Институт
14-р хичээлийн багшийн материал: Порнографын хэрэглээнд анхаарлаа хандуулах


“14-р хичээлийн багшийн материал: Порнографын хэрэглээнд анхаарлаа хандуулах,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал (2022)

“14-р хичээлийн багшийн материал,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал

14-р хичээлийн багшийн материал

Порнографын хэрэглээнд анхаарлаа хандуулах

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр порнографын өргөн тархсан нөлөөллөөс биднийг хамгаалахад тусалж чадна. Энэ хичээлээр суралцагчдыг энэхүү тэнгэрлэг тусламжийг авахын тулд юу хийж чадахаа тодорхойлоход урих болно. Суралцагчид мөн порнографын хэрэглээний нөлөөнөөс эдгэрэх Их Эзэний хүчийг хэрхэн эрж хайх талаар авч үзэх болно.

Заах зөвлөмж

Бурханлаг мөн чанар, зорилгоо ойлгох нь порнографыг эсэргүүцэхэд тусалдаг.

Заах, суралцах чадвараа сайжруулах

Хичээл дээр эерэг, найдвар төрүүлэх өнгө аясыг хадгал. Та болон танай суралцагчдын сайн мэдээний сургаалын талаар ярилцах өнгө аяс бусад суралцагчийн хандлага, суралцах туршлагад нөлөөлж болно. Порнограф гэх мэт сэдвийг ичихгүйгээр, ноцтой гэдгийг нь хүлээн зөвшөөрөх байдлаар ярилцах нь чухал юм. Хичээлийн өнгө аяс нь порнографаас болж амьдралд нь сөрөг нөлөө үзүүлсэн хүмүүст Есүс Христийн эдгээх хүчинд найдахад тусалж чадна.

Дараах мэдэгдэл болон асуултыг үзүүлээд, суралцагчдыг хариулахад урь.

Порнографын хэрэглээ өсөж байна. Зарим хүн ямар шалтгаанаар порнографын хэрэглээг зөвтгөдөг вэ?

(Суралцагчид дараахаас заримыг нь хэлж болох юм. Үүнд: Энэ бол зуршил. Би больж чадахгүй байна. Энэ нь өөр хэнд ч хортой биш шүү дээ. Энэ байдаг л зүйл. Энэ бол зугаа цэнгэл. Энэ нь бэлгийн харьцааны хөгжил, дотно харилцаанд тустай гэж зарим судалгаа зөвлөдөг.)

  • Их Эзэн порнографыг эсэргүүцэх талаар юу заасан бэ? (Та бэлтгэх материалын 1-р хэсэг дэх сургаалыг санал болгож болно. Ярилцлагынхаа нэг хэсэг болгон та нэг суралцагчийг Матай 5:28 эсвэл Сургаал ба Гэрээ 63:16-г чанга уншихад урьж болно.)

  • Порнограф нь үүнийг хэрэглэдэг хүмүүст болон тэдний гэр бүлд ямар хортой нөлөө үзүүлдэг вэ?

Далын ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчилж байсан ахлагч Тэд Р.Каллистэрын хэлсэн дараах үгийг үзүүл.

Зураг
Ахлагч Тэд Р.Каллистэр

Саяхан ерөнхий эрх мэдэлтнүүдэд зориулсан сургалтын үеэр “Порнографтай тэмцэж буй хүмүүст бид хэрхэн туслах вэ?” гэсэн асуулт тавьсан.

Ахлагч Рассэлл М.Нэлсон босоод, “Тэдэнд мөн чанар, зорилгынх нь талаар заа” гэж хариулсан юм. (“Our Identity and Our Destiny” [Бригам Янгийн Их Сургуулийн Боловсролын долоо хоногийн онцгой цугларалт, 2012 оны 8-р сарын 14], speeches.byu.edu)

Өөрсдийн бурханлаг мөн чанар, зорилгоо ойлгох нь порнографын хэрэглээг эсэргүүцэхэд бидэнд тусалж чадна гэсэн үнэнийг самбарт бич.

  • Өөрсдийн болон бусдын бурханлаг мөн чанар, зорилгыг ойлгох нь порнографын хэрэглээг эсэргүүцэхэд бидэнд хэрхэн тусалж чадах вэ? Өөрсдийн мөн чанар, зорилгыг илүү сайн ойлгохын тулд бид юу хийж чадах вэ?

  • Өөрийгөө порнографаас хамгаалахад тусалсан ямар бусад зарчим, туршлага, эх сурвалж байдаг вэ? (Суралцагчдыг ярилцлагын нэг хэсэг болгож, бэлтгэх материалын 2-р хэсгээс сурч мэдсэн зүйлээ зурахад урь.)

Есүс Христ порнографын нөлөөнөөс хувь хүнийг эдгээж чадна.

Хэрэв боломжтой бол бэлтгэх материалын 3-р хэсэгт байгаа цус алддаг өвчтэй эмэгтэй Аврагчид хүрэхээр дөхөж байгаа зургийг үзүүл. Нэг суралцагчийг Лук 8:43–48 дээрх энэхүү эмэгтэйн туршлагыг ярьж өгөхөд урь.

  • Хэрвээ та энэ эмэгтэйн оронд байсан бол олон жилийн турш зовж зүдэрсний эцэст танд ямар мэдрэмж төрөх байсан бэ?

  • Порнографын нөлөөнөөс эдгэрэхийг эрэлхийлж буй хүмүүс энэ эмэгтэйн үлгэр жишээнээс юу сурч мэдэж болох вэ? (Суралцагчид Биднийг Их Эзэнд итгэлтэйгээр хичээнгүйлэн хандах үед Тэрээр порнографын хэрэглээний үр нөлөөг эдгээхэд тусалдаг гэсэнтэй төстэй зарчмыг олж тодорхойлж болно.)

  • Порнографын хэрэглээ эсвэл хэн нэгний порнограф хэрэглэснээс үүдсэн хохирлыг арилгахын тулд Есүс Христэд хандах нь яагаад чухал вэ?

Нэг суралцагчийг бэлтгэх материалын 3-р хэсэгт буй ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны үгийг чанга уншихад урьж болно.

  • Хэн нэгэн Их Эзэнээр эдгээгдэхэд шаардлагатай аливаа зүйлийг хийх хүсэлтэй байх нь ямар өөрчлөлт авчрах вэ?

Бид порнографын үр нөлөөг даван туулж буй хүмүүст тэвчээртэйгээр туслахыг хүсэж, тэдний аяллыг Христийнхтэй адил арга замаар харж байгаагаа тайлбарлаж болно. Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн дараах үгийг хамтдаа уншиж болно.

Зураг
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс

Порнографын урхинд орсон хүмүүст хэрхэн хандах тухай одоо хэдэн үг хэлье. Бид бүгдэд Есүс Христийн Цагаатгал хэрэгтэй. Порнографтай тэмцэж буй мөн хэрэгтэй зарчим, ангижрах алхмуудыг хийж буй хүмүүст бидний нинжин сэтгэл болоод хайр хэрэгтэй. Тэднийг битгий буруутгаарай. Тэд хилэнцэт биш бөгөөд тэдэнд найдвар бий. Тэд бол Тэнгэрлэг Эцэгийн маань охид, хөвгүүд. Тэд зөв бөгөөд бүрэн дүүрэн наманчилснаараа бүх гэрээний болон Бурханы амласан ариун сүмийн адислалуудыг авахуйц цэвэр, ариун мөн зохистой болж чадна. (“Порнографын урхинаас мултрах нь,” Лиахона, 2015 оны 10-р сар, 55)

Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваа. Бүлэг бүрд ахлагч томилоод, ахлагч бүрд доорх тараах материалын нэг хувийг өгөөрэй. Суралцагчдыг тараах материал дээр байгаа удирдамжийг дагахад зааварчил.

Порнографын нөлөөнөөс эдгэрэхэд нь хэн нэгэнд туслах

“Мөнхийн гэр бүл” ангийн багшийн гарын авлага—14-р хичээл

Дараах жишээг хамтдаа үзээд, нэгийг нь сонгож, хэлэлц.

  1. Өрөөний хамтрагч порнографыг анх удаа үзсэн тухайгаа хэлжээ.

  2. Найзын тань найз залуу найзад тань порнографын хэрэглээнээс болж шаналж буйгаа өнгөрсөн шөнө хэлжээ.

  3. Нэг найз тань порнографыг тогтмол үздэг ба бараг чадах бүх зүйлээ хийж болих гэж хичээсэн боловч амжилт олоогүй.

  4. Нэг найз тань нөхөр нь порнографын хэрэглээнээс болж шаналж байгаа мөн түүнд хэрхэн туслахаа мэдэхгүй байгаа талаараа тантай хуваалцсан. Энэ нь тэдний гэрлэлтэд хортой нөлөө үзүүлж байгаа ба тэр цөхөрч туйлдсан байна.

Дараах асуултуудыг ярилц.

  • Ийм хүн танаас тусламж эрэлхийлэн ирж байгаагаар төсөөл. Бэлтгэх материалаас мөн “Илүү ихийг мэдэхийг хүсэж байна уу?” хэсгээс сурч мэдсэн зүйлээ ашиглан та нар энэ хүнд ямар зөвлөгөө өгөх байсан бэ?

  • Энэ хүн ийм нөхцөл байдалд Их Эзэний тусламжийг хэрхэн авч болох вэ?

Порнографын нөлөөнөөс эдгэрэхэд нь хэн нэгэнд туслах

Зураг
Багшийн тараах материал

Хангалттай цаг өгсний дараа нэг эсвэл хоёр суралцагчийг бүлгийнхээ харилцан ярианаас юу сурч мэдэрсэн талаараа хуваалцахад урь.

Дараах асуултуудад өгөх хариултаа бодож, тэмдэглэх хугацаа өгч болно.

  • Порнографаас хамгаалах Их Эзэний хүчинд хандаж, үүний нөлөөнөөс эдгээх Түүний хүчийг хүлээн авахын тулд би юу хийж чадах вэ?

  • Порнографын нөлөөнөөс болж зовж шаналж буй хэн нэгэнд би хэрхэн хайраар тусалж чадах вэ?

Суралцагчдад энэ хичээлд тодорхойлогдсон зарчмуудын үнэн байдлын талаар батлан, хичээлээ төгсгө.

Дараагийн хичээлээр

Та суралцагчдад дараагийн хичээлд бэлтгэх материалын 1-р хэсгийн төгсгөл дэх хэлэлцэх үйл ажиллагааг харуулж мөн энэхүү үйл ажиллагаанд зориулж хэнтэй ярьж болох талаараа бодож эхлэхэд тэднийг урамшуул.