Институт
10-р хичээлд бэлтгэх материал: Гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээ


“10-р хичээлд бэлтгэх материал: Гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээ,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал (2022)

“10-р хичээлд бэлтгэх материал,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал

Зураг
Филиппинийн Манила ариун сүмийн гадаа буй гэрлэсэн хос

10-р хичээлд бэлтгэх материал

Гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээ

6-р хичээл дээр бид гэрлэлт Бурханаас томилогдсон гэдгийг мэдэж авсан. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон селестиел гэрлэлт нь “бидний Бүтээгчийн хүүхдүүддээ өгч чадах гэрлэлт нь хамгийн эрхэм болоод хамгийн удаан үргэлжилдэг” бөгөөд “өөр ямар ч харилцаа холбооноос илүү аз жаргалтай байх боломжийг бий болгодог” гэж заасан (“Селестиел гэрлэлт,” Ensign,Nov. 2008, 92, 93 эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 107, 108). Энэ материалыг судлах үедээ мөнхийн гэрлэлтийн талаарх өөрийн мэдрэмжийг болон үүний дагуу зохистой амьдрахын тулд юу хийж чадахаа бодож үзээрэй.

1-р хэсэг

Яагаад би мөнхийн гэрлэлттэй байхын төлөө хичээх ёстой вэ?

Өөрийн мэддэг хүмүүсийн гэрлэлтийн талаар бодохдоо, ариун сүм дэх гэрлэлт нь иргэний гэрлэлтээс хэрхэн ялгагддаг талаар бодож болох юм.

“Аз жаргалын тэнгэрлэг төлөвлөгөө нь насан эцэслэсний дараа ч гэр бүлийн холбоог мөнхжүүлдэг” гэдэгт бид итгэдэг (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,”ChurchofJesusChrist.org). Есүс Христ мөнхийн гэр бүлийн холбоо хамаарлыг боломжтой болгосон. “Есүс Христийн Цагаатгал … бүх хүнд амилалтыг бодит болгосон төдийгүй нүглээ наманчлан, шаардлагатай ёслол, гэрээнүүдийг хүлээн авч, сахидаг хүмүүст мөнх амьдралыг боломжтой болгосон” гэж ерөнхийлөгч Нэлсон заасан (“Есүс Христийн хүчийг амьдралдаа татан авах нь,” Ensign, May 2017, 40 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 25). Их Эзэн мөнхийн гэрлэлтийг үндэслэх боломжтой болгодог эрх мэдэл, ёслол, гэрээнүүдийг хожмын үед сэргээсэн.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Сургаал ба Гэрээ 131:1–4-ийг уншаад, Иосеф Смит мөнхийн гэрлэлтийн гэрээний тухай юу заасныг олж мэд. (Тайлбар: Селестиел хаант улсын хамгийн дээд зэрэглэл бол мөнх амьдрал буюу өргөмжлөл юм.)

2-р шүлэгт шинэ гэсэн байгаа нь уг гэрээ бидний эрин үед шинээр сэргээгдсэн гэсэн утгатай. Гэрээ нь “дэлхийн сууринаас өмнө” оршиж байсан тул үүрдийнх юм (Сургаал ба Гэрээ 132:5). Энэ нь Бурхан Абрахам, түүний эхнэр Сара хоёртой эрт үед байгуулсан гэрээний хэсэг байсан.

Бид Bible Dictionary дээрээс “Абрахам нь юуны түрүүнд (авралын гэрээ болох) баптисмын сайн мэдээг хүлээн авсан. Дараа нь түүнд дээд санваарыг хүртээсэн бөгөөд түүний үр удам [мөнхөд өсөх болно] гэсэн баталгаа бүхий (өргөмжлөлийн гэрээ болох) селестиел гэрлэлтэд орсон” гэдгийг сурдаг (Bible Dictionary, “Abraham, covenant of”).

“Би үнэхээр чамайг ерөөж, үр удмыг чинь тэнгэрийн одод, далайн эргийн элс мэт асар олон болгоно” хэмээн Их Эзэн Абрахамд амласан (Эхлэл 22:17). Селестиел гэрлэлт нь “селестиел алдар суунд … хүүхдүүдтэй бай[х]” адислалыг багтаадаг (Joseph Smith, in History, 1838–1856 [Manuscript History of the Church], volume D-1, 1551 [josephsmithpapers.org]).

Их Эзэн цаашлаад, эдгээр гэрээний бүх адислал түүний мөнх бус үр удамд өгөгдөх болно хэмээн Абрахамд амлажээ (Сургаал ба Гэрээ 132:29–31; Абрахам 2:6–11). Мөнхийн гэрлэлт, мөнхийн өсөлтийн талаарх Абрахамын гэрээний хэсэг нь “шинэ бөгөөд үүрдийн гэрээнд” ордог хүн бүрд шинэчлэгдэн хийгддэг (Сургаал ба Гэрээ 131:2). Өөрөөр хэлбэл, гэрлэлтийн лацдан холбох ёслолоор дамжуулан Абрахамд амласантай адил адислалуудыг бидэнд амладаг.

Зураг
Италийн Ромын ариун сүмийн лацдан холбох өрөө

Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ариун сүмд лацдан холбогдох үед тэд Бурхантай болон нэг нэгэнтэйгээ ариун гэрээнүүд байгуулдаг. Эдгээр нь нэг нэгэндээ болон Бурханд итгэлтэй хэвээр үлдэх, Христийнхтэй адил замаар амьдрах, өөрсдийн байгуулсан сайн мэдээний гэрээнүүдийг сахих, үржиж олшрон, газар дэлхийг дүүргэх зэрэг гэрээнүүдийг багтаадаг.

Зураг
Гурвалжингаар дүрсэлсэн гэрлэлтийн гэрээ

Мөнхийн гэрлэлтийн гэрээтэй холбоотой энэ дүрсийн утгыг анхаарч үзээрэй. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар энэхүү гэрлэлтийн харилцааны талаар ийнхүү заасан.

Зураг
Ахлагч Дэвид А.Бэднар

Их Эзэн Есүс Христ бол гэрээний гэрлэлтийн харилцаан дахь гол цэг юм. Энэ гурвалжингийн оройд Аврагч, суурийн нэг буланд эмэгтэй хүн, нөгөө буланд эрэгтэй хүн байрласан байгааг анхаар. Тэгвэл эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын харилцаанд тэд ‘Христэд ирж,’ ‘Түүгээр төгөлдөржихөд’ (Моронай 10:32) юу тохиолдохыг эргэцүүлэн бодно уу. Гэтэлгэгчийн ачаар мөн Түүгээр дамжуулан эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хамтдаа илүү ойр болж чадна. (“Marriage Is Essential to His Eternal Plan,” Ensign, June 2006, 86)

Зураг
Гар гараасаа хөтлөлцөн буй залуу хос ариун сүмийн гадна
Зураг
шигтгээ зураг, ярилц

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Хэрэв боломжтой бол дараах асуултуудын талаар эцэг эх, эмээ өвөө, Сүмийн удирдагч эсвэл найз нөхөд зэрэг ариун сүмд лацдан холбогдсон хэн нэгэнтэй ярилц. Хэрвээ та гэрлэсэн бол ханьтайгаа хамт энэ талаар яриа өрнүүлж болно. Ангид сурч мэдсэн зүйлээ хуваалцахад бэлдэж ир.

  • Ариун сүмд гэрлэх ямар байсан бэ?

  • Гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээнд орох нь одоогийн байдлаар таныг болон таны ханийг хэрхэн адисалсан бэ?

  • Бурхантай ойртох таны хувийн хүчин чармайлт бие биетэйгээ илүү ойртоход танд болон таны ханьд хэрхэн тусалсан бэ?

2-р хэсэг

Гэрлэлтээ мөнхийн байлгахын тулд би ямар сонголт хийх хэрэгтэй вэ?

Эрэгтэй, эмэгтэй хүн Түүний хууль (шинэ бөгөөд үүрдийн гэрээнд орох), эрх мэдлээр гэрлэхгүй бол тэдний гэрлэлт “тэднийг нас нөгчихөд хүчингүй бол[но]” хэмээн Их Эзэн илчилсэн (Сургаал ба Гэрээ 132:15). Ариун сүмд зүгээр л лацдан холбуулах нь мөнхийн гэрлэлтийн баталгаа биш юм.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Сургаал ба Гэрээ 132:19–20-ийг уншаад, мөнхийн гэрлэлтийг байгуулахын тулд ариун сүмийн лацдан холбох ёслолоос гадна юу шаардлагатай байгааг тэмдэглэж болно.

Зураг
Гар гараасаа хөтлөлцсөн, аз жаргалтай гэрлэсэн хос

Та 19-р шүлэг дээрээс ариун сүмийн гэрлэлт нь “амлалтын Ариун Сүнсээр … лацдагда[х]” ёстой гэдгийг анзаарсан байх. Бид Судруудын удирдамжаас “Ариун Сүнс бол Амлалтын Ариун Сүнс юм (Үйлс 2:33). Тэрээр Бурханд хүлээн зөвшөөрөгдөхүйц зөв шударга үйл, ёслол, гэрээнүүдийг баталдаг. Авралын ёслолууд зохих ёсоор гүйцэтгэгдсэн хийгээд тэдгээртэй холбоотой гэрээнүүдийг сахиж байгааг амлалтын Ариун Сүнс Эцэгт гэрчилдэг” гэдгийг сурдаг (“Амлалтын Ариун Сүнс,” scriptures.ChurchofJesusChrist.org).

Хосууд “[энэхүү] гэрээг дагах аваас” (Сургаал ба Гэрээ 132:19) Ариун Сүнс амлалтын Ариун Сүнснийхээ үүргийн дагуу Бурханд тэднийг гэрээгээ сахисан гэдгийг баталж, тэдний гэрлэлт мөнхийн болдог. “[Энэхүү] гэрээг дагах[ад]” хосууд хоёулаа лацдан холболтын гэрээний нөхцөл, болзлыг итгэлтэйгээр сахих ёстой. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс эдгээр гэрээг сахихын ач холбогдлын талаар заажээ.

Зураг
Ахлагч Робэрт Д.Хэйлс

Энэхүү сударт [Сургаал ба Гэрээ 132:19] зааснаар, мөнхийн холбоо нь ариун сүмд бидний байгуулдаг лацдан холболтын гэрээний үр дүнд л үүсдэг юм биш. Бидний энэхүү амьдралд хэрхэн биеэ авч явах нь ирээдүйн мөнх амьдралд ямар болохыг маань тодорхойлдог. Тэнгэрлэг Эцэгийн бидэнд өгсөн лацдан холболтоос ирдэг адислалуудыг хүлээн авахын тулд бид зарлигуудыг дагаж, гэр бүл маань бидэнтэй үүрд мөнхөд хамт амьдрахыг хүсэх байдлаар өөрсдийгөө авч явах ёстой. (“The Eternal Family,” Ensign, Nov. 1996, 65)

Өөрсдийн байж болох хамгийн сайн хүн байж, гэрээгээ сахихаар хичээх явцдаа бид Есүс Христийг үлгэр жишээгээ болгож чадна. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Роналд А.Расбанд ийн заасан.

Зураг
Ахлагч Роналд А.Расбанд

Амлалт авч, гэрээнүүд байгуулж бас сахихад маань бидэнд агуу Үлгэр жишээ үзүүлэгч бол Аврагч Есүс Христ билээ. Тэрээр Эцэгийнхээ тааллыг гүйцэлдүүлэхээр амлалт өгч, дэлхийд ирсэн. Тэрбээр сайн мэдээний зарчмуудыг үг, үйлдлээрээ заасан. Биднийг дахин амьдарч болохын тулд Тэр бидний нүглийг цагаатгасан. Тэр Өөрийн өгсөн амлалт болгоныг биелүүлсэн.

… Амлалтаа биелүүлэх нь дадал хэвшил биш, харин Есүс Христийн шавь хүний зан чанар юм. …

Бид өгсөн амлалт, байгуулсан гэрээгээ сахидаг уу? Эсвэл тэдгээр нь хөнгөн хийсвэр, хайнга үйлдэгдсэн учраас амархан зөрчигддөг шийдвэр байдаг уу? гэж өнөөдөр би асуумаар байна. (“Амлалт болоод гэрээнүүдээ сахих нь,” Ensign Nov. 2019, 53, 54 эсвэл2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 58, 59)

Зураг
Шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Та Бурхантай байгуулсан ариун нандин гэрээ, амлалтуудыг сахихдаа хэрхэн Аврагчтай илүү адил байж чадах вэ? Лацдан холболтын гэрээнүүдээ сахихад мөн сахихаар бэлтгэхийн тулд та өөр юуг хийж болох вэ?