Ерөнхийлөгчдийн сургаал
Бүлэг 45: Бошиглогчийнхоо үүрэг зорилгын талаарх Иосеф Смитийн бодол санаа


Бүлэг 45:

Бошиглогчийнхоо үүрэг зорилгын талаарх Иосеф Смитийн бодол санаа

“Бүх хүмүүсийг сайн болгохоос өөр хүсэл надад үгүй.”

Иосеф Смитийн амьдралаас

Бошиглогч Иосеф Смитийн үйлчлэлийн эхэн үеэс түүний амь нас олонтаа аюулд учирч байв. Их Эзэн түүнийг дайснуудаас нь олон удаа чөлөөлсөн ч, дэлхий дээр гүйцэтгэх үүрэг зорилгоо биелүүлсний дараа амь нас нь эрсдэж мэднэ гэдгийг Бошиглогч мэдэж байжээ. “Зарим хүмүүс Иосеф ах үхэхгүй гэж боддог байв. Гэвч энэ бол буруу юм. Тодорхой юмсыг хийж дуусах хүртэл амь насыг минь хамгаалах амлалтыг хүлээж авсан үе надад хэдэнтээ тохиосон нь үнэн л дээ. Харин эдүгээ тэдгээр юмсыг хийж дууссан болохоор цаашид миний амь насыг хамгаалах амлалт одоо надад байхгүй. Бусад хүмүүсийн адил би ч гэсэн үхлийн эрхшээлд байгаа шүү дээ”1 хэмээн тэрээр 1842 онд Наувуд болсон нэгэн оршуулга дээр хэлжээ.

Тэр өөрөө болон Наувуд амьдарч байсан бүх Гэгээнтнүүд улам бүр аюул занал нь өсөн нэмэгдэж байгаа нөхцөлд аж төрж байсныг Бошиглогч сайн мэдэж байлаа. Науву өргөжихийн хэрээр тус бүс нутагт амьдарч байсан зарим хүмүүс Гэгээнтнүүдийн улс төр, эдийн засгийн хүч чадал өсч байгаагаас айж эмээн, танхайрагч бүлгүүд тэдэнд амар заяа үзүүлэхгүй болов. Ялангуяа Бошиглогчид онцгой аюул учрах болов. Учир нь Миссурийн эрх баригчид түүнийг баривчлахаар удаа дараа оролдсоны хамт Сүмээс урвагчид амь насыг нь хөнөөхөөр улам бүр дайсагнах болсон аж. Сүмийн гишүүд Наувуг орхин явахаар албадуулах цаг ирнэ гэдгийг Бошиглогч 1842 оны 8-р сарын 6-нд мэдэгджээ.

“Гэгээнтнүүд цаашид түмэн зовлон амсаж, Хадат Уулсын зүг хөөгдөх болно, олон нь урваж, бусдыг нь бидний мөрдөн хавчигчид үхэлд хүргэх буюу өвчин тахлын улмаас амиа алдахад та нарын зарим нь амьд үлдэж, Гэгээнтнүүд Хадат Уулсын дунд хүчирхэг хүмүүс болж, хот суурингууд байгуулахад туслахыг үзэх болно.”2

Бошиглогчийн амьдралын сүүлчийн хэдэн жилд хийсэн номлол буюу бичсэн зүйлс, хэлсэн үгэнд нь яарсан шинж тэмдэг их байдаг. Тэрээр амьд явах хугацаа нь богинохон болсныг мэдэж байсан учир Бурхан өөрт нь илчилсэн зүйлсийг Гэгээнтнүүдэд хичээнгүйлэн зааж, эдгээр үнэнүүдийг хүлээн авахад бэлтгэгдэхэд нь тэднийг урамшуулан дэмжиж байлаа. Тэрээр Гэгээнтнүүдийг хайрлах агуу хайраа илэрхийлж, тэдний төлөө амь насаа ч зориулахад бэлэн байгаагаа мэдэгдэж: “Хамгийн их ашиг тус, сайн сайхныг авчирч чадах тийм байдлаар амь насаа өргөн золиослоход би бэлэн байна гэжээ.”3

Бошиглогч ийм их мөрдлөг хавчлагад өртөж, өсч байгаа Сүмийн ажил үүрэгт байнга дарагддаг байсан ч Сүмийн гишүүдэд нэг бүрчлэн анхаарал халамж тавих цаг гаргаж чаддаг байсан нь гайхалтай юм. Олон Гэгээнтэн өөрсдөд нь Бошиглогч Иосефын харуулж байсан хайр, нинжин сэтгэлийг хожим нь дурсан өгүүлж байжээ.

Ароет Л.Хейл дурссан нь: “Бошиглогч … Маншен [өргөөнөөс] үе үе гарч ирэн, хөвгүүд бидэнтэй бөмбөг тоглодог байлаа. Хүү Иосеф нь надтай ойролцоо настай байсан байх. [Бошиглогч] Иосеф тоглоомын дүрмийг үргэлж тохиролцдог байж билээ. Тэрээр ээлжээ иртэл цохиураа барьж зогсдогсон. Тэр хүдэр [чийрэг] хүн байсан болохоор бөмбөгийг их хол цохино. Тэгэхэд нь бид хол цохисон бөмбөгний араас явж түүнийг авчрах хүүхэд явахаасаа өмнө хоолоо идэх хэрэгтэй юм байна даа гэдэг байж билээ. Ингэхэд Бошиглогч чанга инээд алддагсан. Иосеф үргэлж сайхан ааштай, их хөгжилтэй хүн байлаа.”4

Маргаретт МкИнтайре Бөргесс Наувуд бошиглогчид тохиолдсон өөр нэг явдлын тухай дурссан нь: “Би ахтайгаа хамт Иосефын тоосгон дэлгүүр гэгддэг барилгын ойролцоох сургуульд явдаг байлаа. Урьд өдөр нь бороо орж байсан болохоор газар нойтон, ялангуяа гудамж дагуу шавартай байв. Манай ах Валлис бид хоёр шаварт шигдчихээд гарч чаддаггүй ээ. Тэгээд хүүхэд л болсон хойно бид хоёр уйлж эхэллээ. Учир нь бид хоёр тэндээсээ хаашаа ч гарч чадахгүй юм шиг л бодсон хэрэг. Гэвч өндийж харвал, хүүхдүүдийн хайрт найз Бошиглогч Иосеф биднийг чиглэн ирж явахыг харлаа. Тэр биднийг удалгүй хуурай, өндөр газарт гаргав. Тэр доош бөхийж, бид хоёрын хүнд ширэн, жижигхэн гутлаас шаврыг арилгаж, халааснаасаа амны алчуураа гаргаж, нулимс болон халтартсан нүүрийг минь арчиж өгч билээ. Тэрээр бид хоёрт эелдэг найрсаг, хөгжөөсөн үг хэлэхэд бид баярлан сургууль уруугаа явлаа. Тэрхүү агуу, уужуу сайхан сэтгэлтэй, Бурханы хүнийг би яахан хайрлахгүй байж чадах билээ?”5

Иосеф Смитийн сургаалаас

Бошиглогчид Бурханы тэдэнд илчилсэн зүйлсийг заадаг. Бид тэдний үгсийг ойлгож, анхаарлаа хандуулахыг хичээдэг.

Оюун ухаанд минь ер бусын хүчтэйгээр байн байн орж ирэх үзэгдлүүдийг Бурханы Гэгээнтнүүдэд хэрхэн ойлгуулахыг мэдэх нь надад хоол унднаас илүү чухал болсныг би өдөржингөө тунгаан бодлоо. Ай! Та нарын хэзээ ч бодоогүй юмсыг өмнө чинь авчирч тавьбал би хэчнээн баяр хөөртэй байхсан бол! Гэвч ядуу зүдүү байдал, дэлхийн юмст санаа тавих нь ингэх боломж олгохгүй юм. …

“Бүхнийг Чадагч Бурханд хозанна, хозанна, хозанна. Санаа бодлоо илэрхийлэх үг ч олдохгүй юм. Би сургууль боловсролгүй хүн. Гэвч хүнд байдаг сайн сайхан бодол санаа надад байдаг. Ай хөөрхий, санаа бодлоо найз нөхөддөө ганц удаа боловч илэрхийлэх тэргүүн тэнгэр элчийн хэл надад байдаг ч болоосой! Гэвч би үүнийг энэ амьдралд хэзээ ч хүсэн хүлээх учиргүй.”6

Энэ үеийнхний толгойд ямар нэг юм хийж өгнө гэдэг үнэхээр хэцүү юм. Энэ нь бидэрт цуур модонд эрдэнэ шишийн гамбираар шаантаг хийж хуваах эсвэл хулуугаар цохиур [модон муна] хийхтэй адил ажээ. Гэгээнтнүүд ойлгохдоо удаан хойрго юм даа.

“Бурханы юмсыг хүлээн авахад Гэгээнтнүүдийг оюун санааны хувьд бэлтгэхээр би нэлээд хэдэн жил оролдож байна. Гэвч Бурханы ажлын төлөө зовлон зүдгүүр үзсэнийхээ дараа уламжлалт ёс заншил дээр тулгуурласан тэдний заримынх нь итгэл тэрхүү уламжлалынх нь эсрэг хандсан юу ч тохиолдлоо гэсэн шил хагарах лугаа адил бутран замхардаг ажээ. Тэд цэвэршүүлэх сорилтыг тэсвэрлэж огт чадахгүй байна. Тэднээс хэчнээн нь селестиел хуулийг сахьж, үүгээр амьдран, өргөмжлөлөө хүлээн авахыг би хэлж чадахгүй нь. Учир нь олон нь дуудагддаг ч цөөхөн нь сонгогддог шүү дээ [С ба Г 121:40-ийг үз].”7

Би бусад хүмүүстэй адилгүй хүн. Оюун санаа минь өдөр тутмын ажил хэрэгт үргэлж дарагдан, юм бүхний төлөө, энэ мэтийн [оршуулга] үйл явдлуудын төлөө би Бурханаас бүрэн хамааралтай байх ёстойгоо хэлье.…

Өнгөрсөн үед би сүнслэгээр нөлөөлөгдөж, бодгаль минь бясалган бодсон зүйлийн талаар илчлэлт, бие бялдрын хүч чадал хүлээн авдаггүй байсан бол энэ цугларалт дээр нэг ч хүн байхгүй байхсан. Тэд ямар нэг зүйлийг сурч мэдэх хүртлээ шашин шүтлэгийн талаар амаа нээхгүй үүрд таг чимээгүй байж, гэртээ харихгүй байсан.

“Та нарт бүх зүйл тодорхой биш байхад Бурханы юмс яагаад тодорхой байх билээ? Та нартай миний хуваалцаж чадах мэдлэг болон оюун билэгт та бүгд баяртай байх болно.”8

“Их Эзэний үгийг бүр илүү ихээр авчирч чадахгүй болсон учир намайг унасан бошиглогч болсон гэж зарим хүмүүс ярьдаг. Яагаад би Их Эзэний үгийг авчирч чадахгүй байх билээ? Бид үүнийг хүлээн авч чадах уу? Үгүй! Энэ өрөөнд л тийм хүн нэг ч алга.”9

Ариун Сүнс надад илчилсэн сэдвүүдийг би та нарт үе үе илчилж байх болно. Эдүгээ миний эсрэг чиглэсэн бүхий л гүжир гүтгэлэг чөтгөрөөс үүдэлтэй бөгөөд чөтгөр болон түүний үйлчлэгчдийн нөлөөг Бурханы хаант улсын эсрэг ашиглах болно. Бурханы үйлчлэгчид мөнх амьдралын зарчмуудаас өөр юуг ч заадаггүй. Та нар тэднийг ажил үйлсээр нь танин мэдэх болно. Сайн хүн сайн зүйлс болон ариун зарчмуудыг ярьдаг бол хилэнцэт хүн хилэнцэт зүйлсийг л ярьдаг. Миний бие Их Эзэний нэрээр буруу зарчмуудыг, худал хзлзгчдийг гэхчлэн муу юмсыг зэмлэн буруушааж, хэнийг даган дуурайвал зохих талаар та бүгдийг анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна. Та нарт миний заах аливаа ариун журам болон сургаалуудад анхаарлаа хандуулахыг би та бүгдэд ухуулж байна.…

“Дараах үгийг анхаарлынхаа төвд байлгахыг би та нарт зөвлөж байна. Итгэл дээрээ ариун журам, хайр энэрлийг нэмэгтүн. Эдгээр зүйлс та нарын дотор байх юм бол та нар үр жимстэй байх болно [2 Петр 1:5-8-ыг үз] гэдгийг би Их Эзэний нэрээр хэлж байна. Тэнгэр дэх, газар дээрх бас там дахь юмсыг илчлэх хүч надаас өөр хэнд ч байхгүйг би гзрчилж байна.… Бүх зүйлсийг өв залгамжлан авахын төлөө, Бурхан адислалаа та нарт улам нэмэгдүүлэхийн төлөө бүхнээ Бурханд зориулахыг би та бүгдэд зөвлөж байна.”10

Бошиглогчид хэдийгээр хүмүүний сул дорой талтай ч, Түүний хүмүүст зааж, тэднийг удирдахын тулд Бурханаас дуудагддаг билээ.

Бошиглогчийн 1835 оны 11-р сарын 6-ны өдрийн тэмдэглэлд өгүүлсэн нъ: “Өнөө өглөө намайг дорнодоос ирсэн нэг хүнтэй танилцууллаа. Тэр хүн миний нэрийг сонссоныхоо дараа намайг жирийн л нэг хүн байхыг хараад, Их Эзэн Өөрийн хүслийг түүнд илчлэхэд тохиромжтой гэж үзсэн хүн, жирийн хүнээс аль нэг талаараа илүү онцгой байх ёстой гэж боддог нь нүүрэнд нь илрэв. [Εлиа] яг л бидний адил хүсэл таашаалтай хүн байсан ч Бурхан түүний залбиралд хариулан гурван жил зургаан сарын турш бороо оруулахын тулд тзнгзрийг хааж, дараа нь мөн залбирлынх нь хариуд тэнгэр бороо оруулж, газар үр жимс өгсөн ер бусын их хүчийг Бурханаас авсан хүн байсан тухай Гэгээнтэн Иаковын амнаас гарсан үг байдгийг тэр хүн мартсан бололтой [Иаков 5:17-18-ыг үз]. Хзрэг дээрээ энэ үеийнхэн ийм л харанхуй, үл мэдэгчид бөгөөд хүн өөрийгөө Бүтззгчтзй аливаа [харилцаатай] байхыг итгзх аргагүй зүйл гзж үздзг ажзз.”11

“Би знз индзр дззрззс ямар нзг буруу юм заасан удаа бий юү? Хзззз би асуултанд хариулж чадахгүй амаа таглуулж байсан билээ? Би хадан гэртээ харьж, энд үзэгдэхээ болихоос өмнө Израилд ялалт авчрахыг хүснэ. Би төгс хүн хэмээн та нарт огт ярьж байгаагүй. Гэвч та нарт миний заасан илчлэлтүүдэд алдаа мадаг байхгүй. Иймээс юуны учир би юу ч биш хэмээн үзэгдэж хаягдах ёстой юм бэ?”12

“Би буруу юм хийсэн байж болох юм. Гэхдээ надад ял тулгаж байгаа гэм бурууг би үйлдээгүй юм шүү. Би буруу юм хийлээ гэхэд бусад хүмүүсийн адил хүмүүний сул доройн улмаас л хийнэ шүү дээ. Хүн алдаа дутагдлаас ангид явна гэж үгүй. Тэр ч байтугай Есүс энд байсан бол та нарын нүдэнд дутагдалгүй харагдах байсан хэмээн та нар бодож байна уу? Түүний дайснууд бүхий л хилэнцийг Түүний эсрэг хэлэх байсан-тэд бүгдээрээ Түүнээс алдсыг эрж олох л байсан.”13

Иосеф Смитийн тэмдэглэлд 1842 оны 10-р сарын 29-нд өгүүлсэн нь: “Би …нэлээд олон ах эгч нар цуглаад байсан дэлгүүр [Иллинойн Науву дахь] уруу очлоо. Тэд өнөө өглөө Нью-Йорк хавийн нутгаас ирсэн юм.… Би бол хүн шиг л хүн шүү. Намайг төгс хүн гэж бүү бодоорой. Хэрэв тэд надаас төгс төгөлдөр байдлыг хүсэн хүлээх юм бол би ч бас тэднээс үүнийг хүсэн хүлээх ёстой шүү дээ. Харин тэд намайг мөн ах нарыг төгс биш гэдгийг хүлээн зөвшөөрөх юм бол би ч түүнчлэн тэдний төгс бусыг хүлээн зөвшөөрнө шүү дээ.”14

Бошиглогчид эсэргүүцэлтэй тулгардаг ч гэсэн Бурханаас тэдэнд өгсөн үүрэг зорилгыг биелүүлдэг.

Энэхүү үйл явдалд оролцож байгаа онцгой боломжийнхоо төлөө би баяртай байна. Намайг Миссури уруу аваачиж миний амийг бүрэлгэх гэж бидний дайснууд улайран хичээсэн ч Их Эзэн тэдний замд хориг тавьж, тэд зорилгоо гүйцэлдүүлж чадсангүй. Тэдний гараас мултрах боломжийг Бурхан надад олгосон билээ. Би сайн тэмцлээр тэмцлээ.…

“Би дайснуудаа ялах болно. Би тэднийг гэр орондоо ялж эхэлж байна. Би бас тэднийг гэр орноосоо хол ялах болно. Миний эсрэг боссон бүхэн хүнд ачаа дарамтанд толгойгоо гудайлгах нь дамжиггүй юм.”15

“Би эрх мэдлийнхээ дагуу зоримгоор, итгэлтэйгээр ярьж байна.… Би юу хэлснээ мэднэ. Би үүрэг зорилго, ажил үйлсээ ойлгодог хүн. Бүхнийг Чадагч Бурхан бол миний бамбай. Бурхан миний найз байхад хүн юу хийж чадах юм бэ? Цаг нь ирэх хүртэл би золиослогдохгүй. Цаг нь болохоор би чөлөөтэйгөөр золиослолд өргөгдөх болно.… Дайснуудаас минь намайг хамгаалж үлдээсэнд би Бурханд талархаж байна. Үнэнийг хамгаалахаас өөр зүйлд надад дайсан байхгүй. Бүх хүмүүст сайныг үйлдэхээс өөр хүсэл надад байхгүй. Бүх хүмүүсийн төлөө залбирах хүсэл надад байдаг.”16

“Хэрэв би энэ ажилд үнэхээр бие сэтгэлээ зориулж, Бурханаас дуудагдаагүй бол, эргэн буцаж болох байсан. Гэвч би эргэж буцахгүй. Би үнэнд эргэлздэггүй.”17

“Би бол өнгөлөөгүй чулуу. Их Эзэн надаар дамжуулан ажиллаж эхлэх хүртэл алх, цүүцний чимээ надад хэзээ ч сонсогдохгүй. Би гагцхүү сурч мэдэх болон тэнгэрийн мэргэн ухааныг л эгээрэн хүснэ.”18

“Дэлхий болон тамын нэгдсэн бүх хүч энэ хөвгүүнийг (Бошиглогч өөрийгөө хэлж байна) түлхэн унагаах буюу ялж хэзээ ч чадахгүйг би бошиглож, энэ өглөө энэ тухай гэрчилж байна. Учир нь мөнхийн Бурханы амлалт надад буй. Хзрэв би нүгэл үйлдлзз гзхзд гадна талын нүгзл л үйлдзх байх. Харин би Бурханы зүйлсийг баттай бясалган бодсон билээ.”19

Хэрэв хүмүүс гадагшаа гарч бусад хүмүүсийн суурин дээр барих юм бол үүнийг тэд Бурханаас эрх мэдэл хүлээн авалгүйгээр өөрсдөө хариудлага хүлээн үйлдэх болно. Үер бууж, салхи салхилахад тэдний суурь элсэн дээр баригдсан нь мэдэгдэж, байшин нь бүхлээрээ тоос болон нурж унана.

“Би өөр хүний суурин дээр барьсан гэж үү? Христийн ертөнцийн эзэмшдэг бүх үнэн, бас бие даасан илчлэлт надад бий. Ийнхүү Бурхан надад ялалтыг өгөх болно.”20

Бошиглогчид үйлчилдэг хүмүүсээ хайрлан, тэднийг зөв удирдахыг хүсэхийн хажуугаар шаардлага гарвал зэмлэдэг.

“Нөхдийнхөө төлөө амиа зориулахаас өөр агуу хайр байхгүй [Иохан 15:13-ыг үз]. Миний төлөө амиа зориулахад бэлэн байдаг хэдэн зуу, хэдэн мянган ах нар минь байгааг би мэднэ.

Надад оногдсон ачаа дарамт асар их юм. Ажил үйлс, анхаарал тавих зүйлсийн хажуугаар мөрдөн хавчигчид амар заяа үзүүлэхгүй байна. Сүнс хүсч байна, харин махан бие сул дорой байна. Миний бие энэхүү агуу ажил болон энэ эрин үе дэх хаант улсын суурийг тавьж, тараагдсан Израилд илчилсэн Түүний хүсэл тааллыг гэрчлэхийн төлөө Тэнгэрлэг Эцэгээсээ дуудагдсан ч, бусад хүмүүстэй, эрт үеийн бошиглогчидтой адил хүсэл таашаалтай нэгэн хүмүүн билээ.…

“Би Сүмээс дутагдал олж хардаггүй. Тиймээс миний бие тэнгэрт дээш очно уу тамд доош одно уу эсвэл хаа нэгтээ өөр газар ч очно уу, ялгаагүй Гэгээнтнүүдтэй хамт амилуулагдаг. Хэрэв бид там уруу одох болбоос чөтгөрүүдийг тэндээс хөөж гарган, тамыг тэнгэр болгоно. Энэ хүмүүс хаана байна, тэнд сайн нийгэм байна.”21

“Намайг Гэгээнтнүүдтэй эелдэг харилцаж, яриа хөөрөөтэй байдаг учраас болж байгаа үйл явдлыг хайхардаггүй гэж тэд бүү бодог. Аливаа хэлбэрийн алдсыг Сүмд дэмжиж болохгүй. Би хаана ч байсан алдсыг тэвчихгүй. Учир нь би Сүмийг удирдаж байгаа цагтаа үүнийг гагцхүү зөвөөр удирдах шийдвэр төгс байна.”22

“Хэрэв би Бурханыг ойлгож, зарчмуудыг тайлбарлан, эдгээрийг та бүгдийн зүрх сэтгэлд хүргэх нэгэн байх аваас туйлын азтай хүн юм. Сүнс тэдгээр зарчмуудыг та нарт лацдахын төлөө энэ цагаас хойш эрэгтэй, эмэгтэй хүн бүр гараараа амаа таглан, чимээгүй сууг, Бурханы эсвэл Бурханы үйлчлэгчдийн эсрэг гараа буюу дуу хоолойгоо хэзээ ч дахин бүү өргөг.… Би Түүний тухай мэдлэгийг та нарт авчирч байгаа болохоор намайг аливаа хэлбэрээр мөшгөн хавчихаа зогсоох ёстой. Тэгсэн цагт л та нар намайг Түүний үйлчлэгч гэдгийг мэдэх болно. Учир нь би эрх мэдэлтэй хүний хувьд ийн ярьж байна.…

…Мөнх амьдралын зарчмуудын амт шимтийг би мэдэж чадна. Үүнийг та нар ч бас мэдэрч чадна. Эдгээр зарчмууд Есүс Христийн илчлэлтүүдээр надад өгөгддөг. Иймээс илчлэлтүүд надад өгөгдсөн үед би мөнх амьдралын эдгээр үгсийг та нарт ярихад, та нар тэдгээрийг амтлах болно. Ийнхүү та нар эдгээр үгст итгэдгийг би мэдэх болно. Зөгийн бал бурмын амттай хэмээн та нар хэлдэг, би ч бас ийн хэлдэг. Би бас мөнх амьдралын сүнсийг амталж чадна. Энэ нь сайхныг би мэднэ. Эдгээр зүйлс Ариун Сүнсний нөлөөгөөр надад өгөгдсөн үед би та нарт ярина. Та нар тэдгээрийг бал бурам лугаа адил хүлээн авснаар улам илүү баясах нь тодорхой юм.…

Би өөрийн үгийг баян ядуу, боол хийгээд чөлөөт, том жижиг бүх хүмүүст хүргэх бодолтой байдаг. Би хэн нэгэн хүнд дайсагнадаггүй. Би та нарт бүгдэд нь хайртай. Гэвч та нарын заримынх нь ажил үйлсэд би үнэхээр дургүй. Би та нарын хамгийн сайн найз. Хэрэв хүмүүс тэмцэж байгаа юмныхаа учрыг ойлгохгүй бол өөрсдийнх нь л дутагдал. Намайг хэн нэгнийг эзмлзхзд, тэр хүн намайг үзэн ядах юм бол, мунхгаа харуулж байгаа хэрэг. Учир нь би бүх хүмүүсийг, тэр тусмаа ах эгч нараа бүр ч их хайрладаг билээ.

.… Та нар намайг мэддэггүй, зүрх сэтгэлийг минь хэзэээ ч мэдэж байгаагүй. Миний түүх намтрыг мэдэх хүн байхгүй. Би түүх намтраа ярьж чаддаггүй. Түүх намтраа ярих үүргийг би хүлээхгүй. Миний түүх намтарт итгэхгүй хүнийг зэмлэн буруутгахгүй. Хэрэв би өөртөө байгаа юманд туршлагажаагүй бол үүнд би өөрөө ч итгэхгүй байхсан. Хорвоод мэндэлсэн цагаасаа хойш би хэнд ч гэм хор хүргэж байсангүй. Миний дуу хоолой үргэлж амар амгалангийн төлөө байдаг билээ.

“Бүх ажлаа дуустал би амрахаар хэвтэж чадахгүй. Би нөхдөдөө хэзээ ч хорон муу санаж байсангүй, тэдэнд хор хүргэх юу ч хийж байсангүй. Миний бие тэргүүн тэнгэр элчийн бүрээн дуугаар дуудагдаж, жинлүүр дээр хэмжигдэх тэр үед та нар бүгдээрээ намайг мэдэх болно. Нэмж хэлэх өөр юм надад алга. Бурхан та нарыг бүгдийг нь адислаг.”23

Судлах болон заах зөвлөмж

Энэ бүлгийг судлах буюу заахаар бэлтгэхдээ доорх санаануудыг ашигла. Нэмэлт тусламжийг хуудас vii-xii-оос үз.

  • Хуудас 585-гаас, Наувуд Иосеф Смитийг хэрхэн мөрдөн хавчсан тухай унш. Дараа нь хуудас 587 дээр очиж, тэрээр Наувуд хэрхэн үйлчилж байсан болон хүүхдүүдтэй хэрхэн тоглодог байсан түүхүүдийг нэгтгэн дүгнэ. Тэр яагаад хөгжилтзй, бусдыг анхаарч халамжилдаг зантай байсан гэж та нар бодож байна? Хүнд сорилтын үед баяр хөөртэй, хөгжилтэй хэвээр байхын тулд юу хийж болох тухай бод.

  • Хуудас 588 дээрх гурав дахь, дөрөв дэх догол мөрийг уншихдаа, Гэгээнтнүүдэд түүний заахыг хүссзн бүхнийг хүлээн авахад бзлэн биш байсныг хараад Бошиглогч Иосеф хэрхэн урам нь хугарсныг ажигла (Хуудас 588-589-ийг үз). Бид илүү их үнзнийг хүлээж авахын тулд чадвараа өөрчилж болох уу? Бид “ Бурханы юмсыг хүлээж авахад бэлтгэгдэхийн” тулд юу хийж болох вэ?

  • Хуудас 589-ийн доод талаас эхэлсэн догол мөрийг мөн дараагийнх нь хоёр догол мөрийг нэгтгэн дүгнэ. Зан төлөв нь зарим өө сэвтэй учраас Сүмийн нэг удирдагчийг дагахаас татгалзаж байгаа хүнд чи ямар зөвлөгөө өгч болох вэ? Хуудас 589 дээрх сүүлчийн догол мөрийг бүтнээр нь уншиж, эдгээр үгс бидний бүхий л харилцаанд хэрхэн хэрэгждэг тухай бод.

  • Бурхан өөрийг нь хамгаалж, энэ амьдрал дахь үүрэг зорилгоо гүйцэлдүүлэх боломжийг олгоно гэдэгт итгэдгээ Иосеф Смит илэрхийлжээ (хуудас 591-592). Гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ буюу Сүмийн дуудлагаа биелүүлэхэд чинь Бурхан чамд тусалсан ямар туршлага байдаг вэ?

  • Хуудас 594 дээрх эхний хоёр догол мөрийг судал. Үнэний бал бурам лугаа сайхныг чи хэзээ амталж мэдэрсэн бэ? Бидний буруугай үйлдлийн төлөө зэмлэсэн бошиглогч болон Сүмийн аль нэг өөр удирдагчийн үгст бид хэрхэн баясаж болох вэ?

  • Бүлгийг бүхэлд нь түргэн нэгтгэн дүгнэхдээ, өөрт чинь онцгой ашиг тустай нэг буюу хоёр нотолгоог эрж ол. Өөрийнхөө сонгосон нотолгооны юуг нь та өндрөөр үнэлж байна вэ? Энэ бүлэг Бошиглогч Иосеф Смитийн тухай гэрчлэлд чинь хэрхэн нөлөөлсөн бэ?

Холбогдох судрууд: Даниел 2:44-45; 2 Тимот 4:6-8; Иаков 1:17-19; Мозая 2:9-11; Мормон 9:31

Эшлэл

  1. History of the Church, 4:587; цэг тэмдэг шинэчлэгдсэн; Иллинойн Наувуд 1842 оны 4-р сарын 9-нд Иосеф Смитийн уншсан лекцээс тэмдэглэлийг хийсэн Вилфорд Вудрафф.

  2. History of the Church, 5:85; “History of the Church”-өөс (гар бичмэл), book D-1, x. 1362, Сүмийн Архив, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм, Солт Лейк хот, Юта.

  3. History of the Church, 5:159; Иосеф Смитээс Жеймс Арлингтон Беннетэд бичсэн захидлаас, 1842 оны 9-р сарын 8, Науву, Иллиной History of the Church-д Жеймс Беннетийн сүүлчийн нэрийг “Беннетт” хэмээн буруу бичжээ.

  4. Ароет Л. Хейл, “First Book or Journal of the Life and Travels of Aroet L. Hale,” x. 23-24; Aroet Lucius Hale, Reminiscences, ойролцоогоор 1882 он, Сүмийн Архив.

  5. Margarette Mclntire Burgess, “Recollections of the Prophet Joseph Smith,” Juvenile Instructor, 1892 оны 1-р сарын 15, x. 66-67.

  6. History of the Church, 5:362; зөв бичгийн дүрэм болон цэг тэмдэг шинэчлэгдсэн; догол мөр өөрчлөгдсөн; Иллинойн Наувуд 1843 оны 4-р сарын 16-нд Иосеф Смитийн уншсан лекцээс тэмдэглэлийг хийсэн Вилфорд Вудрафф, Виллард Ричардс.

  7. History of the Church, 6:184-185; Иллинойн Наувуд 1843 оны 4-р сарын 16-нд Иосеф Смитийн уншсан лекцээс тэмдэглэлийг хийсэн Вилфорд Вудрафф.

  8. History of the Church, 5:529-530; зөв бичгийн дүрэм болон цэг тэмдэг шинэчлэгдсэн; Иллинойн Наувуд 1843 оны-р сарын 13-нд Иосеф Смитийн уншсан лекцээс тэмдэглэлийг хийсэн Виллард Ричардс.

  9. History of the Church, 4:478; Иллинойн Наувуд 1841 оны 12-р сарын 19-нд Иосеф Смитийн уншсан лекцээс тэмдэглэлийг хийсэн Вилфорд Вудрафф.

  10. History of the Church, 6:366-367; Иллинойн Наувуд 1844 оны 5-р сарын 12-нд Иосеф Смитийн уншсан лекцээс тэмдэглэлийг хийсэн Томас Буллок.

  11. History of the Church, 2:302; Иосеф Смитийн хувийн тэмдэглэлээс, 1835 оны 11-р сарын 6, Огайогийн Көртланд.

  12. History of the Church, 6:366; Иллинойн Наувуд 1844 оны 5-р сарын 12-нд Иосеф Смитийн уншсан лекцээс тэмдэглэлийг хийсэн Томас Буллок.

  13. History of the Church, 5:140; Иллинойн Наувуд 1842 оны 8-р сарын 31-нд Иосеф Смитийн уншсан лекцээс тэмдэглэлийг хийсэн Элиза Р.Снөү.

  14. History of the Church, 5:181; догол мөр өөрчлөгдсөн; Иосеф Смитийн хувийн тэмдэглэлээс, Oct. 29, 1842 лны 10-р сарын 29, Науву, Иллиной.

  15. History of the Church, 5:139-140; Иосеф Смитийн уншсан лекцнээс, Иллинойн Науву, 1842 оны 8-р сарын 31 ; тэмдэглэлийг хийсэн Элиза Р.Снөү; мөн хавсралт х. 562, зүйл 3-ыг үз.

  16. History of the Church, 5:257, 259; догол мөр өөрчлөгдсөн; Иллинойн Наувуд 1843 оны 1-р сарын 22-нд Иосеф Смитийн уншсан лекцээс тэмдэглэлийг хийсэн Вилфорд Вудрафф; мөн хавсрал, хуудас 562, зүйл 3-ыг үз.

  17. History of the Church, 5:336; Иллинойн Наувуд 1843 оны 4-р сарын 6-нд Иосеф Смитийн уншсан лекцээс тэмдэглэлийг хийсэн Виллард Ричардс.

  18. History of the Church, 5:423; Иллинойн Наувуд 1843 оны 6-р сарын 11-нд Иосеф Смитийн уншсан лекцээс тэмдэглэлийг хийсэн Вилфорд Вудрафф, Виллард Ричардс; мөн хавсралт, хуудас 562, зүйл 3-ыг үз.

  19. History of the Church, 5:554; догол мөр өөрчлөгдсөн; Иллинойн Наувуд 1843 оны 8-р сарын 27-нд Иосеф Смитийн уншсан лекцээс тэмдэглэлийг хийсэн Виллард Ричардс, Виллям Клейтон нар.

  20. History of the Church, 6:479; Иллинойн Наувуд 1844 оны 6-р сарын 16-нд Иосеф Смитийн уншсан лекцээс тэмдэглэлийг хийсэн Томас Буллок; мөн хавсралт, хуудас 562, зүйл 3-ыг үз.

  21. History of the Church, 5:516-517; Иллинойн Наувуд 1843 оны 7-р сарын 23-нд Иосеф Смитийн уншсан лекцээс тэмдэглэлийг хийсэн Виллард Ричардс; мөн хавсралт, хуудас 562, зүйл 3-ыг үз.

  22. History of the Church, 5:411; Иллинойн Наувуд 1843 оны 5-р сарын 27-нд Иосеф Смитийн өгсөн заавраас; тэмдэглэлийг хийсэн Вилфорд Вудрафф.

  23. History of the Church, 6:304-305, 312, 317; догол мөр өөрчлөгдсөн; Иллинойн Наувуд 1844 оны 4-р сарын 7-нд Иосеф Смитийн уншсан лекцээс тэмдэглэлийг хийсэн Вилфорд Вудрафф, Виллард Ричардс, Томас Буллок, Виллям Клейтон нар; мөн хавсралт, хуудас 562, зүйл 3-ыг үз.

Зураг
Prophet Joseph with children

Иосеф Смит Гэгээнтэн бүрЪ анхаарал халамж тавьдгаа харуулахын тулд цаг гаргаж чаддаг байв. Ахтайгаа хамт шаварт шигдчихээд байхад нь тэдэнд тусалсан Бошиглогчийг тэрээр “хүүхдүүдийн хайртай найз” хэмээн нэрлэснээ Маргаретт МкИнтайре Бвргесс дурсчээ.

Зураг
Prophet Joseph

‘Би өөрийн үгийг баян ядуу, боол хийгээд чөлөөт, том жижиг бүх хумүуст хургэх бодолтой байдаг.… Би бүх хүмүүст тэр тусмаа ах эгч нартаа бүр илуү хайртай.”