Семинар
6-р бүлэг: 1 дэх өдөр, Сургаал ба Гэрээ 20:1-36


6-р бүлэг: 1 дэх өдөр

Сургаал ба Гэрээ 20:1–36

Оршил

“Эдгээр эцсийн өдрүүдэд Христийн Сүм [Америкийн Нэгдсэн Улсын] хуулиудад нийцэн, 1830 оны дөрөв дэх сарын зургаа дахь өдөр зохион байгуулагдаж мөн үндэслэгдсэн бөлгөө (С ба Г 20:1-ийг үзнэ үү). Сургаал ба Гэрээ 20-д цэдэглэгдсэн илчлэлтэд шинээр үүсгэн байгуулагдсан Сүмийн итгэл үнэмшил, алба, ёслол, журмын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл орсон байдаг учраас Сүмийн эхэн үеийн гишүүдийн дунд Сүмийн “Тунхаг ба Гэрээ” хэмээн нэрлэгддэг байв. Сургаал ба Гэрээ 21–22-ын хамт энэ хэсгийг сэргээгдсэн Сүмийн “үндсэн хууль” гэж нэрлэдэг. Сургаал ба Гэрээ 20-ийн хэмжээ, агуулгын улмаас үүнийг гурван хичээлд хуваасан болно.

Сургаал ба Гэрээ 20:1–4

Бурхан Сүм зохион байгуулагдах ёстойг зарлиглав

Та гэрчлэлээ хуваалцсан хамгийн сүүлчийн цуглааныхаа талаар бод. Сүмийн гишүүн бус найз тань тантай цуглаанд ирээд, гэрчлэл гэж юу болохыг асуусан бол та юу гэж хариулах байсан бэ?

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн гэрчлэлийн талаар өгсөн тодорхойлолтыг бодож үз. “Мөнхийн ач холбогдлын тодорхой баримтууд нь үнэн бөгөөд бид үнэн гэдгийг нь мэддэг гэх Ариун Сүнснээс бидний бодгальд ирэх хувийн гэрчлэл нь сайн мэдээний тухай гэрчлэл юм” (“Testimony,” Ensign эсвэл Лиахона, 2008 оны 5-р сар, 26).

Сургаал ба Гэрээ 20-ийг Сүмийн эхэн үеийн чуулгануудад чангаар уншдаг байсан ба Есүс Христийн сайн мэдээний олон чухал үнэний талаар Сүмийн гишүүдэд сануулдаг байсан байна. Сургаал ба Гэрээ 20:1–2-ыг унш. Дараа нь хоосон зайг бөглөснөөр дараах зарчмыг гүйцээж бич. Иосеф Смит Бурханы … байсан бөгөөд түүнд … зохион байгуулахыг зарлигласан.

  1. Та Иосеф Смитийн тэнгэрлэг дуудлага болон түүнд зохион байгуулахыг зарлигласан сүмийн талаарх өөрийн гэрчлэл, мэдрэмжийн талаар тунгаан бод. Иосеф Смитийн бошиглогчийн хувьд Их Эзэний Сүмийг дэлхийд сэргээхэд гүйцэтгэсэн үүргийн талаар та хувийн гэрчлэлтэй болсон эсвэл болоход тусалсан нэг эсвэл олон туршлагаасаа судрын тэмдэглэл дээрээ бич.

Сургаал ба Гэрээ 20:1-д Их Эзэн Өөрийн Сүмийн зохион байгуулагдсан өдрийг 1830 оны 4-р сарын 6 гэснийг анхаар.

Сургаал ба Гэрээ 20:5–16

Сэргээлтийн зарим үйл явдлын талаар товч түүх

Сургаал ба Гэрээ 20:5–6 нь тэнгэр элч Моронайн Иосеф Смит дээр ирсэн анхны айлчлалтай хамаатай. Сургаал ба Гэрээ 20:7-8-ыг уншаад, Моронай Иосеф Смитэд юу өгснийг олж тогтоо.

Мормоны Ном 1830 оны 3-р сарын 26-нд хэвлэгдэн гарсан. Сүм үүнээс хойш хоёр долоо хоногийн дараа буюу 1830 оны 4-р сарын 6-нд зохион байгуулагдав. Яагаад Мормоны Номыг Сүмийг зохион байгуулахаас өмнө хэвлэж гаргасан байх ёстой байсан бэ?

Сургаал ба Гэрээ 20:9–12-ыг уншаад, Мормоны Ном хэрхэн дэлхийг адисалдаг талаар өгүүлсэн үг, хэллэгийг тэмдэглэ.

  1. Дараах жагсаалтыг судрын тэмдэглэл дээрээ Сургаал ба Гэрээ 20:9–12-оос сурсан зүйлсээ ашиглан дараах хэллэгүүдийг нөхөж бич.

    1. Мормоны Ном нь тэнгэр элчүүд … гэдгийг дэлхийд нотолдог.

    2. Мормоны Ном ариун судрууд … гэдгийг дэлхийд нотолдог.

    3. Мормоны Ном Бурхан … дууддаг мөн … гэдгийг дэлхийд нотолдог

    4. Мормоны Ном Бурхан… гэдгийг дэлхийд харуулдаг

Дээрх мэдэгдлүүд нь Мормоны Ном Бурхан бидний өдрүүдэд сайн мэдээг сэргээсэн гэдгийг нотолдог гэдгийг ойлгоход тусалдаг. Энэ зарчмыг мэдэх нь хэрхэн Мормоны Номыг хэн нэгэнтэй хуваалцах таны хүсэлд нөлөөлөх вэ?

  1. Сургаал ба Гэрээ 20:14–15-ыг уншаад, Мормоны Номыг хүлээн авч, үүний сургаалуудын дагуу амьдардаг хүмүүст Их Эзэн ямар амлалтуудыг амласныг тэмдэглэ. Тэгээд судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Их Эзэн Мормоны Номыг “итгэлтэй” хүлээн авсан хүмүүст ямар адислалуудыг амласан бэ?

    2. Мормоны Номыг итгэлтэй хүн хүлээн авах ямар ямар арга зам байдаг вэ?

    3. Мормоны Ном хэрхэн “зөв шударгаар ажиллахад” хүмүүсийг удирддаг вэ?

Мормоны Номыг амьдралдаа хэрхэн хүлээн авсан талаар бодоход тань туслахын тулд дараах хүснэгтэд Мормоны Номын туршлагыг тань хамгийн сайн дүрсэлсэн хэллэгийг дугуйл.

Давтамж

Чанар

Би уг номыг өдөр бүр уншдаг.

Би судраас сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэхийг хамгийн сайнаараа хичээдэг.

Би уг номыг ихэнх өдөр уншдаг.

Би судраас сурсан зүйлээ заримдаа амьдралдаа хэрэгжүүлдэг.

Би ихэвчлэн цаг зав гарсан үедээ уг номыг уншдаг.

Би ихэвчлэн уншиж байгаа зүйлдээ анхаарал хандуулдаггүй.

Би огт уншиж байгаагүй.

Та Мормоны Номыг өөрийн амьдралд илүү “итгэлтэй” хүлээн авахын тулд юу хийж болох вэ?

Сургаал ба Гэрээ 20:17–36

Бурхан Тэргүүтэн ба авралын төлөвлөгөөний талаарх чухал үнэнүүд

Авралын төлөвлөгөөний үндсэн үнэнүүд юу вэ? Хэн нэгэн хүн танаас авралын төлөвлөгөөг товч тайлбарлаж өгөхийг хүссэн бол та юу гэж хариулах байсан бэ? Зөвхөн Сургаал ба Гэрээ 20:17–29-ийг ашиглан та авралын төлөвлөгөөг хэн нэгэнд товч тайлбарлаж болно.

Сургаал ба Гэрээ 20:17, 29–31, 35-ыг уншаад, шүлэг бүрийн эхэнд давтагдсан хэсгийг олж тогтооход урь. Сургаал ба Гэрээ 20:17-36-д Их Эзэн Сүмийн талаар бидний үнэн гэдгийг нь мэдэх чухал зүйлсийг дэлхийд тухагладаг. Эдгээр үнэний дунд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ, Ариун Сүнс мөн Бурханы хаант улсад аврагдахын тулд хийх ёстой зүйлс ордог.

  1. Доорх судрын эшлэлүүдийг уншаад, судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Сургаал ба Гэрээ 20:17-19. Бид Тэнгэрлэг Эцэгийн талаар юу мэдэх вэ?

    2. Сургаал ба Гэрээ 20:21-25. Бид Есүс Христийн талаар юу мэдэх вэ?

    3. Сургаал ба Гэрээ 20:25-26. Бид Цагаатгалын эцэс төгсгөлгүй мөн чанарын тухай юу мэдэх вэ? (Мөн Мозая 4:7-г үзнэ үү).

    4. Сургаал ба Гэрээ 20:26-28. Бид Ариун Сүнсний талаар юу мэдэх вэ?

“Бид мэднэ” гэсэн илэрхийлэх үг нь ахлагч Өүксийн “Мөнхийн ач холбогдлын тодорхой баримтууд нь үнэн бөгөөд бид үнэн гэдгийг нь мэддэг гэх Ариун Сүнснээс бидний бодгальд ирэх хувийн гэрчлэл нь сайн мэдээний тухай гэрчлэл юм” гэх мэдэгдлийг гүйцээдэг (“Testimony,” 26).

Судрын тэмдэглэл дээрээ бичсэн хэдэн хариулт тань дараах үнэнийг илэрхийлсэн байж болно. Эцэс төгсгөлгүй хийгээд мөнхийн, үүрд мөнхөөс үүрд мөнхөд үл өөрчлөгдөх (17-р шүлэг). Бид Бурханы дүрээр мөн Түүнтэй адилаар бүтээгдсэн (18-р шүлэг). Итгэж, баптисм хүртэж, эцсээ хүртэл тэвчсэн хүмүүс, бүр Аврагчийг мэндлэхээс өмнө амьдарч байсан тэдгээр нь аврагдаж болохын тулд Бурхан Цорын Ганц Хүүгээ цовдлогдож, дахин босгохоор өгсөн юм (21–25-р шүлгүүд). Ариун Сүнс Эцэг мөн Хүүг гэрчилдэг (27-р шүлэг). Эцэг, Хүү мөн Ариун Сүнс биднийг мөнх амьдралд бэлтгэхийн тулд хамтдаа ажилладаг (17–28-р шүлгүүд).

  1. Дээрх сургаалуудаас өөрт тань чухал гэсэн эсвэл үнэн гэдэгт нь итгэдэг нэг сургаал сонго. Танд том сэтгүүлд эсвэл сонинд өөрийн үнэн гэдгийг мэдэх эсвэл итгэдэг нэг сургаалынхаа талаар нэг догол мөр өгүүлэл бичих боломж олдсон гэж төсөөлөн бод. Эдгээр сургаалаас яагаад тухайн сургаалыг сонгох болсныг мөн үнэнийг хуваалцаж, гэрчлэхийн тулд юу бичихээ судрын тэмдэглэл дээрээ бич.

Та алмжнчн, сграиаул, өгвлзтө, рхйа , лэйлүлч, аталхайара, рaзбалиг зэрэг хольсон үсгийг үг болго. Эдгээр үг нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг бид хүлээн зөвшөөрсөн гэдгийг харуулах бидний үүргийг онцолдог. Сургаал ба Гэрээ 20:29–34-ийг уншаад, хольсон үгсийг олж, дараах мэдэгдлүүдийг гүйцээж бич. Тухайлбал:

  • “Бүх хүмүүн … Есүс Христийн нэрэнд итгэх” ёстой.

  • өршөөгдөж, буруугүй хэмээн тунхаглана гэсэн үг

  • ариун, нүглийн нөлөөнөөс ариусаж, Христтэй адил болно гэсэн үг.

  • Аврагчийн ач ивээлээр дамжсан Бурханыг … мөн тэр бүгдэд тусална.

  • Бид уруу таталтад унахгүйн тулд байж мөн ямагт … .

Эдгээр шүлэг Бурханы хаант улсад аврагдахын тулд биднийг юу хийх ёстой гэж зааж байна вэ?

Энэ хичээлийн турш тодруулж бичсэн сургаал, зарчмуудыг дахин унш. Хувь хүний хувьд эдгээр үнэнээс алиныг нь үнэн болохыг мэдэхээ бодож үз. Эдгээр шүлгийг дахин уншиж байхдаа үнэн гэдгийг нь мэдэх үнэнийхээ хажууд чагт тавих нь тустай байж болно.

  1. Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 20:1-36-р шүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: