Ерөнхийлөгчдийн сургаал
Бүлэг 15: Сионы зарчмыг үндэслэсэн нь


Бүлэг 15

Сионы зарчмыг үндэслэсэн нь

“Сионыг байгуулах нь эрин зуун болгоны хүмүүсийн сонирхлыг татсаар ирсэн зорилго юм. Энэ бол бошиглогчид, санваартнууд болон хаадын онцгой баяртайгаар сэтгэл зүрхэндээ хадгалж ирсэн сэдэв мөн.”

Иосеф Смитийн амьдралаас

1831 оны зургадугаар сарын эхээр Нью-Йоркоос Огайод цугларч дууссанаас хойш хэдхэн долоо хоногийн дараа Гэгээнтнүүд Көртландад Сүмийн ерөнхий чуулганд хуралджээ. Зургадугаар сарын 7-нд, чуулган өндөрлөсний дараагийн өдөр Иосеф Смит Сүмийн гишүүдийн санаа бодлыг Сион уруу эргүүлсэн нэг илчлэлт: “Өөрийн хүмүүст миний ариулан адислах нутаг Миссурид … дараагийн чуулган болно” (С ба Г 52:2) гэсэн илчлэлт хүлээн авчээ.

Гэгээнтнүүд ариун хот, дэлхийн ёс бусаас зугтсан зөв шударга хүмүүст амар амгалан толгой хоргодох газар -Сионыг байгуулахыг ихэд сонирхох болжээ. Их Эзэн Гэгээнтнүүдийг бэлтгэхийн тулд “Сионы ашиг сонирхлыг авчирч мөн төлөвшүүлэхийг эрэлхийлэхийг” (С ба Г 6:6; 11:6; 12:6; 14:6) тэдэнд дахин давтан зөвлөж байлаа. Иймээс Сионы байршлыг тогтоохын тулд Сүмийн удирдагчид даруйхан явах хэрэгтэй байлаа. Иосеф Смит, Сидней Ригдон болон бусад хүмүүс зургадугаар сарын 19-нд Миссурийн Жаксон дүүрэг уруу 1448 км замыг усаар, морин тэргээр мөн олон км газрыг явганаар туулан нутаг үзэхээр гарчээ. Уг аялал хүнд хэцүү, эрч хүч их шаардсан ч Их Эзэн тэднийг хамгаалахын төлөө анхаарал тавьж байсныг Бошиглогч мэдэрч байжээ: “Цаг цагийн ялзрал, жигшүүрт хэргүүд, Мормоны Номонд итгэх бидний итгэлийн талаар олон газар, янз бүрийн хүмүүсийн дунд бидний эсрэг чиглэсэн хорон муугийн сүнс байсан ч, Их Эзэн биднийг өдөр бүр анхааран халамжилж, хайрын нигүүлслээ харуулж байлаа. Иймээс бид боломж л олдвол Библиэс нэг бүлэг уншиж залбирч байхыг дүрэм болгон мөрдсөн юм. Ийнхүү шүтлэг бишрэлийн энэ үе бидэнд агуу тайтгарлыг өгч билээ.”1

Бошиглогч төрөл бүрийн цэцгээр өвч бүрхэгдсэн, үржил шимт, баруун Миссурийн тал нутагт долдугаар сарын дундуур хүрч ирсэн ажээ. Тэнд Сионы байршлыг мэдэхийг хүссэн түүний гуйлтанд Их Эзэн хариулж, “эдүгээ Индепенденс хэмээн нэрлэгдэх уг газар нь төв газар болой; мөн ариун сүмд зориулсан хэсэг газар нь баруунтаа, шүүхийн байрнаас холгүй газарт буй” (С ба Г 57:3) хэмээн илчилсэн бөгөөд уг бүс нутгийг худалдаж авах шаардлагатай болсон аж. Наймдугаар сарын 2-нд Иосеф Смит болон бусад хүмүүс Сионыг байгуулж эхлэхээр хуралджээ. Бошиглогч тэмдэглэсэн нь: “Би Индепенденсээс баруунтаа 19 км-т орших Коо хотод Сионы тулгын чулуу болох барилгын суурийн анхны гуалинг тавихад Сүмийн Колесвиллын салбарт тусаллаа. Израилын арванхоёр овгийг төлөөлсөн арванхоёр хүн авчран байрлуулав. Энэ үед Сионы газрыг Гэгээнтнүүдийн цугларалтын төлөө Ахлагч Сидней Ригдон залбирлаар дамжуулан ариулж, онцгойлон адислав. Энэ бол оролцсон хүмүүсийн хувьд баяр баясгалангийн үе байсан бөгөөд итгэлтэй хүмүүст сэтгэл хангалуун байдлыг нээх үе болох ирээдүйг зэрвэсхэн харах боломжийг олгосон билээ.”2 Бошиглогч маргааш нь ариун сүмийн газрыг онцгойлон адисалжээ.

Миссурид анх суурьшсан Сүмийн гишүүдийн дунд НьюЙоркийн Колесвиллын Гэгээнтнүүд байлаа. Тэд НьюЙоркоос Огайогийн Көртланд уруу хүнд хэцүү аян хийж ирсэн ч, Миссури уруу хөдлөх зарлиг хүлээн авах хүртлээ Огайод богинохон хугацаанд амьдарч байв. Колесвилл салбарын гишүүн Полли Найт Сионы нутагт хүрч ирсэн ч, ердөө долоохон хоногийн дараа нас баржээ. Эрүүл мэнд нь муудсаар байсан ч тэр эмэгтэй шүд зуун тэссээр байжээ. Хүү нь ийн бичжээ: “Ээж минь сайн мэдээний шинэ бөгөөд үүрдийн гэрээнд баясаж, Бурханыг магтан, Сионы нутгийг үзэх хүртлээ амьд явсандаа магнай тэнийн, амгалан нойрссон юм. … Иосеф Смит ах ээжийн минь оршуулганд оролцож, бидэнд хандан нэн чадварлаг бөгөөд тайтгаруулсан өнгө аясаар үг хэлэв.”3 Бошиглогч удалгүй Көртланд уруу будсан ч 1838 он хүртэл Сүмийг тэндээс удирдсаар байсан бөгөөд олон Гэгээнтэн Миссурид шилжин ирсээр байлаа.

Гэгээнтнүүд Сионыг байгуулахаар хичээнгүйлэн ажилласан ч, 1833 оны сүүлчээр харгис мөрдлөг хавчлагад өртөж, Жаксон дүүрэг дэх гэр орноосоо хөөгдөн, Сион болон ариун сүм байгуулах мөрөөдлөө орхихоос аргагүйд хүрсэн билээ. Их Эзэн Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Сионыг гэтэлгэх нөхцөл тэр нутагт хараахан биелэгдэхгүй бөгөөд Сионыг байгуулахыг “багахан хугацаагаар хүлээх” (С ба Г 105:9) ёстойг илчилсэн ажээ.

Иосеф Смитийн сургаапаас

Их Эзэн Миссурийн Жаксон дүүргийг Сионы нутаг- Иосеф Смитийн үед Гэгээнтнүүдийн цугчарах газар, эцэстээ ариун хот Сион байгуулагдах газар болгон товлосон юм.

“Миний бие Миссури муж улсын баруун хязгаарт нутаг үзэж, үүрдийн Сайн мэдээний бүрэн байдлыг баяртайгаар хүлээн авсан хүмүүсийн хамтдаа цугларах төв газар болох нутгийг эцэслэн тогтоох аянд гарах зарлигийг зургадугаар сард [1831 оны] тэнгэрлэг үзэгдлээр хүлээн авсан билээ. Ингээд би хэсэг ах нартай хамт аян замд гарч түмэн бэрхшээл зовлон туулж, хоноглох тухтай газаргүй, хоол унд, хувцас хунараар дутагдан, урт удаан, ядаргаатай аян хийсний эцэст Миссурийн Жаксон дүүрэгт ирлээ. Уг нутгийг нягтлан үзсэний дараа Бурханы мутраас тусламжийг хичээнгүйлэн эрсэнд Тэрбээр Өөрийгөө бидэнд үзүүлэн, цугларалтын ажлыг эхлэх, мөн Сион хэмээн нэрлэгдэх ёстой ‘ариун хот’ байгуулах яг тодорхой газрыг надад болон бусад хүмүүст тогтоож өгсөн билээ. Сион гэсний учир нь энэ бол зөв шударгын газар бөгөөд үүн дээр барих бүх хүмүүс үнэн ба амьд Бурханыг шүтэн биширч, бүх хүмүүс нэг сургаалд, бүр Их Эзэн бөгөөд Аврагч Есүс Христийн сургаалд итгэдэг байх ёстой. ‘Харуулууд чинь дуугаа өргөн, баяр хөөртэйгөөр хамтдаа уухайлна. Эзэн Сионыг дахин сэргээх үед тэд өөрсдийн нүдээр үзэх болно’ [Исаиа 52:8].”4

1830-аад оны эхээр Гэгээнтнүүд Их Эзэн зарлиг болгосны дагуу Миссурийн Жаксон дүүрэгт Сионы суурийг таөихыг хичээж байлаа. Гэвч тэд сүнслэг байдлын хуөьд бэлтгэгдээгүй байсан учраас зорилгоо биелүүлж, чадаагүй юм. Бошиглогч Иосеф Смит Сион байгуулагдах цаг хугацааны талаар дараах зүйлийг хэлжээ: “Дуулгаваргүй амьдарч ирсэн зарим хүмүүс селестиел алдар сууд хүрэх зорилгоосоо няцан, шинэ гэрээг зөрчсөнийг эс тооцвол, түүнчлэн Их Эзэн Сионыг зовлонд учруулсан ч, Сион селестиел алдар сууд хүрэх зорилгоо орхисныг миний бие Сүнстэй харилцсан харилцаанаасаа мэдэж чадсангүй. Ийм бүх хүмүүс цаг нь болоход хэн бэ гэдгээ ажил үйлсээрээ харуулах болно. Сионд зовлон тохиолдоно гэдгийг би урьдаас мэдэж байсан, юунаас мэдсэн бэ гэвэл өгөгдсөн зарлигаас хэмээн хэлж чадна. Гэвч Сүнстэй харилцсан нэг харилцаанаас, их зовлонгийн дараа адислал ирдэг гэсэн өгүүлбэрийг та нарт сануулахыг хүсч байна [С ба Г 58:4-ийг үз]. Үүгээр бас хожим нь хүлээн авсан харилцаанаас Сион Их Эзэний зохих цагт гэтэлгэгдэнэ гэдгийг мэдсэн юм. Гэвч Сионы цэвэршилт, гай зовлонгийн өдрүүд хэчнээн урт байхыг Их Эзэн миний нүднээс далд байлгаж байгаа. Харин намайг энэ сэдвийн талаар асуухад Их Эзэний дуу хоолой өгүүлрүүн: Тэмцэлдэхээ больж, намайг Бурхан гэдгийг мэд! Миний нэрийн улмаас зовсон хүн бүхэн надтай хамт хаанчлах болно, мөн миний төлөө амиа өгсөн хүн түүнийгээ эргүүлж авна. … [Бидний] гай зовлон их байлаа ч, биднийг Христийн хайраас юу ч салгаж чадахгүйг Бурхан баталгаатай болгох болтугай [Ром 8:35-39-ийг үз].”5

Бид зүрх сэтгэчээрээ цэвэр ариун хүмүүс бочж, нэг зүрх сэтгэч, нэг оюун ухаанаар хичээнгүйчэн ажиччаснаар Сионы зоричгыг биелүүлнэ.

“Сионыг байгуулах нь эрин зуун бүхэнд Бурханы хүмүүсийн сонирхлыг татсаар ирсэн зорилго юм. Энэ бол бошиглогч, санваартнууд болон хаад онцгой баяртайгаар сэтгэл зүрхэндээ тээж ирсэн сэдэв мөн. Тэд өдгөө бидний амьдарч байгаа үеийг баяртайгаар хүсэн хүлээж, тэнгэрээс сүнсээр нөлөөлөгдөн, манай өнөө үеийн тухай дуулж, бошиглож байсан билээ. Гэвч тэд энэ үеийг үзэлгүйгээр хорвоог орхисон. Бид бол хожмын үеийн алдар сууг тохиолгон авчрахаар Бурханы сонгосон ивээлт хүмүүс. Бид хожмын үеийн алдар сууг нүдээр харж, түүнд оролцон, урагш ахиулахад тусалж байгаагаа мэдэрдэг билээ.”6

“Гэгээнтнүүдийн цуглардаг аливаа газар бол Сион юм. Зөв шударга хүн бүр үр хүүхдийнхээ аюулгүй амьдрах газар болгон Сионыг байгуулна.”7

Гэгээнтнүүдийн цугларах газар [Сионы] гадас энд тэндгүй бий болно . … Тэнд та нарын үр хүүхэд бас найз нөхдийнхөө дунд та нар ч адислагдана. Сайн мэдээ бол төрөл бүрийн загасны асар том тор лугаа адил юм.

“… Бид Сионыг хамгийн агуу зорилгоо болгон байгуулах ёстой. … Сион болон түүний гадаснуудаас өөр хаана ч хүн амар амгаланг эс олох цаг удахгүй ирнэ.”8

“Сионыг байгуулах нь Иеховагийн зөвлөгөө, тэнгэрийн илчлэлтүүдээр хийгдэх ёстой.”9

“Сион бүх талаараа Бурханы мэлмийд хүлээн авагдахуйц байхын тулд өөрийгөө цэвэршүүлэхгүй аваас Тэрбээр өөр хүмүүсийг эрнэ. Учир нь Израилыг цугларах хүртэл Түүний ажил урагш ахисаар байх болно. Түүний дуу хоолойг сонсдоггүй хүн уур хилэнг нь өөр дээрээ хүлээх ёстой. Их Эзэний уур хилэн дүрэлзэн асахгүйн тулд өөрсдийгөө цэвэршүүлэхийг эрэлхийлэхийг та нарт, бас Сионы бүх оршин суугчдад сануулъя. Наманчлагтун, наманчлагтун гэсэн үг бол Сионд хандсан Бурханы дуу хоолой мөн. Хүн төрөлхтөн бүх алдас ил болох хүртэл өөрсдийгөө өмгөөлөн зөрүүдэлсээр байх нь хачирхалтай ч гэсэн үнэн юм. Тэдний зан төлөв гэтэлгэгдэхэд бэрхтэй хилэнцэт бөгөөд зүрх сэтгэлд нь бугширсан зүйл нь бүх хүмүүст ил тод мэдэгдэх болно. Сион унахгүйн төлөө, түүний оршин суугчдыг Өөрийнхөө амралтанд оруулахгүйг Их Эзэн уур хилэнгээрээ андгайлахгүйн төлөө Бурханы дуу хоолойг сонсогтун хэмээн би та нарт хэлж байна (би та нарт хэлдгээ бүх хүмүүст хэлдэг).”10

“Шударга бус хэрэг явдал Сүмд амь бөхтэй орших тусам энэ нь цэвэршиж чадахгүй бас Сион гэтэлгэгдэж чадахгүй.”11

Хүн бүр гашуудагчдыг тайтгаруулахын тулд, харууссан зүрхтэнгүүдийг өргөж, замаасаа гажигчдыг эргүүлж дуудан, төөрөлдөгсдийг будаан авчирч, ийнхүү таслагдсан хүмүүсийг өдөр үргэлжилж байхад хүч чармайлт гаргахад уриалан дэмжиж хаант улсад эргэн нэгдэж, зөв шударгыг үйлдэхэд нь, мөн эрмэлзэн хүсэгч хийгээд дуулгавартай хүмүүс адислагдах амлалтын эрхэм сайхан газар Сионыг гэтэлгэгдэхэд туслахын тулд бага ч болов цагийг зориулж, өөрийгөө жимсний цэцэрлэгт бэлтгэхийн төлөө нэг зүрх сэтгэл, нэг оюун ухаанаар хөдөлмөрлөг. …

“Та бүхнийг зүрх сэтгэлээрээ цэвэр ариун хүмүүс болох Сионы гэтэлгэлийн төлөө, түүний хоосон газруудыг өөд татан босгохын төлөө үүрдийн баяслын дуутайгаар гэтэлгэлийн төлөө, ихэд залбиралтай, туйлын даруу, үлэмж энэрэлтэй, сүнслэг болон материаллаг байдлынхаа төлөө шаргуу ажилладаг байхын төлөө, Их Эзэнийг алдар суундаа заларч ирэхэд уггахын төлөө [бид] Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбирч байна [С ба Г 101:18-ыг үз].”12

Сион буюу Шинэ Иерусалим Америк тивд байгуулагдаы

Итгэлийн Тунхаг 1:10: “Израил жинхэнэ ёсоор нэгдэж, мөн Арван овог дахин сэргэж, Сион (Шинэ Иерусалим) Америк тивд байгуулагдана гэдэгт бид итгэдэг.”13

“102-р Дуулалд Давидын өгүүлсэн Сион Америкийн нутагт байгуулагдаж, ‘Эзэний золин авсан хүмүүс буцаж, баяр хөөртэй хашхиралдан Сион уруу ирнэ. Тэдний толгой дээр үүрдийн баясгалан байна’ [Исаиа 35:10]. Тийнхүү тэд улс орныг нөмрөн өнгөрөх дийлдэшгүй ташуураас чөлөөлөгдөх болно. Харин Иуда чөлөөлөлтөө Иерусалимд олно [Иоел 2:32; Исаиа 26:20-21; Иеремиа 31:12; Дуулал 1:5; Езекиел 34:11-13-ыг үз]. Эдгээр нь Сайн Хоньчин Өөрийнхөө сүргийг үүлтэй, харанхуй өдөр дунд нь тараасан бүх үндэстнээс удирдан гаргаж Сионд, Иерусалимд авчрах талаар хэлсэн олон гэрчлэл юм.”14

Эцсийн өдрүүдийн тухай өгүүлсэн Енохын дараах бошиглолоос эш татаж, эхэлье: ‘Мөн зөв шударга ёсыг тэнгэрээс доош би илгээх болно. Мөн миний Төрсөн Ганцын тухай гэрчлэхээр дэлхийгээс үнэнийг би илгээх болно, нас барагсдаас Түүний амилуулалтыг [би энэ амилуулалтыг эргэж нэгдсэн бие хэмээн ойлгож байна], тийм ээ, мөн тэрчлэн бүх хүмүүний амилуулалтыг; мөн миний хүмүүс бүсээ бүсэлж, миний ирэлтийн цагийг урагш ширтэн хүлээж болохын тулд миний бэлтгэх тэр газар, ариун хотод миний сонгогдсон хүмүүсийг дэлхийн дөрвөн зүгээс цуглуулахын тулд миний илгээх зөв шударга ёс хийгээд үнэн нь дэлхийг үер мэт арчих болгоно би, учир нь тэнд миний асар байх болно, мөн энэ нь Сион, Шинэ Иерусалим хэмээн нэрлэгдэнэ’ [Мосе 7:62].

Эдүгээ би энэхүү эшлэлээр… зөв шударга ёс хийгээд үнэн нь газар дэлхийг үерээр арчих болно гэдгийг ойлгож байна. Харин одоо би зөв шударга ёс болон үнэн нь дэлхийг яаж үерээр арчих юм бол? хэмээн асууя. Би хариулъя. Энэхүү аугаа ажлыг тохиолгон авчрахад хүмүүс болон тэнгэр элчүүд хамтран ажиллах болно. Сион, бүр шинэ Иерусалим бэлтгэгдэнэ. Учир нь Их Эзэний асар тэдэнтэй хамт байх болно. …

… ‘Болгоогтун би та нарын өвөг Иаковтай хийсэн гэрээг гүйцэлдүүлэхийн тулд би энэ хүмүүсийг энэ нутагт төвхнүүлэх болно. Мөн энэ нь Шинэ Иерусалим байх болно’ [3 Нифай 20:22]. Патм арал дээр Иоханы хүлээн авсан үзэгдлийн дагуу тэнгэрт аваачигдсан Шинэ Иерусалим сүндэрлэн босох тив болон тодорхой газрыг Мормоны Номоос эдүгээ бид мэддэг билээ.

“Энд өгүүлж буй Шинэ Иерусалим бол зүүн тивд иудейчүүдийн барьсан Иерусалим байх учиртай хэмээн эдүгээ олон хүн хэлэхийг хүсч болох юм. Гэвч Шинэ Иерусалим нөхөртөө сүйт бүсгүй болж, гоён тэнгэрээс бууж ирнэ гэдгийг та нар Илчлэлт 21:2-оос харах болно. Үүний дараа Илчлэгч Сүнсэн дотор сүрлэг өндөр ууланд аваачигдан, Бурханаас тэнгэрээс буун ирж буй агуу, ариун хотыг харсан ажээ. Ингэхлээр энд хоёр хотын тухай өгүүлжээ. Эл сэдвээрх юм бүхнийг үсгээр бичих аргагүй учраас, Шинэ Иерусалим энэ тивд байгуулагдана. Бас зүүн тив дэх Иерусалим ч дахин баригдана гэдгийг би зоригтойгоор хэлж байна [Ифер 13:1-12-ыг үз]. ‘Болгоогтун, Ифер Христийн өдрүүдийг харж, мөн тэрээр Израилын угсаа болон Лихайн хүрч ирсэн Иерусалимын тухай ярьсан буюу. Энэ хот устгагдсаны дараа Их Эзэний тулд ариун хот болж дахин баригдана, иймийн тул энэ нь хуучин цагт байсан учир Шинэ Иерусалим байх аргагүй юм’ [Ифер 13:4-5].”15

“Эцсийн өдрүүд дэх Сионы тухай бошиглогчид өгүүлсэн нь: Ливаны сүр жавхлан түүн дээр хэрхэн ирэх вэ гэвэл; Түүний ариун газрыг үзэсгэлэнтэй болгохын тулд арц, жодоо, нарс мод хамтдаа ирж Тэрээр хөлийнхөө гишгүүрийг сүр жавхлантай болгоно [Исаиа б0:13-ыг үз]. Тэрээр зэсийн оронд алт, төмрийн оронд мөнгө, модны оронд зэс, чулууны оронд төмөр авчирна [Исаиа 60:17-г үз]. Ийнхүү түмэн цэргийн ЭЗЭН зөв шударга хүмүүст зориулж, хамгийн сайн мах бүхий найр хийнэ [Исаиа 25:6-г үз]. Тийм ээ, Их Эзэний сүр жавхлан Түүний хүмүүсийн сайн сайхны тулд бидний бодол санаанд байраа олоход, хүмүүний төлөвлөгөө болон дэлхийн хоосон алдар суу замхарч алга болно. Ийнхүү бид, ‘Үзэсгэлэнгийн дээд Сионоос Бурхан гэрлээ цацрууллаа’ [Дуулал 50:2]”16 хэмээн уухай хашгирна.

Судпах бопон заах зөвпөмж

Энэ бүлгийг судалж, заахаар бэлтгэхдээ доорх санаануудыг ашигла. Нэмэлт тусламжийг хуудас vii-xii-оос үз.

  • Энэ бүлэгт Бошиглогч Иосеф Смит Сион гэдэг үгийг өвөрмөц газар болон Их Эзэний хүмүүст холбогдуулан хэрхэн хэрэглэснийг ажигла. Энэ үгийг ийм байдлаар хэрэглэсэн нь Сионыг байгуулах гэдэг нь ямар утгатайг ойлгоход тань хэрхэн туслах вэ? (Энэ асуултын талаар бодож ярилцахдаа Сургаал ба Гэрээ 97:21-ийг уншихыг анхаар.)

  • Хуудас 209-ын доод талаас эхэлсэн догол мөрөнд, Иосеф Смит Миссурийн Жаксон дүүрэгт Сион хэзээ байгуулагдахыг мэдэх хүслийнхээ тухай өгүүлжээ. Иосеф Смитийн залбиралд Их Эзэний өгсөн хариунаас бид юу мэдэж болох вэ?

  • Хуудас 210 дээрх хоёр дахь догол мөрийг бүтнээр нь уншиж, Гэгээнтнүүдийн цугладаг зарим газрыг тогтоо. Бид эдгээр газруудад Сионыг хэрхэн байгуулж чадах вэ?

  • Хуудас 211 дээрх гурав, дөрөв дэх догол мөрүүдийг нэгтгэн дүгнэхдээ, Сүмийн гадаснууд аюулгүй байдал, амар амгаланг хэрхэн хангадгийг авч үз. Гадасныхаа бусад гишүүдтэй хамт цуглах үед та нар ямар байдлаар адислагддаг вэ?

  • Сионыг байгуулах тухай Бошиглогчийн зөвлөгөө ямар байдлаар бидний амьдралд хэрэгждэг вэ?

  • Бид Сионыг байгуулах хүч чармайлтынхаа нэг хэсэг болгон тус бүрдээ өөрсдийгөө цэвэршүүлэх ёстой гэж Бошиглогч Иосеф заажээ. Бид ямар арга замаар энэ зөвлөгөөг дагаж болох вэ? (Зарим жишээг хуудас 212-214-аас үзнэ үү.) Сион гэтэлгэгдэхээс өмнө яагаад хүмүүс цэвэр ариун байх ёстой гэж та нар бодож байна вэ?

  • Хоёр ариун хотын тухай Иосеф Смитийн бошиглолуудыг нэгтгэн дүгнэ (хуудас 212-214). Эдгээр бошиглолууд биелэгдэхэд бид ямар үүрэг гүйцэтгэх вэ?

Холбогдох судрууд: Илчлэлт 21:1-27; С ба Г 45:65-71; 97:18-25; 103:1-7; Мосе 7:16-21, 62-69

Эшлэл

  1. History of the Church, 1:188-189; “History of the Church” (rap бичмэл)ээс, book A-1, x. 126-127, Сүмийн Архив, Church of Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм, Солт Лейк хот, Юта.

  2. History of the Church, 1:196; “History of the Church” (rap бичмэл)-ээс, book A-1, x. 137, Сүмийн Архив.

  3. Ньюел Найт, Autobiography and Journal, ойролцоогоор 1846 он, x. 32, 34, Сүмийн Архив.

  4. History of the Church, 2:254; Иосеф Смитээс Сүмийн ахлагч нарт бичсэн захидлаас 1835 оны 9-р сар, Огайогийн Көртланд, in Messenger and Advocate-д нийтлэгджээ, 1835 оны 9-р сар, х. 179-180.

  5. History of the Church, 1:453-454; догол мөр өөрчлөгдсөн; Иосеф Смигээс Эдвард Партриж болон бусад хүмүүст бичсэн захидлаас, 1833 оны 12-р сарын 10, Огайогийн Көртланд.

  6. History of the Church, 4:609-10; Times and Seasons-д нийтлэгдсэн “The Temple” редакцийн өгүүллээс, 1842 оны 5-р сарын 12, х. 776; Иосеф Смит энэ тогтмол хэвлэлийн эрхлэгч байжээ.

  7. Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан лекцийн тэмдэглэлд Марта Жейн Нөүлтон Корей эш татжээ; Martha Jane Knowlton Coray, Notebook, Сүмийн Архив; Кореи эгчийн тэмдэглэлд энэ лекцийг 1840 оны долдугаар сарын 19-нөөр хаягласан ч лекцийг нэлээд хожуу уншсан бололтой.

  8. History of the Church, 3:390-391; хаалтан дахь үгс эх баримт бичигт байгаа болно; догол мөр өөрчлөгдсөн; 1839 оны долдугаар сарын орчимд, Иллинойн Коммерст; Иосеф Смитийн уншсан тэмдэглэлийг хийсэн Виллард Ричардс.

  9. History of the Church, 5:65; Times and Seasons-д нийтлэгдсэн “The Government of God” редакцийн өгүүллээс, 1842 оны долдугаар сарын 15, х. 858; Иосеф Смит энэ тогтмол хэвлэлийн эрхлэгч байжээ.

  10. History of the Church, 1:316; зөв бичгийн дүрэм шинэчлэгдсэн; Иосеф Смитээс Виллям В.Фелпст бичсэн захидлаас, 1833 оны 1-р сарын 11, Огайогийн Көртланд; History of the Church-д энэ захидлын огноог 1833 оны 1-р сарын 14 гэж буруу бичжээ.

  11. History of the Church, 2:146; Иосеф Смитээс Лайман Вайт болон бусад хүмүүст бичсэн захидлаас, 1834 оны 8-р сарын 16, Огайогийн Көртланд.

  12. History of the Church, 2:229-230, зүүвэр тайлбар; цэг тэмдэг шинэчлэгдсэн; догол мөр өөрчлөгдсөн; “To the Saints Scattered Abroad,” Messenger and Advocate, 1835 оны зургадугаар сар, x. 138.

  13. Итгэлийн Тунхаг 1:10.

  14. History of the Church, 1:315; Иосеф Смитээс Н.К.Сакстонд бичсэн захидлаас, 1833 оны 1-р сарын 4, Огайогийн Көртланд; Ноён Сакстоны нэрийг “Н.Э.Сеатон” хэмээн History of the Church-д буруу бичжээ.

  15. History of the Church, 2:260-262; цэг тэмдэг шинэчлэгдсэн; эхний догол мөрөн дэх хаалтан дахь эхний үгс эх баримт бичигт байгаа болно; Иосеф Смитээс Сүмийн ахлагч нарт бичсэн захидлаас, Огайогийн Көртланд, in Messenger and Advocate-д нийтлэгджээ, 1835 оны 11-р сар, х. 209-210.

  16. History of the Church, 1:198; цэг тэмдэг шинэчлэгдсэн; “History of the Church” (гар бичмэл)-ээс, book A-1, x. 139, Сүмийн Архив.

Зураг
map of Zion

1833 онд Иосеф Смит, Фредерик Г.Виллямс хоёр энэ газрын зургийг Миссурийн Жаксон Ъүүрэгт байгуулагдах Сион хотод зориулан хийжээ. Хотын төв дэх нийтийн эзэмшлийн газар нь хагас акр (0.2 га) талбайтай байрууд бүхий 10 акр (20 га) хэмжээтэй хорооллуудаар хурээлэгдсэн байв. Энэ хотыг бариагуй ч, төлөвлөлтийнх нь олон үнЪсэн санааг Хожмын Үеийн ГэгээнтнүүЪийн суурин газруудад хожим нь ашиглажээ.

Зураг
ward members

“ГэгээнтнуүЪийн цугмрЪаг аливаа газар бол Сион юм. Звв шуЪарга хүн бүр үр хүүхЪийнхээ аюулгүй амьдрах газар болгон Сионыг байгуулна.”

Хэвлэх