Ерөнхийлөгчдийн сургаал
Бүлэг 20: Хайр, итгэлээр дүүрэн зүрх сэтгэлийн үгс: Гэр бүлдээ бичсэн Бошиглогчийн захидлууд


Бүлэг 20

Хайр, итгэлээр дүүрэн зүрх сэтгэлийн үгс: Гэр бүлдээ бичсэн Бошиглогчийн захидлууд

“Би бол та бүхний болон үр хүүхдийн чинь үүрдийн үнэнч, итгэлтэй анд найз гэдгийг санагтун. Миний зүрх сэтгэл та нарынхтай үүрд мөнхөд нэг байх болно. Та бүхнийг Бурхан адислах болтугай.”

Иосеф Смитийн амьдралаас

Иосеф Смит түргэн өргөжиж байсан байгууллагынхаа хэрэгцээг шийдвэрлэхийн тулд бошиглогчийнхоо дуудлагаар өргөн уудам нутгаар томилолтоор явах шаардлагатай байлаа. Тэрээр 1831 оны зун Миссурийн Индепенденсийг Сионыг байгуулах газар болгон тогтоосны дараа Огайогийн Көртландад үргэлж өсч байсны адил Сүм тэнд түргэн өсч, өргөжин тэлж байв. 1831-1838 онд хүн ам төвлөрсөн хоёр төв Сүмд байсны нэг нь Миссури нөгөө нь Көртланд юм. Бошиглогч Көртландад амьдарч байв. Энэ үед Бошиглогч Миссури дэх Сүмийн хөгжлийг нүдээр харахын тулд тийшээ 1,448 км хол хүнд бэрх аяныг таван удаа хийжээ.

1833, 1837 онд Иосеф Смит мөн Дээд Канад буюу Онтарио муж дахь Британийн эзэмшил нутагт очиж, сайн мэдээг зааж, тэндхийн салбаруудыг бэхжүүлсэн ажээ. 1834, 1835 онуудад тэрээр Сүмийн гишүүдтэй уулзахын тулд Мичиганд очив. Тэрээр жил гаруй хугацаанд Иллинойн Спрингфиелд, Бостон болон Салем, Массачусетс; Монмаут дүүрэг, Нью Жерси; Нью-Йорк хот болон Албани, Нью-Йорк муж улс; Цинцинати, Огайо; Филадельфи, Пеннсильвани; Колумб дүүргийн Вашингтон болон бусад олон газарт сайн мэдээг зааж, Сүмийн ажил хэргийг удирдан явуулж байлаа.

Бошиглогчийн томилолтууд нь түүнийг гэр орон, гэр бүлээсээ байнга хол байхад хүргэдэг байснаас гадна тэрээр мөрдлөг хавчлагатай үргэлж тулгардаг байв. Түүнийг хилс хэргээр олон удаа баривчилж, шоронд хорьж байлаа. Тэрээр олон удаагийн үндэслэлгүй заргын хохирогч болсон юм. Жишээ нь, 1837 оны долдугаар сарын 27-нд Бошиглогч Сүмийн бусад удирдагчдын хамт Канад дахь Гэгээнтнүүд дээр очихоор Көртландаас морджээ. Тэднийг Огайогийн Пейнсвиллд хүрч иртэл, “хорон санаатай, уурлаж хилзгнзсэн заргачид өдөржингөө хоргоож саатуулсан аж. ”Тзд Көртландаас холгүй байсан учир амрахын тулд гэртээ харьж маргааш нь аян замдаа дахин гарчээ. “Нар жаргахын алдад би сүйх тэргэндээ сууж, Көртланд уруу гэрийн зүг эргэж билээ. Тэр агшинд орон нутгийн цагдаагийн дарга сүйх тзргэнд харайн орж ирээд сүйх тэрэгний жолооноос барьж аван, намайг шүүхэд хариуцагчаар дуудсан өөр нэг зарлан дуудахыг надад өгөв”1 хэмээн Бошиглогч бичжээ.

Бошиглогч олон удаа гэр орон, гэр бүлээ орхин явдаг байсан нь түүнд өөрт нь ч гэр бүлд нь ч хүнд сорилт болдог байжээ. Эммад бичсэн түүний захидлууд тэрээр эхнэр, хүүхдүүдээ ихэд санан, ганцаарддаг байсныг харуулдаг. Тэрээр гэр бүлээ хайрладаг агуу хайрын бас Бурханд итгэдэг итгэлийнхээ тухай байнга бичдэг байв. Хздийгээр тэд өшөө хорсол, бэрхшээл зовлонтой учирч байгаа ч ирзздүйгзз өөдрөгөөр харахыг гзр бүлийнхзндзз хзлж, зоригжуулдаг байв.

Танхайрагчид Бошиглогчийн биед давирхай түрхзж, өд нааснаас хойш ердөө долоохон хоног, үрчилж авсан хүү нас барснаас хойш хоёрхон хоногийн дараа 1832 оны дөрөвдүгззр сарын 1-нд тзр гзрзз орхин Миссури уруу хоёр дахь аяндаа гарсан ажзз. Эхнзр Эмма болон амьд үлдсзн ганцхан охин Жюлигийнхзз төлөө санаа зовон, сзтгзл түгшүүрлздзг байсан нь мздззж юм. Тзрззр дараагийн сард нь гзр бүлтзйгзз зргзн уулзахаар сзтгзл догдлон гзр уруугаа будаж яваад Индиана муж улсын Гринвиллд хздзн долоо хоног саатсан аж. Бошиглогчийг дагалдан явагчдын нзг бишоп Ньюел К.Витней морин тэрэгний ослоор хүнд бэртэж, аян замд явж чадтал эрүүл мэнд, хүч тамираа сэргээх хэрэгтэй болжээ. Тэр үед Бошиглогч ямар нэг байдлаар хордлого авч их хүчтэй бөөлжсөнөөс эрүү нь мултарсан аж. Тэгээд тэр хэвтэрт байсан бишоп Витней уруу очиход тэрээр Иосефт санваарын адислал өгчээ. Бошиглогч тэр дорхноо эдгэрсэн аж.

Бошиглогч энэ явдлын дараахан доорх үгсийг эхнэртээ бичжээ: “Мартин [Харрис] ах энд ирж, гэрийнхэн маань үлдсэн газартаа эсэн мэнд сайн байгаа тухай баяртай мэдээг дуулгасан нь бидний зүрх сэтгэлийг ихэд баярлуулж, санаа бодлыг хөгжөөн сэргээлээ. Бидэнд болон та бүгдэд харуулсан нинжин сэтгэлийнх нь төлөө бид Бурханд талархал өргөв.… Миний байдал нэн таагүй байгаа ч Их Эзэн надад тусалсаар байгаа болохоор би сэтгэл санаагаа өөдрөг байлгахын төлөө хичээх болно.… Хөөрхөн Жюлигийнхээ барааг дахин харж, өвөр дээрээ суулгаад, чамтайгаа ярилцан суухсан гэж мөн ч их бодох юм.… Хань чинь чамдаа үнэнч шүү хэмээн андгайлж байна. Их Эзэн та хоёрыг минь адисалж, та нартай хамт байг. Гэртээ харьтал түр баяртай.”2

Иосеф Смитийн сургаалаас

Гэр бүлийн гишүүд бие биеэ тайтгаруулж, бэхжүүлэхийн төлөө залбирдаг.

Эмма Смитэд 1832 оны аравдугаар сарьгн 13, Нью-Йорк муж улсын Нью-Йорк хотоос бичсэн нь: “Өнөөдөр би НьюЙорк хотын хамгийн сүрлэг сайхан хэсгээр өдөржингөө алхлаа. Барилгууд нь харсан бүхний нүдийг хужирлаж, харц булаахаар үнэхээр аугаа, гоёмсог сайхан юм.… Үзэхийг хүссэн бүхнээ харж ханасны дараа би бясалган бодохоор бас оюун ухаандаа тайвшралыг олохын тулд өрөөндөө эргэж ирэв. Харин гэр орон минь Эмма, Жюли хоёр минь бодол санаанаас хормын төдийд ч гарахгүй юм. Та хоёртойгоо хоромхон зуур ч болов хамт байхын хүслэн болох юм даа. Эцэг ёсны болон ханийн элгэн халуун сэтгэл зүрхэнд минь багтаж ядан байна. Та хоёртойгоо уулзаж, юм юмны тухай хүүрнэлдэн суухсан даа …

“Одоогийн чинь нөхцөл байдал, зовиурын талаар чамайгаа тайтгаруулж хэд гурван үг солилцохсон гэж их л бодох юм [Эмма тэр үед хөл хүндтэй байжээ]. Сульдаж унахгүйн тулд Бурхан чамд хүч тэнхээ хайрлана гэдэгт найдаж байна. Эргэн тойрны чинь хүмүүсийн зүрх сэтгэлийг зөөлрүүлж, тэд чамд найрсаг хандахын төлөө, мөрөн дээрх ачааг чинь зөөлрүүлж боломжийнхоо хэрээр хөнгөвчилж, чамайг зовоохгүй байхын төлөө би Бурханд хандан залбирч байя. Би чамд санаа зовж байна. Учир нь чиний байдлыг бусад хүмүүс биш би л мэднэ. Гэвч Бурхан бол тэнгэр дэх найз чинь бас газар дээр чиний үнэнч анд нөхөр чинь байгаа гэдгийг чи санаж, өөрийгөө тайтгаруулах хэрэгтэй.”3

Шоронд хоригдож байхдаа Миссурийн Ричмондоос 1838 оны арөаннэгдүгээр сарын 12-нд Эмма Смитэд бичсэн нъ: “Чамаас ирсэн захидлыг дахин дахин уншсаар сууна. Захидал чинь надад үнэт эрдэнэ лүгээ адил байлаа. Ай Бурхан минь, энхрий хайрт гэр бүлээ эрх чөлөө, нийгмийн амьдралын адислалуудыг эдэлж байхыг нь дахин нэгэнтээ харах онцгой боломжийг надад хайрлаач. Тэднийгээ цээжиндээ тэвэрч, энхрийхэн хацрыг нь үнсвэл зүрх сэтгэл минь өгүүлшгүй баяр талархлаар дүүрэхсэн. Намайг амьд байгааг бас удахгүй очиж, тэдэнтэйгээ уулзана гэдэгт итгэж байгааг хүүхдүүддээ хэлээрэй. Чадах чинээгээрээ хүүхдүүдийнхээ сэтгэл санааг тайвшруул бас өөрийгөө чадах чинээгээрээ тайтгаруулж бай.…

“Жич: Бас чадах чинээгээр ойр ойрхон захидал бичиж, боломжийнхоо хэрээр ирж надтай уулзаарай. Боломж гарвал хүүхдүүдээ авчирч бай. Өөрийнхөө бодол санаа, саруул ухаанаар үйлдэж, сэтгэл санаагаа тайван байлгахад анхаар. Бүх зүйл бидний сайн сайхан байдлын төлөө байх болно гэдэгт би итгэж байна.”4

Миссурийн Либерти дэх шоронгоос 1839 оны дөрөвдүгээр сарын 4-нд Эмма Смитэд бичсэн нъ: “Хайрт Эмма минь, Би чамайг болон хүүхдүүдээ мөн ч их санах юм.… Бяцхан Фредерик, Жозеф, Жюли, Александр, Жонна [Смитийнхэнтэй амьдарч байсан өнчин хүүхэд] нар болон хөгшин Мейжорыгоо [тэдний нохой] хэчнээн их санана вэ. Бас би та нартайгаа уулзахыг хэчнээн их хүсч байгааг та нар мэдэж байгаа шиг та нар ч гэсэн надтай уулзахыг хэчнээн их хүсч байгаагаа өөрийнхөө ухаанаар нэг шалгаад үзээрэй. Би та нартайгаа уулзахын тулд эндээс хагас хугас хувцастай, хоёр зээрдээрээ таваргаад очиж болдогсон бол юутай баяртай байхсан, ингээд очихоос би хэзээ ч халширч зүрхшээхгүй шүү.… Би аливаа мөрдлөг хавчлагыг сэтгэлийн хатаар даван туулах болно. Надтай хамт байгаа хүмүүс ч бас тэгэх болно. Биднээс нэг ч хүн зориг мохож үхээнц царайлаагүй байна.”5

Пеннсилъваний Честер дүүргээс 1840 оны нэгдүгээр сарын 20-нд Эмма Смитэд бичсэн нъ: “Би та нарыгаа энэ дэлхийд ганц удаа ч болсон харахын хязгааргүй хүслэн болсоор байна. Та нараасаа тусгаарлагдаад тун ч удсан шиг санагдах юм. Гэвч Их Эзэн надад туслах учраас та нараасаа тийм ч их удаан тусгаарлагдахгүй.… Би гэртээ харин харьтлаа та нарынхаа л төлөө санаа зовсоор байна. Гэртээ харих хүртэл та нарыг бүгдийг нь хамгаалж байхыг би Бурханаас гуйн залбирсаар байх болно. Хайрт Эмма минь, чамайгаа болон энхрий бяцхан үрсээ хэчнээн их санана вэ. Намайгаа дурсан санаарай. Хүүхдүүддээ хайртайг минь, бас гэртээ түргэн харина гэдэгт найдаж байгааг минь тэдэнд хэлээрэй. Чин сэтгэлийнхээ хайраар мэндчилсэн нөхөр чинь.”6

Хүүхдүүддээ заах нь бидний үүрэг мөн.

Шоронд хоригдож байхЪаа Миссурийн Ричмондоос 1838 оны арваннэгдүгээр сарын 12-нд Эмма Смитэд бичсэн нъ: “Бяцхан Жозеф минь сайн хүү болно гэдгийг түүнд хэлээрэй. Аав нь хүүдээ маш их хайртай шүү. Жозеф айлын ууган хүү болохоор дүү нараа гомдоож болохгүй харин ч тэднийг тайтгаруулж байх хэрэгтэй. Жаахан хүү Фредерикдээ аав нь амин гол шигээ хайртай шүү, миний хүү мөн ч хөөрхөн шүү гэдгийг хэлээрэй. Хөөрхөн охин Жюлидаа аав нь бас л их хайртай. Манай Жюли их ирээдүйтэй охин шүү. Аавыгаа бодож яваарай, аав нь охиноо их сайн охин болно гэж боддог шүү гэдгийг түүнд минь хэлээрэй. Бусад хүүхдүүдээ аав нь их санаж тэдний төлөө залбирдаг шүү гэдгийг тэдэнд хэлээрэй.… Хөөрхөн хүү Александр минь сэтгэл зүрхэнд үргэлж хадаастай байх юм. Ай хайрт Эмма минь, би бол чамдаа болон балчирхан үрстээ үнэнч итгэлтэй үүрдийн анд найз чинь шүү гэдгийг санаж яваарай гэж хэлэхийг хүсч байна. Та нарыгаа би үүрд хайрлаж явах болно. Ай, хөөрхийс та нарыг минь Бурхан адислах болтугай, амен. Гав гинж, гай зовлон хоёрт дөнгөлүүлсэн хань чинь.”7

Миссурийн Либерти шоронгоос 1839 оны дөрөвдүгээр сарын 4-нд Эмма Смитэд бичсэн нъ: “Бяцхан үрс минь намайг бүү мартаасай хэмээн хүснэ би. Аав нь хүүхдүүддээ амин гол шигээ хайртай шүү, танхайрагчдын гараас мултарч хүүхдүүддээ очихын тулд чадах бүхнээ хийнэ гэдгийг тэдэнд хэлээрэй. [Хүүхдүүд] минь ухаалаг байхын төлөө чадах бүхнээ тэдэнд заа. Хүүхдүүддээ энхрий уриалгахан хандаж бай. Тэдэнд бүү уурлаж уцаарлаж бай. Харин хүсэл бодлыг нь сонсож бай. Манай хүүхдүүд сайн хүүхдүүд, тиймээс ээжийнхээ үгэнд орж бай гэж аав нь захиж байгааг тэдэнд хэлээрэй. Хайрт Эмма минь, хүүхдүүдийнхээ өмнө нэр төртэй, төлөв төвшин байж, тэдний балчирхан оюун ухааныг төлөвшүүлэн, бурханлиг бус үлгэр жишээг харж дуурайснаар буруу замд орохоос тэднийг сэрэмжилж, зөвт байлгахын тулд тэдэнд зөв зүйлийг зааж байх их хариуцлага чамд оногдож байгаа шүү.”8

Иллинойн Спрингфиелдээс 1839 оны арөаннэгдүгээр сарын 9-нд Эмма Смитэд бичсэн нъ: “Би та нараас сураг сонстол чинийхээ болон хүүхдүүдийнхээ төлөө, ялангуяа жаахан Фредерикийнхээ төлөө үргэлж санаа зовсоор байх болно. Түүнийг өвчтэй байхад нь орхиод явсандаа сэтгэл эмзэглэх юм. Чи минь ээжийн хувьд бас гэгээнтний хувьд балчирхан үрсийнхээ оюун ухааныг төлөвшүүлэх, уншиж сурахыг [зааж], тайван байхад нь анхаарал халамж тавина гэдэгт найдаж байна. Хүүхдүүдээ гадаа гаргах хэрэггүй. Хатгаа авчихвий. Бас боломжоороо сайн амарч бай. Би та нараасаа тусгаар байх хугацаа урт удаан, уйтгар гунигтай байх болно.… Намайг очтол тэвчээртэй байж, чадах бүхнээ хийгээрэй. Би хүссэн бүхнээ бичиж чадахгүй ч, та нартаа хамгийн сайн сайхныг сэтгэл зүрхнээсээ хүссээр байдаг шүү.”9

Бурхан бол бидний анд найз мөн. Бэрхшээл тохиолдсон үед бид Түүнд найдаж болно.

Индиана муж улсын Гринвиллээс 1832 оны зургадугаар сарын 6-нд Эмма Смитэд бичсэн нъ: “Би хотын архан талд орших нэг булшин дээр бараг өдөр бүр очиж, аливаа мөнх бус хүмүүний нүднээс далд тэнд ганцаархнаа байж, бясалгал, залбирлаар зүрх сэтгэлийнхээ бүхий л бодол хүслийг уудлан илчилж байна. Амьдралынхаа агшин бүрийг оюун ухаандаа тунгаан бодоод мунхгийнхаа улмаас өнгөрсөн үед өөр дээрээ давамгайлах хүчийг Сатанд олгосныхоо төлөө гашуудан, нулимс урсгаж сууна даа. Гэвч Бурхан надад нигүүлсэнгүй хандаж, нүглийг минь уучилсанд, бас итгэлтэй байж өөрсдийгөө түүний өмнө даруусгадаг хүн бүхэнд Тайтгаруулагчийг илгээдэгт нь баяртай байна.…

“Бурхан бол миний анд найз гэдгийг мэдэх учир би хувь заяандаа сэтгэл хангалуун байхыг хичээх болно. Түүнээс би тайтгарлыг олох болно. Би амь амьдралаа түүний мутарт даалгасан хүн. Түүний дуудсан цагт явахаар бэлтгэж байна. Христтэй хамт байхыг хэчнээн их хүснэ вэ. Түүний хүслийг гүйцэлдүүлж [чадвал] миний амь надад үнэ цэнэтэй биш юм.”10

Бошиглогч Иосеф Сионы Хуарантай хамт хээрийн аянаар яөж байхдаа баруун Иллиной дахъ Миссиппи мөрний эргээс 1834 оны зургадугаар сарын 4-нд Эмма Смитэд бичсэн нъ: “Эхнэр хүүхдүүд, төрөл төрөгсөд, ах дүүс, найз нөхдийнхөө төлөө айдас түгшүүрт автан, тэднийгээ үгээр илэрхийлэх аргагүйгээр үгүйлэн санаж, сэтгэл санааны байнгын зовлон эдэлж байна даа, бид. … Аав болон гэрийнхэнд, мөн Оливер [Каудери] ахад тайван байж, энэ амьдралын хүнд сорилт, гай зовлон бүхэн эцэстээ төгсгөл болох тэр цагийг хүлээ гэж хэлээрэй. Бид эцсийг хүртэл итгэлтэй байвал бүгдээрээ хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх [болно]. Бид бүгдийн хувь заяа аз жаргалаар дүүрэн байхын төлөө би залбирч байна.”11

Тэрээр шоронд хоригдож байхдаа Миссурийн Индепенденсээс 1838 оны арваннэгдүгээр сарын 4-нд Эмма Смитэд бичсэн нъ: “Жаргал зовлонгоо хуваалцах хувьтай төрсөн хайрт хань минь, би сайн байгаа бас бид бүгд хувь заяаныхаа тухайд сэтгэл санаа өөдрөг байгаа шүү гэдгийг чамдаа мэдэгдэхийг хүсч байна.… Чинийхээ төлөө, энхрий бяцхан үрсийнхээ төлөө сэтгэл хэчнээн их түгшүүрлэнэ вэ. Ах дүүсийнхээ төлөө, амь насыг нь бүрэлгэсэн Бурханы хүмүүсийн төлөө зүрх сэтгэл минь шархиран эмзэглэх юм.… Бурхан бидний төлөө юу хийхийг би эдүгээ мэдэхгүй. Гэвч би бүх нөхцөл байдалд юм бүхэн сайн сайхан болно гэдэгт үргэлж найддаг билээ. Би амь насаа алдлаа ч гэсэн Бурханд итгэсээр байх болно. Танхайрагч бүлэг ямар харгис хэрэг өдүүлэхийг би мэдэхгүй. Гэвч ялигүй багасч мэднэ, харин болино ч гэж байхгүй л дээ. Ай хөөрхий, Бурхан бидэнд нигүүлслээр хандах болтугай.… Бурхан биднийг өдий хүртэл хамгаалсаар ирлээ. Тэрээр бидэнд ямар нэг хэмжээгээр нигүүлсэнгүй хандах болов уу.…

“Би байгаа нөхцөл байдлынхаа талаар илүү ихийг мэдэж чадахгүй. Гагцхүү юм бүхэнд тэвчээр, сэтгэлийн хатаар хандсаны үр дүнд чөлөөлөлт ирэхийн төлөө залбирч чадна. Эцсийг хүртэл чи минь итгэлтэй, бас итгэлдээ үнэнч байна гэдэгт найдаж байна. Ийм нөхцөлд би ихийг бичиж чадашгүй нь ээ. Нөхцөл байдал, хэрэгцээ шаардсаны дагуу бүх асуудлаа зохицуулж байгаарай. Бурхан чамд мэргэн ухаан, хэрсүү зан, тэвчээр хатуужлыг хайрлах болтугай. Эдгээр шинж чанар чамд байх [болно] гэдэгт итгэх бүхий л шалтгаан надад байна.

Бяцхан үрс маань миний санаа сэтгэлд байнга байдаг билээ. Аав нь сайн байгааг хүүхдүүдэд минь хэлээрэй. Хүүхдүүдтэйгээ дахин уулзах боломжоор аавыг нь Бурхан хангах болтугай. Ай Эмма минь,… намайг ч, мөн үнэнийг ч бүү орхи. Харин намайг санаж яв. Би энэ амьдралд чамтайгаа дахин уулзахгүй бол, Бурхан бид хоёрыг тэнгэрт уулзуулах болтугай. Бодол санаагаа үгээр илэрхийлэх арга алга. Зүрх сэтгэл минь догдлон байна. Баяртай, хайрыг минь булаасан, хонгорхон Эмма минь. Би үүрдийн хань чинь, үнэнч анд найз чинь шүү. Би үүрд чинийх.”12

1839 оны гуравдугаар сарьгн 21-нд Миссурийн Либерти дэх шоронгоос Эмма Смитэд бичсэн нъ: “Хайрт Эмма минь, би чиний нөр хичээнгүй хөдөлмөрийг сайн мэдэж, санаа сэтгэлээ чамтай хуваалцдаг билээ. Бурхан миний амийг дахин нэгэнтээ хадгалж үлдэн, чинийхээ төлөө анхаарал халамж тавих боломж олговол, ачаа дарамтыг чинь хөнгөлж, зүрх сэтгэлийг чинь тайтгаруулахыг хичээх болно. Хүүхдүүдээ чадах чинээгээрээ дээд зэргээр халамжилж байгаарай. Чамайг чадах бүхнээ хийнэ гэдэг би итгэдэг шүү. Фредерик өвчилснийг сонсоод харуусч байна. Гэвч хүү минь эдгэрнэ гэдэгт, та нар минь бүгдээрээ сайн сууж байх болно гэдэгт итгэж байна. Цаг зав гаргаж, надад урт гэгчийн захиа бичиж, түүндээ өөрсдийнхөө тухай, бүр хөгшин Мейжор нохойныхоо тухай, хүзүүгээр чинь тэврэн шулганах бяцхан үрсийнхээ тухай бүхнийг өгүүлбэл надад хэчнээн сайхан байхсан билээ.… Хүүхдүүдийн минь амьдрал аврагдахын төлөө би шоронд сууж байгааг тэдэнд хэлээрэй. …

“Бурхан өөрийнх нь хүсэл, зөвлөсний дагуу бүх юмсыг захирдаг билээ. Би түүнд итгэдэг. Бодгалийн минь аврал надад хамгаас чухал юм. Учир нь би мөнхийн юмсыг тодорхой мэднэ шүү дээ. Их Эзэн намайг энд шоронд байх ёстой гэж үзвэл, энэ нь надад хүртээлгүй хэрэг. Би [бодгалийнхаа] төлөө л санаа тавих ёстой. Ингэхийн төлөө ч байна. Чамайг ч мөн тэгээсэй гэж хүснэ. Үүрдийн хань чинь.”13

Бошиглогч Иосеф Иллинойн Наувугийн ойролцоо дайснуудаас нуугдаж байх үедээ 1842 оны наймдугаар сарын 16-нд Эмма Смитэд бичсэн нъ: “Намайг бараг л цөллөгийн нөхцөлд байсан үед чи минь хоёр удаа ирж, сэтгэл уяртал тайтгаруулсны чинь төлөө сэтгэл зүрхнийхээ талархлыг чамдаа энэ ялдамд илэрхийлье. Зүрх сэтгэлийнхээ талархлыг илэрхийлэх үг ч олдохгүй байна. Учир нь эдгээр зүйлст чи минь надад элгэн халуун, үй зайгүй үнэнч ханийн барилдлагыг харуулсан билээ. Намайг орхиод эндээс явснаас чинь хойш нэлээдгүй цаг хугацаа нэг л мэдэхэд өнгөрчихсөн байх юм. Санаа бодол минь хувь заяатайгаа бүрмөсөн эвлэрч дээ. Болох ёстой юм болдгоороо л болог.…

“Аав нь сайн байгааг, мөн өөрийнхөө аюулгүй байдлын төлөө, чинийхээ болон хүүхдүүдийнхээ төлөө Бүхнийг Чадагч Бурханд хандан оргилуун хүсэл эрмэлзлээр залбирсаар байх болно гэдгийг хүүхдүүддээ хэлээрэй. Хүү чинь амьд явах ч байна уу, амь насаа алдах ч байна уу, ялгаагүй сайн байгаа гэдгийг ээжид хэлээрэй. Учир нь Их Эзэн Бурхан ийн хэлж байна. Ээжийгээ, Люсигээ [Иосефийн эмэгтэй дүү], бас үлдсэн бүгдийгээ үргэлж санадаг шүү гэж түүнд хэлээрэй. Бүгдээрээ зоригтой байх хэрэгтэй шүү.… Үүрд мөнхийн хайрт хань чинь яаран сандран хэдэн үг тэрлэв.”14

Судлах болон заах зөвлөмж

Энэ бүлгийг судалж, заахаар бэлтгэхдээ доорх санаануудыг ашигла. Нэмэлт тусламжийг хуудас vii-xii-оос үз.

  • Энэ бүлгийг товч нэгтгэн дүгнэхдээ, Иосеф Смит Эмма болон хүүхдүүдээ хэрхэн санадаг байсныг ажигла. Түүний үлгэр жишээ гэрийхэнтэйгээ хэрхэн ярьж, тэдэнд хэрхэн хандах талаар бидэнд юу зааж байна вэ? Бид бие биедээ захидал бичиж, уулзаж учирч байх талаар Иосеф Смит, Эмма Смит нараас юу сурч болох вэ? Гэрийхэндээ хайртайгаа харуулахыг тулд чиний хийсэн зарим зүйл юу вэ?

  • Бошиглогч Иосеф өөрийгөө “[чинийхээ] болон балчирхан үрсийнхээ үүрдийн үнэнч итгэлтэй анд найз” хэмээн Эммад бичиж, “элгэн халуун, үй зайгүй үнэнч ханийн барилдлагынх” нь төлөө түүнд талархал илэрхийлжээ (хуудас 274. 278. Эхнэр нөхрүүд ханийн барилдлагаа улам бэхжүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?

  • Иосеф Смит захидлууддаа Эммад итгэдгээ харуулж, эхнэр нь хүүхдүүдээ асарч халамжлахын төлөө чадах бүхнээ хийж, зөв шийдвэр гаргаж байх болно гэдэгт итгэлтэй байдгаа илэрхийлжээ (хуудас 277. Ийнхүү итгэл найдвараа илэрхийлэх нь эхнэр, нөхөр хоёрын харилцаанд хэрхэн нөлөөлж болох вэ?

  • Хуудас 277 дээрх сүүлчийн догол мөрөн дэх хүүхдүүддээ захьж хэлсэн Бошиглогч Иосефын үгсийг унш. Ийм захиас үгсийг хүлээж авах нь хүүхдүүдэд нь хэрхэн тусалж болох вэ? Хүнд сорилтын үед эцэг эхчүүд Бурханд итгэдгээ хүүхдүүддээ харуулахын тулд юу хийж болох вэ?

  • Хуудас 275-278 дээр Иосеф Смит’Бурханд итгэх итгэлээ хэрхэн илэрхийлснийг нэгтгэн дүгнэ. Өөрт чинь онцгой сэтгэгдэл төрүүлсэн эдгээр ялдамхан үгсээс хэдийг сонгож ав.

Холбогдох судрууд: Эхлэл 2:24; 1 Коринт 11:11; Ефес 5:25; Мозая 4:14-15; С ба Г 25:5, 9, 14; 68:25-28

Эшлэл

  1. History of the Church, 2:502; зөв бичгийн дүрэм шинэчлэгдсэн; “History of the Church” (гар бичмэл)-ээс, book B-1, x. 767, мөн addenda, х. 6, Сүмийн Архив, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм, Солт Лейк хот, Юта.

