Бие даасан байдал
2: Тайлагнах


“Үйлчлүүлэгчдийн хангагдаагүй хэрэгцээ шаардлагыг шийдэх: Тайлагнах,” Бие даахын тулд хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь (2017)

“Үйлчлүүлэгчдийн хангагдаагүй хэрэгцээ шаардлагыг шийдэх: Тайлагнах”

Тайлагнах

Дээд талын хугацаа: 25 минут

Нээлтийн залбирал хэл.

Өнгөрсөн долоо хоногийн амлалт

A. “Миний суурь” дээрх амлалтаа биелүүлнэ.

Б. “Бичгийн хавчаар” урилгад оролцож, дараа долоо хоногт туршлагаа тайлагнана.

В. Өдөр бүр бизнесийн тэмдэглэлийн дэвтэртээ бичиж эхлэн, дараагийн цугларалт дээрээ авчирна.

Г. “Тунгаан бодох” хуудсаа эргэн харж, өгсөн амлалтаа биелүүлнэ.

Д. Үйлдэх хамтрагчтайгаа холбоо барьж, түүнийг дэмжинэ.

1-р алхам: Хамтрагчтайгаа хамт дүгнэх (5 минут)

Энэ долоо хоногт амлалтаа биелүүлэхийн тулд гаргасан хүчин чармайлтаа дүгнэхэд цөөн минут зарцуул. Энэ дасгалын номын эхэнд буй “Хүчин чармайлтаа дүгнэх нь” хүснэгтийг ашигла. Дараа нь дүгнэлтээ хамтрагчтайгаа хуваалцаж, доорх асуултын талаар ярилц. “Борлуулах,” “Санхүүгийн дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэх” ур чадвараар бид сүүлийн хэдэн бүлгийг үзсэнийхээ дараа дасгал ажил дээр ажиллана гэдгийг анхаарна уу.

Ярилц:

Та энэ долоо хоногт өгсөн амлалтаа биелүүлэх явцдаа ямар хүндрэл бэрхшээлтэй тулгарсан бэ?

Зураг
“Хүчин чармайлтаа дүгнэх нь” хүснэгт

2-р алхам: Бүлэгт тайлагнах (8 минут)

Хүчин чармайлтаа дүгнэснийхээ дараа бүлгээрээ хамтдаа цуглаж, үр дүнгээ тайлагна. Бүлгийнхэн өнгөрсөн долоо хоногийн амлалт бүр дээр өөрийгөө улаан, шар, ногооны аль нь гэж дүгнэснээ нэг нэгээрээ хэлнэ. Та “Хүчин чармайлтаа дүгнэх нь” хүснэгт дэх бизнесийн чухал ур чадвар бүрээр дадлага хийсэн өдрийнхөө тоог хэл.

3-р алхам: Туршлагаа хуваалцах (10 минут)

Одоо долоо хоногийн турш амлалтаа биелүүлэхийн тулд хичээж чармайснаар сурч мэдсэн зүйлээ бүлгээрээ хуваалц.

Ярилц:

  • Та энэ долоо хоногт өгсөн амлалтаа биелүүлэх явцдаа ямар хүндрэл бэрхшээлтэй тулгарсан бэ?

  • “Бичгийн хавчаар” урилгад оролцсон туршлагаасаа хуваалц. Та тухайн туршлагаасаа юу сурч мэдсэн бэ?

  • Хамтрагчтай ажиллах нь танд хэрхэн тусалж байна вэ?

4-р алхам: Хамтрагчаа сонгох (2 минут)

Ирэх долоо хоногийн хамтрагчаа бүлгээс сонго. Ерөнхийдөө үйлдэх хамтрагч нь ижил хүйсийн хүн байх бөгөөд гэр бүлийнх нь гишүүн байх ёсгүй.

Одоо үйлдэх хамтрагчтайгаа танилцахад цөөн минут зарцуул. Өөрсдийгөө танилцуулж, долоо хоногийн турш нэг нэгэнтэйгээ хэрхэн холбоо барихаа ярилц.

Үйлдэх хамтрагчийн нэр

Холбоо барих мэдээлэл

Энэ долоо хоногт нэг нэгэнтэйгээ хэзээ, хэрхэн холбоо барихаа бич.

Зураг
Долоо хоног бүр холбоо барих хуваарь