Семинар
10-р бүлэг: 1 дэх өдөр, Сургаал ба Гэрээ 41


10-р бүлэг: 1 дэх өдөр

Сургаал ба Гэрээ 41

Оршил

1830 оны 12-р сард Их Эзэн Нью-Йорк дахь гэгээнтнүүдийг Огайо руу нүүхийг зарлигласан ба тэнд тэд Их Эзэний хуулийг хүлээж авах байв (С ба Г 37:3; 38:32-ыг үзнэ үү). Бошиглогч Иосеф Смит Сургаал ба Гэрээ 41 дэх илчлэлтийг 1831 оны 2-р сарын 4-нд буюу Огайод хүрч ирсэн өдрөө хүлээн авсан. Энэ илчлэлтэд Их Эзэн хуулийг нь хүлээн авахад гэгээнтнүүдийг бэлтгэхэд туслах дараагийн заавруудыг өгчээ. Үүнээс гадна, Тэрээр Эдвард Партрижийг Сүмийн анхны бишопоор дуудсан.

Сургаал ба Гэрээ 41:1–8

Их Эзэн хэрхэн Есүс Христийн шавь болохыг тайлбарлав

Та юу хийх дуртай мөн баяртай байдаг вэ? Их Эзэн юу хийхдээ баяртай байдаг гэж та боддог вэ? Ямар нэг зүйл хийхдээ баясаж, баяртай байна гэдэг нь юу гэсэн үг болохыг бодож үз.

Сургаал ба Гэрээ 41:1-ийг уншаад, Их Эзэн юуг хийхдээ баяртай байсныг олж мэд. Түүний бидэнд өгөхийг хүсдэг “адислалуудын агууг” хүлээн авахын тулд бид юу хийх ёстойг олж хар.

1-р шүлэгт Их Эзэний хэлсэн үгс дээр үндэслэн, дараах зарчмыг гүйцээн бич. Их Эзэн биднийг учир хийхэд баяртай байдаг.

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Их Эзэнийг анхааран сонссон учир Тэрээр таныг адислахдаа баяртай байсан гэдгийг та хэзээ мэдэрч байсан бэ?

    2. Өөрийг нь анхааран сонссоны төлөө Их Эзэн таныг адислахдаа баяртай байдаг гэдгийг мэдэх нь таны хувьд ямар утга учиртай вэ?

Бошиглогч Иосеф Смит Огайод цуглар гэсэн Их Эзэний зөвлөгөөг дуулгавартай дагасан. Иосеф Смит, Эмма хоёр гэрлээд дөрвөн жил болохдоо долоон удаа нүүсэн байв. Эмма бүтэн сар үргэлжилсэн өвчнөөсөө дөнгөж эдгэрч, 6 сартай жирэмсэн байхад тэд 1831 оны 1-р сарын сүүлээр Нью-Йоркоос Огайогийн Көртланд руу 480 шахам км замыг чаргаар туулахаар аянд гарчээ.

Иосеф, Эмма хоёр Көртландад ирээд, Гилберт болон Витнейн дэлгүүрийн өмнө зогсов. “[Иосеф] дэлгүүрийн шатаар даруй өгсөж, ороод, залуу хамтран эзэмшигчийн зогсож байгаа газар руу дөхөж очлоо. ‘Ньюел К.Витней! Ийм хүн байдаг байжээ!’ хэмээн тэр хуучны сайн танилтайгаа уулзаж байгаа мэт халуун дотноор гараа сунган мэндлэв. Тэрээр [Ньюел К.Витней] сунгасан гарыг нь барихдаа: ‘Та намайг мэддэг бололтой, харин би таныг нэрээр тань дуудаж чадахгүй юм байна’ гэж хариулав. ‘Би бол бошиглогч Иосеф байна. Та намайг энд ирээсэй гэж залбирсан. Одоо та надаас юу хүсэж байна вэ?’” гэж хэлжээ. (History of the Church, 1:146)

Ньюел, Иосефыг Көртланд руу ирээсэй гэж залбирч байгааг үзэгдэлд үзсэн хэмээн Иосеф тайлбарлав. Витнейгийнхэн Иосеф, Эмма хоёрыг найрсгаар хүлээн авсан ба Иосеф, Эмма хоёр тэдэнтэй хэдэн долоо хоногийн турш амьдарчээ (History of the Church,1:145–146-г үзнэ үү).

Ихэнх Нью-Йоркийн гэгээнтнүүд Их Эзэний Огайод цуглар гэсэн зарлигийг хүлээн авсны дараах таван сарын туршид Огайо руу нүүж ирсэн юм. Сүмийн зарим гишүүн асар том золиослол гарган нүүж ирсэн ажээ. Тэд өөрсдийн өмч хөрөнгийг алдагдалтай зарж, зарим нь зарагдаагүй гэр, эзэмшил газраа ардаа үлдээгээд, бошиглогчийг даган Огайо руу явав. Дараах түүхийг уншаад, тэр үед Огайо руу нүү хэмээсэн Их Эзэний зарлигийг дагасан гэгээнтнүүдийг Их Эзэн хэрхэн адисалсан жишээг олж мэд.

Зураг
Люси Мак Смит

Бошиглогч Иосеф Смитийн ээж Люси Мак Смит Нью-Йоркийн Фейеттээс Огайо руу Сүмийн 80 орчим гишүүнтэй бүлгийг удирдан авч явсан. Тэднийг Нью-Йоркийн Буффало руу Каюуга болон Сенека сувгаар усан онгоцоор явж байхад Люси гэгээнтнүүдэд “Эцэг Лихай Иерусалимыг орхин, Их Эзэний зарлигийг даган аялсан шиг аялж байгаа бөгөөд хэрэв [тэд] итгэлтэй байх юм бол Бурханы адислалуудыг хүлээн авах мөн адил шалтгаан тэдэнд бий” хэмээн сануулжээ (History of Joseph Smith by His Mother Прэстон Ниблий [1958 он], 96).

Тэд Нью-Йоркийн Буффалод ирээд, Буффалод нэг долоо хоног саатаад байгаа, бас л Огайо руу явж буй Колесвиллийн Сүмийн гишүүдтэй уулзав. Сувгийн гарц “7 шахам метрийн өндөр” мөсөөр хаагдсан байсан бөгөөд тэд “ахиад хоёр долоо хоног хүлээх ч болж магадгүй” гэж тэдэнд хэлсэн байжээ. Люсигийн бүлгийн олон гэгээнтэн халширч эхлэв. Тэд өлсөж байсан ба зарим хүүхэд нь өвдөж эхэлжээ. Тэд өөр нэг усан онгоцны тийз авч, ачаагаа тавьсан бөгөөд Люси Смит эмэгтэйчүүд, өвчтэй хүүхдүүдэд маргааш өглөө нь хүртэл хоноглох газар олж өгөв. (History of Joseph Smith by His Mother, 199–202-ыг үзнэ үү).

Тэднийг буцаж усан онгоцондоо суусны дараа Люси бүлгийнхэндээ хандан, “Ах эгч нар минь, мөс хагарч, явахад чөлөөтэй болоосой гээд та нар тэнгэрт хандан хүслээ өргөх юм бол Их Эзэн амьдын адил энэ нь биелэгдэх болно” гэж гэрчилжээ. Тэгээд тэр дараа нь юу тохиолдсоныг дүрсэлсэн байна. Тэрээр: “Яг тэр мөчид гэнэт тэнгэр дуугарах мэт чимээ сонсогдов. Усан онгоцны ахмад ‘Хүн бүр байрандаа очоорой’ гэж хашгирлаа. Мөс усан онгоц явах төдий зай гарган хагарсан ба нарийн зайгаар усан онгоц явах үед усан онгоцны дугуйны торхнууд мөс мөргөн эвдэрч унав. … Биднийг арай хийж дундуур нь гарсны дараа мөс дахин нийлж, Колесвиллийн ах нар биднийг даган явж чадалгүй ард хоцров” гэжээ (History of Joseph Smith by His Mother, 204–205).

  1. Люсигаар удирдуулсан гэгээнтнүүдийн бүлгийн талаар уншсан зүйл дээрээ үндэслэн, эдгээр гэгээнтэн хэрхэн Их Эзэнд итгэлээ үзүүлсэн талаар судрын тэмдэглэл дээрээ товч дүгнэн бич. Түүнчлэн энэ хүнд хэцүү нөхцөлд тэдэнд тохиолдсон үйл явдал Их Эзэн бидэнд юу тохиолдож байгааг мэддэг бөгөөд бид Түүнийг сонсон дагах юм бол бидэнд туслах болно гэдгийг хэрхэн харуулж байгааг бич.

Сургаал ба Гэрээ 41:2–4-ийг уншаад, Их Эзэний хүмүүст өгсөн зарлиг, удирдамжийг олж тогтоо. Дараах жагсаалтаас гэгээнтнүүдийн хийж болохгүй хэмээн зарлигласан удирдамжийн дундуур хөндлөн зураас тат.

  • Бурханы үгэнд санал нэгтэй байхын тулд цуглар.

  • Итгэлийнхээ залбирлаар хуулийг хүлээн ав.

  • Хууль сахигдахыг мэд.

  • Миссуригийн Жаксон Гүнлэгт цуглар.

Сургаал ба Гэрээ 41:3 дээрээс, “[итгэлийнхээ] залбирлаар” хүмүүсийн хүлээн авах ёстой хуулийн зорилгыг тэмдэглэ. Их Эзэний дурдсан энэ хуулийг Сургаал ба Гэрээ 42-р хэсгээс олж болно. Та дараагийн хэдэн хичээл дээр энэ хуулийг нарийвчлан судална.

  1. Яагаад Бурханы хууль болон зарлигуудыг хүлээн авах нь адислал гэж бодож байгаагаа тайлбарлан, судрын тэмдэглэл дээрээ бич. Түүнээс гадна, Бурханы хуулиуд “бүх зүйлийг [Түүний] өмнө зөв байлга”-хад бидэнд хэрхэн тусалдгийг тайлбарла (С ба Г 41:3).

Дараах хоёр ойлголт хоорондоо юугаараа адилхан, юугаараа өөр болох талаар бод.

Итгэгч

Шавь

Сургаал ба Гэрээ 41:5-ыг уншаад, дараах зарчмыг гүйцээж бич. Бид хийснээр Есүс Христийн шавь болдог.

Есүс Христийн хуулиудад итгэх, хүлээн авах хоёр хоорондоо ялгаатай юу? Хэдийгээр Бурханы хуулиудад итгэх нь Есүс Христийн шавь болохын чухал хэсэг ч Түүний хуулиудыг хүлээн авч мөнхүлээн зөвшөөрч, дагах нь Аврагчид итгэх итгэлийг маань хөгжүүлдэг.

  1. Бид Есүс Христийн хуулиудыг хүлээн авч, дагаж амьдарснаар Түүний шавь болдог хэмээх зарчмыг хэрэгжүүлэхэд туслах жишгүүдээс нэгийг Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлоос сонгож унш. Дараа нь уг жишгийг хүлээн авч, түүнийг илүү сайн дагахын тулд юу хийхийг хүсэж байгаагаа судрын тэмдэглэл дээрээ бич.

Сургаал ба Гэрээ 41:7-д Иосеф Смитэд Библийг үргэлжлүүлэн орчуулж болох газар, түүнд болон түүний гэр бүлийнхэнд амьдрах орон гэр бэлдэж өгөхийг Их Эзэн гэгээнтнүүдэд зааварчилсан. Гэгээнтнүүд эдгээр зааврыг дагаж, нэг жижиг байшин барьсан ба Иосеф, Эмма хоёр тэнд хэдэн сар амьдарчээ.

Сургаал ба Гэрээ 41:9–12

Их Эзэн Эдвард Партрижийг Сүмийн анхны бишопоор дуудав

Танай тойрогт шинэ бишоп хэрэгтэй байна гэж төсөөл. Сургаал ба Гэрээ 41:9-ийг судлаад, дараах зарчмыг заах үг, хэллэгийг тэмдэглэ. Бишопууд Бурханаар дуудагдаж, гишүүдийн дуу хоолойгоор батлан дэмжигдэж мөн зохих эрх мэдэлтнээр томилогддог.

“Сүмийн дуу хоолойгоор томилогдох” гэдэг нь Сүмийн гишүүд Бурханаас дуудагдах хүнийг дэмжин батлахыг хэлнэ. “Бүх цагаа сүмийн хөдөлмөрүүдэд зориулах” гэдгийг Эдвард Партрижид тусгайлан хэлсэн бөгөөд энэ бас өнөөгийн Тэргүүлэх Бишопын зөвлөлийн гишүүдэд хамаатай. Энэ нь өөрсдийн ердийн ажлын хажуугаар Сүмд үйлчилдэг тойргийн бишопуудад хамаагүй.

  1. Танай бишоп эсвэл салбарын ерөнхийлөгч Бурханаар дуудагдаж, зохих санваарын эрх мэдэлтнээр томилогдсон гэдгийг мэдэх нь яагаад танд чухал болохыг судрын тэмдэглэл дээрээ бич.

Сургаал ба Гэрээ 41:11-ийг уншаад, бишопын дуудлагад үйлчлэхэд туслах ямар ямар зан чанар Эдвард Партрижид байгаа хэмээн Их Эзэний хэлснийг олж мэд. Заль мэх гэсэн нь хуурамч байдал, хоёр нүүртэй байх гэсэн утгатай болохыг та судар дээрээ тэмдэглэж болно. Үүнээс харахад, Эдвард шулуун шударга хүн байжээ.

  1. Сургаал ба Гэрээ 41:12-ыг уншаад, Их Эзэний өгсөн сэрэмжлүүлгийг олж мэд. Дараа нь судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Их Эзэний үгсийг хэрхэн “авч үзэх[эд]” та нар болгоомжил гэсэн нь ямар утгатай гэж та бодож байна вэ?

    2. Их Эзэний үгсийг хэрхэн авч үзэхээ мэдэж байх нь Есүс Христийн шавь байх талаар таны олж мэдсэн зүйлтэй ямар холбоотой байж болох вэ?

Зураг
Ахлагч Нийл А.Максвэлл

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл А.Максвэллийн хэлсэн дараах үгийг уншаад, энэ хичээл дээр шавь байх талаар сурсан зүйлстэй тань ямар холбоотой болох талаар бодож үз. Тэрээр: “Бид өдөр бүр ямар түвшинд дагалдагч байхаа сонгодог. Бид өдөр бүр ‘Хэн Их Эзэний тал байна вэ? Хэн?’” гэсэн асуултад хариулдаг. (“My Servant Joseph,”Ensign, 1992 оны 5-р сар, 39).

  1. Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 41-ийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах нэмэлт асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: