Институт
16-р хичээлийн багшийн материал: Есүс Христээр дамжуулан гэр бүлийн амьдралаа аз жаргалтай болгох


“16-р хичээлийн багшийн материал: Есүс Христээр дамжуулан гэр бүлийн амьдралаа аз жаргалтай болгох,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал (2022)

“16-р хичээлийн багшийн материал,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал

16-р хичээлийн багшийн материал

Есүс Христээр дамжуулан гэр бүлийн амьдралаа аз жаргалтай болгох

“Их Эзэн Есүс Христийн сургаал дээр үндэслэсэн гэр бүл аз жаргалд хүрнэ гэдэгт итгэж болно” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” ChurchofJesusChrist.org). Энэ хичээлээр суралцагчид хувийн болоод гэр бүлийн амьдралын сууриа Есүс Христ дээр болон Түүний сургаал дээр барьж босгох талаар судлах болно. Тэдэнд үүнийг үйлдэхэд саад болж байгаа бэрхшээлүүд, тэдгээрийг даван гарах арга замуудыг таньж мэдэхэд урих болно.

Заах зөвлөмж

Хувийн болон гэр бүлийн амьдралаа Есүс Христийн суурин дээр барьж босгох нь биднийг хамгаалж, хүчирхэгжүүлдэг.

Пеннсильванийн Филадельфи ариун сүмийн дагалдах зургийг үзүүлж болох юм. Барилгын суурь ямар зориулалттай талаар суралцагчдад сануул (бэлтгэх материалын 1-р хэсгийг үзнэ үү).

Зураг
Пеннсильванийн Филадельфи ариун сүм

Пеннсильванийн Филадельфи ариун сүмийн бат бөх суурийг тавихад гаргасан инженерийн хүчин чармайлтыг тодорхойлсон ахлагч Доналд Л.Холлструмын мэдэгдлийг хамтдаа унш.

Зураг
Ахлагч Доналд Л.Холлструм

Энэ ариун сүм … сүйтгэгч салхи, гүний усны түрлэгт өртөх болно. Эдгээр хатуу ширүүн нөхцөл байдлыг тооцоололгүй баривал энэ сүрлэг сайхан барилгыг мэдэгдэхүйцээр гэмтээж, бүр сүйтгэж ч болзошгүй юм.

Эдгээр хүчин зүйл ариун сүм рүү хайр найргүй довтлох болно гэдгийг урьдаас бодож төлөвлөсөн инженерүүд, газар шорооны ажлыг гүйцэтгэгч ажилчид барилгын доор 10 м гүн нүх гаргасан. Энэ нүхийг гаргахдаа Пеннсильванийн байгалийн боржин чулууг ухаж өрөмдөн, дээр нь барилга барих ганхашгүй суурийг тавьжээ. Дараа нь хүчтэй урсан орж ирдэг аадрын болон гүний усыг тэсвэрлэхийн тулд бетонон тулгуур, суурийг боржин чулуун дээр чулуулгийн зангуугаар бэхэлсэн. Зангууг боржин чулуунд 15-аас 53 м гүн өрөмдөн суулгажээ. …

Дараах санаагаа ойлгуулж заахын тулд би ийм нарийн мэдээллийг өгч байгаа юм. Барилга байгууламж (мөнхийн бус зүйл) барихаас ялгаатай нь, бид заримдаа мөнхийн (бидний мөнхийн гэж найддаг) амьдралаа босгохдоо суурийн инженерчлэл болон барилгын ажилд маш бага анхаарал хандуулдаг. Үр дүнд нь бид аюултай хүчнүүдэд маш их нэрвэгдэж, амархан өртдөг. (“Jesus Christ: Our Firm Foundation,” Ensign, Apr. 2016, 58)

Дотроо ариун сүмийн суурийн тодорхойлолтыг санан, Хиламан 5:12-ыг хамтдаа уншихад суралцагчдыг урь.

  • Яагаад хувь хүн, гэр бүлүүд Есүс Христ дээр сүнслэг сууриа тавих хэрэгтэй талаар энэхүү шүлэг юу зааж байна вэ? (Хувь хүн, гэр бүлүүдийг Есүс Христ дээр сууриа тавин босгох үед, Сатанд тэднийг устгах хүч үгүй байх болно гэсэнтэй төстэй зарчмыг тодорхойлоход суралцагчдад тусал.)

  • Өнөө үед дайсны зүгээс гэр бүлүүдийн эсрэг авчирдаг нийтлэг “хүчит салхи, … хуй салхин дахь дайралт, … мөндөр мөн … хүчит шуурга[нууд]” юу вэ?

  • Хувь хүн, гэр бүлүүд Есүс Христ дээр сууриа тавьж, барьж босгох ямар ямар арга зам байдаг вэ? (Энэхүү хэлэлцүүлгийн нэг хэсэг болгон, ахлагч Дэвид А.Бэднар, ахлагч Холлструм нарын мэдэгдлээс сурсан зүйлээ хуваалцахад болон бэлтгэх материалын 1-р хэсэг дэх “Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ” үйл ажиллагааг хийж гүйцэтгэхэд суралцагчдыг урьж болох юм.)

  • Есүс Христ дээр сууриа тавьж босгоход төрөл бүрийн шуургыг тэсэх эсвэл даван туулахад тусалсан ямар туршлага танд болон танай гэр бүлийнхэнд байдаг вэ?

Есүс Христийн сургаалаар амьдрах нь гэр бүлийн амьдралд аз жаргал авчирдаг.

“Их Эзэн Есүс Христийн сургаал дээр үндэслэсэн гэр бүл аз жаргалд хүрнэ гэдэгт итгэж болно” гэх үнэнийг гэр бүлийн тунхгаас үзүүл (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” ChurchofJesusChrist.org).

Заах, суралцах чадвараа сайжруулах

Суралцагчийн оролцоог дэмж. Бүх суралцагчийг хичээлд оролцоход урамшуулах арга замуудыг эрж хай. Суралцагч бүрд өөр өөрийн үзэл бодол, асуултуудад нөлөөлөх өвөрмөц нөхцөл байдал, сонирхол, найдвар, сорилтууд бий. Суралцагчдын ялгаатай харах өнцөг нь хувийн арга замаар ангийн бусад хүнийг адисалж чадна. Тэднийг оролцох үед анхааралтай сонсох нь тэдний хэрэгцээ, санаа зовнилыг шийдвэрлэхэд туслах болно.

Суралцагчдыг үүнийг хэрэгжүүлэх үед, хувийн болоод гэр бүлийн амьдралд нь аз жаргал авчирсан Есүс Христийн сургаалыг агуулдаг судрын хэсгийг нээхэд урь. (Бэлтгэх материалын 2-р хэсгийг үзнэ үү. Та тэр хэсгийг олох цөөн хормыг суралцагчдад гаргаж өгөх хэрэгтэй байж болох юм.)

Ангийнхныг жижиг бүлгүүдэд хуваа. Суралцагчдыг дараах асуултад хариулсан хариултуудынхаа хамт судрын хэсгүүдээ хуваалцахад урь (та асуултыг самбар дээр харуулж эсвэл бичиж болно). Үүнд:

  • Энэхүү сайн мэдээний сургаалыг дагах нь хувь хүнийг төдийгүй гэрлэлт эсвэл гэр бүлийг хэрхэн адисалж болох вэ?

Хангалттай цаг гаргаж өгсний дараа, цөөн суралцагчийг бүлгийн хэлэлцүүлгээс сурсан зүйлээ ангийнхантайгаа хуваалцахад урьж болно.

Суралцагчдыг 4 Нифай 1:1, 11–13, 15–18-ыг чимээгүй уншаад, амьдрахын тулд эдгээр хүний сонгосон Аврагчийн сургаалыг тодорхойлсон үг, хэллэгийг олоход урь. Олж мэдсэн зүйлээ хуваалцахад суралцагчдыг урь.

  • Гэр бүл Аврагчийн сургаалын дагуу хамтдаа амьдрахыг хичээвэл ямар адислалуудыг хүлээн авч чадах вэ? Та эдгээр адислалын жишээг хаанаас харсан бэ?

  • Эдгээр адислалыг хүлээн авахад дайсан бидэнд ямар арга замуудаар саад болдог вэ? (Шаардлагатай бол суралцагчдыг бэлтгэх материалын 3-р хэсэг дэх жишээнүүдийг уншихад урьж болно.)

Далын гишүүн асан ахлагч Брадли Д.Фостэрын дараах мэдэгдлийг үзүүл.

Зураг
Ахлагч Брадли Д.Фостэр

Замаас гарах шалтгаан нь заавал хилэнцэт байх шаардлагагүй. (“Ээж надад хэлсэн,” 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 110)

  • Угаасаа муу биш байж болох ч биднийг Есүс Христ дээр болон Түүний сургаал дээр бат бөх сууриа тавихад саад болж болох зарим анхаарал сарниулах зүйл юу вэ? Та амьдралдаа эдгээр нэг юм уу хэд хэдэн анхаарал сарниулах зүйлийг багасгаж эсвэл арилгахын тулд юу хийсэн бэ?

  • Хүмүүс хэвшиж тогтсон уламжлал, амралт зугаалга, мөнгө гэх мэт зүйл дээр сууриа тавьж босгосон бол ямар адислалуудыг алдаж болох вэ?

Энэ хичээлээр сурсан зүйлийнхээ дагуу утга учиртай үйлдэл хийхэд суралцагчдад туслах арга замуудыг бодож үз. Жишээ нь, бэлтгэх материалын 3-р хэсэг дэх ахлагч Гари И.Стивэнсоны мэдэгдэл болон “Үйлд” үйл ажиллагааг эргэн харах хэдэн хормыг суралцагчдад гаргаж өгч болох юм. Дараа нь зорилго, төлөвлөгөөтэйгөө холбоотой нэмэлт санал оноогоо бичихэд суралцагчдыг урь.

Та Есүс Христэд болон Түүний сургаал дээр сууриа тавьснаар хувийн болон гэр бүлийн амьдралдаа мэдэрсэн аз жаргалын тухай гэрчлэлээ хуваалцсанаар хичээлээ төгсгөж болно.

Дараагийн хичээлээр

Суралцагчдыг эрх тэгш хамтрагчид шиг хамтран ажиллаж байсан эхнэр, нөхөр хоёрыг харсан талаараа тунгаан бодоход урь. Мөн тэд зарим нэг шалтгаанаар эрх тэгш хамтрагчид шиг ажиллаж чадаагүй хосыг харж байсан тухайгаа бодож болох юм. Суралцагчдыг эдгээр жишээн дээр үндэслэн, дараагийн хичээлийн материалыг судалж, гэрлэлтдээ ямар төрлийн харилцааг хүсэж байгаагаа тодорхойлоход урамшуулан дэмж.