Институт
21-р хичээлд бэлтгэх материал: Хүүхдүүдээ хайранд өсгөх


“21-р хичээлд бэлтгэх материал: Хүүхдүүдээ хайранд өсгөх,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал (2022)

“21-р хичээлд бэлтгэх материал,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал

Зураг
Цагийг хамтдаа өнгөрөөж буй гэр бүл

21-р хичээлд бэлтгэх материал

Хүүхдүүдээ хайранд өсгөх

Эцэг эх байх амаргүй. Хэдий тийм ч бид ганцаараа биш. Далын ахлагчаар үйлчилж байхдаа ахлагч Брадли Д.Фостэр “Тэнгэрлэг Эцэг үнэхээр энэ тал дээр биднийг амжилт олоосой гэж хүсэж байгаа. Учир нь тэд бидний хүүхэд болохоосоо өмнө Түүний хүүхдүүд байсан” гэж заасан (“Хэзээ ч эртдэхгүй, мөн хэзээ ч оройтохгүй,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 38). Энэхүү хичээлийг судалж байхдаа та одоо байгаа болон ирээдүйд төрөх хүүхдүүдээ өсгөхдөө Тэнгэрлэг Эцэгийн үлгэр жишээг хэрхэн дагахаа тунгаан бод.

1-р хэсэг

Би хүүхдүүдээ хайранд хэрхэн өсгөж чадах вэ?

Хожмын үеийн бошиглогчид “Эцэг эхчүүд нь хүүхдүүдээ хайр, зөв шударга байдлаар өсгөн хүмүүжүүл[эх] … нандин үүрэгтэй юм” хэмээн тунхагласаар ирсэн (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” ChurchofJesusChrist.org). Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч асан Дийтр Ф.Угдорф эцэг эхчүүдийн энэхүү үүргээ биелүүлэх нэг арга замыг зөвлөжээ.

Зураг
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

Гэр бүлийн харилцаанд хайр гэдэг үгийг ц-а-г, цаг гэж үсэглэдэг. Бие биедээ цаг зарцуулах гэдэг бол гэр орондоо эвтэй найртай байх түлхүүр юм. (“Хамгийн чухал зүйлсийн тухай,” 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 24–25)

Эцэг эх, хүүхдүүд олон янзаар хамтдаа цагийг утга учиртай өнгөрөөх боломжтой. Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчөөр үйлчилж байхдаа ерөнхийлөгч Сюзан В.Таннэр ийн заасан.

Зураг
Ерөнхийлөгч Сюзан В.Таннэр

Хайраар дүүрэн харилцаа нь тогтмол, тасралтгүй ярилцах, тоглох, инээх, ажиллах цаг мөчүүдийг шаарддаг. Би эцэг эхчүүд ба хүүхдүүд бие биенийхээ өдөр тутмын, энгийн туршлагад оролцох хэрэгтэй … гэдэгт итгэдэг. (“Did I Tell You … ?,” Liahona, May 2003, 75)

Хэдийгээр ажлаа өөрөө хийчихвэл эцэг эхчүүдэд амар байх боловч хүүхдүүдтэйгээ “ажиллах цаг мөчүүд” нь эцэг эх, хүүхдүүдийг хамтдаа ярилцах гайхалтай боломжоор хангадаг. Хамтдаа ажиллах нь эцэг эхчүүд хүүхдүүддээ ажил хөдөлмөрийн үнэ цэнийг мөн залхуу хойрго байх явдлаас хол байхыг заахад тусалж чадна (Сургаал ба Гэрээ 68:31-ийг үзнэ үү).

Зураг
Аяга таваг угаахад тусалж буй хүүхдүүд

Ерөнхийлөгч Угдорф эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ цагийг хамт өнгөрөөх өөр арга замуудыг хуваалцсан.

Зураг
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

“[Гэр бүлийн харилцааг] өөр ямар ч амжилтаар орлуулж болшгүй чухал” [J. E. McCulloch, Home: The Savior of Civilization (1924), 42] учраас үүнийг чухалчлан авч үзэх хэрэгтэй. Бид гэр бүлээрээ оройн хоол идэх, гэр бүлийн үдэш хийх, зүгээр хамтдаа хөгжилтэй байх зэрэг энгийн зүйлсийг хамтдаа хийснээр ойр дотно, үнэнч харилцааг үүсгэдэг. (“Хамгийн чухал зүйлсийн тухай,” 24)

Ерөнхийлөгч Угдорфын цохон тэмдэглэснээр, амралт зугаа цэнгэлийн үйл ажиллагаа явуулах нь гэр бүлийн харилцааг амжилттай болгоход хувь нэмэр оруулна (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг мөн үзнэ үү). Эдгээр туршлага нь “хүүхдүүдэд үе тэнгийнхэнтэйгээ хамт байснаар болон сургууль дээрээ эсвэл өөр хаана ч олж чадахаас илүү хүчтэй онцлог шинж байдлыг олгодог гэр бүлийн утга учиртай холбоог тогтооход” тусалж чадна (M. Russell Ballard, “What Matters Most Is What Lasts Longest,” Liahona, Nov. 2005, 43).

Зураг
Өвсөн дээр хэвтэж буй аав, хүүхэд хоёр

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ хийж гүйцэтгэх үйл ажиллагааг сонгоход чиглүүлэх зарчмуудыг заажээ.

Зураг
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс

Бид гэр бүлээрээ цагаа хэрхэн өнгөрөөхийг сонгох явцдаа, зүгээр л сайн гэсэн зүйлсэд цагаа үрчихээд, илүү сайн эсвэл хамгийн сайн гэсэн зүйлсэд бага цаг үлдээхээс болгоомжлох хэрэгтэй юм. Нэг найз маань гэр бүлээ дагуулан зуныхаа амралтаар хэд хэдэн газраар, үүний дотор түүхэн дурсгалтай газруудаар ч бас аялжээ. Зун өнгөрөхөд, тэр өсвөр насны хүүгээсээ энэ зун хийсэн сайн үйл ажиллагаануудаас аль нь хамгийн их таалагдсан болохыг асуужээ. Тэр эцэг төдийгүй энэ түүхийг сонссон бүх хүн хүүгийнх нь хариултаас их зүйл сурч авсан юм. “Энэ зуны надад хамгийн их таалагдсан зүйл бол та бид хоёрын зүлгэн дээр хэвтээд, оддыг ширтэн харж, ярилцсан тэр үдэш байсан’ гэж хүү нь хариулав.” Гэр бүлийн том үйл ажиллагаанууд хүүхдүүдэд сайн байж болох ч эцэг эхчүүдээрээ хайрлуулан, тэдэнтэйгээ ганцаарчлан уулзаж ярилцахаас тэр болгон илүү сайн байдаггүй.” (“Good, Better, Best,” Liahona, Nov. 2007, 105)

Зураг
Шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Таны эцэг эх эсвэл таны мэддэг ямар нэгэн эцэг эх хүүхдээ хайранд өсгөж байсан ямар зарим арга зам байдаг вэ? Та ирээдүйд хүүхдүүдтэйгээ ямар төрлийн үйл ажиллагаа хийж гүйцэтгэхийг хүсэж байна вэ?

2-р хэсэг

Би хүүхдүүдээ хайраар дүүрэн арга замаар хэрхэн хүмүүжүүлж чадах вэ?

Эцэг эх байхын нэг бэрхшээлтэй зүйл бол хүүхдүүдээ хүмүүжүүлэх явдал юм. Энэ тал дээр бид хэрхэн хайраар хүмүүжүүлж болохыг үлгэрлэн үзүүлсэн Их Эзэнээс суралцаж чадна. Жишээ нь, эхэн үеийн Сүмийн гишүүд Көртландын ариун сүмийг барихыг эсэргүүцэх үед Тэр тэднийг гэсгээн цээрлүүлжээ. (Тайлбар:Гэсгээн цээрлүүлэх гэдэг нь хүмүүжүүлэх эсвэл залруулах гэсэн утгатай.)

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Сургаал ба Гэрээ 95:1-ийг уншаад, Их Эзэн яагаад дагалдагчдаа гэсгээн цээрлүүлсэн тухай олж мэд.

Ерөнхийлөгч Таннэрын дараах зөвлөгөө нь эцэг эхчүүд хүүхдүүдээ Христийнхтэй адил арга замаар сахилгажуулахад хэрхэн туслах талаар бод.

Зураг
Ерөнхийлөгч Сюзан В.Таннэр

Заах гэсэн утгатай сахилгажуулах гэдэг үг нь заримдаа шүүмжлэхтэй андуурагддаг. Хүүхдүүд, ер нь л бүх насны хүмүүс өө сэвийг нь шүүмжлэн хэлснээр биш, харин хайрлах, урамшуулах арга замаар зан чанараа хөгжүүлдэг. (“Did I Tell You … ?,” 74)

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон эцэг эхчүүд сахилгажуулахдаа анхаарал болгоомжтой байхыг зөвлөсөн. (Тайлбар: Хэдий тэр аавуудад хандаж байгаа боловч түүний зөвлөгөө ээжүүдэд ч мөн хамааралтай юм.)

Зураг
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

Эцэг хүн сахилгажуулж байхдаа хянуур байж, ямар ч зүй бус үйлдэл гаргах ёсгүй бөгөөд ийм үйлдэл гаргасан тохиолдолд түүний үйлдлийг зөвтгөхгүй. Эцэг хүн засаж залруулахдаа хайраар өдөөгдөн, Ариун Сүнсээр дараах байдлаар удирдуулагдах ёстой.

“Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн үед хурц тодоор, цагаа олж шүүмжил; мөн тэрээр чамайг дайснаа гэж үзэхгүйн тулд, тэгээд та нар шүүмжилсэн түүнийг хайрлах хайраа дараа нь нэмэгдүүлснээ харуул.

Чиний итгэлтэй байдал үхлийн хүлээснээс илүү хүчтэйг тэрээр мэдэж болохын тулд буюу” [Сургаал ба Гэрээ 121:43–44].

Тэнгэрлэг загвараар сахилгажуулах нь шийтгэх гэхээсээ илүү, хайртай хүмүүстээ өөрсдийгөө хянаж сурах замд нь туслах явдал юм. (“Эцэг хүн,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 80)

Зураг
Хүүдээ зааж сургаж буй аав

Хүүхдүүдэд буруу зан авираасаа сургамж авах, үүнийгээ засаж залруулахад нь туслахдаа эцэг эхчүүд үйлдлийн логик үр дагаврыг бий болгох хэрэгтэй. Эцэг эхчүүд өөрсдийн соёл, гэр бүлд хүлээн зөвшөөрөгдсөн боловч Их Эзэний сургаалтай үл нийцэх хүмүүжүүлэх арга барилыг үргэлжлүүлэн ашиглахаас болгоомжлох ёстой.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон нэмэлт зөвлөгөөг өгсөн.

Зураг
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Хүүхдээ засаж залруулах шаардлагатай үе гарахад өөрөөсөө “Би түүнийг илүү дээр арга зам сонгоход ятгах юуг хэлж, хийх хэрэгтэй вэ?” гэж асуугаарай. Шаардлагатай залруулгыг хийх үедээ олон нийтийн дунд бус, чимээгүйгээр, хувьчлан, хайраар үйлдэх хэрэгтэй. Зэмлэх шаардлагатай бол дургүйцсэн үр үлдээхгүйн тулд хайраа улам нэмэгдүүлээрэй. Итгэл үнэмшил төрүүлэхийн тулд таны хайр чин сэтгэлээсээ байж, зааж буй зүйл тань бурханлаг сургаал, зөв зарчимд суурилсан байх ёстой. (“Salvation and Exaltation,” Liahona, May 2008, 9–10)

Зураг
Шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Их Эзэн эсвэл Ариун Сүнс таныг зарим арга замаа өөрчлөхийг сүнслэгээр өдөөх замаар таныг залруулж байсан үеийг бод. Эдгээр туршлагаас та хүүхдүүдээ хүмүүжүүлэх талаар юу сурч мэдэж болох вэ?

3-р хэсэг

Би хүүхдүүддээ бие биенээ хайрлах, үйлчлэхийг хэрхэн зааж болох вэ?

Өнөө үед бошиглогчид “Эцэг эхчүүд нь хүүхдүүдээ хайр, зөв шударга байдлаар өсгөн хүмүүжүүл[эх] … нандин үүрэгтэй юм” гэдгийг дахин баталгаажуулсан (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” ). Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчилж байхдаа Бонни Л.Оскарсон эгч гэр бүлийн гишүүдээ хайрлаж, тэдэнд үйлчлэх тухай дараах зөвлөгөөг өгчээ.

Зураг
Ерөнхийлөгч Бонни Л.Оскарсон

Эхлээд гэр орон, гэр бүлийнхэндээ үйлчил. Энэ нь мөнхөд байх харилцаа холбоо юм. Гэр бүлийн тань, ялангуяа өөрийн тань нөхцөл байдал төгс биш байсан ч та нар үйлчилж, дэмжиж, хүчирхэгжүүлэх арга замыг хайж олоорой. Яг байгаа газраасаа эхэл. Бусдыг байгаагаар нь хайрла. Хүсэж байгаа ирээдүйн гэр бүлдээ өөрийгөө бэлд. (“Тусламж хэрэгтэй хүмүүс бидний өмнө байна,,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 8–11)

Сатан гэр бүлийн гишүүдийн гэртээ илэрхийлж болох хайр, үйлчлэлд саад болохыг эрэлхийлдэг. Ингэх нэг арга зам бол маргаан өдөөх явдал юм.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

3 Нифай 11:29–30-ийг уншаад, нифайчуудад заасан Аврагчийн сургаал гэр бүлүүдэд хэрхэн хэрэгжих тухай бод.

Зураг
Хаан Бенжамин цамхгаас зааж байгаа нь
Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Гэр бүлийн гишүүдтэйгээ хамт амьдарч, харьцаж сурахад нь хүүхдүүддээ хэрхэн туслах ёстойг хаан Бенжамин тухайн үеийн эцэг эхчүүдэд заасан байдаг. Мозая 4:14–15-ыг уншаад, эцэг эхчүүдэд өгсөн хаан Бенжамины зөвлөгөөг эрж хай.

Зураг
Өрөөгөө хамтдаа цэвэрлэж буй хүүхдүүд
Зураг
Шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг “[Есүс] бид Түүний адилаар хэрхэн хайрлахыг сурах хамгийн тохиромжтой орчны жишээ болгон гэр бүлийг бидэнд өгсөн” (“Бидний төгс үлгэр жишээ,” 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 79). Аврагч хайраар хэн нэгэнд үйлчилж байсан үеийг бод. Та хэрхэн ийм эсвэл Аврагчийн адил өөр бусад арга замаар хайрлаж, гэр бүлийн гишүүндээ үйлчлэх талаар бич. Хичээл дээр жишээгээ хуваалцахад бэлдэж ир.