Бие даасан байдал
5: Тайлагнах


“Үйлчлүүлэгчээ авч үлдэх: Тайлагнах,” Бие даахын тулд хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь (2017)

“Үйлчлүүлэгчдээ авч үлдэх: Тайлагнах”

Тайлагнах

Дээд талын хугацаа: 25 минут

Нээлтийн залбирал хэл.

Өнгөрсөн долоо хоногийн амлалт

A. “Миний суурь” зарчим дээрх амлалтаа биелүүлнэ.

Б. Борлуулалт хийх урилгад оролцож, дараа долоо хоногт туршлагаа тайлагнана.

В. Хувийн бизнесийн төлөвлөгөөн дээрх “Би үйлчлүүлэгчдийг хэрхэн олж, авч үлдэх вэ?” хэсгийн доорх “Олох” хэсгийг бөглөнө.

Г. “Тунгаан бодох” хуудсаа эргэн харж, өгсөн амлалтаа биелүүлнэ.

Д. Үйлдэх хамтрагчтайгаа холбоо барьж, түүнийг дэмжинэ.

1-р алхам: Хамтрагчтайгаа хамт дүгнэх (5 минут)

Энэ долоо хоногт амлалтаа биелүүлэхийн тулд гаргасан хүчин чармайлтаа дүгнэхэд цөөн минут зарцуул. Энэ дасгал ажлын номын эхэнд буй “Хүчин чармайлтаа дүгнэх нь” хүснэгтийг ашигла. Дараа нь дүгнэлтээ хамтрагчтайгаа хуваалцаж, доорх асуултын талаар ярилц. Бид сүүлийн хэдэн бүлгийг үзсэнийхээ дараа “Санхүүгийн дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэх” ур чадвараар дадлага хийнэ гэдгийг анхаарна уу.

Ярилц:

Та энэ долоо хоногт өгсөн амлалтаа биелүүлэх явцдаа ямар хүндрэл бэрхшээлтэй тулгарсан бэ?

Зураг
“Хүчин чармайлтаа дүгнэх нь” хүснэгт

2-р алхам: Бүлэгт тайлагнах (8 минут)

Хүчин чармайлтаа дүгнэснийхээ дараа бүлгээрээ хамтдаа цуглаж, үр дүнгээ тайлагна. Бүлгийнхэн өнгөрсөн долоо хоногийн амлалт бүр дээр өөрийгөө улаан, шар, ногооны аль нь гэж дүгнэснээ нэг нэгээрээ хэлнэ. Та “Хүчин чармайлтаа дүгнэх нь” хүснэгт дэх бизнесийн чухал ур чадвар бүрээр дадлага хийсэн өдрийнхөө тоог хэл.

3-р алхам: Туршлагаа хуваалцах (10 минут)

Одоо долоо хоногийн турш амлалтаа биелүүлэхийн тулд хичээж чармайснаар сурч мэдсэн зүйлээ бүлгээрээ хуваалц.

Ярилц:

  • Та “Миний суурь” зарчим хэсэгт өгсөн амлалтаа биелүүлэх явцдаа ямар туршлага олж авсан бэ?

  • Та борлуулалт хийх урилгад оролцсоноор юу сурч мэдсэн бэ?

  • Өөрийн бизнест санаачилгатай байснаар юуг сураасай хэмээн Бурхан биднээс хүсдэг вэ?

4-р алхам: Хамтрагчаа сонгох (2 минут)

Ирэх долоо хоногийн хамтрагчаа бүлгээс сонго. Ерөнхийдөө үйлдэх хамтрагч нь ижил хүйсийн хүн байх бөгөөд гэр бүлийнх нь гишүүн байх ёсгүй.

Одоо үйлдэх хамтрагчтайгаа танилцахад цөөн минут зарцуул. Өөрсдийгөө танилцуулж, долоо хоногийн турш нэг нэгэнтэйгээ хэрхэн холбоо барихаа ярилц.

Үйлдэх хамтрагчийн нэр

Холбоо барих мэдээлэл

Энэ долоо хоногт нэг нэгэнтэйгээ хэзээ, хэрхэн холбоо барихаа бич.

Зураг
Долоо хоног бүр холбоо барих хуваарь