  2. Иосеф Смитээс Эмма Смитэд бичсэн захидал, 1832 оны зургадугаар сарын 6, Грийнвилл, Индиана; Chicago Historical Society, Чикаго, Иллиной.

  3. Иосеф Смитээс Эмма Смитэд бичсэн захидал, 1832 оны 10-р сарын 13, Нью-Йорк хот, Нью-Йорк; Христийн Архивын Нийгэмлэг, Индепенденс, Миссури.

  4. Иосеф Смитээс Эмма Смитэд бичсэн захидал, 1838 оны 11-р сарын 12, Ричмонд, Миссури ; Христийн Архивын Нийгэмлэг, Индепенденс, Миссури .

  5. Иосеф Смитээс Эмма Смитэд бичсэн захидал, 1839 оны 4-р сарын 4, Либерти шорон, Либерти, Миссури; Бейник Номын сан, Ейлийн Их Сургууль, Нью Хейвен, Коннектикат; хуулбар нь Сүмийн Архивт байгаа. Жоаннагийн бүрэн нэр нь Жонна Картер байжээ; тэр бол Жон С.Картер, Элизабет Кенион Картер нарын өнчин охин байв.

  6. Иосеф Смитээс Эмма Смитэд бичсэн захидал, 1840 оны 1-р сарын 20, Честер дүүрэг, Пеннсильвани; Chicago Historical Society, Чикаго, Иллиной.

  7. Иосеф Смитээс Эмма Смитэд бичсэн захидал, 1838 оны 11-р сарын 12, Ричмонд, Миссури; Христийн Архивын Нийгэмлэг, Индепенденс, Миссури.

  8. Иосеф Смитээс Эмма Смитэд бичсэн захидал, 1839 оны 4-р сарын 4, Либерти шорон, Либерти, Миссури; Бейник Номын сан, Ейлийн Их Сургууль, Нью Хейвен, Коннектикат; хуулбар нь Сүмийн Архивт байгаа.

  9. Иосеф Смитээс Эмма Смитэд бичсэн захидал, 1839 оны 11-р сарын 9, Спрингфиелд, Иллиной; Христийн Архивын Нийгэмлэг, Индепенденс, Миссури; хуулбар нь Сүмийн Архивт байгаа.

  10. Иосеф Смитээс Эмма Смитэд бичсэн захидал, 1832 оны зургадугаар сарын 6, Грийнвилл, Индиана; Chicago Historical Society, Чикаго, Иллиной.

  11. Иосеф Смитээс Эмма Смитэд бичсэн захидал, 1834 оны зургадугаар сарын 4, Баруун Иллиной дахь Миссиппи мөрний эрэг дээрээс бичжээ; Letter Book 2, 1837-1843, х. 58, Joseph Smith, Collection, Сүмийн Архив.

  12. Иосеф Смитээс Эмма Смитэд бичсэн захидал, 1838 оны 11-р сарын 4, Индепенденс, Миссури ; Христийн Архивын Нийгэмлэг, Индепенденс, Миссури; хуулбар нь Сүмийн Архивт байгаа.

  13. Иосеф Смитээс Эмма Смитэд бичсэн захидал, Mar. 21, 1839 оны 3-р сарын 21, Либерти шорон, Либерти, Миссури; Joseph Smith, Collection, Сүмийн Архив.

  14. History of the Church, 5:103, 105; догол мөр өөрчлөгдсөн; Иосеф Смитээс Эмма Смитэд бичсэн захидлаас, 1842 оны 8-р сарын 16, Иллинойн Наувугийн ойролцоо.

Зураг
Joseph’s family at Liberty Jail

Бошиглогчийн үүрэгт олон ажил нь түүнийг хавчлагатай тулгарсан үед ч гэсэн гэр орон, гэр бүлээс нь байнга хөндийрүулдэг байлаа. Түүнийг ах Хайрумтайгаа Либерти шоронд хоригдож, байх үед Бошиглогчийн эхнэр Эмма хүү Жозефтойгоо хамт эргэж иржээ.

Зураг
letter from Joseph to Emma

Бошиглогч Иосеф Смитээс Эмма Смитэд Либерти шоронгоос 1839 оны 3-р сарын 21-нд бичсэн захидлын хэсэг.