Ерөнхийлөгчдийн сургаал
бүлэг 7: Баптисм ба Ариун Сүнсний бэлэг


бүлэг 7

Баптисм ба Ариун Сүнсний бэлэг

“Усаар хүртээх баптисм нъ галын баптисм болон үүнд байдаг Ариун Сүнсгүйгээр ашиггүй юм; эдгээр нъ зайлшгүй чухал бөгөөд хоорондоо салшгүй холбоотой.”

Иосеф Смитийн амьдралаас

Иосеф Смитийн үед Сасквиеханна гол салхи ихтэй, үерлэдэг, хатуу модод, нарс ургасан, эргэн тойрондоо гүвээ толгод, тариалангийн талбайгаар хүрээлэгдсэн газар байлаа. Пеннсильвани дахь хамгийн том энэ гол Пеннсильваний Хармоний хавийн нутгийн төв хэсэгт оршдог. Гол гэрт нь ойрхон, анир чимээгүй, нам гүм газар байсан учраас Бошиглогч заримдаа тунгаан бодох, залбирахын тулд тийшээ очдог байжээ.

Бошиглогч, Оливер Каудери хоёр 1829 оны тавдугаар сарын 15-нд, баптисмын ач холбогдлын талаар энэ голын эрэг дээр залбирсан ажээ. Тэдний залбирлын хариуд Иохан Баптист хүрч ирэн, бие биедээ баптисм хүртээхийг зарлиг болгож, Аароны санваарыг тэдэнд хүртээсэн байна. Тэдний эрэлхийлж байсан адислал нь эдүгээ ном журмынхаа дагуу Бурханы хүч, эрх мэдлээр гүйцэтгэгдэх боломжтой болсон ажээ. Тэр хоёр ус уруу доош орж, бие биедээ баптисм хүртээхдээ Иоханы чиглэл өгснөөр, Иосеф эхлээд Оливерт баптисм хүртээв. Дараа нь Иосеф, Оливерын толгой дээр гараа тавьж, түүнийг Аароны санваарт томилоход, Оливер Иосефт мөн үүнчлэн үйлджээ. Бошиглогч энэ тухай дурссан нь:

“Бид Тэнгэрлэг Эцэгийн агуу, алдар суут адислалуудыг мэдрэв. Бибээр Оливер Каудерид баптисм хүртээж, мөн Ариун Сүнс түүн дээр бууж ирээд тун удаагүй байхад мөн тэрээр босч, удахгүй тохиохоор ирэх ёстой олон зүйлийг бошиглов. Мөн дахин бибээр түүгээр баптисм дөнгөж хүртээгдмэгц бас бошиглолын сүнстэй болж, босоод энэ сүмийн өсөн мандалт хийгээд Сүмтэй холбоотой бусад олон зүйлийн талаар түүнчлэн хүмүүний үрсийн энэ үеийнхний талаар бошиглов. Бид Ариун Сүнсээр дүүрч, мөн авралынхаа төлөө Бурханд баясав” (Иосеф Смит-Түүх 1:73).

Баптисмын адислалуудыг удалгүй бусад итгэгчдэд хүртээв. Бошиглогчийн эрэгтэй дүү Самуел Иосеф, Оливер хоёртой уулзахаар Хармонид иржээ. “Бид …эдүгээ бүрэн байдлаараа илчлэгдсэн Есүс Христийн Сайн мэдээний тухай түүнд итгүүлэх гэж ажил боллоо” хэмээн Бошиглогч өгүүлжээ. Самуел уг ажлын тухай гэрчлэлтэй болж, Оливер Каудери түүнд баптисм хүртээснээс хойш “Бурханыг агуу ихээр алдаршуулан, магтаж, Ариун Сүнсээр дүүрэн, эцгийнхээ гэрт эргэж ирсэн”1 гэдэг. Зургадугаар сард Бошиглогч ах Хайрумдаа баптисм хүртээв. Ах нь Бошиглогчийн захиаст бүр эртнээс гуйвшгүй итгэгч байсан юм. “Энэ үеэс хойш олон хүн итгэгч боллоо. Бас бид тэдэнд зааварлан, итгүүлсэнд зарим нь баптисм хүртлээ”2 хэмээн дурсчээ.

Эцэг Иосеф Смит нь баптисм хүртэхийг Бошиглогч хараад бүр ч их баярлажээ. Бошиглогч аавдаа маш их хайртай байлаа. Моронай анх удаа түүн дээр хүрч ирснээс хойш аав нь түүний захиаст хамгийн түрүүнд итгэжээ. Эцэг Иосеф Смит Сүм зохион байгуулагддаг өдөр 1830 оны дөрөвдүгээр сарын 6-нд баптисм хүртсэн аж. Бошиглогчийн ээж Люси Мак Смит: “Аав нь уснаас гарч ирэхэд Иосеф эрэг дээр зогсож байлаа, тэгээд тэр эцгийнхээ гараас барьж, аавыгаа Христийн үнэн сүмд баптисм хүртэхийг нь харах хувьтай төрсөн хүн юм аа, би’ гэж дуу алдан хэлээд, эрт үеийн Иосеф аавыгаа Египетийн нутагт орж ирэхийг нь харсан лугаа адил аавынхаа цээжинд нүүрээ наан, баярласандаа цурхиран уйлж билээ”3 хэмээн дурссан байдаг.

Өмнө нь баптисм хүртсэн олон Гэгээнтэн Сүм зохион байгуулагдсан өдөр Мелкизедек санваарын хүчээр Ариун Сүнсний бэлэг хүлээн авчээ. Бошиглогч Иосеф Смит баптисм болон Ариун Сүнсний бэлэг өгөхийн тулд гар тавихын аль аль нь хэрэгтэйг онцгойлон заасан аж. “Галын баптисм болон Ариун Сүнсгүйгээр усаар үйлдэх баптисм ашиггүй юм. Энэ хоёр баптисм нэн чухал, хоорондоо салшгүй холбоотой. Хувь хүн Бурханы хаант улсад орохын тулд ус болон сүнснээс төрөх ёстой”4 хэмээн тэр хэлжээ.

Иосеф Смитийн сургаалаас

Баптисмын ёслол өргөмжлөлд шаардлагатай.

“Бурхан газар, тэнгэр хоёр дээр олон тэмдэг тавьсан юм. Жишээ нь, ойн царс, модны жимс, хээрийн өвс-энэ бүгд бол үр ургадгийн тэмдэг юм. Учир нь үр гаргадаг мод, ургамал, өвс бүхэн өөрийнхөө төрлийг авчирдаг нь Их Эзэний хууль мөн. Харин өөр ямар ч хууль буюу зарчмаар ажиллаж чадахгүй.

“Баптисм бол Бурханаас томилогдсон тэмдэг мөн хэмээн би мөнхүү зарчим дээр тулгуурлан хэлж байна. Учир нь Христэд итгэгч Бурханы хаант улсад орохын тулд ‘Хзн ус болон сүнснээс эс төрнө, тэр хүн Бурханы хаанчлалд орж чадахгүй’ [Иохан 3:5-ыг үз] гэж Аврагч хэлснийг өөр дээрээ тусгаж ойлгох ёстой. Энэ бол Бурхан Өөрийнхөө хаант улсад ороход хүмүүнд зориулж бэлтгзсзн тэмдэг болон зарлиг юм. Өөр аливаа замаар орохыг эрэлхийлэгчид хоосныг эрж хайх болно. Учир нь Бурхан тэднийг хүлээн авахгүй. Тэнгзр элчүүд ч тэдний ажлыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тэд ёслолуудыг дуулгавартай дагаагүй, хүмүүний авралын төлөө, үүнд өөрийг нь бэлтгүүлэхийн төлөө Бурханы тогтоосон тэмдгүүдэд анхаарал тавиагүй, селестиел алдар сууд хүрэх эрхийг нь түүнд олгоогүй байдаг. Дуу хоолойг нь дуулгавартай дагаагүй бүхэн тамын зүхлээс зайлсхийж чадахгүйг Бурхан хуульчилсан юм. Тамын зүхэл гэгч юу вз? Түүний зарлигуудыг дагадаггүй бүлэг хүмүүсийн нэг нь болно гэсэн үг.

“Баптисм бол бид Бурханы тааллыг хэрэгжүүлж байгаагийн, хүмүүн Түүнд ирж аврагдах, Бурханы хаант улсад орох Бурханы тогтоосон өөр зам тэнгэрийн доор байхгүйг Бурханд, тэнгэр элчүүдэд, түүнчлэн тэнгэрт харуулах тэмдэг мөн. Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, нүглээс ангижрахын төлөөх баптисмгүй бол бусад аливаа зам хоосон юм. Итгэл, наманчлал, баптисмын замыг дагасны ачаар Ариун Сүнсний бэлгийн амлалт та нарт байх болно.”5

“Библийн ариун хуудсуудыг анхааралтай уншиж, бошиглогчид, төлөөлөгчдийн хэлсэн үгсийг гярхай ажин судлах юм бол, баптисм шиг авралтай тийм ойрхон холбоотой сэдвийг бид олохгүй .… Баптисм хүртээх гэдэг үг baptiso хэмээх грек үгнээс гаралтай бөгөөд умбуулах гэсэн утгатайг ойлгоцгооё.…

…Энэ сэдвээрх Есүсийн удирдамж чиглүүлэл, зарлигийг бид танилцуулах ёстой. Тэрээр арванхоёрт, эсвээс тэр үе дэх арваннэгд хэлсэн нь: ‘Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж, Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа.’ Матай ийнхүү цэдэглэсэн байдаг [Матай 28:19-20]. Маркаас бид дараах чухал үгсийг уншдаг: ‘Бүх дэлхийгээр явж, сайн мэдээг бүх бүтээлд тунхаглагтун. Хэн итгэж баптисм хүртэнэ, тэр аврагдах болно. Харин итгээгүй хүн нь яллагдахболно’ [Марк 16:15-16].…

…‘Иудейчүүдийн захирагч Никодем, …Есүс дээр шөнөөр ирээд Түүнд, Рабби, Таныг Бурханаас ирсэн багш гэдгийг бид мэднэ. Учир нь Бурхантай хамт байхгүй л бол, хэн ч Таны үйлддэг тэмдгүүдийг үйлдэж чадахгүй гэв. Есүс хариуд нь, Үнэнээр, үнэнээр Би чамд хэлье. Хэн дээрээс эс төрнө, тэр хүн Бурханы хаанчлалыг үзэж чадахгүй гэхэд Никодем Түүнд, Настай болсон атлаа хүн хэрхэн төрөх билээ? Хүн эхийн хэвлийд хоёр дахиа орж, төрж чадна гэж үү? гэлээ-Есүс, Үнэнээр, үнэнээр би чамд хэлье, Хэн ус болон сүнснээс эс төрнө, тэр хүн Бурханы хаанчлалд орж чадахгүй’ [Иохан 3:1-5].

“Усаар үйлдэх баптисмын тухай Есүсийн энэхүү хүчтэй, зерэг нааштай хариу нь дараах асуултанд хариулж байна: Хэрэв Бурхан өчигдөр, өнөөдөр, мөн үүрд мөнх нэг адил юм бол, ‘Хэн итгэж баптисм хүртэнэ, тэр аврагдах болно. Харин итгээгүй хүн нь яллагдах болно!’ [Марк 16:16.] гэсэн агуу тунхаглал түүний хувьд зөв байх нь гарцаагүй. Түүгээр хүмүүн аврагдаж чадах өөр ямар ч нэр өгөгдөөгүй, мөн өөр ямар ч ёслол тэнгэрийн дор зөвшөөрөгдөөгүй юм. Баптисм дотор Түүнтэй хамт оршуулагдсан’ та нар үхэгсдээс босох болно! [Колоссай 2:12] хэмээн Төлөөлөгч хэлсэнд гайхах юун. Паул босч, баптисм хүр тэн, нүглээ угаан арилгах ёстой байсанд гайхах юун [Үйлс 9:17-18-ыг үз].”6

Гэгээнтнүүд бүх эрин үед Есүс Христийн нэрээр баптисм хүртсээр ирсэн юм.

“ Эрин зуунуудын турш сүмийн жинхэнэ үндэслэгчид, удирдагчид байсан эрт дээр үеийн хүмүүс, дэлхий дээр сүмийг цэцэглэн хөгжиж байх үед …баптисмаар л хаант улсад орсон юм. Үүнийг Бурхан өөрчлөөгүй аваас, сударт илт тодоор нотолсон юм. Сайн мэдээ бол итгэдэг хүмүүсийн авралын төлөөх Бурханы үг гэж Төлөөлөгч хэлсэн байдаг. Амьдрал болон үхэшгүй байдал нь сайн мэдээгээр дамжин гэрэлд авчрагдсаныг бидэнд мэдээлдэг [Ром 1:16; 2 Тимот 1:10-ыг үз].…

Хэрэв бид судруудын өгүүлдэг зүйлийн утгыг эргэцүүлэн бодох юм бол, сайн мэдээ ч үүний ёслолуудыг гүйцэтгэх шаардлага ч ёслол гүйцэтгэх ажилтнууд нь ч бас амлалтын тэмдгүүд болон үр дагаврууд нь ч адил байсаар ирснийг нотлох хангалттай учир үндэслэл Библид байдаг. Тиймээс, Ноа шударга ёсыг номлогч байхын тулд баптисм хүртэж, гар тавилтаар санваарт томилогдох ёстой байсан юм. Учир нь хүн Аароны нэгэн адил Бурханаас дуудагдаагүй л бол энэхүү хүндэтгэлийг өөр дээрээ авах ёсгүй [Еврей 5:4-ийг үз].…

…Хүмүүний дунд нүгэл байсан цагт гарцаагүй наманчлал шаардлагатай гэдэг нь дэлхийн аль нэг эрин зуунд эсвээс аливаа бусад цаг үед Есүс Христийн тавьсан үндэс сууринаас өөр суурийг хүмүүн хэзээ ч тавьж чадахгүй нь илт харагдаж байгаа нь бас хүлээн зөвшөөрөгдсөн юм. Хүмүүний нүглийг гэтэлгэж, наманчлалд хөтлөх суурь бол Есүс Христ юм. Тиймээс, Абел зарлигуудыг сахидаг байсан учраас зөв шударга хүн байлаа. Хэрэв Енох Бурханы оршихуйд очиж, түүнтэй хамт амьдрахаар зөв шударга байсан юм бол, түүний зарлигуудыг сахидаг байснаар л зөв шударга хүн болсон байх ёстой. Иймээс зөв шударга хүн бүр, шударга ёсыг номлогч Ноа ч байна уу, итгэлтнүүдийн эцэг Абрахам ч байна уу, Бурханы өмнө өөртэйгөө тэмцэлдэж ялсан Иаков ч байна уу; Христийн тухай бичиж, зарлигаар хуулийг урагш авчирсан, хүмүүсийг Христэд авчрахдаа зааварлагч асан Мосе ч байна уу, эсвээс наманчлал түүнд хэрэггүй байсан, нүгэл үйлдээгүй атлаа-Танаас баптисм хүртэхийг зөвшөөрөх ажаамуу: Учир нь энэ ёслолыг дагахгүйгээр хэн ч хаант улсад орж чадахгүй. Учир нь энэ нь бүхий л зөв шударгыг биднээр гүйцэлдүүлэх болгодог ажгуу хэмээн Иоханд хандан хүндэтгэлтэйгээр тунхагласан Есүс Христ өөрөө ч байна уу, ялгаагүй хүн бүгд зөв шударга болох ёстой Хэрэв Иохан болон Аврагч Есүс Христ, аливаа зөвт байдлыг гүйцэлдүүлэхийн төлөө баптисм хүртэх хэрэгтэй байсан юм бол, тэнгэрийн хаант улсыг эрэлхийлдэг бусад хүн бүгд мэдээжийн хэрэг, үүнчлэн үйлдэх нь зүй ёсны юм. Учир нь тэр бол үүд хаалга мөн. Ийнхүү аливаа өөр замаар авирагч нь хулгайч, дээрэмчин лүгээ адил юм! [Иохан 10:1-2-ыг үз.]

…Хүмүүний дунд нүгэл байсан цагт гарцаагүй наманчлал шаардлагатай гэдэг нь дэлхийн аль нэг эрин зуунд эсвээс аливаа бусад цаг үед Есүс Христийн тавьсан үндэс сууринаас өөр суурийг хүмүүн хэзээ ч тавьж чадахгүй нь илт харагдаж байгаа нь бас хүлээн зөвшөөрөгдсөн юм. Хүмүүний нүглийг гэтэлгэж, наманчлалд хөтлөх суурь бол Есүс Христ юм. Тиймээс, Абел зарлигуудыг сахидаг байсан учраас зөв шударга хүн байлаа. Хэрэв Енох Бурханы оршихуйд очиж, түүнтэй хамт амьдрахаар зөв шударга байсан юм бол, түүний зарлигуудыг сахидаг байснаар л зөв шударга хүн болсон байх ёстой. Иймээс зөв шударга хүн бүр, шударга ёсыг номлогч Ноа ч байна уу, итгзлтнүүдийн зцзг Абрахам ч байна уу, Бурханы өмнө өөртзйгөө тзмцзлдзж ялсан Иаков ч байна уу; Христийн тухай бичиж, зарлигаар хуулийг урагш авчирсан, хүмүүсийг Христзд авчрахдаа зааварлагч асан Мосе ч байна уу, эсвээс наманчлал түүнд хэрэггүй байсан, нүгэл үйлдээгүй атлаа-Танаас баптисм хүртэхийг зөвшөөрөх ажаамуу: Учир нь энэ ёслолыг дагахгүйгээр хэн ч хаант улсад орж чадахгүй. Учир нь энэ нь бүхий л зөв шударгыг биднээр гүйцэлдүүлэх болгодог ажгуу хэмээн Иоханд хандан хүндэтгэлтэйгээр тунхагласан Есүс Христ өөрөө ч байна уу, ялгаагүй хүн бүгд зөв шударга болох ёстой Хэрэв Иохан болон Аврагч Есүс Христ, аливаа зөвт байдлыг гүйцэлдүүлэхийн төлөө баптисм хүртэх хэрэгтэй байсан юм бол, тэнгэрийн хаант улсыг эрэлхийлдэг бусад хүн бүгд мэдээжийн хэрэг, үүнчлэн үйлдэх нь зүй ёсны юм. Учир нь тэр бол үүд хаалга мөн. Ийнхүү аливаа өөр замаар авирагч нь хулгайч, дээрэмчин лүгээ адил юм! [Иохан 10:1-2-ыг үз.]

“Аврагч маханбодоор ирэхээс өмнө дэлхийн өнгөрсөн олон эрин зуунд ‘Гэгээнтнүүд’ ирэх ёстой Есүс Христийн нэрээр баптисм хүртдэг байлаа. Учир нь хүмүүн түүгээр аврагдаж чадах өөр ямар ч нэр байхгүй байлаа. Харин түүнийг маханбодод ирж, цовдлогдсоноос хойш Гэгээнтнүүд, түүнтэй адилхан баптисмд оршуулагдан, мөн түүнтэй адилхан алдар суунд босч ирэхийн тулд, тэрчлэн нэг Их Эзэн, нэг итгэл, нэг баптисмтай байхын төлөө, бид бүгдэд нэг Бурхан эцэг байхын тулд [Ефес 4:5-6-г үз], мөн түүнчлэн тэнгэрлэг баяр баяслын харшид хүрэх ганцхан зам байхын тулд, цовдлогдоод, нойрсогсдоос босч ирэн, тэнгэрт одсон Есүс Христийн нэрээр баптисм хүртдэг байлаа.”7

Хариуцлагын насанд хүрэхээс өмнө эндсэн хүүхдүүд баптисм хүртэх ачбагүй. Тэд Есүс Христийн Цагаатгачаар гэтэчгэгддэг.

“Баптисм бол нүглээс уучлагдахын төлөө юм. Хүүхдүүд нүгэлгүй байдаг. Есүс тэднийг адислан хэлсэн нь, ‘Миний хийснийг та нар хараад хийгтүн.’Хүүхдүүд бүгд Христээр амьдруулагддаг, харин арай ахмад нь итгэл, наманчлалаар дамждаг.”8

“Хүүхдүүдэд баптисм хүртээх буюу тэднийг усаар шүрших ёстой эс тэгвэл тэд тамд зовох болно гэдэг сургаалыг Ариун Судрууд дэмждэггүй, энэ бол Бурханы зан чанартай үл нийцэх, буруу сургаал юм. Бүх хүүхдүүд Есүс Христийн цусаар гэтэлгэгддэг бөгөөд тэд энэ дэлхийг орхих агшинд Абрахамын цээжинд авагддаг.”9

Бошиглогч Иосеф Смит дараах зүйлийг 1836 оны нэгЪүгээр сарын 21-нд хүлээн авч, хожим нь Сургаал 6а Гэрээ 137:1, 10-д цэдэглэсэн үзэгдлийнхээ нэг хэсэг хэмээн дүрсэлжээ: “Тэнгэр бидэн дээр нээгдсэн байв, мөн Бурханы селестиел хаант улсыг мөн үүний алдар сууг бибээр болгоов.… Мөн тэрчлэн хариудлагын насанд хүрэхээсээ өмнө нас барсан бүх хүүхдүүд тэнгэрийн селестиел хаант улсад аврагддагийг бибээр болгоов.”10

Бид усаар баптисм хүртсэний дараа гар тавичтаар Ариун Сүнсийг хүлээж авдаг.

“Сайн мэдээ нүглээс ангижрахын төлөө усанд умбуулах баптисмыг шаарддаг. Энэ бол эх хэлнийх нь үгээр бол оршуулах буюу умбуулах гэсэн утгатай ажээ.… Би бас гар тавилтаар ирдэг, Үйлс 2:38 дахь Пентекостын өдөр Петрийн номлолоор [нотлогдсон шиг] ирсэн, Ариун Сүнсний бэлэгт итгэдэг. Хэрэв хэн нэгэн хүн нүглээс ангижрах, Ариун Сүнсийг хүлээн авахын төлөөх үзэл бодлоор баптисмыг үйлдээгүй аваас та шуудайтай элсэнд баптисм хүртээсэнтэй адил байх болно. Усаар гүйцэтгэдэг баптисм нь хагас баптисм бөгөөд нөгөө хагас нь болох Ариун Сүнсний баптисмгүйгээр хий, хоосон зүйл болох юм. ‘Хэн ус болон Сүнснээс эс төрнө, тэр хүн Бурханы хаанчлалд орж чадахгүй’ [Иохан 3:5.]”11 хэмээн Аврагч хэлсэн билээ.

1833 онд Пеннсилъваний Спрингфиелдэд Бошиглогчийн хэлсэн дараах үгсийг Цаниел Тайлер дурссан байдаг: “Тэр энд богинохон хугацаагаар байх үедээ манай аавын даруухан дүнзэн байшинд номлосон юм. Тэр Иоханы 3-р бүлгийг уншлаа.… Тэр 5-р шүлгийг тайлбарлаж, ‘Ус болон Сүнснээс төрнө’ гэдэг нь нүглээс ангижрахын төлөө усанд умбуулж, дараа нь Ариун Сүнсний бэлэг хүлээж авна гэсэн утгатай юм. Энэ нь Бурханаас эрх мэдэл олгогдсон хэн нэгний гар тавилтаар өгөгддөг”12 гэв.

“Дахин төрөх нь ёслолуудаар дамжин Бурханы Сүнсээр ирдзг.”13

“Баптисм бол Ариун Сүнсийг хүлээн авахын тулд гүйцэтгэгддэг ариун ёслол юм. Энэ бол Ариун Сүнс үүгээр ирдэг суваг болон түлхүүр мөн. Гар тавилтаар ирдэг Ариун Сүнсний бэлэг нь зөв шударга байдлын зарчмаас өөр ямар ч зарчмаар дамжин хүлээн авагдаж чадахгүй.”14

Хэрэв бид Бурханы томилсон тэмдгүүд буюу арга замаас өөр аливаа арга хэрэгслээр дамжуулан Ариун Сүнсний бэлгийг авах гэж оролдвол, үүнийг хүлээн авах уу? Мэдээжийн хэрэг үгүй. Бусад бүх арга хэрэгсэл үр дүнгүй юм. Би юу ч хэллээ гэсэн, үүнийг биелүүлэх юм бол та нарыг адислах болно хзмззн Их Эззн хзлсзн билзз.

Санваартай хамаатай зарим түлхүүр үгс болон тэмдгүүд байдаг. Холбоотой адислалыг нь хүлээн авахын тулд эдгээр үгс болон тэмдгүүдийг сахих ёстой. Петрийн [заасан] тэмдэг нь Ариун Сүнсний бэлгийн амлалттайгаар нүглээс ангижрахын төлөө наманчлах, баптисм хүртэх явдал байсан бөгөөд Ариун Сүнсний бэлгийг олж авах өөр ямар ч арга зам байхгүй [Үйлс 2:38-ыг үз].

