Семинар
19-р бүлэг: 3 дахь өдөр, Сургаал ба Гэрээ 88:70–141


19-р бүлэг: 3 дахь өдөр

Сургаал ба Гэрээ 88:70–141

Оршил

Энэ хичээлийн анхааралд байх Сургаал ба Гэрээ 88 дахь илчлэлтийн хэсэгт санваарын хэсэг удирдагчид судлахаар мөн итгэлээр хамтдаа суралц, нэг нэгэндээ хайр болон нөхөрлөлийг харуул гэсэн Их Эзэний заавар орсон байдаг. Түүнчлэн Их Эзэн Өөрийн Хоёр дахь ирэлт, Амилалтын дэс дараалал, Сатантай хийх эцсийн агуу дайны эргэн тойронд болох үйл явдлуудын шинж тэмдгүүдийг урьдчилан хэлсэн.

Сургаал ба Гэрээ 88:70–117

Их Эзэн Сүмийн ахлагчдад тохинуулалд бэлтгэхийг зарлигласан бөгөөд Өөрийн Хоёр дахь ирэлтийн эргэн тойронд болох үйл явдлуудыг илчлэв

Зураг
Дээд танхим

Бошиглогчдын сургууль Көртландын ариун сүмийг баригдтал Ньюел К.Витнейн дэлгүүрийн дээд давхрын өрөөнд цуглардаг байв.

Көртландын Огайод, 1832–1833 оны өвөл Их Эзэн Бошиглогчдын сургууль хэмээн нэрлэгддэг байсан газар санваарын хэсэг удирдагчийн хамт цугларан, дэлхийн үндэстэн ястнуудын дунд сайн мэдээ номлоход бэлтгэхийг зарлиглажээ. Их Эзэн тэднийг Көртландад үлдэн, нэг нэгнээсээ суралцахыг зарлиглав. Сургаал ба Гэрээ 88:77–80-ыг уншаад, санваартнуудыг цугларах үед юу хий хэмээн Их Эзэн зарлигласныг олж мэд. Та олж мэдсэн зүйлээ тэмдэглэж болно.

Сургаал ба Гэрээ 88:81–115-д, Их Эзэн Өөрийнх нь Хоёр дахь ирэлтийн өмнө болон дараа болох үйл явдлуудыг илчилжээ. Түүнчлэн Тэрээр Мянган жилийн эцэст тохиох үйл явдлуудыг илчилсэн юм.

Их Эзэн нас барагсад шударга ёсныхоо эрэмбээр амилна гэдгийг илчилсэн. Эхэнд амилсан хүмүүс селестиел хаант улсыг өвлөн авна (С ба Г 88:97–98, 107-г үзнэ үү). Хоёр дахь удаад амилсан хүмүүс террестиел хаант улсыг өвлөнө (С ба Г 88:99-ийг үзнэ үү). Харин телестиел хаант улсыг өвлөх хүмүүс Мянган жилийн дараа амилах болно (С ба Г 88:100–101-ийг үзнэ үү). Эцэст нь “бузар хэвээр үлдэх” тэд бол энэ дэлхий дээр төрсөн ч мөхлийн хөвгүүд бөгөөд тэд амилан, гадаад харанхуйд хаягдах болно (С ба Г 88:102, 114-ийг үзнэ үү).

Сургаал ба Гэрээ 88:118–126

Их Эзэн суралцах загварыг дүрслэв

  1. Судрын тэмдэглэлдээ сургууль дээрээ болон сүм дээр саяхан сурч мэдсэн зүйлээ жагсаан бич. Дараа нь дараах асуултад хариул. Математик, шинжлэх ухааны хичээл зэрэг сургуулийн хичээлүүдийг үзэх нь сайн мэдээнээс суралцахаас юугаараа өөр вэ? Юугаараа адилхан бэ? (С ба Г 88:78–79-ийг үзнэ үү.)

Сургаал ба Гэрээ 88:118-ыг уншаад, Бошиглогчдын сургуульд явж байсан хүмүүс хэрхэн суралцахыг эрэлхийлэх ёстой байсныг олж мэд. Та олж мэдсэн зүйлээ тэмдэглэж болно. “Итгэлээр” суралцах гэсэн нь юу гэсэн утгатай үг гэж та бодож байна вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн дараах мэдэгдлийг уншиж байхдаа, итгэлээр суралцах гэх үгийг илүү сайн ойлгоход туслах үг, хэллэгүүдийг тэмдэглэ.

Зураг
Ахлагч Дэвид А.Бэднар

“Та бид суралцагчийнхаа хувьд үйлдүүлдэг, сонсогч төдий байхын оронд үгийн дагуу үйлддэг, хийдэг хүмүүс байх ёстой. Та бид итгэлээр үйлддэг, суралцахыг эрэлхийлдэг хүмүүс үү эсвэл заахыг хүлээн, үйлдүүлэхийг хүсдэг хүмүүс үү? …

… Итгэлээр суралцахад зөвхөн идэвхгүй хүлээн авах биш, харин үүнд сүнсний, оюун санааны мөн бие бялдрын хувьд хүчин чармайлт гаргах шаардлагатай. Бид итгэлээр өдөөгдсөн чин сэтгэлийн тууштай үйлдлээрээ суралцахыг мөн Ариун Сүнсний удирдамжийг хүлээн авахыг хүсэж байгаагаа Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христэд харуулдаг юм. …

… Итгэлээр суралцахад ‘зүрх сэтгэл хийгээд эрмэлзэгч оюуныг’ аль алиныг нь шаарддаг (С ба Г 64:34). Итгэлээр суралцах нь Бурханы үгийн хүчийг зүрх сэтгэл рүү оруулан тээдэг Ариун Сүнсний үр дүн юм. Итгэлээр суралцах нь багшаас оюутан руу дамжиж очдог зүйл биш … ; харин оюутан өөрөө мэдлэг олж авахын тулд итгэлээ хөгжүүлэн, үйлдэх ёстой байдаг” (“Seek Learning by Faith,” Ensign, 2007 оны 9-р сар, 64).

Бид сайн мэдээнээс суралцахад идэвхтэй бөгөөд залбирч оролцон, сурч мэдсэн зүйлийнхээ дагуу үйлдсэнээр итгэлээр суралцаж чадна.

Сургаал ба Гэрээ 88:118-ын эхэнд зарим нь итгэлгүй байна гэдгийг Их Эзэн заасныг анхаар. Энэ шүлгээс мэдсэн зүйл дээрээ үндэслэвэл, та итгэлээ хэрхэн өсгөх талаарх зарчмыг хэрхэн гүйцээж бичих вэ? Хэрвээ бид бол, Есүс Христэд итгэх бидний итгэл өсөх болно.

  1. Энэ зарчим таны амьдралд ямар хамаатай болохыг ойлгохын тулд дараах нөхцөл байдал бүрийг унш. Дараа нь судрын тэмдэглэл дээрээ, нөхцөл байдал бүрд байгаа хүн судлах мөн итгэлээр суралцахын тулд хэрхэн өөрчлөгдөж болохыг бич. Мөн тухайн хүний үйлдэл хэрхэн түүнд итгэлээ өсгөн хөгжүүлэхэд нь тусалж болохыг бич.

    1. Нэгэн залуу эмэгтэй тогтмол судраас уншдаг байсан ч уншсан зүйлийнхээ талаар тэр болгон саатаж боддоггүй байв. Судраас унших нь өөрт нь тийм ч их ач тустай гэж тэр боддоггүй байлаа.

    2. Нэг залуу эрэгтэй Сүмийн бүхий л цуглаанд явдаг бөгөөд ангийн хэлэлцүүлэгт оролцохдоо дуртай байв. Түүнд сурч мэдсэн зүйлдээ тулгуурлан амьдралдаа өөрчлөх хэрэгтэй гэсэн бодол заримдаа төрдөг байсан ч тэр өдөөлтийнхөө дагуу ихэнхтэй үйлддэггүй байлаа.

  2. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Судлахаар мөн итгэлээр суралцахыг идэвхтэй эрэлхийлсний үр дүнд итгэл тань өсөж байгааг та хэзээ мэдэрч байсан бэ?

    2. Таны үйлдэл хэрхэн итгэлийг тань өсгөхөд тусалсан бэ?

    3. Та судлахаар мөн итгэлээр суралцахын тулд ирээдүйдээ юу хийх хэрэгтэй гэж бодож байна вэ?

Бошиглогчдын сургуулийн тухай илүү дэлгэрэнгүй мэдэхийн тулд Сургаал ба Гэрээ 88:119–120-ийг уншаад, бошиглогчдын сургуулийг хаана цуглах ёстойг Их Эзэн хэрхэн дүрслэн хэлснийг олж мэд. Та олж мэдсэн зүйлээ тэмдэглэж болно.

119-р шүлэгт дүрсэлсэн өргөөг барих Их Эзэний зарлигийн хариуд гэгээнтнүүд эцэст нь Көртландын ариун сүмийг барьжээ. Ариун сүмийг барьж байх хооронд бошиглогчдын сургууль Ньюел К.Витнейн Көртланд дахь дэлгүүрийн байрны дээд давхарт цуглардаг байв.

Сургаал ба Гэрээ 88:121–126-г судлаад, Их Эзэн бошиглогчдын сургуулийн ах нараас өөрсдийгөө хэрхэн авч явахыг хүсэн хүлээдгийг олж тогтоо. Сайн мэдээг ганцаараа болон бусадтай хамт суралцаж байхад эдгээр зан чанар хэрхэн танд тусалж болохыг бод. Олж тогтоосон зан чанаруудаа хэрхэн амьдралдаа хэрэгжүүлж болох талаар тунгаан бодож болно.

  1. Дараах асуултад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. “Өөрсдийнхөө бүхий л хөнгөмсөг үг ярианаас, бүх чанга инээдээс, … хөнгөмсөг зангаасаа … болигтун” (С ба Г 88:121) гэсэн нь юу гэсэн утгатай үг гэж та бодож байна вэ?

Бошиглогчдын сургуульд оролцож байсан хүмүүст инээд, хөнгөмсөг үг яриатай холбоотой заавар өгсөн нь оролцогсод ариун газруудад бишрэл хүндэтгэлтэй байх хэрэгтэй гэсэн утгатай. Эдгээр цугларалтыг яваандаа ариун сүмд хийдэг болсон.

Энэ зөвлөгөөг дагах нь ариун нандин зүйлсийг сурч мэдэх хичээл зүтгэлд тань яагаад тустай байж болох вэ?

Гэхдээ энэ зөвлөгөөг бүхий л инээд гэм нүгэл гэсэн утгаар өгөөгүй. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли Сүмийн өсвөр үеийнхэнд хандан инээдийн талаар иинхүү хэлсэн.

Зураг
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

“Та нар цагийг сайхан өнгөрүүлж болно. Мэдээж та нар тэгж болно! Бид та нарыг хөгжилтэй байгаасай хэмээн хүсдэг. Бид та нараас амьдралдаа сэтгэл хангалуун байгаасай гэж хүсдэг. … Бид та нарыг хүчирхэг, хөгжилтэй, дуулж бүжиглэн, инээж, аз жаргалтай байгаасай гэж хүсэж байна.

Харин ийн байхдаа даруухан бөгөөд залбиралтай бай, тэгж чадах юм бол тэнгэр таны дээрээс инээмсэглэнэ” гэж заасан (“A Prophet’s Counsel and Prayer for Youth,” Ensign, 2001 оны 1-р сар, 511).

Сургаал ба Гэрээ 88:122бүгдээрээ гэсэн үгийг давтан хэлснийг анхаар. Хэрэв суралцагчид бүгдээрээ хичээлд оролцон, нэг нэгнээсээ суралцахыг хичээвэл энэ нь ангийнханд хэрхэн нөлөөлж болох талаар бод.

Сургаал ба Гэрээ 88:124-т унтах талаар Их Эзэний өгсөн заавар байдаг. Шаардлагатайгаас илүү удаан унтах нь бидний суралцах, Сүнсийг мэдрэх чадварт хэрхэн нөлөөлж болох талаар бодож үз. (Алма 88:124 нь төгс эзэмших судар юм. Та дараа нь үүнийг олоход хялбар байлгахын тулд тусгайлан тэмдэглэж болно.)

Зохих хугацаатай унтаж мөн эрт босох нь ямар арга замаар бидэнд илүү сайн суралцахад тусална гэж та бодож байна вэ? Их Эзэний Сургаал ба Гэрээ 88:118–126-д өгсөн заавруудаас олж тогтоох нэг зарчим бол зөв шударга үйлдэл хийн, шударга бус зүйл хийхээ болих нь биднийг суралцахад мөн цэвэршүүлэхэд туслах юм. Та судрынхаа захад энэ зарчмыг бичих талаар бодож үз.

  1. Сургаал ба Гэрээ 88:121–126-г дахин уншаад, уг зөвлөгөөний алийг нь амьдралдаа илүү бүрэн дүүрэн хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгээ шийд. Судрын тэмдэглэл дээрээ, яагаад Их Эзэний зөвлөгөөг даган, эдгээр зүйлийг хийх нь таныг сайн мэдээнээс суралцан, ариусгагдахад чухал гэж бодож байгаагаа бич.

Зураг
төгс эзэмших судрын тэмдэг
Сургаал ба Гэрээ 88:124 нь төгс эзэмших судар юм.

  1. Сургаал ба Гэрээ 88:124-ийг чээжлэхэд туслахын тулд судрын тэмдэглэл дээрээ Их Эзэний хий эсвэл боль хэмээн хэлсэн зургаан зан чанарыг жагсаан бич. Бүгдийг нь чээжээр хэлж чаддаг болтлоо хийх зүйлийн жагсаалтыг давтаж хэл. Төгс эзэмших судрын энэ зөвлөгөөг санан, хэрэгжүүлэхийн тулд та семинар, Сүмд очих бүрдээ эсвэл дараа сард гэр бүлийн үдэш хийхдээ энэ шүлгийг чээжээр унших талаар бодож үз.

Сургаал ба Гэрээ 88:127–141

Бошиглогчдын сургуулийг хэрхэн явуулах тухай журмыг Их Эзэн өгөв

Зураг
Залуу эмэгтэйчүүдийн анги

Бусадтай сайн мэдээг хуваалцаж болох зарим газрын талаар тунгаан бод. Тухайн газруудад тань сайн мэддэггүй эсвэл тийм ч сайн харьцааггүй хүн байгаа эсэх талаар бодож үз. Сургаал ба Гэрээ 88:127–141-ийг судалж байхдаа тийм нэгэн хүнийхээ тухай бод. Дараах асуултыг тунгаан бод. Сайн мэдээнээс хамт суралцаж байгаа хүмүүстэй харьцах харилцаа тань хэрхэн таны суралцаж, Сүнсээр ариусгагдах чадварт нөлөөлдөг вэ?

Их Эзэн бошиглогчдын сургуулийн гишүүдээс хамтдаа суралцаж байхдаа нэг нэгэнтэйгээ сайн харилцаатай байхыг хүссэн. Сургаал ба Гэрээ 88:128–134-ийг уншаад, бошиглогчдын сургуульд сүнслэг суралцах орчин бүрдүүлэхэд багш хүний гүйцэтгэх үүргийг олж мэд. Та олж мэдсэн зүйлээ тэмдэглэж болно.

Багш ангийн гишүүдтэй мэндчилэх гэсэн нь багш тэднийг орж ирэхэд мэндчилэн угтан авах гэсэн утгатай. Энэ нь бошиглогчдын сургуулийн тусгай мэндчилгээ байжээ. 133-р шүлэг дэх мэндчилэх буюу мэндлэх талаар та юу олж харсан бэ?

Сургаал ба Гэрээ 88:135–137-г уншаад, сайн суралцах орчин бүрдүүлэхэд гүйцэтгэх суралцагчдын үүргийг олж мэд.

Их Эзэн бошиглогчдын сургуулийн гишүүдээс нэг нэгэнтэйгээ ямар төрлийн харилцаатай байгаасай хэмээн хүссэн бэ? 137-р шүлэгт цэдэглэгдсэнээр, бошиглогчдын сургуулийн гишүүдэд Өөрийнх нь зааврыг дагавал Их Эзэн юу амласан бэ?

Хэрэв бид нөхөрлөлөө харуулж, нэг нэгнээ хайрлавал сайн мэдээнээс хамтдаа суралцах үедээ Сүнсийг урьж чадна гэсэн нэг зарчмыг бид эдгээр шүлгээс мэдэж авдаг.

  1. Сургаал ба Гэрээ 88:133 дээрх мэндчилгээг дахин унш. Тэгээд дараах асуултуудад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Тухайлбал:

    1. Таны бодлоор бид “тогтоогдсон, хөдөлшгүй мөн хувиршгүй, шийдмэг … найз” гэдгээ сайн мэддэггүй эсвэл хайрлахыг хичээдэг ангийнхаа болон гэр бүлийнхээ гишүүнд харуулж болох вэ?

    2. Та хэзээ бүгдээрээ найз нөхрийн харьцаатай орчныг бий болгох хүсэлтэй хүмүүстэй сайн мэдээнээс суралцаж байсан бэ? Энэ нь ямар байсан бэ эсвэл ямар байх байсан гэж та боддог вэ?

    Та сайн мэдээнээс хамтдаа суралцаж байгаа хүмүүсээ хайрлана гэсэн шийдвэр төгс байдлаа хэрхэн хөгжүүлж болохоо бод. Та ангийнхандаа болон гэр бүлийнхэндээ илүү сайхан сэтгэл гаргаж, хайраа харуул гэсэн сүнслэг өдөөлтийг мэдэрч байсан үеэ тэмдэглэж болно.

  2. Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 88:70–141-ийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: