Ерөнхийлөгчдийн сургаал
Бүлэг 47: ‘Тэр хүнийг магтъя’: Хожмын үеийн бошиглогчид Бошиглогч Иосеф Смитийн тухай гэрчилж байна


Бүлэг 47

“Тэр хүнийг магтъя”: Хожмын үеийн бошиглогчид Бошиглогч Иосеф Смитийн тухай гэрчилж байна

“Бошиглогч Иосеф Смит… энэхүү эцсийн эрин үед сайн мэдээний эрин үеийг нээхийн тулд Бурханаар, Бурханы Өөрийнх нъ дуу хоолойгоор дуудагдсан юм.” (Жозеф Ф.Смит)

Иосеф Смитийн амьдралаас

Бошиглогч Иосеф Смит, түүний ах Хайрум хоёрыг алагдсаны дараа Нэгдсэн Улс даяар номлол хийж явсан Арванхоёрын Чуулгын гишүүд аль болох түргэнээр Наувуд эргэж иржээ. Арванхоёрын гишүүд Гэгээнтнүүдийн хурлыг 1844 оны 8-р сарын 8-нд хийхээр зарлажээ. Энэ хурал дээр Арванхоёрын Чуулгын Ерөнхийлөгч Бригам Янг үг хэлсэн юм. Түүнийг үг хэлж байхад нэгэн ер бусын үйл явдал тохиосныг олон Гэгээнтэн гэрчилсэн билээ. Ерөнхийлөгч Янг Иосеф Смиттэй гайхмаар адилхан харагдаж, дуу нь түүнийхтэй адилхан байжээ. “Хэрэв Иосеф нойрсогсдоос босч ирээд бидэнд хандан дахин үг хэлсэн бол тэр хурал дээр байсан олон хүнд үүнээс илүү гайхалтай санагдахгүй байсан биз ээ” хэмээн Жорж К.Каннон дурсчээ. Иосефын өөрийнх нь дуу сонсогдсон төдийгүй бас хүмүүсийн өмнө Иосеф яг л дүрээрээ зогсож байх шиг хүмүүсийн нүдэнд харагдсан юм. Тэр өдөр цугларагсдын өмнө болсон шиг тийм гайхамшигтай, гайхалтай үйл явдлыг бид хэзээ ч сонсож байсангүй. Өөрийн хүмүүсийг удирдуулахаар Их Эзэний сонгосон хүнд эргэлзэх боломжгүй тийм гэрчлэлийг Тэрээр тэдэнд өгсөн.”1

Гэгээнтнүүд энэ хурлын төгсгөлд Арванхоёрыг өөрсдийгөө тэргүүлнэ үү хэмээн санал өгчээ. Гурван жил гаруйн дараа оны арванхоёрдугаар сард Тэргүүн Зөвлөл дахин зохион байгуулагдаж, Бригам Янг Сүмийн Ерөнхийлөгчөөр дэмжигдэн батлагджээ.

Бригам Янгийн үеэс хойш Сүмийг тэргүүлж байсан бошиглогч бүр Бошиглогч Иосеф Смитийн гайхамшигтай үүрэг зорилгын тухай гэрчилсээр иржээ. Иосеф Смит бол эцсийн өдрүүдийн агуу бошиглогч, үзмэрч байхаар Тэнгэр дэх Зөвлөгөөнөөр сонгогдсон хүн юм. Түүний үүрэг зорилго маш чухал байсан бөгөөд энэ тухай эртний бошиглогчид, түүний дотор Египетэд худалдагддаг Хуучин Гэрээний бошиглогч Иосеф угтан хэлж байсан билээ. Египетийн Иосеф өөрөө үзмэрч байсан бөгөөд Иосеф Смитийн тухай урт хугацааг хамарсан зөгнөлийг бошиглосон юм:

“Миний хэвлийн үрсээс сонгогдох үзмэрчийг, Их эзэн Бурхан минь тэрхүү үзмэрчийг тодруулах болно.… Мөн түүний нэр минийхээр нэрлэгдэнэ. Мөн энэ нь түүний эцгийн нэр байх болно. Бас тэрээр надтай адилхан байх болно. Учир нь түүний гараар, Их Эзэний хүчээр Их Эзэн тохиолгон авчрах зүйл нь миний хүмүүсийг авралд хүргэх болно” (2 Нифай 3:6, 15; мөн 2 Нифай 3:6-22-ыг үз).2

1834 оны аравдугаар сард эцэг Иосеф Смит Бошиглогч Иосефт адислал өгөхдөө тэр бол эртний Иосефын бошиглосон тэр үзмэрч мөн болохыг баталсан юм: “Чиний өвөг дээдэс Абрахам, Исаак, Иаковын адислалуудаар, бүр Иаковын хүү, чиний эцэг Иосефын адислалуудаар би чамайг адисалж байна. Болгоогтун, тэрбээр эцсийн өдрүүдэд үр удам нь ямар байхыг харахыг эрэлхийлж байсан юм.… Тэрээр Их Эзэний үгийг авчрах ёстой хүү хаанаас ирэхийг мэдэхийг эрэлхийлж байлаа. Иосефын үр удам энэхүү үгээр гэгээрч жинхэнэ сүрэгт будаан авчрагдаж болохын тулд юм. Ингэснээр түүний мэлмий миний хүү чамайг болгоож, зүрх нь баясаж, сэтгэл нь цадсан юм. Мөн тэрээр,… ‘Харийнхны дунд тараагдсан чиний үр удмынхнаас сонгогдсон үзмэрч өсөн өндийх болно .… Түүний зүрх сэтгэл агуу мэргэн ухаанаар бясалгаж, оюун билэг нь Бурханы юмсаар дүүрч, эдгээрийг гүнзгий ойлгон, ам нь зөв шударгын хуулийг ярих болно’ хэмээн хэлжээ.… Чи энэхүү үйлчлэлийн, бүр энэ сүмийн ерөнхийлөгчийн зөвлөлийн түлхүүрүүдийг энэ амьдралд болон үүрд мөнхөд эзэмших болно.”3

Хожмын өдрүүдийн сонгогдсон үзмэрч Иосеф Смитээр дамжин, сайн мэдээний сургаалууд болон авралын ёслолууд илчлэгдсэн юм. Ийнхүү Есүс Христийн үнэн Сүм дэлхий дээр дахин үндэслэгдэн бий болсон билээ. Иосеф Смит бол “хүн төрөлхтний бүх гэр бүлийг үүрд мөнхөөс үүрд мөнхөд”4 адислахын тулд Бурхан түүгээр дамжуулан сайн мэдээний бүрэн байдлыг сэргээхэд зэмсэг байсан гэдгийг эртний болон орчин үеийн бошиглогчид хамтдаа тунхагласаар ирсэн юм.

Хожмын үеийн бошиглогчдыт гэрчлэл

Иосеф Смит бошиглогчийнхоо дуудлагад урьдчилан томилогдсон юм.

Ерөнхийлөгч Бригам Янг: “Дэлхийн суурь тавигдахаас бүр өмнө үүрд мөнхийн зөвлөгөөн дээр [Иосеф Смит] бол энэ дэлхийн эцсийн эрин үед Бурханы үгийг ард түмнүүдэд авчирч, Бурханы Хүүгийн Санваарын түлхүүрүүд болон хүчний бүрэн байдлыг хүлээн авах хүн байх ёстойг хуульчлан тогтоосон юм. Их Эзэн түүнийг, аавыг нь нь, аавынх нь аавыг, мөн Абрахам хүртэлх, Абрахамаас үер хүртэл, үерээс Еноххүртэл, Енохоос Адам хүртэл түүний өвөг дээдсийг ажиглан харж байсан билээ. Тэрбээр уг гэр бүлийг мөн тэр хүний төрөлтийн эх ундарга болсон цусыг ажиглан харж байсан юм. [Иосеф Смит] энэхүү эцсийн эрин үеийг тэргүүлэхээр үүрд мөнхөд урьдчилан томилогджээ.”5

Ерөнхийлөгч Жозеф Фиелдинг Смит: “Иосеф Смит бол эцсийн өдрүүдэд Их Эзэний ажлын тэргүүнд зогсохын тулд сонгогдсон бөгөөд ажлыг нь түүнийг төрөхөөс өмнө үүрд мөнхөд бидний Мөнхийн Эцэгийн тухай урьдчилсан мэдлэгээр дамжуулан түүнд томилсон юм. Тэрбээр бидний Их Эзэний ирэлтийн замыг бэлтгэхийн тулд Елиагийн сүнстэйгээр ирсэн юм. Адамын үеэс хойш мэдээж хэрэг, бидний Гэтэлгэгчийг л эс тооцвол ийм агуу үүрэг гүйцэтгэсэн өөр бошиглогч байхгүй билээ.”6

Ерөнхийлөгн Эзра Тафт Бенсон: “Бид дэлхий дээр гүйцэтгэсэн бошиглогчийн өргөн цар хүрээтэй үүргийн үүрд мөнхийн хэтийн төлөвөөс нь ойлгох ёстой. Тэрбээр ‘нэр төртэй хийгээд агуу суутнууд’-ын дунд байсныг Абрахам дараах байдлаар дүрсэлсэн байдаг:

“ ‘Эдүгээ дэлхий байхаас өмнө зохион байгуулагдсан оюун билгүүдийг, Абрахам, надад Их Эзэн надад үзүүлэв; мөн эд бүгдийн дунд нэр төртэй, алдар суутнууд олон байв; мөн сайн байсан эдгээр бодгалиудыг Бурхан харав, мөн Тэрбээр тэдний дунд байлаа, мөн тэрбээр хэлэв: Эднийг би захирагчдаа болгоно; учир нь тэрбээр сүнс асан тэдний дунд зогсож байв, мөн тэрбээр сайн байсан тэднийг харав; мөн тэрээр надад хэлэв: Абрахам, чи тэдний нэг болой; чи төрөхөөсөө өмнө сонгогдсон болой.’ (Абрахам 3:22-23.)

“Иосеф Смит ч бас ийм юм. Тэр ч бас тэнд байсан. Тэрээр нэр төртэй, агуу алдар суутнуудтай хамт зөвлөлд бас сууж байлаа. Тэрбээр бидний Эцэгийн бүх хүүхдийн авралын төлөө ‘үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах’ [Мосе 1:39] Их Эзэний агуу ажилд хүндтэй, бусдаас ялгарах байр суурь эзэлдгээрээ уг ажлыг төлөвлөж, хэрэгжүүлэхэд тусалсан нь тодорхой юм. Түүний гүйцэтгэсэн үүрэг дэлхийд төрж, үүн дээр амьдарч байсан бүх хүмүүст нөлөөлсөн юм, тэрчлэн хараахан төрөөгүй байгаа сая сая хүмүүнд мөн адил нөлөөлөх болно.…

Бошиглогч Иосеф Смит ‘нэр төртэй, алдар суутнуудын дунд’ зөвхөн байсан төдийгүй, энд дэлхий дээр болж байгаа чухал асуудлуудад өнөөдөр ч гэсэн дээд тэнгэрээс анхаарал тавьсаар байна, өмнө нь ингэдэг байсан билээ. Учир нь Их Эзэний мэлмийд… энэ нь Бошиглогч Иосефын чухал үүрэг гүйцэтгэж байгаа үүрд мөнхийн нэгдмэл нэг агуу хөтөлбөр бөгөөд Бурханы мөнхийн санваар болон эрх мэдлээр хэрэгждэг билээ.”7

Иосеф Смитийн Анхны Үзэгдэл бол бидыий хувийн гэрчлэлийн суурь хэсэг юи.

Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит: “Бурханы Хүү булшнаас амилан босч, тэнгэрт одсоноос хойш дэлхий дээр тохиосон хамгийн аугаа үйл явдал бол хүний хаант улсын биш, харин үүрд оршин тогтнох, хэзээ ч түлхэн унагаагдахгүй [Бурханы] хаант улсын суурийг тавих замыг бэлтгэхийн тулд Эцэг Хүү хоёр Иосеф Смит хөвгүүн дээр хүрч ирсэн явдал мөн.

