Семинар
30-р бүлэг: 3 дахь өдөр, Сургаал ба Гэрээ 136:19–42


30-р бүлэг: 3 дахь өдөр

Сургаал ба Гэрээ 136:19–42

Оршил

1847 оны 1-р сард ерөнхийлөгч Бригам Янг Сургаал ба Гэрээ 136-д цэдэглэгдсэн энэ илчлэлтийг Небраскагийн Винтер Квортерст хүлээн авав. Энэ хичээлээр Сургаал ба Гэрээ 136:19–42-ыг авч үзэх бөгөөд гэгээнтнүүдийг аялах үедээ хэрхэн үйлдэх талаар Их Эзэний өгсөн зөвлөгөө, тэдэнд өгсөн баталгаа мөн Бурханы бүхий л зарлигуудыг дага хэмээн тэдэнд өгсөн зааварчилгааг агуулдаг.

Сургаал ба Гэрээ 136:19–29

Их Эзэн аялах үедээ хэрхэн үйлдэхийг гэгээнтнүүдэд зөвлөв

Танд ямар нэгэн бүлэг хүнтэй харилцах боломж олдож байсан талаар бодож үз. Тэр бүлэгт байсан бусад хүнтэй ажиллахад ямар эерэг тал байсан бэ?

Зураг
Цэцэрлэгт ажиллаж буй хүмүүс

Бүлгээрээ хамтарч ажиллах нь бидэнд бие биедээ туслах боломж олгодог ч энэ нь бас бэрхшээл үүсгэж болно.

Гэгээнтнүүдийг 1846 оны эхээр Наувуг орхин явахаас өөр аргагүй болж, баруун зүг рүү аялж эхлэхэд олон хүн тэр аялалд бэлтгэгдээгүй байв. Гэгээнтнүүд эхлээд олон бээр газар тархан суурьшсан байсан бөгөөд энэ нь тэдний бие биедээ туслах чадварыг бууруулсан юм. Ерөнхийлөгч Бригам Янгийн бараг нэг жилийн дараа Небраскагийн Винтер Квортерст хүлээн авсан илчлэлтээр Их Эзэн гэгээнтнүүдийг аяллаа үргэлжлүүлж байхдаа бие биедээ туслахын тулд өөрсдийгөө зохион байгуулахыг зааварлав.

Сургаал ба Гэрээ 136:2, 8–10-ыг эргэж хараад, гэгээнтнүүд хэрхэн бие биедээ туслах ёстой талаар Их Эзэний өгсөн зааврыг олж мэд.

Бүлгээрээ хамтарч ажиллах нь бидэнд бие биедээ туслах боломж олгодог ч энэ нь бас бэрхшээл үүсгэж болно. Бүлгээрээ ажиллаж байх үед тохиолдож болох зарим бэрхшээлийн талаар бодож үз.

Сургаал ба Гэрээ 136:19–27-г уншаад, гэгээнтнүүдийг аялж мөн хамтдаа ажиллах үед Их Эзэний тэдэнд өгсөн зөвлөгөөнүүдийг олж мэд.

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Гэгээнтнүүдийг аялж мөн хамтдаа ажиллахад нь тусалж чадах ямар зөвлөгөөг та уншсан бэ?

    2. Энэ зөвлөгөө яагаад ач тустай гэж та бодож байна вэ?

    3. Та бусад хүнтэй харилцаж мөн хамтарч ажиллах үедээ энэ зөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлж чадах вэ?

23–24-р шүлгийг эргэн хар. Энэ илчлэлт гэгээнтнүүдийг Мэргэн ухааны үгийг хүлээн авсны дараа ирсэн боловч Их Эзэн гэгээнтнүүдэд “архидан согтуурахаа эцэслэ” хэмээн зөвлөсөн гэдгийг анхаар (С ба Г 136:24). Гэгээнтнүүд Мэргэн ухааны үгийг аажмаар дагаж эхлэв. Сургаал ба Гэрээ 136 дээрх энэ илчлэлтийг өгөгдөх үед хожмын үеийн гэгээнтнүүдэд өнөө үеийнх шиг бүх төрлийн согтууруулах ундаа хэрэглэх нь хориглогдоогүй байжээ.

Сургаал ба Гэрээ 136:24-т цэдэглэгдсэнээр, бидний үгс бидний эргэн тойронд байгаа хүмүүст ямар нөлөө үзүүлэх ёстой вэ? Энэ асуултад хариулахын тулд дараах зарчмыг гүйцээж бич. Бидний үгс . Судрууд дээрээ энэ зарчмыг зааж буй үг хэллэгийг олж тэмдэглэх талаар бодож үзээрэй.

Сэнхрүүлэх гэдэг нь хэн нэгнийг сүнсээр эсвэл сэтгэл санаагаар өргөх гэсэн утгатай гэдгийг мэдэх нь тустай байж болох юм.

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах даалгавруудыг гүйцээж хий.

    1. Дараах асуултад хариулж бич. Гэгээнтнүүд хамтдаа аялж байхдаа сэнхрүүлэх үгсийг ашиглах нь яагаад чухал байсан гэж та бодож байна вэ?

    2. Та сэнхрүүлсэн үгсийг ашиглаж буй хэн нэгнийг сонссон туршлагаа дүрслэн хэл.

Та эргэн тойрныхоо хүмүүсийг сэнхрүүлэх ямар зүйлийг хэлж чадах талаараа бодож үз.

Гэгээнтнүүдийг баруун зүг рүү аялах аяллаа эхлэх үед тэдэнд тохиолдсон дараах түүхүүдийг уншиж байх үедээ танд ямар мэдрэмж төрж болох талаар болон эдгээр итгэлтэй гэгээнтэн яагаад ийм сорилт бэрхшээлтэй учрахад бэлэн байсан талаар бодож үзнэ үү.

Мэри Анн Вэстон Мауфан бичихдээ: “Бид өнөө өглөө холер өвчнөөс болж нас барсан бүлгийнхээ хоёр хүнийг оршуулахаар дуудагдсан юм, тэдний нэг нь Браун гэдэг нэртэй хүн байсан ба нөгөө нь хүүхэд байв. Майханд олон өвчтэй хүмүүс байв. Платте мөрний эргээр өдөржингөө явав. 15 бээр аялсныхаа дараа Солт Крийкэд түр буудаллаа. Удалгүй бүлгийн нөхөд маань өөр нэг хүүхдийн цогцсыг барьсаар ирлээ. Тэд цогцсыг бүрэнхийд горхины эрэгт оршуулав. Өвчтэй хүмүүс дэндүү олон байлаа. Бидэнд ийм замаар найз нөхдөө оршуулах нь гунигтай байлаа. Цаг агаар маш халуун байв” гэжээ (Mary Ann Weston Maughan journal, 3-р боть, 1850 оны 6-р сарын 21, 2:1, Солт Лэйк Сити, Гэр бүлийн Түүхийн Номын Сан; орчин үеийн тэмдэглэгээ, том үсэг, зөв бичгийн дүрмээр болгон өөрчлөв).

Зураг
Кларисса Янг Спэнсэр

Кларисса Янг Спэнсэр (Бригам Янгийн охин) бичихдээ: “Удирдагч хүний хувьд аавын маань хамгийн шилдэг зан чанаруудын нэг бол тэрээр хүмүүсийнхээ оюун санааны хэрэгцээнд тааруулан удирдахын зэрэгцээ хүмүүсийнхээ материаллаг болон нийгмийн хэрэгцээнд анхаарал тавьдаг байсан явдал юм. Хээр талаар аялж байхдаа хүн бүр, хамгийн сул дорой нь хүртэл замын ихэнх хэсгийг хөлөөрөө туулан аялж байхдаа хэрэв цаг агаар сайхан байвал гэгээнтнүүд оройн дуу хуур зохион байгуулж, түүдэг галаа тойрон цуглардаг байв. Тэнд дуу дуулж, хийлчид хөгжим тоглон, эрэгтэй, эмэгтэйчүүд нь 15 бээр алхсанаасаа болж ядарч сульдсанаа, цөл газар явж байгаагаа кадрилл бүжиг бүжиглэж байхдаа ул мөргүй мартдаг байв. ‘Сэтгэл зүйн’ дэмжлэг үзүүлэх гэдэг үг бий болохоос бүр өмнө тэр үүнийг аль хэдийн хийж байсан юм” гэжээ (with Mabel Harmer, One Who Was Valiant [1940], 162).

Эдгээр түүх дээр үндэслэн хожмын үеийн гэгээнтэн анхдагчдын заримынх нь туршлагыг хэрхэн дүрслэн хэлж болох вэ?

  1. Сургаал ба Гэрээ 136:28–29-ийг уншаад, эдгээр шүлэгт дурдсан зөвлөгөөг олж мэд. Дараа нь аз жаргалтай байгаа үедээ бидний хийх хэрэгтэй зүйлсийг дүрсэлж буй нэг зарчмыг, бас гунигтай байгаа үедээ бидний хийх хэрэгтэй гэж дүрсэлж байгаа нэг зарчмыг судрын тэмдэглэл дээрээ бич.

Тэнгэрлэг Эцэг танд аз жаргалтай байхад тусалснаар залбиралд тань хариулсан тохиолдлуудынхаа тухай бод. Гэр бүлийн гишүүн эсвэл дотны найзтайгаа энэхүү тохиолдлоо хуваалцахыг бодож үз.

Та аз жаргалтай байгаа үедээ Их Эзэнийг алдаршуулж мөн Түүнд талархахыг мөн гунигтай байгаа үедээ тусламж хүсэж залбирахаа сана.

Сургаал ба Гэрээ 136:30–42

Их Эзэн гэгээнтнүүдийг тайтгаруулж, Түүний бүх зарлигийг сахихад итгэлтэй байхыг тэдэнд зөвлөв

Гэгээнтнүүд агуу зовлон бэрхшээлийг туулсан ба тэдний баруун зүг рүү хийх аялал нь бас агуу их сорилт бэрхшээлтэй байх болно гэдгийг мэдэж байжээ.

Ийм хүнд нөхцөл байдалд хүртэл итгэлтэй хэвээр үлдэхэд нь гэгээнтнүүдэд юу тусалсан гэж та бодож байна вэ?

Сургаал ба Гэрээ 136:30–40-ийг уншаад, гэгээнтнүүдийг урамшуулдаг байсан байж болох сургаал, зарчмуудыг олж мэд.

Та дараах сургаал, зарчмуудаас заримыг нь тодорхойлж болно. Тухайлбал:

  • Бид дайснуудаасаа айх хэрэггүй, учир нь тэд Их Эзэний гарт байдаг юм.

  • Бидний зовлон бэрхшээл нь бидэнд зориулагдсан Бурханы алдар сууг хүлээн авахад биднийг бэлтгэж чадна.

  • Хэрэв бид өөрсдийгөө даруусгаж мөн Бурханыг дуудах юм бол Сүнс биднийг гэгээрүүлэх болно.

  • Хэрэв бид Их Эзэний бидэнд өгсөн бүх үгсийг итгэлтэй дагах юм бол хэзээ нэгэн өдөр Түүний алдар сууг харах болно.

  • Их Эзэн бошиглогчдоороо дамжуулан Өөрийн хүслийг илчилдэг.

  • Их Эзэн биднийг дайснуудын маань гараас чөлөөлж чадна.

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич.

  1. Эдгээр сургаал, зарчим нь гэгээнтнүүдэд итгэлтэй үлдэхэд нь хэрхэн тусалсан гэж та бодож байна вэ?

  2. Эдгээр сургаал, зарчим нь танд тулгарах хэцүү хүнд зүйлсийг даван туулахдаа итгэлтэй хэвээр үлдэхэд хэрхэн тусалж чадах вэ?

Сургаал ба Гэрээ 136:30–40 дээрх Их Эзэний үгсээс таны бодож байгаагаар гэгээнтнүүдийн сурсан байж болох ерөнхий захиасыг бодож үз.

Хэдийгээр та эдгээр шүлгээс олон сургаал, зарчмыг олж тогтоож болох ч, Их Эзэн гэгээнтнүүдэд бүх зүйл сайхан болно хэмээн баталж байсан.

Сургаал ба Гэрээ 136:41–42-ыг уншаад, Их Эзэнээс авсан нэмэлт баталгаа болон зөвлөгөөг олж мэд.

42-р шүлэг дээр өгөгдсөн Их Эзэний зөвлөгөөнөөс сурсан зүйлсээ ашиглан, дараах зарчмыг гүйцээж бич. Хэрэв бид хичээнгүй байвал , Их Эзэний шүүлт бидэн дээр ирэхгүй, бидний итгэл хүчтэй байж мөн бидний дайснууд эцэстээ бидний дээр хүчгүй байх болно.

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултад хариулж бич. Энэ зарчим танд хэрхэн тусалж чадах вэ?

Гэгээнтнүүд Их Эзэний зарлигуудад дуулгавартай байв. Анхдагчдын хамгийн анхны бүлэг нь 1847 оны 4-р сарын 5-нд Винтер Квортерсийг орхин явав. Тэд 1000 гаруй бээр газар аялж, 1847 оны 7-р сарын сүүлээр Солт Лэйкийн хөндийд ирсэн. 1847 оны 7-р сарын 24-нд ерөнхийлөгч Бригам Янг Солт Лэйкийн хөндийг ажиглан зогсож байгаад гэгээнтнүүд шинэ гэрээ оллоо гэсэн сүнслэг баталгааг хүлээн авчээ. Тэр үед Брингам Янг халуурч, өвдсөн байсан учраас Вилфорд Вүдраффын морин тэргэн дээр сууж явсан юм.

Зураг
Ерөнхийлөгч Вилфорд Вүдрафф

Ерөнхийлөгч Вилфорд Вүдрафф ерөнхийлөгч Янгийн Солт Лэйкийн хөндийг харсан дараах түүхийг ийнхүү өгүүлсэн. Тэрээр: “Бид хөндийг илүү сайн харж болохуйц газар ирээд … би түүнийг баруун зүг рүү харуулахаар тэргээ эргүүлэн тавихад, ерөнхийлөгч Янг орноосоо босож, эргэн тойрноо харав. Тэр өмнөх газраа ширтэж байхдаа хэдэн минутын турш үзэгдэл үзэв. Тэрээр өмнө нь үзэгдлээр энэ хөндийг харсан байсан бөгөөд энэ удаад Сионы болон Израилын ирээдүйн алдар сууг харжээ. … Үзэгдэл харж дуусаад тэрээр, ‘Хангалттай. Энэ зөв газар мөн байна! Цааш явцгаая’ гэв. Тиймээс бид бидний өмнө явсан хүмүүсийн барьсан түр хоргодох газар руу цааш явсан билээ” (Teaching of Presidents of the Church: Wilford Woodruff [2004], 146).

Солт Лэйкийн хөндий суурьших зөв газар байсан хэмээх баталгааг хүлээн авах нь ерөнхийлөгч Бригам Янг болон гэгээнтнүүдийн хувьд яагаад чухал байсан бэ? Их Эзэний танаар хийлгэхийг хүсэж байгаа зүйлийг нь хийж байгаа гэсэн баталгааг хүлээн авах нь таны хувьд яагаад чухал байж болох вэ?

Бүх зарлигийг дагахаар хичээж мөн өөрийн амьдралд Их Эзэний баталгааг олж сонс.

  1. Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 136:19–42-р шүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: