Институт
27-р хичээлийн багшийн материал: Гэр бүлийг нийгмийн үндсэн нэгж хэмээн сурталчилж, хамгаалах


“27-р хичээлийн багшийн материал: Гэр бүлийг нийгмийн үндсэн нэгж хэмээн сурталчилж, хамгаалах,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал(2022)

“27-р хичээлийн багшийн материал,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал

27-р хичээлийн багшийн материал

Гэр бүлийг нийгмийн үндсэн нэгж хэмээн сурталчилж, хамгаалах

Бошиглогч, төлөөлөгчид биднийг “нийгмийн үндсэн нэгж болох гэр бүлийг бэхжүүлэн авч явах арга замуудыг ямагт хэрэгжүүлэгтүн” гэж уриалан дуудсан (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” ChurchofJesusChrist.org). Энэ хичээлээр суралцагчид гэр бүлийг салж сарнихад хүргэж буй нөлөөнүүдийг тодорхойлох болно. Мөн суралцагчид гэр бүлийг нийгмийн үндсэн нэгж хэмээн сурталчилж, хамгаалахын тулд юу хийж чадахаа авч үзэх болно.

Заах зөвлөмж

Дайсан гэр бүлийг устгахыг эрэлхийлдэг.

Боломжтой бол Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч асан Жюли Б.Бэк эгчийн дараах мэдэгдлийг үзүүлж, хамтдаа уншина уу.

Зураг
Ерөнхийлөгч Жюли Б.Бэк

Энэ үеийнхнийг урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр гэр бүлийн сургаалыг хамгаалахад уриалах болно. Хэрэв тэд үүнийг мэдэхгүй бол хэрхэн хамгаалах билээ? …

Гэр бүлийг шашин судлалын талаас ойлгохоос гадна бид бүгд гэр бүлд заналхийлж буй аюулыг мэдэх хэрэгтэй. Үгүй бол бид тулалдаанд бэлдэж чадахгүй. (“Teaching the Doctrine of the Family,” Ensign, Mar. 2011, 14, 17)

  • Гэр бүлийн талаарх Их Эзэний сургаалыг яагаад хамгаалах хэрэгтэй вэ?

Гэр бүлийн тунхгаас Гэр бүлээ сарниулбал эрт, эдүгээгийн бошиглогчдын зөгнөн хэлснээр хувь хүн, нийгэм, улс үндэстнүүдэд гай гамшиг авчрах болно гэснийг харуул.

Самбар дээр хоёр багана зур. Эхний баганын дээр Гэр бүлийг салж сарнихад хүргэж буй нөлөөнүүд гэсэн гарчгийг бич. Суралцагчдыг бодолдоо орж ирсэн санаануудыг жагсаан бичихэд уриад, нэг суралцагчаас ангийн гишүүдийн хариултыг самбар дээр бичихийг хүс. (Та тэднийг бэлтгэх материалын 1-р хэсгийг, түүнчлэн тэдэнд тусламж хэрэгтэй бол 2 Тимот 3:1–6, 13-аас суралцахад урамшуул) Суралцагчдыг санаагаа жагсаахдаа, эдгээр нөлөө нь гэр бүлийг салж сарнихад хэрхэн нөлөөлж байгааг тайлбарлахад урамшуулан дэмж.

Самбар дээрх хоёр дахь баганын дээр Гэр бүлийн тунхагт тунхаглагдсан сургаал эдгээр нөлөөллийг эсэргүүцэж чадна гэсэн гарчгийг бич. Суралцагчдыг холбогдох сургаалыг самбар дээр жагсаан бичихийн тулд гэр бүлийн тунхгийг ашиглахад урь.

  • Энэ хичээлээр гэр бүлийн талаарх Их Эзэний сургаалыг судлах нь таныг гэр бүлээ илүү сайн хамгаалахад хэрхэн бэлтгэсэн бэ?

Бид гэр бүлээ хамгаалах, сурталчлах үүрэгтэй.

Мөн гэр бүлийн тунхгаас “Итгэл хүлээсэн иргэд, төрийн албан хаагч та бүхнийг нийгмийн үндсэн нэгж болох гэр бүлийг бэхжүүлэн авч явах арга замыг ямагт хэрэгжүүлэгтүн хэмээн уриалан дуудаж байна” гэсэн хэсгийг харуул.

Заах, суралцах чадвараа сайжруулах

Суралцагчдад сургаал, зарчмуудын үнэн болон ач холбогдлыг мэдрэхэд тусал. Суралцагчид сургаал, зарчмуудын үнэн болон ач холбогдлыг Сүнсээр дамжуулан мөн амьдралынхаа нэгэн хэсэг болгох хэрэгтэй гэсэн түлхэх хүчийг мэдрэх юм бол тэдгээрийг амьдралдаа хэрэгжүүлэх магадлал өсөн нэмэгдэнэ. Суралцагчдад сургаал, зарчмуудын үнэн болон ач холбогдлыг мэдрэхэд нь туслах үр дүнтэй арга зам бол тэднийг эдгээр үнэнтэй холбоотой хувийн туршлагаа эргэцүүлэн бодож, хуваалцахад урамшуулан дэмжих явдал юм.

Суралцагчдад гэр бүлээ сурталчлах эсвэл хамгаалахын тулд хийж болох үйлдлийн энгийн төлөвлөгөө гаргахад урьсан гэдгийг сануул (бэлтгэх материалын 2-р хэсгийг үзнэ үү).

  • Гэр бүлийг нийгмийн үндсэн нэгж хэмээн сурталчлах ямар арга замууд байна вэ? (Суралцагчдын хариултыг самбарт жагсаан бич. Дараа нь хэдэн суралцагчийг самбар дээрх санаануудтай холбоотой хувийн туршлагаа хуваалцахад урь.)

  • Хэрэв бид гэрлэлт, гэр бүлийн талаарх итгэл үнэмшлээ сурталчлах, хамгаалах талаар дуугарахгүй бол ямар үр дагавар гарах вэ?

Та Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч М.Рассэлл Баллардын “‘чөтгөрийг ялуулахад шаардлагатай цорын ганц зүйл бол сайн эрчүүд [болон эмэгтэйчүүд] юу ч хийхгүй байх явдал юм’ гэсэн Эдмунд Бөркийн үгийг санах хэрэгтэй” гэсэн мэдэгдлийг хуваалцаж болно [attributed in John Bartlett, comp., Familiar Quotations, 15th ed. (1980), ix]” (“Let Our Voices Be Heard,” Liahona, Nov. 2003, 18).

  • Их Эзэн гэрлэлт, гэр бүлийг сурталчлах эсвэл хамгаалах үед гарч болох аливаа эргэлзээ, айдсыг даван туулахад бидэнд хэрхэн туслах вэ?

Гэрлэлт, гэр бүлээ сурталчлах, хамгаалах чадвараа сайжруулахад нь суралцагчдад туслах дараах хувилбаруудын аль нэгийг сонго.

1 дэх хувилбар

   

 

  •      

  •      

 

 

  •  

 

Моронай 7:3–5 болон Сургаал ба Гэрээ 19:30-ийг хамтдаа уншаад, бэлтгэх материалын 3-р хэсэг дэх зарчмуудын жагсаалтыг хар. Суралцагчдыг дараах үйл ажиллагаанд эдгээр зарчмыг хэрэгжүүлэхэд урь.

Суралцагчдыг хоёр хоёроороо багаар ажиллахад урь. Та янз бүрийн нөхцөл байдлыг асуулт хэлбэрээр танилцуулах болно гэдгээ тайлбарла (доороос үзнэ үү). Багийн нэг хүн нь нэг минутын дотор энгийн, ойлгомжтой, тулгасан бус хариулт өгөх бөгөөд нөгөө нь сонсоно. Хариулт бүрийн дараа тэдэнд юу сайн болсон, юуг сайжруулах боломжтой талаар бие биетэйгээ товчхон ярилцах боломжийг олго. Дараагийн асуултад хамтрагчдыг дүрээ солиход урь.

Дараах асуултуудыг эсвэл суралцагчдын хэрэгцээнд нийцсэн өөрийн асуултуудыг ашиглана уу.

  1. Яагаад танай сүм үр хөндөлтийг эсэргүүцдэг вэ? Эмэгтэй хүн өөрийн биед юу тохиолдохыг сонгох эрхтэй гэж та бодохгүй байна уу?

  2. Танай сүм яагаад гэрлэсэн гишүүдээ хүүхэдтэй болоход уриалдаг вэ? Хүн ам хэт олширч байгаад санаа зовохгүй байна гэж үү?

  3. Танай сүм яагаад ижил хүйстнүүдийн гэрлэлтийг эсэргүүцдэг вэ? Хүн бүр адил эрхтэй, аз жаргалтай байгаасай гэж та нар хүсэхгүй байна уу?

  4. Гэрлэхээсээ өмнө хамтран амьдрахад юу нь буруу юм бэ? Энэ нь та хоёрыг тохирох эсэхийг шалгахад шаардлагатай “туршилт”-ыг өгдөггүй гэж үү?

Хангалттай хугацаа өнгөрсний дараа хэдэн суралцагчийг бүлгийн ярилцлагын үеэр сурч мэдсэн зүйлсээ хуваалцахад урь.

Хичээлийг дуусгахын тулд суралцагчдыг гэрлэлт болон гэр бүлийн талаар бусадтай Христийнхтэй адил яриа өрнүүлэх чадвараа сайжруулахын тулд хийж болох нэг зүйлийн талаар бодоход урь. Найз эсвэл гэр бүлийн гишүүнтэйгээ гэрлэлт, гэр бүлийн талаарх хүнд хэцүү асуултуудыг ярилцаж, бэлтгэх материалын 3-р хэсэгт заасан зарчмуудыг хэрэгжүүлэх арга замыг хайж олоход суралцагчдыг урамшуул.

Дараагийн хичээлээр

Суралцагчдыг “Мөнхийн гэр бүл” ангид одоогийн болон ирээдүйн гэр бүлийнхээ талаар итгэл найдвар төрүүлэхүйц, сэтгэл догдолмоор ямар үнэнийг сурч, ярилцсанаа бодоход урь. Тэднийг дараагийн хичээлд бэлтгэх материалыг судалж, энэ ангиас сурсан, хамгийн их нөлөөлсөн нэг юм уу хэд хэдэн зүйлээ хуваалцахад бэлэн байхад урамшуул.