“Миний бие энэхүү үнэнийг хүлээн зөвшөөрдөг учраас тэрээр дэлхийд хийсэн номлолынхоо үеэр тунхагласан аливаа бусад үнэнийг хүлээн зөвшөөрөх нь надад амархан байдаг .… Тэрээр үнэн биш сургаал заасан тохиолдол хэзээ ч байгаагүй. Тэрээр хэрэгжүүлэхийг зарлиг болгоогүй сургаалыг хэзээ ч зааж байсангүй. Тэрээр алдаа дутагдлыг хэзээ ч өмгөөлдөггүй байлаа. Түүнийг хэн ч залилан мэхэлдэггүй байв. Тэрээр зарлиг болгосныхоо дагуу хэлдэг, сонсдог, хийдэг байлаа. Тиймээс, Иосеф Смитийн хийсэн ажлын төлөө Иосеф Смит өөрөө биш, харин Бурхан хариуцлага хүлээдэг билээ. Энэ ажлын төлөө хүн биш, харин Их Эзэн хариуцлага хүлээдэг.”8

Ерөнхийлөгн Хебер Ж.Грант: “Иосеф Смит Бурханыг харж, Түүнтэй ярилцсан нь бас Бурхан Өөрөө Есүс Христийг Иосеф Смит хөвгүүнд танилцуулж, Иосеф Смит Есүс Христийн үнэн Сайн мэдээг дэлхий дээр сэргээхэд Бурханы мугарт зэмсэг байх болно гэдгийг Есүс Христ түүнд хэлсэн гэдэг нь Мормоны шашин гэгчийн зохиомол домог юм гэцгээдэг. Харин Мормоны шашин бол зохиомол домог биш! Энэ бол авралд хүргэх Бурханы хүч мөн. Энэ бол Есүс Христийн удирдлагаар үндэслэгдэн бий болсон Түүний Сүм. Иймээс дэлхийн бүх үл итгэгчид Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмтэй холбоотой тулгуур баримтуудыг өөрчилж чадахгүй.”9

Ерөнхийлөгч Хоөард В.Хантер: “Би Сүм дэх гишүүнчлэлийнхээ төлөө талархаж явдаг. Энэ Сүмийн бурханлаг чанарын тухай миний гэрчлэл моддын дор өвдөг сөгдөн залбирч, ганцхан Бурханаас бус, харин тусдаа хоёр хүн, тэнгэрлэг зочид, дэлхийд Бурхан тэргүүтнийг дахин илчилсэн Эцэг, Хүү хоёртой уулзсан сайхь хөвгүүний тухай энгийн түүхэн дээр үндэслэдэг билээ. Миний итгэл, гэрчлэл энэхүү энгийн түүхэн дээр үндэслэдэг. Энэ нь үнэн биш бол Мормоны шашин нуран унах байсан. Энэ түүх үнэн учраас энэ бол бүх түүхэн дэх хамгийн аугаа үйл явдлуудын нэг мөн хэмээн би гэрчилж байгаа билээ.”10

Ерөнхийлөгч Цаөид О.МкКей: “Эцэг Хүү хоёр Иосеф Смит дээр хүрч ирсэн нь энэ Сүмийн үндэс суурь юм. Энэ Сүмийн хүч, амьдрах чадварын нууд нь үүнд оршдог. Энэ бол үнэн зүйл. Би энэ тухай гэрчилж байна. Ганцхан энэ илчлэлт л Бурхан, Түүний тэнгэрлэг хувь хүний шинж чанарын тухай шинжлэх ухааны бүх асуултанд хариулж байгаа юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэдгийг та ойлгохгүй байна уу? Бурхан гэж юу вэ? гэдэг нь үүний хариулт юм. Өөрийнхөө хүүхдүүдтэй харилцах Түүний харилцаа тодорхой юм. Хүн төрөлхтнийг сонирхох Түүний сонирхол бол хүмүүнд томилон олгосон эрх мэдэл гэдэг нь тодорхой. Уг ажлын ирээдүй баталгаатай билээ. Эдгээр болон бусад туйлын чухал үнэнүүд алдар суут Анхны Үзэгдлээр улам тодорхой болсон юм.”11

Ерөнхийлөгч Эзра Тафт Бенсон: “Бошиглогч Иосеф Смитийн Анхны Үзэгдэл бол Сүмийн тулгуур сургаал мөн. Дайсан үүнийг мэддэг бөгөөд Эцэг Хүү хоёрын хүрч ирсэн өдрөөс хойш Иосеф Смитийн итгэл үнэмшлийг довтолсоор байгаа билээ.… Та бүхэн Анхны Үзэгдэл үнэнийг ямагт гэрчилж байх ёстой. Иосеф Смит Эцэг Хүү хоёрыг харсан юм. Тэр хоёр түүнтэй ярилцсаныг тэрээр гэрчилсэн. Энэ бол бидний Их Эзэнийг амилснаас хойшхи хамгийн алдар суут үйл явдал мөн. Бурхан Есүс Христ хоёр Иосеф Смит дээр хүрч ирснийг аливаа тайлбаргүйгээр тунхаглаж чаддаггүй ямар ч удирдагч жинхэнэ удирдагч, жинхэнэ хоньчин байж хэзээ ч чадахгүй.… Бид энэхүү агуу илчлэлтийн тухай гэрчлэлтэй болохгүй бол удирддаг хүмүүсийнхээ итгэлд сүнслэгээр нөлөөлж чадахгүй.”12

Ерөнхийлөгч Жорж Алъберт Смит: “Бошиглогч хөвгүүн Палмирагийн ойд Эцэг, Хүү хоёрыг хараад тэд бол үнэхээр хүмүүс байсныг, өөрийнх нь хэлснийг сонсож, хариулсныг мэдсэн нь энэ дэлхийд шинэ эрин үеийг эхлүүлж, хүмүүний үрсийн итгэлийн үндэс суурийг тавьсан юм. Эдүгээ тэд тэнгэр дэх Эцэгтээ хандан залбирч, Тэрээр сонсож, залбиралд нь хариулдаг юм байна гэдгийг, тэнгэр, газар хоёрын хооронд холбоо байгааг мэдэж чадна.”13

Бошиглогч Иосеф Смитэд Бурхан болон тэнгэр элчүүд заадаг байсан юм.

Ерөнхийлөгч Жон Тейлор: “Иосеф Смит гэж хэн байв аа? Тэр бол Египетэд худалдагдсан Иосефын үр удам бөгөөд дэлхий дээр уг ажлыг гүйцэтгэхийн тулд Абрахам сонгогдсон шиг тэрээр бас сонгогдсон юм. Бурхан энэ залуу хүнийг сонгосон билээ. Дэлхийн ойлголтоор бол тэр боловсролгүй хүн. Гэвч би олон зуун мянган км аялж, тив болгонд бүх зиндааны, өөр өөр итгэл бишрэлтэй хүмүүстэй уулзаж учирч явсан ч түүн шиг ухаан сийрэг, оюуны өндөр хөгжилтэй хүнтэй хэзээ ч тааралдаж байсангүй. Харин тэр оюуны энэхүү өндөр хөгжлийг хаанаас олж авсан хэрэг вэ? Тэр үүнийг номноос, тухайн үеийн учир шалтгааны ухаан, шинжлэх ухаан буюу философоос биш, харин үүрдийн сайн мэдээгээр дамжуулан түүнд илчлэгдсэн Бурханы илчлэлтүүдээс олж авсан юм.”14

Ерөнхийлөгч Вилфорд Вудрафф: “Залбирлынх нь хариуд Эцэг Хүү хоёр хоёулаа Бошиглогч Иосеф дээр хүрч ирэн, ‘Энэ бол Миний Хайртай Хүү; Түүнийг харагтун; Түүнийг сонс’ хэмээн хэлснээр энэ Сүмийг зохион байгуулахад Бурханы Бошиглогчид илэрхийлсэн тэрхүү хүчийг хүмүүний үрст аль нэг эрин үед илэрхийлж байсныг би мэдэхгүй, бас энэ тухай хэзээ ч уншаагүй. Энэ бол дэлхийн аль ч эрин үед хэзээ ч ийм байдлаар илэрхийлэгдэж байгаагүй, Бурхан Өөрийнхөө ажлын талаар санаа тавьсан чухал илчлэлт юм. Ийнхүү сүмийг зохион байгуулахад Бурханы Бошиглогчид тэнгэр элчүүд үйлчилж байлаа. Тэд түүний багш нар, зааварлагчид байв. Тийнхүү түүний хийсэн бүх зүйл, эхлэлээс буюу анхны өдрөөс түүнийг хөнөөгдөх өдөр хүртэлх бүх юмс Есүс Христийн илчлэлтээр гүйцэтгэгдсэн юм.”15

Ерөнхийлөгч Лорензо Снөү: “Энэ ажлыг эхлүүлэхээр Бурханы сонгосон Иосеф Смит ядуу, боловсролгүй, Христэд итгэгчдийн нэрд гараагүй шашинд харьяалагддаг байв. Тэр бол цэвэр ариун ёс суртахуунтай ердийн л нэг хөвгүүн байлаа.… Тэрээр Мосегийн адил шашны шинэчлэгчийн хувьд, уг ажилд өөрийгөө тэнцэхгүй гэж боддог байжээ. Тэр огт нэрд гараагүй ажил албатай байсан ч олон зуун жил оршин тогтносон итгэл үнэмшил, үзэл бодлын эсрэг тулалдан, шашны сургаалд хамгийн дуулгавартай хүмүүсийн сайшаалыг хүлээсэн билээ. Бүх үндэстнүүдээс ядуу болоод зүрх сэтгэлээрээ шударга хүмүүсийг материаллаг байдлын болон сүнсний [боолчлол]-оос нь чөлөөлөхөөр Бурхан түүнийг дуудсан. Түүний захиасыг хүлээн авч, дуулгавартай дагасан хэн боловч, нүглийн уучлалын төлөө баптимсыг үнэн сэтгэлээр хүлээн авсан хэн боловч бурханлаг илэрхийллүүд болон Ариун Сүнсийг мөн сайн мэдээний адислалуудыг хүлээн авах болно гэдгийг Бурхан түүнд амласан юм. Ийм адислалуудыг эртний төлөөлөгчдийн номлодог байсан Сайн мэдээгээр дамжуулан олж авдаг байлаа. Энэхүү захиас болон амлалтыг Бурханаас эрх мэдэл олгогдсон элч нар болох Ахлагч нар газар сайгүй, хүргэх ёстой бүх хүмүүст хүргэж байсан. Нөгөөх боловсролгүй, цагаан цайлган, эгэл даруухан, чин шударга хөвгүүн Иосеф Смит ингэж хэлсэн юм.”16

Ерөнхийлөгч Харолъд Б.Лий: “Залуу хөвгүүн Иосеф Смит тухайн үеийн шашны сургаалаар боловсрол олоогүй, дээд боловсролгүй,… Сүнсний заалтууд болон шивнээнд номхон хүлцэнгүй [байлаа]. Ийм байгаагүй бол Иосеф Смит энэ Сүмийг байгуулж чадахгүй байсан. Тэрээр Их Эзэний ажлыг, Мормоны Номыг урагш авчирч чадахгүй байсан. Хүмүүс Бошиглогч Иосеф Смитийг хүнийх нь хувьд дооглон тохуурхаж болно. Энэ Сүм хэрхэн эхэлсэн бол хэмээн тэд асууж болно. Харин энд нэг зүйл-Мормоны Ном хөшөө лугаа адил сүндэрлэн буй. Иосеф хүний хувьд үүнийг хийж чадахгүй байсан, гэвч Бүхнийг Чадагч Бурханы хүчээр нөлөөлөгдсөн Иосеф хаант улсыг тодорхойгүй байдлаас гарган Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээнд авчрах гайхамшигт үйлчлэлийг гүйцэтгэсэн юм.”17

Ерөнхийлөгч Даөид О.МкКей: “Иосеф Смит зөвхөн агуу хүн байсан төдийгүй, сүнсээр нөлөөлөгдсөн Их Эзэний үйлчлэгч байсныг би дараах үйл явдлаар өгүүлэхийг хүсч байна. Чухамдаа Иосеф Смитийн агуу шинж чанар нь бурханлиг сүнсний нөлөөнөөс үүдэлтэй юм.…

‘“Ер суралцаагүй атлаа энэ хүн яаж мэдлэгтэй болсон байдаг билээ?’ [Иохан 7:15] гэж иудейчүүд асуун, Есүсийн мэргэн ухааныг гайхаж байсан билээ. Яг үүн лүгээ адил бид Есүс болон Түүний Төлөөлөгчдийн байгуулсан анхны Сүмтэй төгс нийцсэн Сэргээгдсэн Сайн мэдээний тухай, тэрээр сургаал, зарчмуудыг төгс ойлгодог байсныг тунгаан бодож, Христийн сүнсний нөлөөгөөр байгуулагдсан бөгөөд түүний нэрээр нэрлэгдсэн Сүмийн юутай ч зүйрлүүлшгүй төлөвлөгөө болон үр нөлөөг харах юм бол, Сүмийг зохион байгуулснаас хойш амь насыг нь бүрэлгэх хүртэл богинохон хугацаан дахь [арвандөрвөн жил] түүний гаргуун амжилтын талаар бид дээрх асуултыг давтан асууж болно. ‘Энэ хүн яаж мэргэн ухаантай болсон байдаг билээ?’ гэсэн асуултын хариу нь дараах сүнслэг шүлэгт байдаг:

“Иеховатай нэгдсэн тэр нэгэн эрийг магтан дуулъя!

Есүс тэр Бошиглогч Үзмэрчийг тосолсон юм.

Эцсийн эрин үеийг нээгч тэр адислагдсан

Хаад түүнийг өргөмжилж, үндэстнүүд бишрэн хүндэтгэх болно.“18

Ерөнхийлөгн Ховард В.Хантер: “Бид [Иосеф Смитийг] зөвхөн Иеховатай төдийгүй бас тэнгэр дэх бусад хүмүүстэй хамт байх чадварынх нь төлөө магтдаг. Тэндээс олон нь ирж, түлхүүрүүдийг өгөн, хожмын өдрүүдийн ‘сонгогдсон үзмэрчийг’ халамжлан хүмүүжүүлсэн юм.… Бид Иосеф Смитийг илчлэгдсэн хэдэн зуун хуудас судар хүлээн авч, орчуулсан нөр хичээнгүй хөдөлмөр, чадварынх нь төлөө магтан сайшаадаг билээ. Тэр бол уг судрыг илчлэхэд зэмсэг болсон юм. Түүхэнд түүгээр дамжуулан өгсөн судрын хуудсуудаас илүү тийм гайхамшигт хуудсууд өөр ямар ч хүнээр дамжуулан өгөгдөөгүй гэдгийг үнэлсэн байдаг.”19

Бошиглогч Иосеф Смит эцсийн эрин үеийг нээж сайн мэдээыий бүрэн байдлыг сэргээхээр Бурханаас дуудагдсаы юм.

Ерөнхийлөгч Спенсер В.Кимбалл: “Зуун тавь гаруй жилийн өмнө тэнгэр газрын хоорондох саад тотгор арилж, тэнгэр дахин нээгдсэнийг би өнөөдөр дэлхийд гэрчилж байна. Тэр цагаас хойш илчлэлтүүд ирсээр байгаа билээ.

[Нэгэн] хүмүүн бурханлиг удирдамжийн төлөө чин сэтгэлээсээ залбирснаар тэрхүү шинэ өдөр эхэлсэн юм. Бурханы нууцууд ил болж, өвдөг сөгдөж, зүрх сэтгэл даруусгагдан, гуйлтууд өргөн мэдүүлэгдэж, үд дундын нарнаас илүү хурц гэрэл дэлхийг гийгүүлсэн юм. Эл хөшиг дахин хэзээ ч хаагдахгүй.

Зүйрлэшгүй итгэлтэй идэр залуу хөвгүүн … Иосеф Смит хэвшин тогтсон сэтгэлгээг эвдэж, ‘тэнгэрийг төмөр мэт’ ганхуулж, харилцааг дахин бий болгосон юм. Тэнгэр газрыг адисалж, гэрэл харанхуйг сарниулан, Бурхан хүмүүнтэй дахин ярьж, ‘өөрийн нуудыг эш үзүүлэгчиддээ’ (Амос 3:7) шинээр илчилсэн юм. Шинэ Бошиглогч газар дээр бий болж, Бурхан түүгээр дамжуулан дахин хэзээ ч устгагдахгүй эсвэл өөр хүмүүст үлдээхгүй-үүрд мөнх орших өөрийн хаант улсыг байгуулсан билээ.

“Уг хаант улсын үүрд мөнх орших болон үүнээс авчирсан илчлэлтүүд нь үнэмлэхүй бодит үнэн юм. Нар дахин хэзээ ч доош унахгүй. Бүх хүмүүс дахин хэзээ ч өөрсдийн Бүтээгчтэй харилцахдаа бүгд зохисгүй гэдгээ харуулахгүй. Бурхан дэлхий дээрх хүүхдүүдээсээ дахин хэзээ ч нуугдахгүй. Илчлэлт дэлхий дээр үлдэх болно.”20

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли: “Иосефын амьдралын түүх бол гайхамшгийн түүх юм. Тэр ядуу зүдүү байдалд төрсөн. Тэр дайсагнал дотор өсч торнисон. Тэрээр нэг газраас нөгөөд шилжин нүүж, хилс ял тулгагдан, хууль бусаар шоронд хоригдож байв. Түүнийг 38 настайд нь амь насыг нь хөнөөсөн юм. Тэрбээр амь нас нь хөнөөгдөхийн өмнөх 20-хон жилийн богинохон хугацаанд өөр ямар ч хүн насан туршдаа хийж чадахааргүй ихийг хийсэн билээ. Тэрбээр Мормоны Номыг орчуулж нийтлүүлсэн. Энэ ном тэр үеэс хойш олон хэлэнд орчуулагдаж, дэлхий даяар олон сая хүн үүнийг Бурханы үг хэмээн хүлээн зөвшөөрсөн. Түүний хүлээн авсан илчлэлтүүд болон бий болгосон бусад баримт бичгүүдийг эдгээр сая сая хүн судар хэмээн хүлээн авсан юм. Судрын энэ номын нийт хэмжээ нь Библийн Шинэ Гэрээнээс ойролцоогоор хоёр дахин их бөгөөд ганцхан хүнээр дамжин хэдхэн жилийн дотор ирсэн юм. Тэрээр энэ хугацаанд … аливаа эсэргүүцэл, сорилтыг даван туулсан байгууллагыг үндэслэн бий болгосон бөгөөд эдүгээ дэлхий даяарх гишүүнчлэлийг 1830 онд 300 гишүүнийг удирдаж байсныхаа адил үр ашигтайгаар удирдаж байна. Энэхүү гайхамшигт байгууллагыг түүний амьдарч байсан цаг үеийн бүтээгдэхүүн хэмээн тайлбарлахыг оролддог эргэлзэгчид байдаг. Энэ байгууллага өнөөдрийнх шигээ тэр үед ч бас хосгүй өвөрмөц, гайхамшигтай байсан хэмээн би хэлнэ. Энэ бол цаг зуурын бүтээгдэхүүн байгаагүй юм. Энэ бол Бурханаас ирсэн илчлэлт байсан юм.…

Амь насыг нь хөнөөхөөс өмнөх 20 жилийн дотор Иосеф Смит дэлхийн үндэстнүүдэд сайн мэдээг хүргэх хөтөлбөрийг бий болгон эхлүүлсэн. Тэрбээр хэчнээн зоригтойгоор ажиллаж байсныг би гайхан биширдэг. Туйлын хүнд байсан Сүмийн бүр эхэн үед Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийг тунхаглуулахаар хүмүүсийг гэр орон, гэр бүлээ орхин далайн чанадад явахыг уриалан дуудаж байсан билээ. Бошиглогчийн оюун ухаан, түүний зөн совин дэлхийг бүхэлд нь хамарсан юм.

“Жил бүр хоёр удаа болдог манай ерөнхий чуулганд гишүүд Хойд, Төв, Өмнөд Америкт; Британийн арлууд болон Африкт; Европын орнуудад; Номхон Далайн арлууд болоод тивүүдэд; мөн Азийн эртний нутгуудад цугладаг билээ. Энэ бол Бурханы Бошиглогч Иосеф Смитийн үзэгдлийн үр дүн мөн. Тэр бол Их Эзэний ажил дэлхий даяар урагш ахин хөгжих өнөө үеийг ч, илүү агуу ирээдүй үеийг ч харсан хүчирхэг үзмэрч билээ.”21

Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит: “Бошиглогч Иосеф Смит өөр юу ч хийлээ гэсэн, юу ч хийж болох байсан, энэ дэлхий дээр амьдарч асан сая сая хүн, энэхүү эцсийн эрин үед сайн мэдээний эрин үеийг нээж, ариун санваарыг хүмүүний үрст нээн, дэлхийд Бурханаас, Бурханы Өөрийнх нь дуу хоолойгоор дуудагдсан хүн гэдгийг бид мартах ёсгүй. Тэрээр сайн мэдээг дэлхийд таниулж Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг зохион байгуулах, Сайн мэдээний бүх ёслолуудыг зөвхөн амьд байгаа хүмүүсийн төдийгүй, нас барагсдын авралын төлөө сэргээхийн тулд, энэхүү зорилгын төлөө Бурханаас Өөрөөр нь дуудагдсан гэдгийг ой ухаандаа санаж явах ёстой нэгэн агуу зүйл мөн .…

… Тэнгэр элчүүд тэдэнд үйлчилж байсан бусад бошиглогчид, агуу бошиглогчид байсан. Бас Бурханы хурууг харсан, их бага ямар нэг хэмжээгээр чухал илчлэлтүүд хүлээн авч байсан бошиглогчид ч байсан л даа. Гэвч нөхцөл байдал нь ямар ч байлаа гэсэн, Эцэг, Аврагч хоёр түүн дээр биеэрээ хүрч ирэн, өөрсдийгөө түүнд танилцуулсан хүн хэн байдаг билээ? Тийм хүн хаана байдаг билээ? Бошиглогч Иосеф Смитээс өөр тийм хүн хаана ч байхгүйг түүх өгүүлдэг. Тэгэхдээ энэ явдал түүнийг идэр залуу байхад нь тохиосон билээ. Түүний амь насыг хөнөөхөд тэрбээр харьцангуй залуу, дөнгөж 38-тай байсан шүү дээ.

… Бошиглогч Иосеф Смит … Эцэг, Хүү хоёртой болон тэнгэр элчүүдтэй харилцаж, тэд түүн дээр ирж уулзан, зөвхөн Бурханы Хүүг эс тооцвол өмнө нь нэг ч хүнд олгож байгаагүй адислалууд, бэлгүүд болон хүчний түлхүүрүүдийг түүнд соёрхсон билээ. Дэлхий дээр амьдарч асан нэг ч хүнд Көртландын Ариун сүмд Бурханы Хүү Өөрөө болон Мосе, Елиас, Елиа нар хүрч ирэн Бошиглогч Иосеф Смит Сайн мэдээний болон эрин үеүдийн бүх түлхүүрийг өгсөн шиг тийм тохиолдол байхгүй билээ. Тэр үед тэнгэр нээгдэж, тэрээр Бурханы ажлын үндэс суурийг өргөн цар хүрээгээр, гүнзгий тавих хүчний болон эрх мэдлийн түлхүүрүүдийг хүлээн авч Бурханы тухай мэдлэг, Түүний хүч хийгээд алдар суугаар дэлхийг өвч бүрхсэн юм.”22

Иосеф Смитийн ажил дэчхий дээр амьдарч байсан, амьдарч буй, ирээдүйд амьдрах хүмүүсийг адисачдаг.

Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит: “Иосеф Смитийн бие сэтгэлээ зориулсан ажил зөвхөн энэ амьдралаар хязгаарлагдахгүй бас одоогийн болон ирээдүйн амьдралд холбогддог. Өөрөөр хэлбэл, энэ ажил дэлхий дээр амьдарч байсан, одоо амьдарч байгаа мөн бидний дараа ирэх хүмүүст холбогдоно. Энэ бол хүнийг зөвхөн махбодын асарт байхад нь холбогдох төдийгүй үүрд мөнхөөс үүрд мөнхөд дамжих хүн төрөлхтний нийт гэр бүлд холбогдоно. Иймээс Иосеф Смит болон түүний нэр алдар хүндэтгэлд байх болно гэдгийг, Их Эзэн түүгээр дамжуулж дэлхийд сэргээсэн тэрхүү мэдлэгийн төлөө хэдэн арван мянган хүн зүрх сэтгэлийнхээ гүнээс Бурханд баярлан талархаж явдаг. Тиймээс тэд түүний тухай сайнаар ярьж, зохистой байдлыг нь гэрчилдэг билээ. Энэ нь нэг тосгоноор, нэг муж улсаар, эсвэл нэг улс орноор хязгаарлагдахгүй харин эдүгээ Сайн мэдээ номлогдож байгаа газруудад бүх үндэстэн, ястан, хэлтэн, хүмүүст хүрэх болно.”23

Ерөнхийлөгч Жозеф Фиелдинг Смит: “Есүс бол Христ гэдгийг, илчлэлт Ариун Сүнсээр ирдгийг мэддэг тэрхүү арга замаар би Иосеф Смит Бурханы бошиглогч байсныг бас үүрд байх болно гэдгийг мэднэ.

“Би түүний ариун нэрэнд хүндэтгэл бишрэлтэй ханддаг. Тэрбээр өөрийн ах, миний өвөг эцэг Патриарх Хайрум Смиттэй хамт Картейж шоронд өөрийнхөө гэрчлэлийг цусаараа лацадсан юм. Мөн би Их Эзэний мутар дэлхийн хязгааруудад хүрэхэд зэмсэг нь байхыг хүсдэг бөгөөд Их Эзэн дэлхий дээр өөрийн хаант улсыг дахин байгуулахын тулд өнөө үед хүчирхэг нэгэн үзмэрчийг өсгөн өндийлгөсөн учраас аврал дахин боломжтой болсныг мэднэ.

“ ‘Их Эзэний Бошиглогч хийгээд Үзмэрч Иосеф Смит энэ дэлхийд хүмүүний авралын тулд зөвхөн Есүс Христийг эс тооцвол үүн дээр амьдарч асан аль ч бусад хүнээс илүү ихийг хийсэн юм’ (С ба Г 135:3.) гэсэн Сургаал ба Гэрээний сүнслэг нөлөө бүхий эдгээр үгсээр, гэрчлэлийн болон талархлын сүнсээр би үгээ өндөрлөе.”24

Ерөнхийлөгн Гордон Б.Хинкли Иллинойн Картейжид 1994 оны зургадугаар сарын 26-нд Бошиглогн Иосеф Смитийн амъ нас хөнөөгдсөний 150 жилийн ойд хүндэтгэлүзүүлж хэлэхдээ: “Картейжид алагдсан түүний эхэлсэн алдар суут ажил гайхамшиггай арга замаар өсөн хөгжлөө.… Палмирагийн бошиглогч хөвгүүнээс эх ундаргаа авсан гайхамшигт ажил ‘харанхуйн аглаг буйдаас сар мэт гэрэлтэн, нар мэт тунгалаг мөн туг хиур бүхий их цэрэг мэт сүртэйеэ’ (С ба Г 109:73) гарч ирсэн нь бошиглогч үүний төлөө залбирсных юм.…

Өнөө орой бид энд хүндэтгэл үзүүлэн чимээгүйхэн зогсож байна. Вермонтын ногоон толгодод эхэлж, энд Картейж шоронд төгссөн амьдралын гайхалтай үйл явдлын тусгалыг бид эргэцүүлэн бодож байна. Тэр амьдрал урт байсангүй. Гэвч тэрхүү амьдралын үр жимс ойлголтоос минь давсан зүйл болжээ.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн агуу үйл хэрэг энэ сүмд үйлчилж яваад нас барсан мянга мянган хүний хувьд амь наснаас нь ч илүү үнэ цэнэтэй байсан юм. Иосеф Смитийн Бурханы Бошиглогчийнх нь дуудлагын талаар гэрчлэлтэй хэдэн зуун мянган гэрч дэлхийд одсон билээ. Түүгээр дамжин сэргээгдсэн ариун санваарыг зарчимч, ариун журамтай бөгөөд энэхүү бурханлаг хүчийг эзэмшсэн тоо томшгүй эрчүүдэд хүртээгээд байна. Мормоны Ном Их Эзэн Есүс Христийн бас нэгэн гэрч болж дэлхий даяар тарсаар байна.

“Эрт үед өөр нөхцөл байдалд хэлэгдсэн нэгэн илт үнэн ‘зовлон эдлэгчийн цус Сүмийн үр болсон юм’ гэсэн үгийг энд эш татъя. Өнөө орой бидний цугласан энэ бүст, энэ газар дээр 150 жилийн тэртээ нэгэн аагим халуун өдөр лацдагдсан гэрчлэл эдүгээ дэлхий даяар хүмүүсийн итгэлийг тэжээн тордож байна.”25

Судпах бопон заах зөвпөмж

Энэ бүлгийг судлах буюу заахаар бэлтгэхдээ доорх санаануудыг ашигла. Нэмэлт тусламжийг хуудас vii-xii-оос үз.

  • Хуудас 613 дээр дүрсэлсэн туршлагыг унш. Бригам Янг Сүмийн удирдагч болж, Иосеф Смитийг залгамжлах ёстой гэсэн гэрчлэлийг хүлээж авсан үед хүмүүст ямар санагдсан байж болох тухай бод. Сүмийн Ерөнхийлөгчийг дууддаг гэдэг гэрчлэлийг бид хэрхэн хүлээн авч болох вэ?

  • Египетийн Иосеф болон эртний бусад бошиглогчид Иосеф Смит болон түүний үүрэг зорилгын тухай бошиглож байсан юм (хуудас 615). Хожмын үеийн бошиглогчид Иосеф Смитийн ач холбогдлыг онцлон тэмдэглэсээр байгаа нь энэ бүлгээс харагдаж байна. Дэлхийн үйлчлэлээс өмнө, бас дараа нь Иосеф Смит яагаад ийм их анхаарал татаж байсан гэж та бодож байна вэ?

  • Иосеф Смитийн урьдчилсан томилолтын тухай хуудас 616618 дээрх гэрчлэлүүдийг судал. Дэлхий дээр гүйцэтгэсэн Иосеф Смитийн үүргийн тухай бидний ойлголт “үүнийг үүрд мөнхийн гэрлийнх нь хувьд авч үзэхэд” хэрхэн өөрчлөгддөг вэ?

  • Анхны Үзэгдлийн тухай хуудас 618-620 дээрх гэрчлэлүүдийг унш. Энэ үйл явдлыг юу “Бурханы Хүүгийн амилалтаас хойш дэлхийд болсон хамгийн аугаа үйл явдал” болгож байна вэ? Анхны Үзэгдэл хэрхэн “энэ Сүмийн үндэс суурь,” “амьдрах хүч чадлынх нь нууд” байдаг вэ? Анхны Үзэгдлийн тухай гэрчлэлтэй болоход чинь чамд юу тусалсан бэ?

  • “Иосеф Смитийн гүйцэтгэсэн ажлын төлөө Иосеф Смит өөрөө биш харин Бурхан хариудлага хүлээдэг” (Хуудас 618) гэж Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит мэдэгджээ. Энэ бол Иосеф Смитийн үүрэг зорилгыг ойлгоход энэ мэдэгдэл яагаад чухал гэж та нар бодож байна вэ?

  • Иосеф Смитийн тухай Ерөнхийлөгч Жон Тейлор хэлсэн нь, “Түүн шиг оюуны өндөр хөгжилтэй хүнтэй би хэзээ ч тааралдаж байгаагүй” (Хуудас 621). Гэтэл сургуульд сурч боловсролтой болох ямар ч боломж Иосеф Смитэд олдоогүйг Ерөнхийлөгч Тейлор болон Сүмийн бусад Ерөнхийлөгчид тэмдэглэн хэлж байсан билээ. Бошиглогч Иосеф юуны учир оюуны ийм өндөр хөгжилд хүрэх боломжтой байсан бэ? (Зарим жишээг хуудас 620-623-с үз.) Бид сүнсний мэдлэгийг эрэлхийлэхдээ Иосеф Смитийн үлгэр жишээг хэрхэн дагаж болох вэ?

  • Хуудас 624-629-ыг нэгтгэн дүгнэхдээ, Иосеф Смитээр дамжуулан Их Эзэний сэргээсэн үнэнүүд болон ёслолуудыг ажигла. Сэргээгдсэн сайн мэдээг мэдэхгүй байсан бол амьдрал чинь хэрхэн өөр байх байсныг бод. Иосеф Смит болон түүний номлолын төлөө та нар яагаад талархалтай байдаг вэ?

