эргэж будах байсан бөгөөд би тэднийг эдгээх байсан гэсэн байдаг.’ [Матай 13:15.] Харин Тэрээр шавь нартаа юу гэж хэлсэн байна вэ? ‘Харин та нарын нүд хардаг тул нүд чинь, та нарын чих сонсдог тул чих чинь ерөөлтэй еэ. Үнэнээр би та нарт хэлье. Та нарын харж байгааг олон эш үзүүлэгч, зөвт хүмүүс харахыг хүссэн авч хараагүй, сонсож байгааг тань сонсохыг хүссэн авч сонсоогүй юм.’ [Матай 13:16-17.]

Бид энд дахин тэмдэглэж хэлье-Шавь нар нь адислагдах ёстой тэрхүү зарчим бол тэд нүдээрээ харж, чихээрээ сонсож- чадах байсныг, Түүний айлдварыг хүлээн аваагүй хүмүүс дээр зүхэл ирэх ёстойг, тэдэнд харж, сонсох онцгой боломж байгаагүйгээс биш харин нүдээрээ харж, чихээрээ сонсох хүсэлгүй байснаас, бас зүрх сэтгэл нь алдас болоод жигшүүрт санаа бодлоор дүүрэн байснаас тэд харж, сонсож чадахгүй байсныг, ‘та нар эцэг өвгөдийнхөө үйлдсэнийг үйлддэгийг’ [Үйлс 7:51] бид олж мэдсэн билээ. Тэд тийнхүү зүрх сэтгэлээ хатууруулахыг бошиглогч угтан хараад үүнийг ил тодоор хэлсэн юм. Дэлхийн зүхэл чухам үүнд л байдаг. Тэрхүү гэрэл дэлхийд ирсэн ч хүмүүсийн үйл хэрэг хилэнцэт байсан учраас тэд гэрлийг биш, харанхуйг сонгосон юм. Хөнгөн хуумгай хүн үүнийг андуурч будилахгүй байх хэрэгтэйг Аврагч тод томруун заасан билээ.

“… Бурханы үйлчлэгчид бүх зүйл нуудлаг байдгийг өгүүлэн сургаалт зүйрлэлээр ярьж, үнэнийг харуулахад хүмүүс үүнд дассан байдаг учраас ойлгодоггүй. Тэд харах нүдтэй боловч хардаггүй нь үнэн юм. Гэвч харахаас татгалздаг хүмүүсийн хэн нь ч сохор биш билээ. Аврагч үүнийг ийм хүмүүст ярьж, бас шавь нартаа тод томруунаар тайлбарласан юм. Иймээс Тэрээр эдгээр зүйлсийн тэмдэглэл үйлдэхийг бидэнд үлдээсэн билээ. Баалын санваартнуудын хичээл зүтгэл, нэгдмэл нөлөө тэдэнд байсан ч, хэрэв бид нүдээ нээж, үнэн сэтгэл гарган хормын төдийд уншвал, бидний нүдийг сохолж, ойлголтыг маань харанхуй болгох хүч тэдэнд байхгүй.”7

Тариачны тухай сургаалт зүйрчэч нь сайн мэдээг номлохын үр ашгийг өгүүлдэг ба Аврагч цагийн голчид хаант улсаа үндэсчэн байгуулсныг харуулдаг.

“Аврагч эдгээр эрхэм сайхан айлдварууд болон [Матай 13]-д агуулагддаг сургаалт зүйрлэлээр ярьж байгаа үеийг нь, Түүний үгийг сонсохоор Өөр дээр нь шавсан олон түмнээр хүрззлүүлэн далайн хөлөг онгоцонд яваагаар Түүнийг дүрслэн харж болно. Тэгээд Тэрбээр тэдэнд зааж эхлэн, өгүүлж буй нь:

‘Харагтун, тариачин үр суулгахаар гарчээ. Түүнийг үрээ цацахад зарим үр нь замын хавиар унасанд шувууд ирээд идчихлээ. Зарим нь чулуурхаг газар унаж, хөрс нь гүн биш тул тэр дороо соёолов. Гэвч нар гарахад үндэсгүй учир тэд хорчийн хатжээ. Зарим нь хогийн ургамлын дунд унав. Хогийн ургамал ургаж тэднийг барьчихаж. Зарим нь сайн хөрсөнд унаж ургаад ургацаа өгөхөд зарим нь зуу, зарим нь жар, зарим нь гуч дахин их болов. Сонсох чихтэй нь сонсогтун’ [Матай 13:3-9.] …

Гэвч Тариачны тухай сургаалт зүйрлэлийн тайлбарыг сонсоцгоо: ‘Хзн нэг нь хаанчлалын тухай үгийг сонссон авч үл ойлговол хорон нзгзн нь ирж, түүний зүрхзнд юу суулгагдсаныг булаан авдаг байна.’ Одоо түүний зүрхзнд юу суулгагдсаныг харцгаа. ‘Энз нь зам хавиар унагсад юм.’ [Матай 13:19.] Шударга ёсны зарчим өөрсдөд нь байдаггүй хүмүүс, тэрчлэн зүрх сэтгэл нь алдсаар дүүрэн бөгөөд үнэний зарчмуудыг эгээрэн хүсдэггүй хүмүүс үнэн үгийг сонсоод ч ойлгодоггүй. Чөтгөр үнэн үгийг зүрх сэтгэлээс нь булаан авдаг. Учир нь зөв шударга ёсны эгээрэл хүсэл тэдэнд байдаггүй.

‘Чулуурхаг газар унасан нь үгийг сонсоод тэр даруйдаа баяртайгаар хүлээн авч, харин өөрт нь бат үндэс байхгүй тул түр зуур байдаг аж. Үгнээс болж хавчлага, эсвэл зовлон тохиоход тэр дороо л унадаг. Хогийн ургамлын дунд унасан нь үгийг сонсдог. Харин дэлхийн зовнил болоод эд баялгийн хуурамч байдал нь үгийг шахан зайлуулахад энэ нь үр жимсгүй болдог. Сайн хөрсөнд унасан нь үгийг сонсдог ба ойлгодог нэгэн байх бөгөөд тэр нь үнэхээр үр жимс гаргадаг. Зарим нь зуу, зарим нь жар, зарим нь гуч дахинг авчрах болно.’ [Матай 13:20-23.]

“Аврагч ийнхүү Өөрийнхөө зохиосон сургаалт зүйрлэлийг шавь нартаа Өөрөө тайлбарласан нь Түүний үгсэд бат бөх итгэдэг хүмүүсийн оюун ухаанд нууцлаг зүйл буюу харанхуйг үлдээгээгүй юм.

“Бид үгээ өндөрлөх ойртож байна. Аврагчийн тодорхойлсноор олон түмэн, эсвээс дэлхий Түүний сургаалт зүйрлэлийн тайлбарыг яагаад хүлээж аваагүйн жинхэнэ шалтгаан нь тэдний итгэлгүйнх байжээ. Тэрээр хэлсэн нь, (Шавь нартаа хандаж ярихдаа,) Тэнгэрийн хаанчлалын нууцуудыг мэдэх нь та нарт өгөгдсөн юм [Матай 13:11-ийг үз]. Яагаад тэр билээ? Тэд Түүнд итгэх итгэл, найдвартай байснаас юм. Үгийг номлохоос бий болдог үр нөлөөг харуулахын тулд энэ сургаалт зүйрлэлийг ярьжээ. Энэ бол хаант улс үүсч, эсвэл байгуулж байсан тэр үед л шууд холбогдох зүйл гэж бодох нь учир дутагдалтай юм. Тиймээс бид тэр үеэс хойш дэлхийн төгсгөлийг хүртэл энэ хаант улсын талаарх Түүний айлдварыг үргэлжлүүлэн дагах болно.”8

Улаан буудай ба зэрлэг өвснүүдийн тухай сургаалт зүйрлэл нь зөв шударга хүмүүс болон ёс бусчууд дэлхийн төгсгөл хүртэл хамтдаа өсч хөгжиж, зөв шударга хүмүүс иуглуучагдаж, ёс бусчууд шатаагдана гэдгийг өгүүлдэг.

‘Тэрээр тэдэнд өөр сургаалт зүйрлэл айлдруун, [эл сургаалт зүйрлэл тэр үед Хаант улсыг байгуулах тухай бас битүүгээр хэлсэн байдаг,] Тэнгэрийн хаанчлалыг талбайдаа сайн үр тарьсан хүнтэй зүйрлэж болох юм. Хүмүүсийг унтаж байхад нь түүний дайсан ирж, буудайн дунд зэрлэг өвс тарьчихаад яваад өгчээ. Түрүү цухуйж үр тариа боловсроход зэрлэг өвс ч бас илт болов. Гэрийн эзэн дээр боолууд нь ирж, түүнд, “Эзэнтэн, та чинь талбайдаа сайн үр тариагүй бил үү? Гэтэл зэрлэг өвс хаанаас гарчихдаг билзз?” гэхэд эзэн нь тэдэнд, “Дайсан үүнийг хийжээ” гэв. Боолууд нь “Тэгвэл бид явж, тэдгээрийг зулгааж овоолохыг та хүсээ юү?” гэсэнд тэр “Хэрэггүй, та нар зэрлэг өвс зулгаах гээд буудайг хамтад нь зулгаачихаж магад. Ургац хураатал хамтдаа ургаг. Ургац хураах цагт би хадах хүмүүстээ “Эхлээд ээрлэг өвсийг зулгааж, боогоод шатаахад бэлэн болго. Харин буудайг цуглуулж амбаарт хий” гэж хэлнэ гэв.’ [Матай 13:24-30.]

Сайн үр жимс өгдөг сайн үрээр төлөөлүүлсэн хаант улсыг байгуулах болон дайсны тарьсан зэрлэг өвсөөр төлөөлүүлсэн Сүмийн ялзрал нь зөвхөн Аврагчийн үетэй холбоотой бишийг бид энэ сургаалт зүйрлэлээс мэддзг билээ. Хэрэв Аврагч тэдний бодол санааг сайшаан дэмжсэн юм бол Түүний шавь нар зэрлэг өвсийг зулгаах буюу Сүмийг баяртайгаар цэвэршүүлэх байсан биз ээ. Гэвч Тэрбээр бүх зүйлийг мэдэж байсан учир тэгэх хэрэггүй гэсэн ажээ. Эдүгээ Тэрээр ингэж хэлэх байсан биз ээ, та нарын бодол буруу байна. Сүм нялх балчраараа байна, хэрэв та нар яарч алхам хийвэл, улаан буудайг эсвээс Сүмийг зэрлэг өвстэй хамт устгах болно. Тиймээс, ургац хураалт буюу хараахан гүйцэлдээгүй байгаа ёс бусчуудын устгал болох дэлхийн төгсгөл хүртэл тэд хамтдаа ургаг. …

‘… Шавь нар нь Түүн дээр ирээд, Тариан талбай дахь зэрлэг өвсний тухай сургаалт зүйрлэлийг бидэнд тайлбарлаж өгөөч гэхэд нь Тэр, сайн үрийг таригч нь Хүний Хүү, талбай нь дэлхий, сайн үрүүд нь хаанчлалын хөвгүүд, зэрлэг өвсний үрүүд нь хорон нэгний хөвгүүд гэв.’ [Матай 13:36-38.]

Уншигчид аа дараах утгуудыг нь анхаарна уу -’Талбай нь дэлхий, … зэрлэг өвсний үрүүд нь хорон нэгний хөвгүүд, тэдгээрийг тарьсан дайсан нь диавол, ургац нь энэ үеийн төгсгөл, тариа хадагсад нь [дэлхийн төгсгөл-гэсэн утгатайг анхааралтай ажиглаж аваг,] тэнгэр элч нар юм.’ [Матай 13:38-39.]

Энэ бол зүйрлүүлсэн утга гэдгийг эсвээс өгүүлж байгаа зүйлийнхээ утгыг илэрхийлдэггүйг хэлэх аливаа үндэслэл хүмүүст байж чадахгүй юм. Учир нь Тэрээр сургаалт зүйрлэлээр ярьсан зүйлээ тайлбарласан байна. Энэхүү хэллэгээр бол дэлхийн төгсгөл гэдэг нь ёс бусчуудын устгал юм. Ургац хураалт болон газрын оронд дэлхийн төгсгөл нь эцсийн өдрүүд дэх хүмүүний гэр бүлд шууд хамаатай. Олон хүний төсөөлж байгаагаар Хүний Хүүгийн ирэлтийн өмнө тохиох зүйл болон дэлхийн эхлэлээс хойш бүх ариун бошиглогчдын амаар яригдсан бүхний сэргээлт тохиох болно. Мөн энэхүү агуу ажилд тэнгэр элчүүдийн хийх зүйл буй. Учир нь тэд бол хадагсад билээ.

‘Тиймээс зэрлэг өвсийг зулгааж шатаах адил энэ үеийн төгсгөл тийм байх болно’ [Матай 13:40]. Энэ бол тэд зүрх сэтгэлээ хатууруулан, үнэний гэрлийг эсэргүүцэж, Бурханы үйлчлэгчид улс үндэстнүүдийг, санваартнууд болон хүмүүс аль алиныг нь сэрэмжлүүлэхээр урагш одоход эдгээр анхдагч нь Сатаны тамлалд хүргэгдэнэ, мөн хууль болоод гэрчлэл нь хаагдана. … Тэд харанхуйд үлдэж, шатаалтын өдөрт хүргэгдэнэ. Ийнхүү тэд сүсэг бишрэлээрээ хүлэгдэн, тахилчдаараа гинжээ чангалуулж, [тэд]- ‘Хүний Хүү тэнгэр элч нараа илгээхэд тэд хамаг бүдрүүлэх саад болоод ёс бусыг үйлдэгч хүмүүсийг Түүний хаанчлалаас гаргаж бөөгнүүлээд галтай зууханд хаяна. Тэнд тэд уйлна, шүдээ хавирна’ [Матай 13:41-42] гэсэн Аврагчийн айлдварыг гүйцэлдүүлэхэд бэлтгэгдэнэ.

“Улаан буудайг цуглуулж, амбаарт буюу саравчинд хадгалах бол зэрлэг өвсүүдийг боож, шатаалтын өдөрт бэлтгэх ёстойг бид ойлгодог билээ. Шатаалтын өдрийн дараа, ‘зөвт хүмүүс нь Эцэгийнхээ хаанчлалд нар мэт гийх болно. Сонсох чихтэй нь сонсогтун’ [Матай 13:43].”9

Гичийн үрийн тухай сургаалт зүйрлэл нь энэхүү хожмын өдрүүдэд байгуулагдсан Сүм болон Бурхаыы хаант улс дэлхий даяар тархан түгэх болно гэдгийг заадаг.

“Ургац хураалтын үеэр эсвэл өмнөхөн нь байгуулагдсан байх ёстой Хаант улсад холбогдох дараах зүйлийг Тэрээр Өөрийнхөө өөр нэг сургаалт зүйрлэлээр тэдэнд айлдруун- ‘Тэнгэрийн хаанчлал бол хүн талбайдаа тарьсан гичийн үртэй төстэй. Энэ нь бусад бүх үрнээс жижигхэн боловч ургахдаа ургамлаас ч илүү томорч, мод болон ургадаг тул, тэнгэрийн шувууд ирж, мөчрүүд дээр нь үүрээ засдаг юм гэжээ’ [Матай 13:31-32]. Энэхүү бэлгэдэл нь эцсийн өдрүүдэд урагш гарч ирэх Сүмийг төлөөлж байгааг бид төвөггүй хэлж чадна. Тэнгэрийн хаант улсыг үүнтэй адилтгасныг харагтун. Харин энэ нь юутай адилхан байна вэ?

“Хүн үүнийг авч, талбайдаа нууж, итгэлээрээ хадгалан, эцсийн өдрүүдэд буюу зохих цагт нь гарган авчирсан Мормоны Номыг аваад үзье л дээ. Энэ нь чухамдаа бүх үрээс хамгийн жижиг нь боловч мөчир нь салаалан тийм ээ, бүр гичийн үр лүгээ адил, сүрлэг мөчрүүдтэй, Бурханы сүр жавхланг санагдуулам аварга өндөр мод, бүх ургамлаас хамгийн агуу нь болон газраас гарч ирснийг харагтун. Үнэн газраас оргилон, зөв шударга байдал тэнгэрээс өнгийн хардаг [Дуулал 85:11; Мосе 7:62-ыг үз]. Бурхан Өөрийн хүч, бэлгүүдийг доош илгээн, тэнгэр элчүүд тэрхүү аварга модны мөчир дээр үүрээ засдаг билээ.

Тэнгэрийн хаант улс бол гичийн үртэй адилхан юм. Тэгвэл, харагтун, энэ хаант улс, бүр Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм, Бурханыхаа сүр жавхлангаар эцсийн өдрүүдэд тэргүүн юүгээ өргөн газрын гүнд хөдөлшгүй бат бөх суурилсан хад лугаа адил, Сатаны шуурга, хуй салхинд огтхон ч ганхан хөдлөлгүй зогсч, далайн хөлгийг живүүлэм хүчит шуургаар хөөгдөн, хөлгийн сүрлэг магнайг өгүүлшгүй их хөөсөөр [булж байсан], одоо ч булсаар байгаа уулс лугаа адил эсэргүүцлийн давалгааг эрэлхэг зоригоор даван туулж, зөв шударгын дайсны галзуурсан хилэгнэлийг сөрөн зогсож байгаа бус уу? …

“Харанхуйн үүлс … Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хөдөлшгүй бат бөх хадыг уулс мэт өндөр давалгаагаар удаан хугацааны туршид нүдсээр байна. Харин энэ бүхнийг эс хайхран, гичийн үр бахим мөчрүүдээ улам өндөрт гарган, улам бүр бүдүүрч томорсоор байна. Мөн Иеховагийн хүчирхэг гараар жолоодуулсан Хаант улсын сүйх тэрэг урагш ахисаар байна, мөн бүхий л эсэргүүцлийг эс хайхран Түүний бүх үгс гүйцэлдэх хүртэл урагш ахисаар байх болно.”10

Гурван Гэрчийн гэрчлэл болон хожмын үеийн судрууд бол гуриланд хийсэн исгэгчтэй … адил юм. Загасны торын тухай сургаалт зүйрлэл нь дэлхий даяарх иугларалтын тухай заадаг.

‘Тэрээр өөр нэг сургаалт зүйрлэлийг тэдэнд ярив. Тэнгэрийн хаанчлал бол гурван хэмжүүр гурилыг бүхэлд нь исгэхээр нэгэн эмэгтэйн хийсэн хөрөнгөтэй төстэй гэж хэлэв.’ [Матай 13:33.] Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм гурван гэрчид орших бяцхан исгэх хөрөнгөнөөс өсөлт хөгжилтийнхөө гарааг эхэлсэн хэмээн ойлгож болно. Энэ нь сургаалт зүйрлэлтэй хэчнээн адилхан байгааг харагтун! Энэхүү исгэх хөрөнгө удалгүй дэлхийн нэгэн хэсгийг түргэн исгэх болно. …

