2022
Ахлагч Жонатан С.Шмитт
2022 оны 5-р сар


“Ахлагч Жонатан С.Шмитт,” Лиахона, 2022 оны 5-р сар.

Ахлагч Жонатан С.Шмитт

Далын ерөнхий эрх мэдэлтэн

Ахлагч Жонатан С.Шмитт шинээр дуудагдсан Далын ерөнхий эрх мэдэлтний хувьд “бэлэн байдалд” байхыг зорьсон тухайгаа хэлэв.

“Энэ нь бидэнд буй бүх зүйл. Харууссан зүрх, гэмшсэн сэтгэл гэдэг нь зүрх сэтгэлээ тахилын ширээн дээр тавиад, Их Эзэнд Өөрийнхөө хүслийн дагуу үйлдэхийг зөвшөөрнө гэсэн үг юм.

Их Эзэн бидэнд хүч чадал, авьяас, Өөрийн ажлыг гүйцэлдүүлэхэд хэрэгтэй бэлгүүдийг өгдөг. Гэвч бид өөрсдийгөө Түүнд бэлэн байлгахгүй бол энэ нь бид өөрсдөө сонгож, Түүнд үйлчлэх хүчин чармайлтад маань биднийг адислах боломжийг Түүнд олгохгүй байна гэсэн үг юм” гэж тэрээр хэлсэн юм.

Жонатан Стивэн Шмитт 1973 оны 4-р сарын 16-нд АНУ-ын Аризона мужийн Мэса хотод Робэрт Эдвард, Даианн Лида Шмитт нарын гэр бүлд мэндэлжээ. Тэрээр Аризонагийн Юумад өссөн юм. Ахлагч Шмитт 1995 оны 7-р сарын 21-нд Аризонагийн Мэса ариун сүмд Алэксис Свэйн Үдоллтой гэрлэсэн. Тэд дөрвөн хүүхдийн эцэг эх.

Ахлагч Шмитт Аризонагийн их сургуулийг 1997 онд хөдөө аж ахуй, нөөцийн эдийн засгийн чиглэлээр шинжлэх ухааны бакалавр мөн тус сургуульд 2000 онд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.

Аризонагийн Дээд шүүхийн хуулийн нарийн бичгийн даргаар ажилласныхаа дараа тэрээр Акин Гамп Страусс Хауэр &Фэлд ХХН (Akin Gump Strauss Hauer Feld LLP)-ийн олон улсын хуулийн фирмд өмгөөлөгчөөр ажиллаж байжээ. Дараа нь тэрээр Бэйкэр Хюүс Инкорпорэйтэд өмгөөлөгч, шүүн таслах ажиллагааны зөвлөхөөр ажилласан. Үүнээс гадна тэрээр Аризона мужийн их сургуульд дэд ерөнхийлөгчийн туслахаар ажиллаж байв.

Ахлагч Шмитт Хойд Америкийн Баруун өмнөд бүсийн Далын гишүүнээр үйлчилж байхдаа Далын ерөнхий эрх мэдэлтнээр дуудагджээ. Тэрээр 2014-өөс 2017 онд Калифорниа мужийн Сан Диэго Номлолын ерөнхийлөгч, гадасны ерөнхийлөгч, бишоп, гадасны ерөнхийлөгчийн зөвлөх, дээд зөвлөлийн гишүүн, ахлагчийн чуулгын ерөнхийлөгч, тойргийн гүйцэтгэх нарийн бичиг, гадасны Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөх, дээд санваартны бүлгийн удирдагч, гадасны номлолд бэлтгэх ангийн багш, Калифорниа мужийн Фрэсно номлолд бүрэн цагийн номлогчоор тус тус үйлчилсэн.