2022
Трэйси Ю.Браунинг
2022 оны 5-р сар


“Трэйси Ю.Браунинг,” Лиахона, 2022 оны 5-р сар.

Трэйси Ю.Браунинг

Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх

Трэйси Ю.Браунинг 15 орчим настай байхад ээж нь телевизийн оройн мэдээний сурталчилгаанаас Мормоны Номыг харж, номын үнэгүй хувийг захиалж байжээ.

Удалгүй хожмын үеийн гэгээнтэн номлогчид түүний хаалгыг тогшиж, Мормоны Номыг танилцуулан, Есүс Христийн сайн мэдээг зааж эхлэв.

Тухайн үед Трэйси аавынхаа хамт АНУ-ын Нью Жэрси мужид амьдардаг байсан ч АНУ-ын Нью-Йорк муж дахь ээж дээрээ байнга очдог байжээ. Ээж дээрээ очсон байх үедээ ээжийнхээ баптисм хүртэх гэж байгааг Трэйси сониучирхан ажиглав.

Трэйси эмээтэйгээ хамт Христийн сүмд явж, Христийн шашны үндсэн итгэл үнэмшлийг сурсан юм. Удалгүй Трэйси ээжийнхээ хамт хожмын үеийн гэгээнтнүүдийн ням гаргийн шүтэн бишрэх үйл ажиллагаанд оролцож эхлэв.

Ээж, охин хоёрыг Хилл Кумора Пэжинтэд оролцох үед хамгийн онцлом туршлага тохиосон юм. Ариун төгөлд зогсоод, сүмд явж, сайн мэдээний захиаснуудыг шинэ арга замаар сонсох нь түүний сэтгэлийг хөдөлгөв. Трэйси ээждээ Сүмийн талаар илүү ихийг мэдэхэд бэлэн байгаагаа хэлжээ.

“Үүний дараа ээж минь удалгүй намайг номлогчидтой уулзуулсан” гэж Браунинг эгч дурсан ярилаа.

Трэйси Юланд Браунинг 1976 оны 10-р сарын 9-нд Нью-Йоркийн Нью-Рошэлл хотод Клайв Адамс, Шарон Кокс нарын гэр бүлд мэндэлсэн. Тэрээр Ямайка, Нью Жэрси, Нью-Йорк мужуудад өсөж торнижээ. Тэр 1997 оны 5-р сарын 2-нд Солт Лэйк ариун сүмд Брэйди Браунингтай гэрлэсэн. Тэд хоёр хүүхэдтэй.

Браунинг эгч Сэйнт Жонны их сургуульд суралцаж, санхүүгийн чиглэлээр 15 жил ажилласан ба одоо Сүмийн Хэвлэлийн үйлчлэлийн хэлтсийн захирал юм. Браунинг эгч Нэшнл Мултипл Слэросис Сосаиати (National Multiple Sclerosis Society), Хабитат фор Хюманити (Habitat for Humanity), Юнайтад Вэйс Дэй оф Кэринг (United Way’s Day of Caring) зэрэг газруудад сайн дурын ажилтнаар ажиллаж байсан.

Браунинг эгч тойрог, гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөх, Халамжийн нийгэмлэг болон Ням гаргийн ангийн багшаар болон Залуу эмэгтэйчүүдийн байгууллагад үйлчилж байсан. Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлд дуудагдах үедээ тэрээр Халамжийн нийгэмлэгийн ерөнхий зөвлөлд үйлчилж байсан юм.