Семинар
9-р бүлэг: 2 дахь өдөр, Сургаал ба Гэрээ 38


9-р бүлэг: 2 дахь өдөр

Сургаал ба Гэрээ 38

Оршил

1830 оны 12-р сард Их Эзэн Сүмийн гишүүдийг Огайод цугларахыг зарлиг болгов (С ба Г 37-г үзнэ үү). 1831 оны 1-р сарын 2-нд Нью-Йорк дахь салбаруудын гэгээнтнүүд Сүмийн гурав дахь чуулганд оролцохоор цугларав. Энэ чуулганы үеэр Сургаал ба Гэрээ 38 дахь илчлэлтийг хүлээн авсан бөгөөд үүнд Их Эзэн гэгээнтнүүдэд Огайо руу яв гэсэн зарлигийг нь ойлгоход туслан мөн урамшуулсан.

Сургаал ба Гэрээ 38:1–7

Есүс Христ өөрсдийнх нь дунд байгаа гэдгээ гэгээнтнүүдэд хэлэв

Таны хувьд зарим зарлигийг дагахад хялбар, зарим зарлигийг дагахад хэцүү байдгийг ажиглаж байсан уу? Таны хувьд дагахад амархан байдаг зарим зарлигийг жагсаан бич. Тухайлбал:

Зураг
Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол

Харин одоо аль зарлигуудыг дагахад хэцүү мөн яагаад хэцүү байдаг талаар тунгаан бод.

1831 оны 1-р сарын чуулганы үеэр Нью-Йорк дахь гэгээнтнүүдийн зарим нь Огайо руу нүүх зарлигийн талаар асуужээ. Яагаад Сүмийн зарим гишүүний хувьд энэхүү зарлигийг дагах хэцүү байсан талаар бодож үз.

Нью-Йорк дахь зарим гэгээнтэн өөрсдийн ашиг орлоготой аж ахуй, тав тухтай нөхцөл байдлаа орхиж, шинэ нутаг руу, тодорхой бус нөхцөл байдалд орохыг хүсэхгүй байв. Мөн зарим нь эзэмшил газраа зарж чадлаа гэхэд алдагдалтай зарах болж байлаа.

Гэгээнтнүүдийн ийм асуудлын хариуд, Иосеф Смит Огайод цуглар хэмээх зарлигийг илүү сайн ойлгохын тулд залбирсан ба Сургаал ба Гэрээ 38 дахь илчлэлтийг хүлээн авчээ. Та энэхүү илчлэлтээс суралцах явцдаа, Их Эзэний бүх зарлигийг дагахад хэцүү байсан ч дуулгавартай байхад туслах үнэнүүдийг мэдэж авах болно.

Сургаал ба Гэрээ 38:1–3-ыг уншаад, Есүс Христийн талаар сурч болох зарчмуудыг олж мэд. (Та сурсан зүйлээ судартаа тэмдэглэх юм уу судрын тэмдэглэл дээрээ бичиж болно.)

Бид “Есүс Христ бүх зүйлийг мэддэг” хэмээх чухал зарчмыг 2-р шүлгээс сурч болно. Энэхүү зарчмыг ойлгох нь Нью-Йоркийг орхиж, Огайо руу нүүх зарлигийг дагахад хэцүү байсан гэгээнтнүүдэд хэрхэн тусалсан байж болох тухай бод.

  1. Их Эзэний өгсөн аль нэг зарлигийг дагахад хэцүү санагдах үед энэхүү зарчим танд хэрхэн тусалж болох талаар цөөн хэдэн өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ бич.

Бошиглогч Иосеф Смит энэ илчлэлтийг хүлээж авахынхаа өмнө Библийг сүнсний удирдамжаар орчуулж байсан бөгөөд Агуу Үнэт Сувд судрын Мосе 6–7-р бүлэгт байх илчлэлтийг хүлээн авчээ. Эдгээр бүлэгт, зөв шударга байсныхаа төлөө Сион гэж нэрлэгдсэн Енох хэмээх бошиглогч болон түүний хүмүүсийн талаар өгүүлдэг.

Сургаал ба Гэрээ 38:4-ийг уншаад, Их Эзэн Енох болон түүний хүмүүсийн төлөө юу хийснийг олж мэд. Их Эзэн “цээжиндээ тэврэн” хэмээн хэлэхдээ хамт дэргэд нь байснаа хэлж байгаа гэдгийг мэдэх нь танд тустай байж болно.

4-р шүлгийн төгсгөлд, Аврагч Өөрийнх нь нэрэнд итгэсэн хүмүүсийн төлөө юу хийсэн хэмээн хэлсэн бэ?

Есүс Христ Тэнгэрлэг Эцэгээс Өөрт нь итгэгч тэдний өмнөөс гуйдаг гэдгийг мэдэх нь тууштай байж чадахгүй байгаа хүнд хэрхэн туслах талаар тунгаан бод.

Сургаал ба Гэрээ 38:5–7-г уншаад, Есүс Христ Өөрийнхөө хаана байгааг юу гэж хэлснийг олж мэд.

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултад хариул. Сургаал ба Гэрээ 38:7-д заагдсан зарчимд итгэх нь таныг хэрхэн тайвшруулж мөн зоригжуулдаг вэ?

Сургаал ба Гэрээ 38:8–12

Хэн Хоёр дахь ирэлтийг тэсвэрлэх талаар Их Эзэн дүрслэн ярив

Аврагч Нью-Йоркийн гэгээнтнүүдэд Огайод цугларах ямар чухал болохыг ойлгоход нь туслахдаа Өөрийн Хоёр дахь ирэлтийн талаар ярьсан.

Зураг
Хоёр дахь ирэлт

Сургаал ба Гэрээ 38:8–10-ыг уншаад, Аврагч Өөрийн Хоёр дахь ирэлтийн талаар юу илчилснийг олж мэд. Хоёр дахь ирэлтийн “өдрийг тэсвэрлэ[ж]” (С ба Г 38:8) чадсан хүмүүс устгагдахгүй, харин ч Аврагчийг ирэх үед Түүнтэй хамт дэлхий дээр үлдэнэ гэдгийг мэдэх нь танд тустай байж болно. 8–10-р шүлгүүд дэх Их Эзэний үгс хэрхэн танд Хоёр дахь ирэлтийн өмнө цэвэршин, ариун байхын чухлыг ойлгоход туслах талаар тунгаан бод.

Сургаал ба Гэрээ 38:11–12-ыг уншаад, Хоёр дахь ирэлтийн өмнөх дэлхийн зарим нөхцөл байдлын талаар олж мэд. Тэнгэр элчүүд “дэлхийг хадаж шатаах” гэдэг нь Аврагчийн буудай болон зэрлэг өвсний талаар ярьсан сургаалт зүйрлэл (Матай 13:24–30 ; С ба Г 86:1–7)-ийг хэлж байгаа бөгөөд уг зүйрлэлд зэрлэг өвс (хилэнцэт хүмүүс)-ийг зулгааж, шатаахаас өмнө буудайг (шударга хүмүүс) цуглуулна гэсэн утгатай.

Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн “өдрийг тэсвэрлэж”, зэрлэг өвснүүдийн дунд байхгүйн тулд өөрийгөө илүү сайн бэлтгэхийн төлөө та юу хийж болох талаар тунгаан бод.

Сургаал ба Гэрээ 38:13–33

Есүс Христ Өөрийн Сүмийн гишүүдийг яагаад Огайод цугларахыг тушаасан талаараа тайлбарлав

Та өөрийгөө сүнслэг байдлын эсвэл бие махбодын аюулд байна гэж бодож байсан үеийнхээ талаар бод. Аюулд байгаагаа мэдэхэд тань ямар сэрэмжлүүлгүүд тусалж байсан бэ?

Хэрэв гэгээнтнүүд Нью-Йоркт үлдэх юм бол тэдэнд тулгарах аюулын талаар Их Эзэн сэрэмжлүүлсэн. Сургаал ба Гэрээ 38:12-ын төгсгөлийн үгсийг унш. Гэгээнтнүүдийн дайсны талаар Их Эзэн юу гэж заасан бэ?

Сургаал ба Гэрээ 38:13, 28–29-ийг уншаад, хуйвалдагч дайсны зорилгыг олж мэд. Бид эдгээр шүлгээс Их Эзэн бидэнд аюулын талаар сэрэмжлүүлдэг болохыг мэдэж авдаг. Тийм сэрэмжлүүлэг нь Ариун Сүнсний өдөөлтөөр эсвэл ерөнхий чуулганаар хэлсэн үгс зэрэг Их Эзэний үйлчлэгчдийн заавар, зөвлөгөөгөөр дамжин ирж болно.

  1. Таны таньж мэддэг хэн нэгэн эсвэл та өөрөө сүнслэг эсвэл бие махбодын аюулын талаар Их Эзэний сэрэмжлүүлгийг авч байсан уу? Судрын тэмдэглэл дээрээ гэр бүлийн гишүүн, найз тань эсвэл та өөрөө Их Эзэнээс ямар сэрэмжлүүлгийг хүлээн авсан мөн уг сэрэмжлүүлгийн хариуд та өөрөө эсвэл гэр бүлийн гишүүн, найз тань юу хийсэн талаар (эсвэл юуг хийсэн ч болоосой гэж хүсэж байгаагаа) бич.

Сургаал ба Гэрээ 38:14–15-ыг уншаад, Их Эзэн Науву дахь гэгээнтнүүдэд юу хий хэмээн зарлигласныг олж мэд. 30-р шүлгийн төгсгөлөөс сурсан зүйл дээрээ үндэслэн, дараах зарчмыг гүйцээж бич. Хэрэв бид хичээнгүй байвал дараа нь .

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Яагаад аюул осол, эсэргүүцэлтэй нүүр тулах үедээ бэлтгэлтэй байх нь бидэнд өөртөө итгэх итгэлийг өгдөг гэж та бодож байна вэ?

    2. Танд аюул учруулахыг хүсэж байгаа дайсны эсрэг бэлтгэлтэй байхын тулд та юу хийж болох вэ?

Зарим Нью-Йоркийн гэгээнтэн Огайо руу явах зарлигийг хүлээн зөвшөөрөхгүй байсныг санаарай. Сургаал ба Гэрээ 38:16, 31–33-ыг уншаад, хэрэв гэгээнтнүүд уг зарлигийг дуулгавартай дагасан бол тэд хэрхэн адислагдах байсныг олж мэд.

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Нью-Йоркоос нүүх зарлиг нь хэрхэн гэгээнтнүүдийн амь насыг аврахын тулд байсан бэ?

    2. Огайод цуглар хэмээх зарлиг нь хэрхэн тэдний сүнслэг авралын төлөө байсан бэ?

Эдгээр шүлгээс Их Эзэн биднийг аюул ослоос сэрэмжлүүлэхийн зэрэгцээ хамгаалахын тулд зарлигуудыг өгдөг болохыг бид сурдаг.

  1. Зарлигуудыг сахих нь биднийг бие махбодын болон сүнслэг байдлын хувьд хэрхэн хамгаалж болохыг судрын тэмдэглэл дээрээ цөөн өгүүлбэрээр тайлбарлан бич.

Сургаал ба Гэрээ 38:34–42

Огайод цугларах талаар Сүмд зарлиг өгөгдөв

Сургаал ба Гэрээ 38:34–42-т Огайод төвхнөхөд нь гэгээнтнүүдэд туслах зарлигууд болон зөвлөгөө орсон байдаг. Ихэнх гэгээнтний хувьд цорын ганц орлого нь хөдөө аж ахуйгаас нь ирдэг байв. Сүмийн маш олон гишүүн нэгэн зэрэг эзэмшил газраа зарах үед худалдах газрын тоо эрс өсчээ. Нэг зэрэг маш олон эдлэн газар зарагдаж байсан болохоор худалдан авагчид гэгээнтнүүдийн аж ахуйг ердийнхөөс маш доогуур үнээр худалдаж авах боломжтой болов.

Сургаал ба Гэрээ 38:37, 39-ийг уншаад, эзэмшил газар, эд баялгийнх нь талаар Их Эзэний гэгээнтнүүдэд өгсөн зөвлөгөөг олж мэд. Биднээс золиослол гаргахыг шаардаж байсан ч Их Эзэний мөнхийн амлалтад итгэлтэй байх нь хэрхэн Түүний зарлигуудыг дуулгавартай дагахад бидэнд тусалдаг талаар бодож үз.

Нью-Йорк дахь олон гэгээнтэн Их Эзэний зарлигийг дуулгавартай дагасан бөгөөд Огайод цугларахын тулд асар их золиослол гаргасан.

  1. Энэ хичээлийн эхэнд таны хувьд дагахад бусдаас илүү хэцүү зарим зарлигийн талаар бодохыг танаас хүссэн. Энэ хичээл дээр сурч мэдсэн зарчмыг ойлгох нь тэдгээр зарлигийг дагахад шаардлагатай итгэл болон өөртөө итгэх итгэлтэй байхад хэрхэн туслах талаар судрын тэмдэглэл дээрээ бич.

  2. Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 38-ыг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах нэмэлт асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: