2022
Эгч нар хүчирхэгжүүлж мөн үйлчилдэг
2022 оны 5-р сар


Эгч нар хүчирхэгжүүлж мөн үйлчилдэг

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөл олон нийтийн сүлжээгээр болон өөрийн биеэр гэр бүл, хувь хүмүүсийг хүчирхэгжүүлж, дэлхий даяарх Бурханы хүүхдүүдэд үйлчлэх ажлаа үргэлжлүүлэв.

2022 оны 3-р сард ерөнхийлөгч Жийн Б.Бингам Халамжийн нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 180 жилийн ойн талаар ярьсан. Тэрээр, өнөөдөр 7.5 сая эгчийн зовлонг хөнгөлж, сүнсийг авран, 1842 онд Халамжийн нийгэмлэгийг үүсгэн байгуулахад тавьсан тэрхүү зорилгыг биелүүлж байна гэж хэллээ.

Ерөнхийлөгч Бингам болон Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн нэгдүгээр зөвлөх, Хожмын үеийн гэгээнтнүүдийн Энэрлийн байгууллагын ерөнхийлөгч Шарон Юбанк эгч нар Ойрх Дорнодын хэд хэдэн оронд айлчилжээ. Египетийн Каир хотод ерөнхийлөгч Бингам “Гэгээнтнүүдийн бие биеэ гэх чин сэтгэлийн хайрыг” олж харан, урам зориг авсан тухайгаа хэлсэн. Түүнчлэн ерөнхийлөгч Бингам, Юбанк эгч хоёр Курдистан дахь дүрвэгчдийн хуаранд зочилсон ба тэнд Сүм тэднийг орон байраар ханган тусламж үзүүлж байсан юм.

Хоёрдугаар зөвлөх Рэйна И.Абүрто эгч Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Мишэлл Д.Крэг эгчийн хамт Испанид айлчиллаа. Хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан онцгой цугларалт дээр Абүрто эгч “Бурханы амар амгалан нь дэлхий дээрх бузар муу бүхнийг тэвчиж, даван туулдаг” гэж хэлсэн.

Олон нийтийн сүлжээгээр дамжуулан Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөл хүүхдийн хоол тэжээл, энх тунх байдал, эрүүл мэндийн талаарх захиаснуудыг нийтлэхийн зэрэгцээ Сүмийн Халамж, бие даах чадварын үйлчлэлтэй хамтран, эцэг эхчүүдэд зориулан гар угаах, ундны цэвэр ус уух, эрүүл хоол хүнс сонгох, хөхөөр хооллох, вакцинжуулах, ариун цэврийн байгууламжийн талаар болон эмнэлзүйн үзлэгт хамрагдахын ач тусын талаар захиаснуудыг хүргэсэн байна.

Мөн ерөнхийлөгчийн зөвлөл эгч нарыг Халамжийн нийгэмлэгт илүү бүрэн дүүрэн оролцоход юу түлхэц өгөх, Халамжийн нийгэмлэгийг хэрхэн илүү хүртээмжтэй, дэмжлэг үзүүлдэг болгох талаар сэтгэгдлээ хуваалцахад урамшуулав.