2022
Ахлагч Марк Д.Эдди
2022 оны 5-р сар


“Ахлагч Марк Д.Эдди,” Лиахона, 2022 оны 5-р сар.

Ахлагч Марк Д.Эдди

Далын ерөнхий эрх мэдэлтэн

Ахлагч Марк Д.Эддиг ахлах сургуулиа төгсөх жилийн өмнөх зун нь семинарын багш нь түүнийг болон семинарын суралцагчийн зөвлөлийн бусад гишүүнийг Мормоны Номыг уншихад урьжээ. Тэр Мормоны Номыг гэр бүлийнхэнтэйгээ олон удаа уншсан ч ганцаараа уншсан анхны тохиолдол нь энэ байв.

Тэрээр өдөр бүр уншиж эхлэхээсээ өмнө бас уншсаныхаа дараа залбирч байхаар шийджээ. Номын үнэн зөв эсэх талаар тодорхой хариулт нэг юм уу хоёр долоо хоногийн дотор ирнэ гэж тэр найдаж байв. Хоёр сар гаруй уншсан ч тэр хүлээгдэж буй баталгаагаа хүлээж аваагүй л байлаа.

“Эргэн тавтай морил” нэртэй семинарын онцгой цугларалтад түүнийг гэрчлэлээ хуваалцахыг урьж, эхлэхээс нь хэдэн цагийн өмнө ахлагч Эдди танхимыг засахад туслахаар эртлэн ирсэн байв. Тэгээд тэр Мормоны Номыг уншиж, залбирах чимээгүй газар олжээ.

“Дараа нь би энэ нь үнэн гэсэн тодорхой бөгөөд эргэлзээгүй мэдрэмжийг авсан. Энэ нь намайг тэр үдэш гэрчлэлээ хуваалцах үед ирсэн юм. Би энэ мэдрэмжийг хүлээн авахын тулд хангалттай хөдөлмөрлөсөн бөгөөд энэ нь надад хэзээ ч мартагдахааргүй хоногшин үлдсэн” гэж ахлагч Эдди хэлэв.

Ахлагч Марк Дэвид Эдди 1973 оны 3-р сарын 30-нд АНУ-ын Калифорниа мужийн Лонг Бийч хотод Ричард Клэйтон Эдди, Мэри Лүис Саваж Эдди нарын гэр бүлд мэндэлжээ. Тэрээр Юта мужийн Орэм хотод өссөн бөгөөд 1994 оны 8-р сард Ютагийн Прово ариун сүмд Аннэт “Анни” Аллэнтай гэрлэсэн. Тэд зургаан хүүхэдтэй.

Ахлагч Эдди 1996 онд Бригам Янгийн Их Сургуулийг харилцаа холбооны чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгсөж, 2001 онд БЯИС-д хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Түүнээс хойш тэрээр өмгөөлөгч, бизнесийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.

Ахлагч Эдди Бүсийн дал, Уругвайн Монтэвидэо номлолын ерөнхийлөгч, гадасны ерөнхийлөгчийн зөвлөх, бишоп, дээд зөвлөлийн гишүүн, бишопын зөвлөх, тойргийн Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгч, Доминиканы Бүгд Найрамдах улсын Санто Доминго Ийст номлолд бүрэн цагийн номлогчоор тус тус үйлчилсэн.