Ариун Сүнс, Ариун Сүнсний бэлэг хоёр хоорондоо ялгаатай. Корнел баптисм хүртэхээсээ өмнө Ариун Сүнсийг хүлээн авсан бөгөөд энэ нь Сайн мэдээ үнэн гэдэгт түүнийг итгүүлсэн Бурханы итгүүлэгч хүч байсан юм. Гэвч тэрээр баптисм хүртсэнийхээ дараа Ариун Сүнсний бзлгийг авч чадаагүй билээ. Хэрэв тэрээр энэ тэмдэг буюу ёслолыг өөр дээрээ аваагүй бол Бурхан үнзн болох тухай итгүүлсзн Ариун Сүнс түүнийг орхих байсан юм [Үйлс 10:1-48-ыг үз].Тэр эдгээр ёслолуудыг дуулгавартай дагаж, Бурханы жаягийн дагуу гар тавилтаар Ариун Сүнсний бэлгийг авах хүртлээ өвчтэй хүмүүсийг эдгээх буюу муу ёрын сүнсийг хүнээс зайлахыг мөн эл сүнс өөрийг нь дуулгавартай дагахыг зарлиг болгож чадахгүй байсан. Учир нь сүнснүүд Скюгийн хөвгүүдэд хэлснийхээ нэгэн адил: Би Есүсийг танина. Паулыг ч мэднэ. Харин та хэн юм бэ?’ [Үйлс 19:13-15-ыг үз]”15хэмээн түүнд хэлж мэднэ.

1839 оны арванхоёрдугаар сард Иосеф Смит, Элайс Хигбий нар Колумб дүүргийн Вашингтонд байхдаа, Миссурийн Гэгээнтнүүдэд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар ярилцаж, дараах зүйлийг Хайрум Смитэд бичжээ: “Биднийг [Нэгдсэн Улсын] Ерөнхийлөгчтэй ярилцахад тэрбээр манай шашин тухайн үеийн бусад шашнуудаас яагаад ялгаатай байдгийг асуулаа. Бид баптисмын хэв маягаар түүнчлэн Ариун Сүнсний бэлгийг гар тавилтаар өгдгөөрөө ялгаатай гэж Иосеф хэлэв. Бусад бүх зүйл Ариун Сүнсний бэлэгт агуулагддагийг бид ярив.”16

Ариун Сүнсний бэлэг бидний амьдралд амар амгалан, баяр баясгалан, бурханчиг удирдамж болон бусад бэлгүүдийг авчирдаг.

“Эдүгээ өгч буй Ариун Сүнсний бэлэг нь Төлөөлөгчдийн үед ямар байсан тэр хэлбэрээрээ байгаа гэдэгт бид итгэдэг. Энэ нь [Ариун Сүнсний бэлэг] Санваарыг бий болгох болон зохион байгуулахад зайлшгүй чухал гэдэгт, санвааргүйгээр үйлчлэлийн аль ч албан тушаалыг хашихаар хүн дуудагдаж болохгүй Бид бошиглолд, хэлнүүдэд, үзэгдэлд, тэрчлэн илчлэлтэнд, бэлэгт, эдгээлтэнд итгэдэг, түүнчлэн эдгээр зүйлсийг Ариун Сүнсний бэлэггүйгээр хүртэж чадахгүйд итгэдэг. Бид эртний ариун хүмүүс Ариун Сүнсээр нөлөөлөгдөн ярьдаг байсанд өнөө үеийн ариун хүмүүс ч энэхүү зарчмаар ярьдагт итгэдэг билээ. Бид Ариун Сүнс өөрөө тайтгаруулагч, гэрчлэгч байдагт, энэ нь өнгөрсөн үеийн бүх зүйлсийг бидний ой ухаанд авчирч, биднийг бүх үнэн өөд хөтөлдөгт, мөн ирэх зүйлсийг бидэнд үзүүлдэгт итгэдэг. Ариун Сүнсээр бус бол өөр хэн ч Есүс бол Христ’ [1 Коринт 12:3-ыг үз] гэдгийг хэлж чадахгүй гэдэгт бид итгэдэг. Бид үүнд [Ариун Сүнсний энэхүү бэлэг] бүхий л бүрэн дүүрэн байдалдаа, хүч хийгээд агуу байдалдаа, сүр жавхлангаараа байгаа гэдэгт итгэдэг.”17

1847 оны хоёрдугаар сард, Бошигмжч Иосеф Смит алагдсанаас хойш бараг гурван жилийн дараа тэрээр Ерөнхийлөгч Бригам Янг дээр хүрч ирэн (шөнө зүүдэнд нъ), дараах захиасыг өгчээ: “Их Эзэний Сүнсийг хадгалж, энэ нь тэднийг зөвөөр удирдаж байхын төлөө даруухан, итгэл бишрэлтэй байхыг хүмүүст хэл. Намуун, зөөлхөн дуу хоолойнд анхааралтай байж, үүнээс бүү эргэ. Энэ нь [юу хийхийг] бас хаашаа явахыг [та нарт] заана. Энэ нь хаант улсын үр жимсийг авчрах болно. Ариун Сүнс тэдэнд ирж, үүнийг хүлээн авахад зүрх сэтгэл нь бэлэн байхын тулд үнэнийг хүлээн зөвшөөрөхийн төлөө зүрх сэтгэлээ нээлттэй байлгахыг ах нарт ярь. Тэд Их Эзэний Сүнсийг бусад бүх сүнснээс ялгаж чадна. Энэ нь тэдний сэтгэл санаанд амар амгалан, баяр баяслыг шивнэнэ. Энэ нь өшөө хорсол, үзэн ядалт, атаа жөтөө, тзмцэл сөргөлдөөнийг тэрчлэн бүхий л хилэнцийг тэдний зүрх сэтгэлээс гаргана. Ингэсэн тохиолдолд тэдний бүхий л хүсэл эрмэлзэл зөв шударга байдлыг бий болгон, Бурханы хаант улсыг байгуулж, сайныг үйлдэхийн төлөө байх болно. Хэрэв ах нар Их Эзэний Сүнсийг дагавал, зөв замаар явна гэдгийг тэдэнд хэл.”18

Судлах болон заах зөвлөмж

Энэ бүлгийг судлахдаа эсвэл заахаар бэлтгэхдээ доорх санаануудыг ашигла. Нэмэлт тусламж хэрэгтэй бол хуудас vii-xii-ыг үз.)

  • Оливер Каудери тэр хоёр бас аав нь баптисм хүртэхэд өөрт нь төрсөн бодлын тухай Бошиглогч Иосеф Смитийн өгүүлсэн хуудас 103-104-ийг нэгтгэн дүгнэ. Өөрийнхөө эсвэл гэр бүлийнхээ гишүүд, найз нарынхаа баптисмын талаар та нарт ямар дурсамж байдаг вэ? Эдгээр дурсамжийнхаа талаар өдрийн тэмдэглэлдээ эсвэл амьдралынхаа түүхэнд бичиж үлдээ.

  • Хуудас 103-108 дээрх мэдэгдлүүдийг өмнө нь баптисм хүртсэн хүмүүст хандан Иосеф Смитийн хэлсэн үгнээс авсан юм. Баптисм хүртсэн Сүмийн гишүүдэд яагаад эдгээр үнэнүүдийн тухай сануулах хэрэгтэй гэж та нар бодож байна? Та нар эдгээр сургаалыг судалснаар ямар шинэ ойлголттой болсон бэ?

  • Баптисм хүртэх шаардлагагүй гэдэгт итгэдэг найздаа чи юу хэлж чадах вэ? Бага насны хүүхдүүд баптисм хүртэх шаардлагагүй гэдэгт итгэдэг найздаа чи юу гэж хэлэх вэ? (Зарим жишээг, хуудас 108-109-аас үз.)

  • Хуудас 109 дээрх сүүлчийн догол мөрийг бүтнээр нь унш. Ариун Сүнсний бэлэггүйгээр баптисм яагаад “үр дүнгүй” байдаг вэ? “Ариун Сүнс, Ариун Сүнсний бэлэг хоёр хоорондоо ялгаатай” (хуудас 111) гэж Иосеф Смит хэлжээ. Өөрийн чинь туршлагаас харвал, бид Ариун Сүнсний бэлэгтэй байсан үед амьдралд ирж болох зарим адислал юу вэ?

  • Хуудас 112 дахь хоёр дахь догол мөрийг нэгтгэн дүгнэ. Сэргээгдсэн Сүмийн баптисмын хэв маяг яагаад бусад сүмийнхээс ялгаатай байдаг вэ? Ариун Сүнсний бэлэг яагаад үлэмж ялгаатай байдаг вэ? Ямар арга замаар “бусад бүх зүйлс …Ариун Сүнсний бэлэгт агуулагддаг вэ?”

  • Бүлгийн сүүлчийн догол мөрийг (хуудас 113) судал. Ариун Сүнсний өдөөлтийг хэрхэн танин мэдэж, хүлээн авахаар зохистой амьдарч чадах тухайгаа бод.

Холбогдох судрууд: Иохан 15:26; Ром 6:3-6; 2 Нифай 31:13; 3 Нифай 11:18-41; Моронай 8:1-23

Эшлэл

  1. History of the Church, 1:44; “History of the Church” (гар бичмэл)-ээс, book A-1, x. 19, Сүмийн Архив, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм, Солт Лейк хот, Юта.

  2. History of the Church, 1:51; “History of the Church” (гар бичмэл)-ээс, book A-1, х. 23, Сүмийн Архив.

  3. Lucy Mack Smith, “The History of Lucy Smith, Mother of the Prophet,” 1844-1845 оны гар бичмэл, book 9, x. 12, Сүмийн Архив.

  4. History of the Church, 6:316; Иллинойн Наувуд 1844 оны дөрөвдүгээр сарын 7-нд Иосеф Смитийн уншсан Вилфорд Вудрафф, Виллард Ричардс, Томас Буллок, Виллям Клейтон нар тэмдэглэлийг хийжээ.

  5. History of the Church, 4:554-555; догол мөрийг өөрчилсөн; Иллинойн Наувуд 1842 оны гуравдугаар сарын 20-нд Иосеф Смитийн уншсан Вилфорд Вудрафф тэмдэглэлийг хийжээ; мөн хавсралт, зүйл 3, хуудас 562-ыг үз.

  6. “Baptism,” Times and Seasons-д нийтлэгдсэн редакцийн өгүүлэл, 1842 оны есдүгээр сарын 1, х. 903-905; цэг тэмдгийг шинэчилсэн; догол мөр өөрчлөгдсөн; налуу бичлэгийг үгүй болгосон; Иосеф Смит энэ тогтмол хэвлэлийн эрхлэгч байлаа.

  7. “Baptism,” Times and Seasons-д нийтлэгдсэн редакцийн өгүүлэл, 1842 оны есдүгээр сарын 1, х. 904-905; цэг тэмдэг шинэчлэгдсэн; догол мөр өөрчлөгдсөн; налуу бичлэгийг үгүй болгОСОн; Иосеф Смит энэ тогтмол хэвлэлийн эрхлэгч байлаа.

  8. History of the Church, 5:499; Иллинойн Наувуд 1843 оны долдугаар сарын 9-нд Иосеф Смитийн уншсан; Виллард Ричардс тэмдэглэлийг хийжээ; мөн хавсралтыг үз, зүйл 3, хуудас 562.

  9. History of the Church, 4:554; Иллинойн Наувуд 1842 оны гуравдугаар сарын 20-нд Иосеф Смитийн уншсан Вилфорд Вудрафф тэмдэглэлийг хийжээ; мөн хавсралт, зүйл 3, хуудас 562-ыг үз.

  10. Сургаал ба Гэрээ 137:1, 10; Огайогийн Көртландын Ариун сүмд 1836 оны нэгдүгээр сарын 21-нд Иосеф Смитэд өгөгдсөн үзэгдэл.

  11. History of the Church, 5:499; цэг тэмдэг шинэчлэгдсэн; догол мөр өөрчлөгдсөн; Иллинойн Наувуд 1843 оны долдугаар сарын 9-нд Иосеф Смитийн уншсан Виллард Ричардс тэмдэглэлийг хийжээ; мөн хавсралтыг үз, зүйл 3, хуудас 562.

  12. Daniel Tyler, “Recollections of the Prophet Joseph Smith,” Juvenile Instructor, Feb. 1, 1892 оны хоёрдугаар сарын 1, х. 93-94; зөв бичгийн дүрэм, цэг тэмдгийг шинэчилсэн; догол мөр өөрчлөгдсөн.

  13. History of the Church, 3:392; Иллиной Коммерст Иосеф Смитийн уншсан Виллард Ричардс тэмдэглэлийг хийжээ.

  14. History of the Church, 3:379; догол мөр өөрчлөгдсөн; Иллинойн Коммерст 1839 оны зургадугаар сарын 27-нд Иосеф Смитийн уншсан Виллард Ричардс тэмдэглэлийг хийжээ.

  15. History of the Church, 4:555; Иллинойн Наувуд 1842 оны гуравдугаар сарын 20-нд Иосеф Смитийн уншсан Вилфорд Вудрафф тэмдэглэлийг хийжээ.

  16. History of the Church, 4:42; Иосеф Смит, Элайс Хигбий нараас Хайрум Смит болон Сүмийн бусад удирдагчдад бичсэн захидлаас, 1839 оны арванхоёрдугаар сарын 5, Колумб дүүргийн Вашингтон, тэр үед Мартин Ван Бурен Нэгдсэн Улсын ерөнхийлөгч байв.

  17. History of the Church, 5:27; эх баримт бичигт нэг дэх болон гурав дахь хаалт байгаа болно; Times and Seasons-д нийтлэгдсэн “Gifts of the Holy Ghosts” редакцийн өгүүллээс, 1842 оны зургадугаар сарын 15, х. 823; Иосеф Смит уг тогтмол хэвлэлийн эрхлэгч байжээ.

  18. Brigham Young, Office Files, Brigham Young, Vision-д Бригам Янг эш татжээ, 1847 оны хоёрдугаар сарын 17, Сүмийн Архив.

Зураг
Joseph Smith Sr.

Бошиглогчийн аав, ахмад Иосеф Смит 1830 оны дөрөвдүгээр сарын 6-нд баптисм хуртжээ. Бошиглогч аавыгаа уснаас гарч ирэхэд “аавыгнхаа цээжинд нүурээ наан, баярласандаа цурхиран уйлжээ.”

Зураг
Alma baptizing others

Мормоны усанд Алма баптисм хүртээж байгаа нь. “Аврагч махан бодод хүрч ирэхээс өмнө Тэгээнтнүүд’ ирэх ёстой Есүс Христийн нэрээр баптисм хуртдэг байлаа, учир нь хумүүн үугээр аврагдаж чадах өөр ямар ч нэр байсангүй” хэмээн Иосеф Смит заажээ.

Зураг
young woman being confirmed

Ариун Сүнс, ‘Бурханаас эрх мэдэл өгөгдсөн хүний гар тавилтаар өгөгддөг.”