Институт
19-р хичээлийн багшийн материал: Эх хүний ариун үүрэг хариуцлага


“19-р хичээлийн багшийн материал: Эх хүний ариун үүрэг хариуцлага,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал (2022)

“19-р хичээлийн багшийн материал,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал

19-р хичээлийн багшийн материал

Эх хүний ариун үүрэг хариуцлага

Арван хоёр төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч М.Рассэлл Баллард “Эх хүн байхаас илүү чухал, мөнхийн үүрэг гэж үгүй” хэмээн заасан (“Daughters of God,” Liahona, May 2008, 108). Энэ хичээлээр суралцагчид эх хүний болон бусдыг өсгөн хүмүүжүүлэх ажлын мөнхийн мөн чанар, үнэ цэнийг тайлбарлах болно. Аврагч өсгөн хүмүүжүүлэх талаар хэрхэн үлгэрлэдгийг тэд ярилцах юм. Түүнчлэн суралцагчид эх хүн байх зарчмуудыг бусдад тайлбарлах дадлага хийнэ.

Заах зөвлөмж

Заах, суралцах чадвараа сайжруулах

Заах хурдаа тодорхойл. Хичээлийн эхэн хэсэгт хэт их цаг зарцуулж, үлдсэн хэсгийг яаран дуусгахаас зайлсхий. Бэлдэж байхдаа, суралцагчид таны сонгосон аргуудыг ашиглан хичээлийн хэсэг бүрийг үзэхэд хэр их цаг зарцуулахыг тооцоол. Шаардлагатай бол суралцагчдынхаа хэрэгцээ, сонирхолд тулгуурлан арга барилаа тохируулаарай.

Эх хүн өсгөж халамжлах ариун нандин үүрэг хариуцлагатай.

Ахлагч Рассэлл М.Нэлсоны хэлсэн дараах үгийг үзүүл.

Зураг
Ахлагч Рассэлл М.Нэлсон

Намайг анагаах ухааны доктор байх хугацаанд яагаад ийм хүнд хэцүү ажлыг сонгосон юм бэ гэж хааяа асуудаг байсан. Энэ амьдралын хамгийн дээд, эрхэм ажил бол эх хүн байх юм гэдэг бодлоороо би хариулдаг байв. Миний хувьд эх хүн байх боломжгүй тул өвчтэй хүнд анхаарал халамж тавих нь үүнд дөхөж очих боломжтой гэж би бодсон. …

Олон жилийн өмнө Тэргүүн Зөвлөл надад гүн гүнзгий, мөнхийн нөлөө үзүүлсэн мэдэгдэл гаргаж билээ. “Эх байх нь бурханлаг байдалд дөхөж очно. Энэ бол хүн төрөлхтний хүлээн авч болох хамгийн дээд, ариун нандин үйлчлэл юм. Эх байх ариун дуудлага, үйлчлэлээ эрхэмлэн дээдэлдэг эмэгтэй тэнгэр элчийн адил билээ” хэмээн тэд бичсэн [in James R. Clark, comp., Messages of the First Presidency of The Church of Jesus Christ of Latter-day Saints (1975), 6:178]. (“Our Sacred Duty to Honor Women,” Ensign, May 1999, 38)

  • Ерөнхийлөгч Нэлсоны мэдэгдлийн юу нь таны анхаарлыг татаж байна вэ? Яагаад?

  • Та эх хүн байх үүргийн мөнхийн мөн чанарыг хэрхэн тайлбарлах вэ?

  • Эх хүн байх үүрэг нь бүх эмэгтэйд, тэр дундаа хүүхэдгүй эмэгтэйд хэрхэн хамааралтай вэ? (Шаардлагатай бол суралцагчдыг бэлтгэх материалын 1-р хэсэг дэх Шэри Л.Дью эгч, ерөнхийлөгч Нэлсон нарын мэдэгдлийг эргэн уншихад урь. Суралцагчдад дараахтай төстэй үнэнийг тодорхойлоход тусал. Эмэгтэй хүн бүр мөнхийн тэнгэрлэг хувь тавилангийнхаа ачаар эх хүн байдаг юм [Рассэлл М.Нэлсон, “Израилыг цуглуулах ажил дахь эгч нарын оролцоо,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 141].)

  • Энэ үнэн нь танд болон таны мэддэг эмэгтэйчүүдэд ямар утга учиртай вэ?

Эрүүл болон хатсан ургамлыг эсвэл тэдгээрийн зургуудыг ангид авчирч болох юм.

Зураг
Эрүүл сарнай
Зураг
Хатсан сарнай

Эрүүл сарнайд хийсэн ямар арчилгааг хатсан сарнайд хийгээгүй байж болох талаар ярилцахад суралцагчдыг урь.

  • Ургамал арчлахыг хүнийг өсгөн хүмүүжүүлэхтэй хэрхэн харьцуулж болох вэ? (Шаардлагатай бол бэлтгэх материалын 2-р хэсэг дэх ерөнхийлөгч Сюзан В.Таннэрын өсгөн хүмүүжүүлэх талаарх тодорхойлолтыг суралцагчдад өг.)

Гэр бүлийн тунхгийн дараах мэдэгдлийг үзүүл. Эх хүний үндсэн үүрэг бол үр хүүхдээ хайраар өсгөн хүмүүжүүлэх явдал юм (ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү).

  • Тэнгэрлэг Эцэг эмэгтэйчүүдэд энэхүү ариун үүрэг хариуцлагыг биелүүлэхэд нь туслах ямар бэлгүүдийг өгсөн бэ? (Хэлэлцүүлгийн нэг хэсэг болгож, та бэлтгэх материалын 2-р хэсэг дэх Нийл Ф.Марриотт эгч, ерөнхийлөгч Хэнри Б.Айринг нарын мэдэгдлийг үзэж болох юм.)

Есүс Христ өсгөн хүмүүжүүлэх төгс жишээг үзүүлсэн гэдгийг тайлбарла. Суралцагчдыг бэлтгэх материалын 2-р хэсэгт судалсан судрын хэсгийг дахин уншаад, өсгөн хүмүүжүүлэх талаарх Аврагчийн жишээнээс юу сурч болохыг олж мэдэхэд урь. Цөөн суралцагчийг санал бодлоо хуваалцахад урь.

Ээжүүд Бурханы төлөвлөгөөнд ариун нандин, чухал үүрэг гүйцэтгэдэг.

Ангийн эмэгтэйчүүдийг дараах асуултад хариулахад урь.

  • Танд ээж байх талаар ямар бодол, мэдрэмж, санаа зовнил байдаг вэ?

Дараа нь ангийнханд дараах асуултуудыг тавь. Үүнд:

  • Манай нийгэмд эмэгтэй хүнд эх байхтай холбоотой ямар дарамт шахалт байдаг вэ?

  • Зарим хүн эх хүнийг яаж хардаг, Бурхан эх хүнийг яаж хардаг хоёрын хооронд ямар ялгаа байдаг вэ? (Хэлэлцүүлгийн нэг хэсэг болгож, та бэлтгэх материалын 3-р хэсэг дэх ерөнхийлөгч Нэлсон, ахлагч Д.Тодд Кристоффэрсон нарын мэдэгдлийг суралцагчдад үзүүлж болох юм. Дараахтай адил үнэнийг тодорхойлоход суралцагчдад тусал. Бурханы хүүхдүүдийг төрүүлж, асарч халамжлах нь Бурханы ажил, алдар суутай салшгүй холбоотой.)

  • Яагаад хүүхэд төрүүлэх (боломжтой тохиолдолд) болон асарч халамжлах нь Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөнд чухал вэ?

Залуу дайчдын зургийг үзүүл. Эдгээр залуу эрийн итгэлийн талаар мэддэг зүйлээ хуваалцахад суралцагчдыг урь (Алма 56:45–48; 57:21–26-г үзнэ үү).

Зураг
Хоёр мянган залуу дайчин, Арнолд Фрайбэрг
  • Хөвгүүдийнхээ болон нифай үндэстний аюулгүй байдалд ээжүүд нь ямар нөлөө үзүүлсэн бэ?

Хичээлийн бэлтгэл болгож, суралцагчдыг ээждээ эсвэл тэдний амьдралыг адисалсан ээж шигээ үздэг хүнд зурвас бичихэд урьсан. Та тэдний бичсэн эмэгтэйчүүд амьдралд нь хэрхэн нөлөөлсөн талаар хуваалцахад хэдэн суралцагчийг урьж болно. Эсвэл, хэрэв ихэнх суралцагч зурвас бичээгүй бол та тэднийг хичээлийн үеэр утсаар зурвас эсвэл э-мэйл бичихэд урьж болно.

Суралцагчдаас сошиал медиа дээр олж болох үзэл бодол, хандлагыг дүрсэлсэн дараах жишээнүүдийн аль нэгийг сонгохыг хүс. Тэднийг энэ мэдрэмжийг үр дүнтэй шийдвэрлэх боломжтой гэж бодож байгаа таамагласан хариулт бичихэд урь. (Хэрэв суралцагчдад ашиглахыг хүсэж байгаа амьдралын бодит жишээ байгаа бол үүнийгээ оронд нь ашиглахад тэднийг урь.) Суралцагчдыг бэлтгэх материалыг судлах явцдаа болон хувийн туршлагаасаа сурсан зүйлээ ашиглахад мөн хариултаа боловсруулахдаа гэрчлэлээ хуваалцахад урамшуулан дэмж.

  • Найз тань ээж болохыг эмэгтэй хүний жинхэнэ чадвар чадавхыг хий дэмий үрсэн хэрэг гэж үздэг ба ажил мэргэжлийн карьер хөөхийн оронд гэр бүлтэй болохыг сонгох нь эмэгтэй хүний амьдралдаа хийж, хүрч чадах зүйлсийг хязгаарлана гэж үздэг.

  • Нэг найз нь өөрийгөө үнэ цэнгүй, хүүхдүүдийнхээ төлөө хийж буй зүйл нь ямар ч нэмэргүй бас өөрийгөө хангалттай сайн ээж биш гэж боддог.

  • Нэг найз нь “Би хүүхэд өсгөж хүмүүжүүлэх авьяастай хүн биш бол яах вэ? Би хэзээ ч Их Эзэний хүсэж буй тийм ээж болж чадахгүй бол яах вэ?” гэж санаа зовдог.

  • Таны нэг найз нөхөртэй ч хүүхэдтэй болох боломжгүй тул гүн харуусал тээж явдаг.

Хангалттай цаг гаргаж өгсний дараа, бичсэн зүйлээ хуваалцахыг хүссэн цөөн суралцагчийг хуваалцахад урь.

Хичээлийн төгсгөлд, эх хүний ариун нандин үүргээ биелүүлэхийн тулд тэдний хийж чадах зүйлийн талаар эсвэл өөртэй нь ойр дотно байдаг эмэгтэйд энэхүү үүргээ биелүүлэхэд нь хэрхэн туслах талаар бодоход суралцагчдыг урь. Эдгээр хүчин чармайлтыг гаргаж байх үедээ Их Эзэний тусламжид найдахад суралцагчдыг урамшуулан дэмж. Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх эх хүн байхын ач холбогдлыг гэрчил эсвэл нэг суралцагчийг гэрчлэлээ хуваалцахад урь.

Дараагийн хичээлээр

Суралцагчдыг 20-р хичээлд бэлтгэх материалыг судалж байхдаа эцэг хүний үүргийн тухай бодоход урь. Суралцагчдаас аавууддаа эсвэл тэдний амьдралыг адисалсан аав шигээ хүнд талархлын захидал бичихийг хүсэж болох юм.