Холбогдох судрууд: 2 Нифай 3:6-19; 27:6-26; 3 Нифай 21:9-11; С ба Г 1:17; 5:9-10; 21:1-6

Эшлэл

  1. George Q. Cannon, “Joseph Smith, the Prophet,”Juvenile Instructor, 1870 оны 10-p сарын 29, x. 174-175.

  2. Эртний Иосефын бошиглолуудын өөр нэг шастир Библийн Иосеф Смитийн Орчуулга, Эхлэл 50:24-36-д агуулагддаг.

  3. Эцэг Иосеф Смит, 1834 оны 12-р сарын 9-нд Огайогийн Көртландад Иосеф Смитэд адислал өгчээ; 1833-2005 оны Патриархын Адислалуудад, Сүмийн Архив, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм, Солт Лейк хот, Юта.

  4. Joseph F. Smith, Deseret News, 1883 оны 3-р сарын 7, х. 98; цэг тэмдэг шинэчлэгдсэн.

  5. Brigham Young, Deseret News, 1859 оны 10-р сарын 16, х. 266.

  6. Жозеф Фиелдинг Смит, “The Historical Background of the_Prophet Joseph Smith,” Improvement Era, 1941 оны 12-р сар, x. 717.

  7. Ezra Taft Benson, “Joseph Smith-Man of Destiny,” address given on Dec. 3, 1967 оны 12-р сарын 3-нд, Ютагийн Логанд хэлсэн үг, х. 3-4; in Annual Joseph Smith Memorial Sermons (огноо байхгүй); цэг тэмдэг болон том үсгийн дүрэм шинэчлэгдсэн; догол мөр өөрчлөгдсөн.

  8. Joseph F. Smith, Deseret Evening News, 1917 оны 7-р сарын 14, х. 9; цэг тэмдэг шинэчлэгдсэн; догол мөр өөрчлөгдсөн.

  9. Heber J. Grant, “Some Things We Must Believe,” Improvement Era, 1938 оны 9-р сар, х. 519.

  10. Howard W Hunter, “Joseph-The Seer,” address given on Dec. 15, 1960 оны 12-р сарын 15, Ютагийн Логанд хэлсэн үг; Annual Иосеф Смит Memorial Sermons (1966), 2:197-198; зөв бичгийн дүрэм, цэг тэмдэг, том үсгийн болонхэлзүйн дүрэм шинэчлэгдсэн.

  11. David O. McKay, “Joseph Smith-Prophet, Seer, and Revelator,” Improvement Era, 1942 оны 1-р сар, x. 54.

  12. Ezra Taft Benson, 1984 оны 5-р сарын 20-нд Ютагийн Солт Лейк хотод хэлсэн үг, х. 2; Ezra Taft Benson, Addresses 1943-1989, Сүмийн Архив.

  13. George Albert Смит, Conference Report, 1917 оны 4-р сар, х. 37.

  14. John Taylor, Deseret News, 1880 оны 6-р сарын 2, х. 275.

  15. Wilford Woodruff, Millennial Star, 1890 оны 4-р сарын 28, х. 258; том үсгийн дүрэм шинэчлэгдсэн.

  16. Lorenzo Snow, Deseret News, 1870 оны 4-р сарын 13, х. 115-16.

  17. Harold B. Lee, Teachings of Harold B. Lee, хянан тохиолдуулсан Clyde J. Williams (1996), x. 372.

  18. David O. McKay, “The Prophet Joseph Smith -On Doctrine and Organization,” 1944 оны 12-р сарын 10-нд Ютагийн Логанд хэлсэн үг; Annual Joseph Smith Memorial Sermons (1966), 1:9, 14; цэг тэмдэг болон том үсгийн дүрэм шинэчлэгдсэн.

  19. Howard W. Hunter, “The Temple of Nauvoo,” Ensign, 1994 оны 9-р сар, х. 63; догол мөр өөрчлөгдсөн.

  20. Spencer W. Kimball, Conference Report, 1977 оны 4-р сар, х. 114-115; Ensign, 1977 оны 5-р сар, х. 77.

  21. Gordon B. Hinckley, “Joseph Smith Jr.–Prophet of God, Mighty Servant,” Ensign, 2005 оны 12-р сар, x. 4-6.

  22. Joseph F. Smith, in “Joseph, the Prophet,” Salt Lake Herald Church and Farm Supplement, 1895 оны 1-р сарын 12, x. 210-211; том үсгийн дүрэм шинэчлэгдсэн.

  23. Joseph F. Smith, Deseret News, 1883 оны 3-р сарын 7, х. 98; цэг тэмдэг шинэчлэгдсэн.

  24. Joseph Fielding Smith, “The First Prophet of the Last Dispensation,” Ensign, 1971 оны 8-р сар, x. 7.

  25. Gordon B. Hinckley, “Joseph, the Seer,” Ensign, 1994 оны 9-р сар, x. 71; догол мөр өөрчлөгдсөн.

Зураг
Joseph preaching

“Дэлхийн суурь тавигдахаас бүр өмнө үүрд мөнхийн зөвлөгөөн дээр [Иосеф Смит] энэ дэлхийн эцсийн эрин үед Бурханы үгийг хүмүүст авчрагч байхаар тогтоогдсон юм” гэж Бригам Янг хэлжээ.

Зураг
President Brigham Young

Ерөнхийлөгч Бригам Янг

Зураг
President Ezra Taft Benson

Ерөнхийлөгн Эзра Тафт Бенсон

Зураг
President Heber J. Grant

Ерөнхийлөгч Хебер Ж.Грант

Зураг
President Howard W. Hunter

Ерөнхийлөгч Ховард В.Хантер

Зураг
President George Albert Smith

Ерөнхийлөгч Жорж Алъберт Смит

Зураг
President John Taylor

Ерөнхийлөгч Жон Тейлор

Зураг
President Wilford Woodruff

Ерөнхийлөгч Вилфорд Вудрафф

Зураг
President Lorenzo Snow

Ерөнхийлөгч Лорензо Снөү

Зураг
President Harold B. Lee

Ерөнхийлөгч Харолъд Б.Лий

Зураг
President David O. McKay

Ерөнхийлөгч Давид О.МкКей

Зураг
President Spencer W. Kimball

Ерөнхийлөгч Спенсер В.Кимбалл

Зураг
President Gordon B. Hinckley

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

Зураг
President Joseph F. Smith

Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит

Зураг
President Joseph Fielding Smith

Ерөнхийлөгч Жозеф Фиелдинг Смит