‘Мөн дахин, Тэнгэрийн хаанчлал бол төрөл бүрийн загас барихаар тэнгист хаясан загасны асар том тортой адил юм. Тор дүүрмэгц, тэд түүнийг эрэг дээр татаж гаргаад сайн загасыг нь саванд хийн, харин мууг нь хаяна.’ [Матай 13:47-48.] Энэ сургаалт зүйрлэлийг ажиллагаанд оруулахын тулд бүх хүмүүсийг цуглуулах Сайн мэдээний торыг газрын гадаргуу дээр дэлгэж буй Иосефын үрийг болгоогтун. Сайн хүмүүсийг уг зорилгын төлөө бэлтгэсэн савнуудад аврах болно. Харин муу хүмүүсийн учрыг тэнгэр элчүүд олох болно. ‘Энэ үеийн төгсгөл ч мөн ийм байх болно. Тэнгэр элч нар ирж, зөвт хүмүүсийн дундаас муу хүмүүсийг ялгаж, тэднийг галтай зууханд хаяна. Тэнд тэд уйлж, шүдээ хавирах болно. Есүс тэдэнд хандан, Та нар энэ бүхнийг ойлгов уу? гэхэд тэд Түүнд, тийм ээ гэв.’ [Матай 13:49-51.] Ийнхүү тийм ээ, Их Эзэн хэмээн бид хэлнэ. Мөн тэд ч бас, тийм ээ, Их Эзэн хэмээн хэлнэ. Учир нь эдгээр зүйлс маш энгийн бөгөөд алдар суутай юм. Эцсийн өдрүүдэд Гэгээнтэн бүр тэдэнд чин сэтгэлээсээ Амен хэмээн хариулах ёстой.

‘Тэгтэл Есүс тэдэнд, Иймээс тэнгэрийн хаанчлалын шавь болсон хуулийн багш бүхэн эрдэнэсийн сангаасаа хуучныг болон шинийг гаргах өрхийн тэргүүлэгчтэй адил юм гэв.’ [Матай 13:52.]

“Энэ сургаалт зүйрлэлд дүрслэгдсэн зүйлсийг зүрх сэтгэлийн угаас гарч ирсэн Мормоны Номоос үз. Бас Хожмын Үеийн Гэгээнтнүүдэд өгсөн гэрээнүүд [Сургаал ба Гэрээ], тэрчлэн Библийн орчуулга нь шинэ болон хуучин юмсыг зүрх сэтгэлийн угаас гарган авчирснаар, гурван хэмжүүр гурилд ийнхүү хариулан, Христийн илчлэлт болон эцсийн өдрүүдэд энэ ажлыг аль хэдийн эхэлсэн бөгөөд дэлхийн нэг хэсгийг исгэсэн хөрөнгөнд хариулах тэнгэр элчүүдийн үйлчлэлээр үүнийг цэвэршүүлэх болно. Амен.”11

Судлах болон заах зөвлөмж

Энэ бүлгийг судлах буюу заахаар бэлтгэхдээ доорх санаануудыг ашигла. Нэмэлт тусламжийг хуудас vii–xii-оос үз.

  • Хуудас 331-333-ийг нэгтгэн дүгнэ. Бид судар судлахдаа өөрсдөдөө туслахын тулд Иосеф Смитийн үлгэр жишззнээс юу сурч болох вэ?

  • Аврагч заримдаа яагаад сургаалт зүйрлэлээр заадаг тухай Иосеф Смитийн тайлбарыг нэгтгэн дүгнэ (хуудас 334-335). Бид сайн мэдээний үнэнүүдийн тухай мэдэх үед нүдээрээ харж, чихээрээ сонсох гэсэн нь юу гэсэн утгатай гэж та нар боддог вэ? Хэрэв бид илүү агуу гэрлийг хүлээн авахыг хүсэхгүй бол яагаад биднээс байгаа гэрэл нь ч авагдана гэж та нар боддог вэ? Сайн мэдээний илүү их гэрлийг хүлээн авахын тулд та нар юу хийх хэрэгтэй тухайгаа бод.

  • Тариачны тухай сургаалт зүйрлэлийг судал (хуудас 336-338). Сайн мэдээний адилхан захиасыг хүмүүс хэрхэн хүлээж авснаас хамааран үр дүн нь өөр байдгийг Аврагч энэ сургаалт зүйрлзлд харуулжээ. “Зүрх сэтгэл нь алдсаар дүүрэн” хүмүүст Бурханы үг яагаад өсч хөгжих боломжгүй байдаг вэ? Гай зовлон, мөрдлөг хавчлага яагаад Бурханы үгийг хойш тавихад зарим хүмүүсийг хүргэдэг вэ? “Энэ дэлхийн зүйлст шохоорхох” болон “эд баялгийн хуурмаг байдал” бидний дотоод ертөнцийг ямар байдлаар боомилдог вэ?

  • Үг бидний дотор суулгагдахад бидний “газар” сайн байхад бид хэрхэн анхаарах ёстой вэ? Үгийг хүлээн авахад зүрх сэтгэлээ бэлтгэхэд нь эцэг эхчүүд хүүхдүүддээ туслахын тулд юу хийж болох вэ?

  • Улаан буудай болон зэрлэг өвснүүдийн тухай сургаалт зүйрлэлд (хуудас 338-342), улаан буудай нь зөв шударга хүмүүс буюу “Хаант улсын хүүхдүүдийг” төлөөлдөг. Зэрлэг өвсүүд нь “хорон нэгний хүүхдүүдийг” төлөөлдөг. “Зэрлэг өвсүүдийг” “улаан буудайн” дунд ургахыг зөвшөөрсөн үед бид хэрхэн итгэлтэй хэвээр үлдэж болох вэ? Энэ сургаалт зүйрлэлийг ойлгоход Сургаал ба Гэрээ 86:1-7 та нарт хэрхэн тусалдаг вэ?

  • Сүм өнөөдөр ямар байдлаар гичийн үрийн тухай сургаалт зүйрлэл дэх ургаж байгаа модтой адилхан байна вэ? (Зарим жишээг хуудас 342-343-оос үз.)

  • Хуудас 342-344-ыг нэгтгэн дүгнэ. Исгэх хөрөнгө бол талхыг өсгөж томруулдаг бодис юм. Хожмын Үеийн судрууд ямар байдлаар Сүмийн исгэх хөрөнгөтэй адилхан бэ? Судрууд чиний хувьд хэрхэн исгэх хөрөнгөтэй адилхан байдаг вэ? Хожмын Үеийн судрууд хэрхэн “шинэ болон хуучин” эрдэнэстэй адилхан бэ?”

  • Сайн мэдээний торны тухай сургаалт зүйрлэлд (хуудас 342), тороор бүх төрлийн загасыг барих нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ? Өнөөдөр энэ сургаалт зүйрлэл хэрхэн биелэгдэж байна вэ?

Холбогдох судрууд: Лук 8:4-18; Алма 12:9-11; С ба Г 86:1-11; 101:63-68

Эшлэл

  1. History of the Church, 2:326, 387; Иосеф Смитийн тэмдэглэлээс, 1835 оны арванхоёрдугаар сарын 7, 1836 оны нэгдүгэээр сарын 29, Көртланд, Огайо.

  2. History of the Church, 2:376; Иосеф Смитийн тэмдэглэлээс, 1836 оны нэгдүгэээр сарын 19, Көртланд, Огайо.

  3. History of the Church, 2:396; Иосеф Смитийн тэмдэглэлээс, 1836 оны хоёрдугаар сарын 17, Көртланд, Огайо.

  4. History of the Church, 6:314; Иллиной Наувуд 1844 оны дөрөвдүгээр сарын 7-нд Иосеф Смигийн уншсан Вилфорд Вудрафф, Виллард Ричардс, Томас Буллок, Виллям Клейтон нар тэмдэглэлийг хийжээ.

  5. Brigham Young, Deseret News, 1857 оны арванхоёрдугаар сарын 30, х. 340; зөв бичгийн дүрэм шинэчлэгдсэн.

  6. Wandle Mace, Autobiography, ойролцоогоор 1890 он, х. 45, Сүмийн Архив, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм, Солт Лейк хот, Юта.

  7. History of the Church, 2:265-266; хоёр, гурав, дөрөв дэх хаалтан дахь үгс эх баримтад байгаа болно; цэг тэмдэг, хэлзүйн дүрэм шинэчлэгдсэн; Иосеф Смитээс Сүмийн ахлагч нарт бичсэн захидлаас, 1835 оны арванхоёрдугаар сар, Көртланд, Огайо, Messenger and Advocate-д нийтлэгджээ, 1835 оны арванхоёрдугаар сар, х. 225-226.

  8. History of the Church, 2:264-267; цэг тэмдэг, хэлзүйн дүрэм шинэчлэгдсэн; догол мөр өөрчлөгдсөн; Иосеф Смитээс Сүмийн ахлагч нарт бичсэн захидлаас, 1835 оны арванхоёрдугаар сар, Көртланд, Огайо, Messenger and Advocate-д нийтлэгджээ, 1835 оны арванхоёрдугаар сар, х. 225-226.

  9. History of the Church, 2:267, 271; эхний догол мөрний хаалтан дахь үгс, тэрчлэн дөрөв дэх догол мөрний эхний хаалтан дахь үгс эх баримт бичигт байгаа болно; цэг тэмдэг болон том үсгээр бичих дүрэм өөрчлөгдсөн; догол мөр өөрчлөгдсөн; Иосеф Смигээс Сүмийн ахлагч нарт бичсэн захидлаас, 1835 оны арванхоёрдугаар сар, Көртланд, Огайо, Messenger and Advocate-д нийтлэгджээ, 1835 оны арванхоёрдугаар сар, х. 226-229.

  10. History of the Church, 2:268, 270; гурав дахь догол мөрөн дэх хаалтан дахь үг эх баримт бичигт байгаа; цэг тэмдэг, том жижиг үсгээр бичих дүрэм, хэлзүйн дүрэм шинэчлэгдсэн; Иосеф Смитээс Сүмийн ахлагч нарт бичсэн захидлаас, 1835 оны арванхоёрдугаар сар, Көртланд, Огайо, Messenger and Advocate-д нийтлэгджээ, 1835 оны арванхоёрдугаар сар, х. 227-228. Сүмийн албан ёсны нэрэнд орсон өөрчлөлтийг хуудас xvi-гаас үзнэ үү.

  11. History of the Church, 2:270, 272; цэг тэмдэг, том жижиг үсгээр бичих дүрэм шинэчлэгдсэн; догол мөр өөрчлөгдсөн; Иосеф Смитээс Сүмийн ахлагч нарт бичсэн захидлаас, 1835 оны арванхоёрдугаар сар, Көртланд, Огайо, Messenger and Advocate-д нийтлэгджээ, 1835 оны арванхоёрдугаар сар, х. 228-229.

Зураг
Joseph teaching

Бошиглогч Иосеф Смит хэсэг ах нарт, түүний дотор Бригам Янгд (зүүн талд) зааж байгаа нь. Бошиглогч “судруудыг дурдаж, тэдгээрийг хун бүгЪ ойлгож чадахаар маш тодорхой, энгийнээр тайлварладаг байв” хэмээн Бригам хэлжээ.

Зураг
man sowing seeds

“ ‘Харагтун, тариачин үр суулгахаар гарчээ. Түүнийг үрээ цацахаЪ зарим үр нь замын хавиарунажээ. … Зарим нь сайн хөрсөндунаж, ургаад ургацаа өгөв.”

Зураг
waves

Сүм бол “газрын гүнд бат бөх, хөдөлгөөнгүй суурилан, Сатаны шуурга, хуй салхинд огтхон ч ганхан хөдлөхгүй байгаа хад лугаа адил юм.”