“Ахлагч Жэймс В.Макконки III,” Лиахона, 2022 оны 5-р сар.
Ахлагч Жэймс В.Макконки III
Далын ерөнхий эрх мэдэлтэн
Ахлагч Жэймс В.Макконкиг 1990 онд залуу номлогчоор Чехословак улсад ирэхэд тус улс коммунизмаас гарч, шашны илэрхийлэл, итгэл үнэмшлийг дахин судалж эхлэхэд бэлэн болсон байсан юм. “Би зөв газраа, зөв цаг үед зөв хүмүүстэй байсан” гэж тэр хэлэв.
Дараа нь тэрээр залуу мэргэжилтнээр буцаж ирээд, ашгийн бус сан хамтран байгуулж, улмаар Чех/Словак номлолын ерөнхийлөгчөөр үйлчилжээ.
Түүнийг 12 настай байхад эцэг эх нь түүнийг Сүмийн удирдагчдын номыг судалж, уншсан зүйлийнхээ талаар ярилцахад урьсан байна. “Сургаал ба Гэрээнд зөвлөсний дагуу аав, ээж хоёр маань хүүхдүүддээ сайн мэдээг заах нь чухал гэдэгт итгэдэг байсан. 68-р хэсэг эцэг эхчүүдийг хүүхдүүддээ ‘наманчлалын сургаал’ болон ‘Христэд итгэх итгэл[ийг]’ заахад урьдаг (25-р шүлэг). Эцэг эх маань үүнийг чухалчлан авч үздэг байсан” гэж ахлагч Макконки хэлсэн юм.
Хүмүүсийг өөрчлөх сайн мэдээний хүчинд итгэх түүний мэдрэмж зүрх сэтгэлд нь гүн гүнзгий шингэжээ. Тэрээр үүнтэй ижил зүйлс Чех, Словакийн гэгээнтнүүдэд тохиолдохыг харж байсан.
Ахлагч Жэймс Вилсон Макконки III 1971 оны 8 сарын 27-нд АНУ-ын Юта мужийн Солт Лэйк Ситид Жэймс Вилсон Макконки II, Жүдит Миллэр Макконки нарын гэр бүлд мэндэлжээ. Тэрээр 1995 онд Солт Лэйк ариун сүмд Лорэл Спрингэртэй гэрлэсэн. Тэд дөрвөн хүүхэдтэй.
Ахлагч Макконки 1995 онд Ютагийн их сургуулийг түүхийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгсөж, 1999 онд Жорж Вашингтоны их сургуулийн Үндэсний хуулийн төвд хуулийн чиглэлээр суралцаж төгссөн. Хамгийн сүүлд тэрээр Воркмэн Наидэггэр (Workman Nydegger)-т өмгөөлөгчөөр ажиллахын сацуу үүсгэн байгуулахад гар бие оролцсон Воллэс Торонто сангийн захирлаар ажиллаж байв.
Дуудлагаа хүлээн авах үедээ ахлагч Макконки гадасны ерөнхийлөгчөөр үйлчилж байсан юм. Мөн тэрээр бишоп, дээд зөвлөлийн гишүүн, бишопын зөвлөх, тойргийн номлолын удирдагч, ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөх, номлолд бэлтгэх багш, Сайн мэдээний сургаалын багш, тойргийн Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгчөөр тус тус үйлчилж байсан.