Ерөнхийлөгчдийн сургаал
Бүлэг 11: Амьд бөгөөд үнэн Сүмийг зохион байгуулсан нь, түүний хувь тавилан


Бүлэг 11

Амьд бөгөөд үнэн Сүмийг зохион байгуулсан нь, түүний хувь тавилан

“Эхийнхээ өвөр дээрх нялх хүүхэд шиг байгаа энэ Сүм болон хаант улсын хувъ тавилангийн талаар та нар их зүйлийг мэдэхгүй байна. Та нар үүнийг ойлгохгүй байна . … Энэ Сүм Хойд, Өмнөд Америкийг дүүргэнэ-энэ нъ дэлхийг дүүргэнэ.”

Иосеф Смитийн амьдралаас

1829 оны зургадугаар сард Бошиглогч Иосеф Смит Мормоны Номын орчуулгыг дуусгав. “Бидний орчуулга дуусах дөхөж байна. Бид Нью-Йоркийн Вейн дүүргийн Палмирад очиж, зохиогчийн эрхийг баталгаажуулан, гурван мянган доллараар таван мянган ном хэвлүүлэхээр ноён Эгберт Б.Грандинтай тохиролцов”1 хэмээн Бошиглогч өгүүлжээ. Эгберт Б.Грандин бол Иосеф Смитээс нэг дүү, Палмирад хэвлэх цех эзэмшдэг хүн байв. Тэрээр шинэ технологиор үлэмж хурдан хэвлэдэг хэвлэх машин худалдаж аваад байжээ. Мормоны Ном шиг том номыг ийм олон хувь хэвлэх хүчин чадалтай хэвлэгч машиныг Бошиглогч хөдөөгийн Палмира хотоос олсон нь гайхамшигтай явдал байлаа. Мормоны Номыг хэвлэх нь өртөг ихтэй, том төсөл байсан учраас хэвлэлийн өртгийг Ноён Грандинд баталгаатай төлөхийн тулд Мартин Харрис фермээ барьцаанд тавьжээ.

1829 оны зуны сүүлчээр, Иосеф Смит, Мартин Харрис болон хэдэн хүн Мормоны Номын эхний хуудсыг эхтэй нь тулган уншиж шалгахаар хэвлэлийн цех дээр цугласан аж. Номын эхний хуудсыг хэвлэчихээд байжээ. Эхний хуудас хэвлэгдсэнд Бошиглогч баяртай байгаагаа илэрхийлэхэд номыг хэвлэх ажил цаашид боломжийнхоо хэрээр хурдан явжээ. Мормоны Номыг хэвлэж дуустал долоон сар болсон бөгөөд 1830 оны гуравдугаар сарын 26-нд олон нийтэд хүрэхэд бэлэн болсон байв.

Мормоны Номын орчуулгын болон хэвлэлийн ажил дууссанаар Иосеф Смит Сүмийг зохион байгуулах ажлыг урагш ахиулсан юм. Эдүгээ Сургаал ба Гэрээний 20-р хэсэг дэх илчлэлтэд Их Эзэн “Түүний таалал хийгээд зарлигийн дагуу яг хэдний өдөр бид Түүний Сүмийг дэлхий дээр дахин зохион байгуулах ёстойг”2 Бошиглогчид илчилжээ. Энэ өдөр бол 1830 оны дөрөвдүгээр сарын 6 байлаа.

“Бид … Сүмийг зохион байгуулах зарлиг хүлээж авснаа ах нартаа мэдэгдэв. Иймээс бид энэхүү зорилгын төлөө ноён эцэг Петр Витмерийн гэрт (зургаан хүн байв) Их Эзэний нэг мянга найман зуун гучин оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр цугласан билээ”3 гэж Бошиглогч өгүүлжээ. Нью-Йоркийн Фейетте дэх Витмерийн гэрийн хоёр өрөөг пиг дүүргэн, ойролцоогоор 60 хүн цугласан байв. Нью-Йоркийн хуулийг биелүүлэхийн тулд шинэ Сүмийг үндэслэн байгуулагч зургаан гишүүн-Бошиглогч Иосеф Смит, Оливер Каудери, Хайрум Смит, хүү Петр Витмер, Самуел Смит, Давид Витмер нар байлаа.4

Сүм эхлээд жижигхэн байсан ч үүний агуу хувь тавилангийн талаар бошиглолын мэдрэмж Иосеф Смитэд байсан юм. Огайогийн Көртландад 1834 оны дөрөвдүгээр сард болсон санваартны хурал дээр, Бошиглогч дэлхий дээрх Бурханы хаант улсын ирээдүйн байдлыг ойлгоход нь ах нарт туслахыг хичээсэн тухай Вилфорд Вудрафф дурссан байдаг:

“Бошиглогч санваар эзэмшдэг бүх хүнийг тэндхийн сургуулийн жижигхэн дүнзэн байшинд цуглуулав. Энэ бол хааш хаашаагаа 4.25 метрийн хэмжээтэй жижигхэн байшин байлаа. Гэвч тэр үед Көртланд хотод байсан Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн бүх санваартан энэ байшинд багтаж байлаа. … Биднийг цуглахад Бошиглогч Израилын ахлагч нарыг өөртэйгөө хамт энэ ажлын тухай гэрчлэлээ хэлэхийг уриаллаа. … Тэднийг дуусахад Бошиглогч хэлсэн нь, ‘Ах нар аа, би өнөө орой та нарын гэрчлэлээс ихэд сэнхэрч, заавар хүлээн авлаа. Гэвч та нар энэ Сүм болон эхийнхээ өвөр дээрх нялх хүүхэд лүгээ адил байгаа хаант улсын хувь тавилангийн талаар их зүйлийг мэдэхгүй байгааг тань би Их Эзэний өмнө хэлэхийг хүсч байна. Та нар үүнийг ойлгохгүй байна. ‘Би нэлээд их гайхав. ‘Өнөө орой энд хуруу дарам цөөхөн санваартан байгааг та нар харж байна. Гэвч энэ Сүм Хойд, Өмнөд Америкийг дүүргэнэ-энэ нь дэлхийг дүүргэнэ’ ”5 гэж тэр хэлэв.

Иосеф Смитийн сургаалаас

Есүс Христийн үнэн Сүмийг Иосеф Смит цаг хугацааны бүрэн байдлын эрин үед зохион байгуулсан билээ.

1830 оны дөрөвдүгээр сарын 6-нд Сүмийг зохион байгуулсан хурал дээр болсон үйл явдлуудын тухай Иосеф Смит өгүүлсэн нъ: “Бид Тэнгэрлэг Эцэггээ хүндэтгэлтэйгээр залбирал өргөн, хурлыг нээсний дараа өмнөх зарлигийн дагуу, Бурханы хаант улсын зүйлсийг заах багш нараа зөвшөөрч, сэтгэл ханамжтайгаар хүлээн авах, бидний хүлээж авсан, дээр өгүүлсэн зарлигийн дагуу Сүмийг зохион байгуулах ажлыг цааш үргэлжлүүлэхэд ах нарыг уриалан дуудсан билээ. Эдгээр хэдэн асуудлыг тэд санал нэгтэй батлав.

Тэгээд дараа нь би Оливер Каудери дээр гараа тавин, түүнийг ‘Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Ахлагчаар томилов.’ Дараа нь тэр намайг мөн энэ Сүмийн Ахлагчийн албан тушаалд томилсон юм. Тэгээд бид талх авч, адислан, тэдний өмнө жижиглэн үйрүүлэв. Мөн дарсыг адислан цуглаанд оролцогсдын хамт уулаа. Бид дараа нь энд ирсэн Сүмийн гишүүн бүр Ариун Сүнсийг хүлээн авахын тулд тэдэн дээр гараа тавин Христийн Сүмийн гишүүнээр батлав. Ариун Сүнс бидэн дээр агуу ихээр юүлэгдэн, бид бүгд Бурханыг магтан, үлэмж ихээр баясан байх зуур зарим нь бошиглож гарах нь тэр. …

“Сүнс бидэнд илэрхийлсний дагуу бусад ах нарыг санваарын янз бүрийн албан тушаалд дуудан, томилов. Бурханы ач ивээлээр өөрсдөдөө ирсэн Ариун Сүнсний хүч болон адислалуудыг бид гэрчилж, мэдэрсний дараа, эдүгээ ‘Есүс Христийн Сүмийн гишүүдийн хувьд Бурханаар хүлээн зөвшөөрөгдсөндөө, тэрчлэн Шинэ Гэрээнд цэдэглэгдсэн Сүмийн жаягийн дагуу, эдгээр эцсийн өдрүүдэд Түүний өгсөн зарлигууд болон илчлэлтүүдийн дагуу зохион байгуулагдсандаа баярлан цуглаанаа өндөрлөв.”6

Нью-Йоркийн Фейеттед 1830 оны зургадугаар сарьгн 9-нд Сүмийн анхны ерөнхий чуулган дээр ариун ёслолыг гүйцэтгэж, нэлээд хэдэн хүн Сүмийн гишүүнээр батлагдан, бусад нь санваарын албан тушаалуудад томилогдож, Гэгээнтнүүд дээр Ариун Сүнс юүлэгдсэн ажээ. Бошиглогч Иосеф Смит тэмдэглэсэн нь: “Энэ мэтийн үйл явдлууд бидний зүрх сэтгэлд өгүүлшгүй ихээр нөлөөлж, Бүхнийг Чадагчийг дээдлэн хүндэтгэх бишрэл хүндэтгэлээр бид дүүрээд байлаа. Бид Түүний ач ивээлээр энэ цаг үед өөрсөд дээрээ юүлэгдсэн энэхүү алдар суут адислалуудыг хүмүүний үрст тохиолгон авчрахад зэмсэг болон дуудагдаад байгаа билээ. Бид эртний Төлөөлөгчдийн баримталж байсан зан үйлийн жаягийг баримтлан гүйцэлдүүлж байна. Ийм зан үйлийн ач холбогдол, хүндэтгэлтэй байдлыг бид ухааран ойлгосон билээ. Түүнчлэн бид санваарын хүчний алдар суут илрэлүүдийг ердийн мэдрэхүйгээрээ гэрчилж, мэдэрдэг. Бид Ариун Сүнсний бэлэг болон адислалуудыг, тэрчлэн бидний Их Эзэн Есүс Христийн үүрдийн сайн мэдээг дуулгавартай дагадаг хүмүүст Бурханы нигүүлсэл, нинжин сэтгэл ирэх болно гэдгийг гэрчилдэг бас мэдэрдэг билээ. Баяр баяслын мэдрэмж, талархлыг бидний дотоод сэтгэлд бий болгоход нэгддэг эдгээр зүйлс оргилуун, эрч хүчтэй эрмэлзэл, тэмүүллээр үнэний зарчимд биднийг сүнслэгээр өдөөдөг билээ.”7

Христийн Сүм Бурханы жаягийн дагуу зохион байгуулагдсан юм.

“Христ бол Сүмийн тэргүүн, булангийн гол чулуу, Сүм дээр нь баригдсан сүнсний хад байсан бөгөөд тамын үүд үүнийг дийлж эс чадах бөлгөө [Матай 16:18; Ефес 2:20-ийг үз]. Тэрээр хаант улсыг байгуулж, Төлөөлөгчдийг сонгон, тэднийг Мелкизедек санваарт томилж, сайн мэдээний ёслолуудыг гүйцэтгэх хүчийг тэдэнд олгосон юм.”8

“ ‘Христ … заримыг нь элч, заримыг нь эш үзүүлэгч, заримыг нь сайн мэдээг тунхаглагч, заримыг нь хоньчин ба багш болгожээ’ [Ефес 4:11]. Харин элч, эш үзүүлэгчид, сайн мэдээг тунхаглагч, хоньчин болон багш нарыг хэрхэн сонгосон юм бол? Бошиглолоор, (илчлэлтээр) мөн гар тавилтаар: -бурханлаг харилцаагаар түүнчлэн бурханлагаар тогтоогдсон томилолтоор- Бурханы жаягийн дагуу зохион байгуулагдсан санваараар, бурханлаг томилолтоор дамжуулан сонгосон ажээ.”9

“Бидний Аврагч амилалтынхаа дараа энэ тивд хүрч ирэн [Америк]; Сайн мэдээг бүрэн байдлаар нь, бялхам, хүч болоод адислалтайгаар суурийг нь тавьсан юм. Хүмүүс зүүн тив дээр байсантайгаа адил Төлөөлөгчид, Бошиглогчид, пасторууд, багш нар болон сайн мэдээг тунхаглагчидтай, адил жаяг, санваар, ёслол, бэлэг, хүч хийгээд адислалуудтай байсныг [Мормоны Ном] бидэнд өгүүлдэг.”10

“Евангелист бол патриарх юм. … Дэлхий дээр Христийн Сүм хаана ч байгуулагдлаа гэсэн, Иаков үүгээр хөвгүүддээ патриархын адислал өгдөг байсан лугаа адил Гэгээнтнүүдийн үр удмын ашиг тусын төлөө патриарх байх ёстой.”11

Итгэлийн Тунхаг 1:6: “Анхны Сүмд байсан тэрхүү зохион байгуулалтад тухайлбал төлөөлөгчид, пасторууд, багш нар, евангелистууд болон бусдад бид итгэдэг.”12

Сүмийг Тэргүүн Зөвлөл, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулга, Далын Чуулгууд удирддаг.

“Бошиглогчид болон төлөөлөгчдөд, түүнчлэн Есүс Христ хуулийн багш биш харин тэдний дундах гол булангийн чулуу лугаа адил ярьдаг байсанд би бат итгэдэг.”13

“Ерөнхийлөгчид [Тэргүүн зөвлөл] Сүмийг удирддаг бөгөөд Бурханы илчлэлтүүд болон хүсэл Ерөнхийлөгчийн зөвлөлөөр дамжин Сүмд ирдэг билээ. Энэ бол Бурханы жаяг, Мелкизедек санваарын хүч, онцгой боломж юм.”14

“Сүмийн бусад дуудлагууд буюу албан тушаалтнуудаас ялгаатай энэхүү Арванхоёр Төлөөлөгчийн дуудлагын ач холбогдол юу вэ? … Тэд бол Гэгээнтнүүдийн сүмүүдийг тэргүүлэх ёстой Аялагч Дээд Зөвлөлийн албан тушаалд дуудагддаг Арванхоёр Төлөөлөгч мөн. … Тэд энэхүү үйлчлэлийн түлхүүрүүдийг эзэмшин, тэнгэрийн хаант улсын хаалгыг бүх үндэстэнд нээх, сайн мэдээг бүтээл бүрд номлох үүрэгтэй. Энэ бол тэдний төлөөлөгчийн хүч, эрх мэдэл болон зарчим мөн.”15

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгад үйлчилж байсан Оорсон Пратт тэмдэглэсэн нь: “Их Эзэн … Арванхоёр Төлөөлөгчийн Чуулга зохион байгуулагдахыг чиглүүлсэн юм. Тус чуулгын ажил бол Сайн мэдээг үндэстнүүдэд, эхлээд харийнханд дараа нь иудейчүүдэд номлох явдал байх болно. Санваартнууд Көртландын Ариун сүмийг барихад хамтаараа дуудагдсан бөгөөд Бошиглогч Иосеф Арванхоёр Төлөөлөгчид хандаж үг хэлэхдээ, эртний Төлөөлөгчдөд байсантай адил төлөөлөгчийн бүх хүч, эрх мэдлийг тэд хүлээн авсан юм гэжээ.”16

Сүмийн дөрөв дэх Ерөнхийлөгн Вилфорд Вудрафф, өгүүлсэн нъ: “Иосеф Арванхоёр Төлөөлөгчийг дуудсан юм. Тэд ямар хүмүүс байсан бэ? Их Эзэн түүнд ийн хэлсэн ажээ: ‘Арванхоёр нь зүрх сэтгэлийнхээ бүрэн зорилгоор миний нэрийг өөрсөд дээрээ авахыг хүсэх тэд байх болно. Мөн хэрэв тэд миний нэрийг зүрх сэтгэлийнхээ бүрэн зорилгоор өөрсөд дээрээ авахыг хүсэх аваас тэд миний сайн мэдээг хүн болгонд номлохоор тэд бүх дэлхий даяар явахын тулд дуудагдах болой.’ [С ба Г 18:27-28.] … Бошиглогч Иосеф Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгыг зохион байгуулж, эв нэгдлийн зарчмыг тэдэнд заасан юм. Тэд нэг зүрх сэтгэлтэй, нэг оюун ухаантай байхыг мөн Христийн нэрийг өөрсөд дээрээ бүрэн авах ёстойг, хэрэв Бурхан тэдэнд ямар нэг зүйл хийхийг зарлиг болговол, тэд явж, үүнийг хийх ёстойг тэдэнд ойлгуулсан билээ.”17

“Далууд нь Арванхоёр Төлөөлөгч тэднийг хаана дуудна, тэнд, бүх дэлхий даяар аялагч чуулгууд байх ёстой.”18

“Далууд нь ширээнд үйлчлэхийн тулд дуудагддаггүй [Үйлс 6:1-2-ыг үз], харин, … Сайн мэдээг номлож, [сүмүүдийг] байгуулан, хаант улсын түлхүүрүүдийг бүх үндэстэнд хүргэх бусад Далуудыг томилдог, тэдгээр чуулгуудад харьяалагддаггүй, [сүмүүдийг] тэргүүлэх Дээд пристүүд юм. Арванхоёрынхон бүх үндэстэн ястантай Хаант улсын түлхүүрүүдийг хуваалцаж, тэдэнд Сайн мэдээний үүдийг нээж, Далыг өөрсдийн араас дагуулан, туслуулахаар дууддаг.”19

Хилэнцэт хүчнүүд Сүмийг устгахыг эрэлхийлж болох ч, “ариусгагдаагүй гар уг ажлын өсөлт хөгжилтийг зогсоож чадахгүй.”

“Христийн Сүм … 1830 оны дөрөвдүгээр сарын 6-нд зохион байгуулагдсанаас хойш сүмийн дайснууд үүний замналыг зогсоож, хөгжилд нь саад учруулахаар улайран тэмцсээр ирсэн ч, улс орны янз бүрийн хэсэгт үнэн дэлгэрсээр байгааг бид гэрчлэхдээ сэтгэл хангалуун байна. Хилэнцэт болоод мэхлэгч хүмүүс, … бүрэн байдлаараа дэлгэрч, өдөр бүр хөрвөгчдийг олсоор байгаа, буруу юм юу ч үгүй, харин алдар суу нь түгэж байгаа Сайн мэдээг устгахын төлөө нэгдээд байгаа ч, Сүм өдөр бүр хөрвөгчдийг олсоор байхын төлөө, Сүмд нэгдсэн хүмүүс мөнхийн авралд тэнцэхээр байхын төлөө бид Бурханд хандан залбирдаг билээ.”20

“Үнэний жишиг тогтлоо. Ариусгагдаагүй гар уг ажлын өсөлт хөгжилтийг зогсоож чадахгүй. Мөрдлөг хавчлага гаарч, танхайрагч бүлгүүд нэгдэж, цэрэг цугларан, гүжир гүтгэлэг газар авч мэднэ. Гэвч Бурханы үнэн тив болгонд, газар бүрийн улс орон бүрд хүрч, хүн болгонд сонсогдон, Бурханы зорилгууд хэрэгжин, Аугаа Иехова ажил хийгдэж дууслаа гэж хэлэх хүртэл эрч хүчтэйгээр, гэгээлгээр, юунаас ч хамааралгүйгээр урагш ахих болно.”21

Түүнээс гадна, Хаант улсын талаар [Аврагчийн] тухай өөр нэг сургаалт зүйрлэлийг тэдэнд ярьсан юм. Эл сургаалт зүйрлэл өмнөхийн адил эсвээс ургац хураалтын тухай дараах байдлаар өгүүлдэг билээ -’Тэнгэрийн хаанчлал бол хүн талбайдаа тарьсан гичийн үртэй төстэй. Энэ нь бусад бүх үрнээс жижигхэн боловч ургахдаа ямар ч ургамлаас илүү томорч мод болон ургадаг тул тэнгэрийн шувууд ирж, мөчрүүд дээр нь үүрээ засдаг юм.’ [Матай 13:31-32.] Энэхүү бэлгэдэл эцсийн өдрүүдэд цэцэглэн хөгжих Сүмийг төлөөлж байгааг бид эдүгээ хялбархан ойлгож болно. Тэнгэрийн хаант улсыг үүнтэй адилтгасныг харагтун. Эдүгээ энэ нь юутай адилхан байна вэ?

Нэг хүн Мормоны Номыг авч, эцсийн өдрүүдэд эсвэл зохих цагт нь урагш гаргаж ирэхийн тулд талбайдаа нуугаад, итгэлээрээ хадгалж иржээ гэж бодъё л доо. Бүхнээс жижигхэн гэгдсэн сайхь үр газраас гарч ирж байгааг бүр энэ нь мөчрөө сунган тэлж, тийм ээ, гичийн үр шиг, Бурханы аугаа сүр хүч лүгээ адил бүхнээс илүү том ургамал болж байгааг харцгаая. Энэ бол үнэн юм. Мөн энэ нь газраас гарч ирэн, нахиалсан юм. Ийнхүү зөв шударга ёс тэнгэрээс доош харж эхэлж байна [Дуулал 85:11; Мосе 7:б2-ыг үз]. Бурхан Өөрийн хүч, бэлэг болон тэнгэр элчүүдийг энэ модны мөчир дээр байрлуулахаар доош илгээж байна.

“Тэнгэрийн хаант улс гичийн үртэй адилхан юм. Болгоогтун, энэ чинь эцсийн өдрүүдэд өөрийн Бурханы сүр хүчээр тэргүүн юугаа өргөн, Сатаны шуурга, хуй салхинд далайн гүн дэх хүрэх аргагүй, хөдөлшгүй бат бөх хад лугаа адил байж, удаан үргэлжилж буй их мөрдлөг хавчлага, хууран мэхлэх хүч нь доройтон суларч байгаа ч, ялгуусан Сүмийг хилэгнэн эсэргүүцсэн хэвээр байгаа, зөв шударгын дайсны улайрсан хүчийг сөрөн зогсож, зоригтой, гуйвшгүй итгэлтэйгээр даван туулж байгаа, Тэнгэрийн Хаант улс, бүр Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм биш гэж үү?”22

Бошиглогч Иосеф Смит Көртландын Ариун сүмийг онцгойлон адислах залбирлынхаа нэг хэсэг болгон дараах үгсийг хэлснийг хожим нъ Сургаал ба Гэрээний 109:72-76-д цэдэглэжээ: “Гарын оролцоогүйгээр Таны бий болгосон хаант улс агуу уул болж мөн бүхэл дэлхийг дүүргэж болохын тулд өөрийн бүх сүмийг, тэдний бүх гэр бүл, мөн ойрын садан төрлүүдтэй нь тэдний бүх өвчтөн хийгээд зовж зүдрэгсэд, мөн дэлхийн бүх ядуус хийгээд номхон дөлгөөнчүүдийг санаач, Ай Их Эзэн минь. Таны Сүм харанхуйн аглаг буйдаас сар мэт гэрэлтэн, нар мэт тунгалаг мөн туг хиур бүхий их цэрэг мэт сүртэйеэ өндийн өсч, урагш гарч ирэхийн тулд буюу. Мөн Та тэнгэрийг нээх тэр өдөр хуримын бэр лүгээ адил гоёж, мөн уулс таны оршихуйд доош гулсахаар мөн хөндийнүүд өргөгдөж, бартаат газрууд тэгш болгогдон, Таны алдар суу дэлхийг дүүргэхээр болгооч. Нас барагсдын тул бүрээ дуугарахад бид Их Эзэнтэй үүрд хамт байж болохын тулд бид Таныг угтахаар үүлэн дунд дээш аваачигдах болно. Бидний өмсгөлүүд цэвэр байж болохын тулд, бид зөв шударга ёсны орхимжуудаар хувцаслагдаж болохын тулд гартаа далдуу модны найлзууртайгаар, мөн тэргүүн дээрээ алдар суугийн титэмтэйгээр, мөн бидний бүхий л зовлон зүдгүүрийн хариуд мөнхийн баяр баяслыг хураахын тулд буюу.”23

Бидэнд Сүмийг бэхжүүлэх үүрэг байдаг түүнчлэн Бурханы хаант улсыг байгуулахад хувь нэмрээ оруулах ёстой.

“Бурханы зорилго бол нэгдмэл зорилго бөгөөд Гэгээнтнүүд бүгдээрээ үүнийг хүсдэг. Бид бүгд нэг биеийн эрхтнүүд бөгөөд нэг сүнстэй, нэг баптисм хүртдэг, мөн гэгээлэг найдвартай билээ. Бурханы зорилго болон Сионыг байгуулахад гарах ахиц дэвшил нь нэг хүн нөгөө хүндээ чухал байдаг шиг тийм чухал юм. Цорын ганц ялгаа нь гэвэл нэг хүн нэг үүрэг, нөгөө нь өөр нэг үүрэг гүйцэтгэхийн тулд дуудагддаг явдал мөн. ‘Хэрэв нэг эрхтэн нь зовбол түүний хамт бүх эрхтэн зовно. Хзрэв нэг эрхтэн нь алдаршвал түүний хамт бүх эрхтэн баярлах болно. Мөн нүд “чи надад хзрзггүй гзж гарт хзлж чадахгүй. Эсвзл толгой “та нар надад хзрзггүй” гзж хөлд хзлж чадахгүй’ шиг янз бүрийн бүлгийн зсрзг тзсрзг санаа бодол, өөр өөр ашиг сонирхол, дзврүүн санаа бодол нийтийн нзг зорилго, ашиг сонирхолд байх ёсгүй [1 Коринт 12:21, 26-г үз].”24

“Ах эгч нар аа, итгэлтэй бай, хичээнгүй бай, Гэгээнтнүүдэд нэгэнт бүрмөсөн тушаагдсан [Иуда 1:3-ийг үз] итгзлийн төлөө тууштай эогсогтун. Эрэгтэй, эмэгтэй хүн, хүүхэд бүр уг ажлын ач холбогдлыг ухаарч, амжилтыг гагцхүү хувийн хичээл эүтгэлээр бий болгохын төлөө үйлдэгтүн. Хүн бүхэн Их Эзэний ажилд сонирхолтой байг. Тэгээд дараа нь, энэ өдөр тэдний амьдрал ямар байх талаар олон мянган жилийн тэртээ хаад, бошиглогчид болон зөв шударга хүмүүст сүнсний нөлөө үзүүлж байсан манай өнөө үеийн цэцэглэл хөгжилт гүнзгий сэтгэгдэл төрүүлдэг байсныг, сэтгэл санааг өндөрт өргөсөн магтуу дууллууд, гайхан биширмээр уран үг хэллэг судруудад цэдэглэгдсэн байдгийг санагтун. Ингэвэл бид тэр дорхноо сүнсээр нөлөөлөгдсөн хэлээр:

“ ‘Их Эзэн Сионыг дахин авчирлаа,

Их Эзэн Өөрийн хүмүүс Израилыг гэтэлгэлээ’
[С ба Г 84:99.]”25 гэх болно.

Иосеф Смит 1839 онд Их Британи уруу номлолоор явсан Арванхоёрын гишүүдэд хандан дараах захиас өгснийг Вилфорд Вудрафф дурсчээ: “Та нарт юу ч тохиолдлоо гэсэн түүнийг мөрөн дээрээ үүрч гар, мөн Сүмийн болон Хаант улсын ашиг сонирхлыг үргэлж өндөрт өргөн хамгаалж яв.”26

Судлах болон заах зөвлөмж

Энэ бүлгийг судалж, заахаар бэлтгэхдээ доорх санаануудыг ашигла. Нэмэлт тусламжийг хуудас vii-xii-оос үз.

  • Хуудас 156 дээр дүрсэлсэн санваартнуудын цуглаанд оролцсон бол ямар байхыг төсөөлөн бод. Сүм нэгэн цагт дэлхийг дүүргэнэ гэсэн Иосеф Смитийн бошиглолыг сонссон бол та нарт ямар санагдах байсан гэж бодож байна вэ? Энэ бошиглолыг одоо эргэж харахад та нарт ямар бодол төрдөг вэ?

  • Хуудас 157-158-ийг нэгтгэн дүгнэхдээ Сүмийг зохион байгуулсан болон анхны ерөнхий чуулган дээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг ажигла. Иосеф Смит, “Энэ мэтийн үйл явдлууд бидний зүрх сэтгэлд өгүүлшгүй ихээр нөлөөлж, Бүхнийг Чадагч [Бурхан]-ийг дээдлэн хүндэтгэх бишрэл хүндэтгэлээр бид дүүрээд байлаа” гэжээ (хуудас 158). Иосеф Смитийн дүрсэлсэн шиг бодол санаа та нарт хэзээ төрсөн бэ?

  • Есүсийн болон Мормоны Номын үе дэх Сүмийн тухай Иосеф Смитийн сургаалыг нэгтгэн дүгнэ (хуудас 158-159). Сүм өнөөдөр энэ загварыг хэрхэн баримталдаг вэ?

  • Дэлхий дахинд Сүмийг тэргүүлэх удирдагчид яагаад хэрэгтэй гэж та нар боддог вэ? (Жишээ нь, хуудас 159-161-ыг үз.) Тэргүүн зөвлөл, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулга, Далын Чуулга болон Тэргүүлэх Бишопын Зөвлөлийн үйлчлэлээр дамжуулан та нар хэрхэн адислагдсан бэ?

  • Сүмийн хувь тавилангийн талаарх Иосеф Смитийн бошиглолуудыг уншихад та нарт ямар бодол төрдөг вэ? (хуудас 161-162.) Энэ ажилд бид ямар арга замуудаар оролцож болох вэ? (Зарим жишээг хуудас 163-164-оос үз.)

  • “Эрэггэй, эмэгтэй хүн, хүүхэд бүр уг ажлын ач холбогдлыг ухаарч, амжилтыг гагцхүү хувийн хичээл зүтгэлээр бий болгохын төлөө үйлдэгтүн” (хуудас 164) гэж Иосеф Смит сургажээ. Энэ зөвлөгөөг амьдралдаа хэрэглэж болох арга замуудын тухай бод.

  • Та яагаад Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн болсон юм бэ гэж хүн асуувал та нар юу гэж хариулах вэ?

Холбогдох судрууд: Даниел 2:31-45; Мозая 18:17-29; С ба Г 20:1-4; 65:1-6; 115:4-5

Эшлэл

  1. History of the Church, 1:71; “History of the Church” (гар бичмэл)-ээс, book A-1, x. 34, Сүмийн Архив, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм, Солт Лейк хот, Юта.

  2. History of the Church, 1:64; “History of the Church” (гар бичмэл)-ээс, book A-1, х. 29, Сүмийн Архив.

  3. History of the Church, 1:75-77; “History of the Church” (гар бичмэл)-ээс, book A-1, x. 37, Сүмийн Архив.

  4. Нью-Йоркийн хуулиар сүм зохион байгуулж, ажил хэргийг явуулахад гурваас ес хүртэл хүн шаардлагатай байв. Бошиглогч зургаан хүнийг сонгожээ.

  5. Вилфорд Вудрафф, Conference Report, 1898 оны 4-р сар, х. 57; цэг тэмдэг болон том үсгээр бичих дүрмийг шинэчилжээ.

  6. History of the Church, 1:77-79; догол мөр өөрчлөгдсөн; “History of the Church” (гар бичмэл)-ээс, book A-1, x. 37-38, Сүмийн Архив.

  7. History of the Church, 1:85-86; “History of the Church” (гар бичмэл)-ээс, book A-1, x. 42, Сүмийн Архив.

  8. 1843 оны долдугаар сарын 23-нд Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан лекц, Joseph Smith, Collection, Addresses, 1843 оны долдугаар сарын 23, Сүмийн Архив.

  9. History of the Church, 4:574; “Try the Spirits,” Times and Seasons-ын редакцийн өгүүллээс, 1842 оны 4-p сарын 1, x. 744-745; Иосеф Смит энэ тогтмол хэвлэлийн эрхлэгч байв.

  10. History of the Church, 4:538; Жон Вентвөрт, Жорж Барстөү нарын хүсэлтээр Иосеф Смигийн бичсэн захидлаас, Науву, Иллиной, Times and Seasons-д нийтлэгджээ, 1842 оны 3-р сарын 1, х. 707-708.

  11. History of the Church, 3:381; 1839 оны зургадугаар сарын 27-нд Иосеф Смитийн уншсан Коммерс, Иллиной; тэмдэглэлийг хийсэн Виллард Ричардс.

  12. Итгэлийн Тунхаг 1:6.

  13. Иосеф Смитээс Айзик Галландад бичсэн захидал 1839 оны 3-р сарын 22, Либерти шорон, Либерти, Миссури, Times and Seasons-д нийтлэгджээ, 1840 оны 2-р сар, х. 53; цэг тэмдэг, том үсгээр бичих дүрэм шинэчлэгдсэн.

  14. History of the Church, 2:477; 1837 оны 4-р сарын 6-нд Огайогийн Көртландад Иосеф Смитийн уншсан Messenger and Advocate-д нийтлэгджээ, 1837 оны 4-р сар, х. 487.

  15. History of the Church, 2:200; догол мөр өөрчлөгдсөн; 1835 оны 2-р сарын 27-нд Огайогийн Көртландад болсон Сүмийн зөвлөлийн хурлын тэмдэглэлээс; тэмдэглэлийг хийсэн Оливер Каудери.

  16. Оорсон Пратт, Millennial Star, 1869 оны 11-р сарын 10, х. 732.

  17. Вилфорд Вудрафф, Deseret Weekly, 1890 оны 8-р сарын 30, х. 306; том үсгийн дүрэм шинэчлэгдсэн.

  18. History of the Church, 2:202; “History of the Church” (гар бичмэл)-ээс, book B-1, x. 577, Сүмийн Архив.

  19. History of the Church, 2:431-432; 1836 оны 3-р сарын 30-нд Огайогийн Көртландад Иосеф Смитийн өгсөн заавраас.

  20. History of the Church, 2:22; from “The Elders of the Church in Kirtland, to Their Brethren Abroad’’-аас 1834 оны 1-р сарын 22, Evening and Morning Star-д нийтлэгджээ, 1834 оны 4-р сар, х. 152.

  21. History of the Church, 4:540; Жон Вентвөрт, Жорж Барстөү нарын хүсэлтээр Иосеф Смитийн бичсэн захидлаас, Науву, Иллиной, Times and Seasons-д нийтлэгджээ, 1842 оны 3-р сарын 1, х. 709.

  22. History of the Church, 2:268; хаалтанд байгаа сүүлчийн үг эх баримт бичигт байгаа; цэг тэмдэг, том үсгийн болон хэлзүйн дүрэм шинэчлэгдсэн, Иосеф Смитээс Сүмийн ахлагч нарт бичсэн захидлаас, 1835 оны 12-р сар, Огайогийн Көртланд, Messenger and Advocate-д нийтлэгджээ, 1835 оны 12-р сар, х. 227.

  23. Сургаал ба Гэрээ 109:72-76; энэ залбирлыг Иосеф Смит 1836 оны 3-р сарын 27-нд Огайогийн Көртландын ариун сүмийг онцгойлон адислахад хэлжээ.

  24. History of the Church, 4:609; “The Temple,” Times and Seasons-д нийтлэгдсэн редакцийн өгүүлэл, 1842 оны 5-р сарын 2, х. 776; Иосеф Смит энэ тогтмол хэвлэлийн эрхлэгч байв.

  25. History of the Church, 4:214; Иосеф Смит болон Тэргүүн Зөвлөл дэх түүний зөвлөхүүдийн тайлангаас, 1840 оны 10-р сарын 4, Науву, Иллиной, Times and Seasons, 1840 оны 10-р сар, х. 188.

  26. Вилфорд Вудрафф, Deseret News: Semi-Weekly-d эш татжээ, 1883 оны 3-р сарын 20, х. 1.

Зураг
printing press

1829 оны зуны сүүлчээр, Иосеф Смит, Мартин Харрис болон бусад хэдэн хун Мормоны Номын эхний хуудсыг хянаж, хэвлэхийн тулд Мормоны Номын хэвлэгч Эгберт Б.Грандинтай уулзсан ажээ.

Зураг
organization of Church

Бошиглогч Иосеф Смит Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг 1830 оны дөрөвдүгээр сарын 6-нд эцэг Петр Витмерийн гэрт Нью-Йоркийн Фейеттед албан ёсоор зохион байгуулсан билээ. Хожмын үеийн Сүм нь Аврагчийн үеийн Сүмийн адил “элч, эш үзүүлэгчид, сайн мэдээг тунхаглагч, хоньчин болон багш нартайгаар” зохион байгуулагдсан юм.

Зураг
Sunday School

‘Бурханы зорилго болон Сионыг байгуулахад гарах ахиц дэвшил нь нэг хун нөгөө хундээ чухал байдаг шиг тийм чухал юм. Цорын ганц ялгаа нь гэвэл нэг хүн нэг үурэг, нөгөө нь өөр нэг үурэг гүйцэтгэхийн тулд дуудагддаг явдал мөн.”