Институт
26-р хичээлийн багшийн материал: Хүчирхийллийг таньж, хор нөлөөллөөс нь эдгэрэх


“26-р хичээлийн багшийн материал: Хүчирхийллийг таньж, хор нөлөөллөөс нь эдгэрэх,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал (2022)

“26-р хичээлийн багшийн материал,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал

26-р хичээлийн багшийн материал

Хүчирхийллийг таньж, хор нөлөөллөөс нь эдгэрэх

Бошиглогч, төлөөлөгчид “хань ижил, үр хүүхэдтэйгээ зүй бусаар харьцсан … хувь хүн хожмын нэг өдөр Бурханы өмнө өчиг мэдүүлэх болно” гэж анхааруулсан (Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” ChurchofJesusChrist.org). Энэ хичээл нь суралцагчдад хүчирхийллийн нөхцөл байдлуудыг хэрхэн таньж мэдэн, хариу үйлдэл үзүүлэх талаар илүү сайн ойлгоход тусална. Мөн тэд хүчирхийлэлд өртсөн бүх хүнийг эдгээдэг Есүс Христийн хүчийн талаар ярилцах болно.

Тайлбар: Танай ангид хүчирхийлэлд өртсөн суралцагчид байх магадлалтай. Хүчирхийлэл нь эмзэг, нарийн төвөгтэй шинж чанартай байдаг тул энэ хичээлийн зарим хэсэг нь хүчирхийлэлд өртсөн, ялангуяа энэ талаараа огт ярьж байгаагүй суралцагчдын сэтгэлийг хөдөлгөж болзошгүй. Хэрэв хэн нэгэнд энэ ангийн уг хичээлд оролцох нь таагүй санагдаж байгаа бол түүнтэй өөр байдлаар ажиллаж болно гэдгийг тэдэнд урьдчилан мэдэгдээрэй. Тэднийг ангиас гадуур оролцохыг урьж болох өөр нэг ач холбогдолтой суралцах туршлагын талаар бодож үз.

Хэрэв суралцагч тантай өөрт тохиолдсон болон гэр бүл дэх хүчирхийллийн талаар ярилцаж магадгүй мэт байгаа бол та бүх төрлийн хүчирхийллийн талаарх мэдээллийг Сүмийн тусламжийн утас эсвэл бүсийн хуулийн зөвлөх рүү залгаж мэдээлэх шаардлагатай гэдгээ учирлан тайлбарлах хэрэгтэй. Нөхцөл байдлын талаар ярилцахаар суралцагчийг бишоп эсвэл салбарын ерөнхийлөгч рүү нь чиглүүлэхдээ тайвшруулж, ойлгож, тэвчээртэй, мэдрэмжтэй ханд. Хүчирхийллийг мэдээлэх үүрэг, хариуцлагатай холбоотой орон нутгийн хуулийг анхааралтай дагаж мөрд.

Заах зөвлөмж

Заах, суралцах чадвараа сайжруулах

Суралцагчдын хэрэгцээ, мэдрэмжид мэдрэмтгий бай. Та болон танай суралцагчдын хүчирхийллийн талаар ярилцах өнгө аяс нь нэг бол шаналлыг нэмэгдүүлж, аль эсвэл найдвар төрүүлж болно. Та суралцагчидтайгаа хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн зовлон, шаналлыг ойлгож, үүнд мэдрэмтгий байх нь яагаад чухал талаар ярилцахыг хүсэж болно.  

Бусадтай зүй бусаар харьцсан хүмүүс Бурханы өмнө өчиг мэдүүлнэ.

Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-аас Хань ижил, үр хүүхэдтэйгээ зүй бусаар харьцсан хувь хүн хожмын нэг өдөр Бурханы өмнө өчиг мэдүүлнэ гэсэн мэдэгдлийг үзүүл (мөн Илчлэл 20:12–13; 2 Нифай 9:15–17-г үзнэ үү).

Суралцагчдад бэлтгэх материалын 1 ба 2-р хэсгийг унших хугацаа өгөөд, эдгээр хэсгийг судлах үед төрсөн асуулт, сэтгэгдлээ хуваалцахад урь. Шаардлагатай бол дараахтай адил асуултуудыг тавьж болно.

  • Хүчирхийлэл гэж юу вэ? Хүчирхийлэл үйлдэгдэх үед сайн мэдээний ямар зарчмууд зөрчигддөг вэ?

  • Бэлтгэх материалын эдгээр хэсэг дэх ямар анхааруулга, зөвлөмжүүд танд онцгой санагдсан бэ?

  • Хүчирхийллийн нийтлэг шинжүүдийг судалж байхад танд ямар бодол төрсөн бэ?

  • Хүчирхийллийн нөхцөл байдалд байгаа хүн хэрхэн аюулгүйгээр тусламж хүсэж болох вэ? Хэрэв та хүчирхийллийн нөхцөл байдлын талаар мэдэж байгаа бол яаж үүнийг аюулгүйгээр мэдээлэх вэ? (Суралцагчдад хүчирхийллийн талаар мэдээлэх эх сурвалжийг олоход нь туслахын тулд цаг гаргахыг бод. Тухайлбал: In Crisis? Talk Now” [abuse.ChurchofJesusChrist.org]-ийг үзнэ үү.)

Хүчирхийллийн улмаас зовж шаналсан хүмүүсийг Есүс Христ эдгээж чадна.

     

Дараах асуултуудыг тавь.

Исаиа 61:1–3-ыг хамтдаа уншиж, хүчирхийллийн хохирогчид чухал байж болох үнэнийг олж тогтоо (мөн 2 Нифай 2:1–2-ыг үзнэ үү). Бусад үнэний дундаас суралцагчид Есүс Христ шархалсан зүрхийг эдгээж, гашуудаж буй бүх хүнийг тайвшруулах хүчтэй гэсэн мэдэгдэлтэй төстэй үнэнийг тодорхойлж болно.

  • Та ямар нэгэн нөхцөл байдалд Аврагчийн тайтгарал, тусламж, эдгээлтийг урихын тулд юу хийсэн бэ?

  • Аврагч таны амьдралын мухардал эсвэл цөхрөлийг хэрхэн сайн сайхнаар сольсон бэ?

   

  • Эдгэрэхэд шаардагдах бүх хугацаанд тэвчээртэй, итгэлтэй байхад бидэнд юу туслах вэ?

Энэ хичээл дээр сурсан сургаал тэдний одоогийн амьдралд хэрхэн нөлөөлж болохыг бодох хэдэн хором гаргаж өг. Тэднийг хүлээн авсан сүнсний өдөөлт бүрээ тэмдэглэж авахад урамшуул.

Суралцагчдыг хүчирхийлэлд өртсөн бүх хүнд туслах Аврагчийн үүргийн талаар сурсан зүйлээ хуваалцахад урин, хичээлийг дуусга.  

Дараагийн хичээлээр

Суралцагчдыг Сатан болон бусад хүн гэр бүлийг устгахаар ямар аргаар ажиллаж байгааг харсан талаараа бодоход урь. Суралцагчдыг дараагийн хичээлд бэлтгэх материалыг судалж байхдаа нийгэм дэх гэр бүлүүдийн салж сарнисан байдлыг ажиглаж, гэр бүлийн талаарх Их Эзэний сургаалыг хамгаалахын тулд юу хийж болох талаар тунгаан бодоход урамшуул.