Институт
28-р хичээлд бэлтгэх материал: Мөнхийн гэр бүлийг үүсгэн байгуулах найдварыг мэдрэх


“28-р хичээлд бэлтгэх материал: Мөнхийн гэр бүлийг үүсгэн байгуулах найдварыг мэдрэх,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал (2022)

“28-р хичээлд бэлтгэх материал,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал

Зураг
Ариун сүмийн өмнө алхаж буй гэр бүл

28-р хичээлд бэлтгэх материал

Мөнхийн гэр бүлийг үүсгэн байгуулах найдварыг мэдрэх

Энэ ангид мөнхийн гэр бүлийн тухай судлахдаа юу сурч, мэдэрсэн тухайгаа бод. Эдгээр сургаал таны гэрчлэл, хүсэл, үйлдэлд хэрхэн нөлөөлсөн бэ? Та энэхүү сүүлчийн хичээлийг судлахдаа, өөрийн мөнхийн гэр бүлийг үүсгэн байгуулж, хүчирхэгжүүлэхийн төлөө хичээн чармайхаар илүү их найдаж амьдрахын тулд Их Эзэн танаар юу хийлгэхийг хүсэж болохыг бодож үзнэ үү.

1-р хэсэг

Би яагаад мөнхийн гэр бүлийг үүсгэн байгуулах найдлага тээж болох вэ?

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг бидэнд хайраар дүүрэн мөнхийн гэр бүлийг үүсгэн байгуулахаар найдаж болно гэж заасан.

Зураг
Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

Бид хайраар дүүрэн гэр бүлд амьдрах баяр баясалд найддаг. Бидний заримд энэ бол мэдэрч үзээгүй буюу боломжтой гэдгийг нь мэддэг ч хараахан хүлээн аваагүй тэрхүү мэдрэмж юм. Бид үүнийг бусдын амьдралаас харсан байж болно. Бусдад маань хүүхэд, аав, ээж, ах, эгч эсвэл хайрт эмээ, өвөөгөөсөө хагацах тэр мөчид гэр бүлийн хайр илүү бодитой, үнэ цэнтэй санагддаг.

Хэрэв бид сэргээгдсэн сайн мэдээг олох боломжоор адислагдсан юм бол биднийг мөнх амьдралд орохуйц болгох гэрээг Бурхантай байгуулж, сахихыг бид сонгож болно. Биднийг итгэлтэй байж, тэвчих үед Ариун Сүнс селестиел хаант улсад гэр бүлтэйгээ үүрд хамт амьдрах мөнх амьдралын зам дээр байгаа гэсэн итгэл, найдварыг маань бататгах болно. (“Мөнх гэр бүлийн хайрын найдвар,” Лиахона, 2016 оны 8-р сар)

Тэнгэрлэг Эцэгийнхээ төлөвлөгөөнд болон Түүний Хүү Есүс Христэд итгэх итгэл нь мөнхийн гэр бүлийг үүсгэн байгуулж чадна гэсэн найдварыг бидэнд өгдөг. Их Эзэн бидэнд туслахыг хүсдэг бөгөөд Түүний хүчээр бид сорилт бэрхшээлийг даван гарч чадна. Шинэ Гэрээнээс бид хүүхэд төрүүлэх нас нь оройтсон Элизабэт хэрхэн жирэмсэлсэн болон онгон охин Мариа хэрхэн Бурханы Хүүгийн эх болсон тухай уншдаг. Эдгээр эмэгтэй бүр өөр өөр нөхцөл байдалтай тулгарсан ч тэд хоёулаа “Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй” (Лук 1:37) гэдгийг ойлгосон.

Зураг
Шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Их Эзэнд итгэж, Түүнээс тусламж эрэлхийлдэг хүмүүст Тэрээр хэрхэн тусалдаг тухай судраас эсвэл гэр бүлийн туршлагаасаа олж тодорхойл. Дараах асуултын хариултыг дэвтэр эсвэл тэмдэглэл хөтлөх апп дээр бичихэд хэдэн хором зарцуул.

  • Энэ түүхэн дэх хувь хүн (эсвэл хувь хүмүүс) Их Эзэний тухай ямар үнэнийг санаж байхыг танд зөвлөж болох вэ?

  • Танд хувь хүн (эсвэл хувь хүмүүс) мөнхийн гэр бүлийг үүсгэн байгуулахын тулд юу хийхийг зөвлөж болох вэ?

2-р хэсэг

Хэрэв би Аврагчийг дагахдаа хүчирхэг гэр бүлд төрж, өсөөгүй бол хэрхэн мөнхийн гэр бүлийг үүсгэн байгуулах найдлага тээж болох вэ?

Зарим залуучууд өөрийнхөө гэр бүлээс зөв шударга гэр бүлийн хэв маягийг мэдэрч эсвэл гэрчилж байгаагүй. Зарим нь эцэг эхийнхээ гэрлэлтийг салалтаар дуусахыг харсан. Эдгээр болон бусад хүнд хэцүү нөхцөл байдлыг туулсан хүмүүс үнэхээр мөнхийн гэр бүлийг үүсгэн байгуулж чадах эсэхтээ эргэлзэж магадгүй юм.

Зураг
Цонхоор харж буй эмэгтэй

Далын ахлагч Юн Хуан Чэй бидний сонголт бидний мөнхийн гэр бүлд ямар өөрчлөлт авчрах талаар ийн заажээ.

Зураг
Ахлагч Юн Хуан Чэй

Бид бүгд мөнхийн гэр бүлийнхээ нэгэн хэсэг нь юм. Бид чухал өөрчлөлтүүд эерэг эсвэл сөрөг замаар гарч болохыг шийдвэрлэх үүрэгтэй.

Бурханы мөнхийн гэр бүл болохоор Христийг дагах эсэх нь биднээс хамаардаг өвөг дээдэс, үр удам бидэнд байгаа билээ. (“Эргэн тойрноо бус, дээшээ харагтун!2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 78, 79)

Бошиглогч Абрахам бол бид гэр бүлийнхээ эерэг “эргэлтийн цэг” байхын тулд ямар сонголт хийж болохыг харуулсан хүчирхэг жишээ юм. Абрахамын гэр бүлийн зарим нь, түүний дотор эцэг нь Их Эзэний зарлигуудаас нүүр буруулсан байв. Тэд хуурамч бурхад шүтэхийг сонгосон. (Абрахам 1:5–6-г үзнэ үү.)

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Абрахам 1:2-ыг уншаад, Абрахам нөхцөл байдлаасаа үл хамааран юу хүсэж, юу сонгосныг олж мэд.

Хорон санаат тахилч нар Абрахамыг хуурамч бурхдадаа өргөхийг оролдоход Их Эзэн түүнийг гайхамшигтайгаар аварсан. Хожим нь Тэр Абрахамыг болон түүний гэр бүлийн заримыг өөр газар луу удирджээ. Тэднийг тэнд байх үед Их Эзэн Абрахамд чухал адислалуудыг, тэр дундаа мөнхийн гэр бүлийн адислалуудыг амласан юм. (Абрахам 1:7–18; 2:3–4, 8–11-ийг үзнэ үү.)

Бид Абрахамын адилаар мөнхийн гэр бүлийн адислалыг эрэлхийлж, гэр бүлийн маань нөхцөл байдал урьд нь ямар байснаас үл хамааран мөнхийн гэр бүлийг байгуулахад Их Эзэний тусламжийг хүлээн авч чадна.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон ийн гэрчилсэн.

Зураг
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

Бид гэр бүлийнх нь амьдрал асуудалтай байгаа нь тэдний муугаас болсон биш гэдгийг хүүхдүүдэд хэлэх гэсэн юм. Саад бэрхшээлүүд ихэнхдээ Их Эзэн танд итгэн найдаж байгаагийн илэрхийлэл билээ. Тэрээр танд шууд болон өөр хэн нэгнээр дамжуулан, тулгарсан саад бэрхшээлээ шийдвэрлэхэд тань тусалж чадна. Та нар гэр бүлийнхээ дундаас Бурханы гэр бүлд зориулан томилсон тэнгэрлэг загварыг үнэхээр хэрэгжүүлэн, үр удмаа адислах анхны хүн нь байж болно. (“Эцэг хүн,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 81)

Зураг
Хамтдаа залбирч буй гэр бүл

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар мөнхийн гэр бүлийг байгуулахаар сонгосон өөрийн туршлагыг хуваалцав. Доорх мэдэгдлийг унш эсвэл цагийн код 25:47-оос 28:15 хүртэл сонсоорой.

Зураг
Ахлагч Дэвид А.Бэднар

Та нар хэдийгээр Лиахона сэтгүүлийн нүүрэн дээр гардаг шиг хожмын үеийн гэгээнтэн гэр бүлд төрж өсөөгүй ч Их Эзэний тусламжтайгаар мөнхийн гэр бүлийг бий болгож чадна. Энэ нь та нараас эхэлдэг гэдгийг үргэлж санаж яваарай.

Би хүүхэд насандаа гэр бүлийн зөв шударга загваруудыг мэдэрч үзээгүй болохоор тийм загваруудыг үргэлж гэр орныхоо нэг хэсэг байлгахын тулд Сюзантай хамт хичээнгүйлэн хөдөлмөрлөх асар их хүсэлтэй байсан. Бид нэг нэгэнтэйгээ зөвлөлдөж, залбирч, тусламж гуйсны хүчээр хүүхдүүддээ Аврагчийн сэргээгдсэн сайн мэдээнээс суралцахад нь туслахаар урамшуулагдаж мөн адислагдсан. Бид хоёр төгс эцэг, эх байгаагүй ч хэрэгтэй байсан сүнслэг бэлгүүдээ мөн “[өөрсдийн] чадвараас давсан тусламж”-ийг хүлээн авсан. [“Lord, I Would Follow Thee,” Hymns, х. 220].

Та бид өнгөрсөн амьдралынхаа хоригдлууд биш. Бид одоогийн нөхцөл байдлынхаа хохирогч эсвэл хүрээлэн буй орчныхоо боолууд биш. Ариун Сүнс бидэнд өмнө нь мэдэрч байгаагүй гэр бүл дэх зөв шударга байдлын загвар гэх мэт хийх ёстой бүх зүйлийг заах болно. Энэ нь та нараас эхэлдэг! Та нар Их Эзэний тусламжтай үүнийг хийж чадна.

Гэрлэлтийн ариун гэрээг сахидаггүй гэр бүлийн гишүүн эсвэл хүндэлж явдаг удирдагчид та нарын зүрх сэтгэлийг шархлуулсан байж болох юм. Та нар “Хэрэв эцэг эх эсвэл таньдаг хосууд маань ариун сүмд гэрлээд, гэрлэлт нь бүтээгүй бол гэрлэлт маань амжилттай байна гэдэгт яаж найдаж болох вэ?” гэж өөрсдөөсөө асууж магадгүй.

Энэ нь та нараас эхэлдэг гэдгийг гэр бүл салалт эсвэл үнэнч бус байдлын зовлонг туулсан та бүхэн санаарай. Та нарын удам угсааны гинжний нэг холбоос тасарсан байж болох ч бусад зөв шударга холбоо болон одоо байгаа гинж мөнхийн ач холбогдолтой. Та нар өөрсдийнхөө гинжийг бэхжүүлж, тэр ч байтугай тасарсан холбоосыг сэргээн засахад тусалж чадна. Үүнийг бид нэг, нэгээр нь хийж чадна. (“Гагнагч холбоос” [залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2017 оны 1-р сарын 10], broadcasts.ChurchofJesusChrist.org).

Зураг
Шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Ирээдүйн (эсвэл одоогийн) хүүхдүүдийнхээ талаар бод. Тэд таныг ямар зөв шударга гэр бүлийн загварыг эхлүүлж эсвэл үргэлжлүүлээсэй гэж хүсэж болох вэ? Тэд таныг зогсоогоосой гэж хүсдэг шударга бус зан үйлийн хэв маяг байдаг уу? Ийнхүү үйлдэхэд Их Эзэн танд хэрхэн тусалж чадах вэ?

3-р хэсэг

Та мөнхийн гэр бүлийн тухай судлахдаа юу сурч, мэдэрсэн бэ?

Та энэ ангийн төгсгөлд Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөө болон өөрийн амьдрал дахь гэр бүлийн ач холбогдлын талаар юу сурснаа бодож үз.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч М.Рассэлл Баллард гэр бүлийн ач холбогдлын талаар ийн заасан.

Зураг
Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард

Ах, эгч нар аа, бидний насан туршийн хамгийн чухал зорилт бол гэр бүлүүд юм. Хэрэв бид энэхүү зорилтыг биелүүлэхийн төлөө өөрийгөө бүрэн дайчилж ажиллах юм бол амьдралынхаа бусад бүх талыг сайжруулж, хувь хүмүүсийн хувьд ч, сүмийн хувьд ч дэлхийн бүх хүнд үлгэр жишээ, гэрэлт цамхаг болж чадна. (“Алдагдсан нь олдож болохын тулд,” 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 107)

Зураг
Хүүхэдтэйгээ хамт байгаа эцэг эх
Зураг
Шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Энэ ангийн хичээлүүдийн гарчгийг эргэн харна уу. Ингэхдээ дараах асуултуудыг бод.

  • Энэ анги нь гэрлэлт болон гэр бүлийн талаарх Их Эзэний сургаалын талаарх таны ойлголт, гэрчлэлд хэрхэн нөлөөлсөн бэ?

  • Энэ ангиас олж авсан таны хамгийн чухал зүйл юу вэ?

  • Та энэ ангийн туршид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу сурсан бэ? Тэдэнтэй харилцах харилцаа тань хэрхэн бэхэжсэн бэ?