2022
Ахлагч Айзак К.Моррисон
2022 оны 5-р сар


“Ахлагч Айзак К.Моррисон,” Лиахона, 2022 оны 5-р сар.

Ахлагч Айзак К.Моррисон

Далын ерөнхий эрх мэдэлтэн

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ахлагч Моррисоныг Далын ерөнхий эрх мэдэлтний дуудлагад дуудах саналаа хэлснээс хойш түүний болон эхнэрийнх нь нойр хулжсан талаар ахлагч Моррисон хэлэв.

“Энэ нь бидний хувьд аялал байх болно. Бидний юу хийхийг үзүүлнэ гэдэгт бид Их Эзэнд найдаж байна” хэмээн тэр хэлэв.

Ахлагч Моррисон 2014 онд гадасны ерөнхийлөгчөөр, 2018 онд Бүсийн далын ахлагчаар, 2020 онд Гана Кэйп Көүст номлолын ерөнхийлөгчөөр дуудагдсан юм.

Ахлагч Моррисон “Дуудлага бүр маань намайг дуудна гэж төсөөлөөгүй байхад ирдэг. Гэвч би өөрийн чадварт бус, Их Эзэнд найддаг” гэж хэлсэн.

Ахлагч Моррисон Гана улсын Шинжлэх Ухаан Технологийн Квамэ Нкрумагийн Их Сургуульд стратегийн удирдлага, манлайллын чиглэлээр шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалжээ. Тэрээр 2004 оноос хойш Сүмд төрөл бүрийн албан тушаалд ажиллаж байсан бөгөөд хамгийн сүүлд Баруун Африкийн удирдагч, гишүүдийг дэмжих менежерээр ажилласан.

Айзак Кофи Моррисон 1977 оны 11-р сарын 25-нд Гана улсын Такоради хотод Жозэф Кожо Моррисон, Мэри Эфуа Обуа Сарфо нарын гэр бүлд мэндэлжээ.

Хүүхэд байхад нь түүний гэр бүл өөр сүмийн цуглаанд оролцдог байв. Тэр ахлах сургуульд суралцахаар авга ахындаа амьдрах үедээ тэдэнтэй хамт хожмын үеийн гэгээнтний цуглаанд оролцдог, дараа нь өөрийнхөө сүмийн цуглаанд оролцдог байжээ. Өглөөний семинарын багш түүнийг семинарт явахыг урьснаар, тэнд тэрээр Ханна Няаркотой танилцсан юм.

“Тэрээр маш ухаалаг бөгөөд гайхамшигтай сэтгэгдэл хэлдэг байсан ба энэ нь сурах хүслийг маань нэмэгдүүлдэг байсан” гэж ахлагч Моррисон хэлэв. Тэр жил Мормоны Номыг судалсныхаа дараа тэрээр: “Би баптисм хүртэхэд бэлэн” гэжээ.

Тэрээр 2004 оны 12-р сарын 18-нд Ханнатай Такоради хотод гэрлэж, гурав хоногийн дараа Ганагийн Аккра ариун сүмд лацдан холбогдсон юм. Тэд гурван хүүтэй.

Ахлагч Моррисон бусад дуудлагынхаа хажуугаар гадасны ерөнхийлөгчийн зөвлөх, бишоп, бишопын зөвлөх, ахлагчийн чуулгын ерөнхийлөгч, Сайн мэдээний сургаалын багш, семинарын багш, Нигерт бүрэн цагийн номлогч зэрэг дуудлагад тус тус үйлчилсэн.