“Үйлчлүүлэгчдийн хангагдаагүй хэрэгцээ шаардлагыг шийдэх: Миний суурь зарчим: Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх,” Бие даахын тулд хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь (2017)
“Үйлчлүүлэгчдийн хангагдаагүй хэрэгцээ шаардлагыг шийдэх: Миний суурь зарчим”
Миний суурь зарчим: Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх
Дээд талын хугацаа: 20 минут
Тунгаан бод:
Есүс Христэд итгэх миний итгэл бие даах чадварт маань хэрхэн нөлөөлдөг вэ?
Үз:
“Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүл” видео бичлэг srs.lds.org/videos дээр байгаа. (Видео бичлэг байхгүй бол энэ бүлгийн төгсгөл дэх бичвэрийг уншаарай.)
Ярилц:
Жинхэнэ итгэл яагаад үргэлж үйлдэл рүү хөтөлдөг вэ? Яагаад Бурханаас материаллаг болон сүнслэг тусламж авахад итгэл шаардлагатай вэ?
Унш:
Матай 6:30 болон Lectures on Faith дээрх эшлэл.
Амлалт өг:
Долоо хоногийн турш дараах үйлдлүүдийг хийхээр амла.
-
Энэ ням гарагт Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахиж, ариун ёслолоос хүндэтгэл бишрэлтэй хүртэж, итгэлээ харуул.
-
Өдөр бүр Мормоны Номоос унш.
-
Аль нэгийг сонгоод, гэр бүл, найзуудтайгаа хуваалц.
Итгэлээ үйлдлээр харуулсныг тусгасан судрууд
Даниел залбирахаа зогсоохгүй байсны учир тэрээр арслангийн үүрэнд хаягдсан ч “Бурхан … тэнгэр элчээ илгээж, арслангуудын амыг тагласанд арслангууд түүнд хор учруулсангүй. …тэрээр Бурхандаа итгэснийх бөлгөө” (Даниел 6:22–23; мөн 16–21-р шүлгийг үзнэ үү).
Их Эзэн Лихайд гэр бүлээ удирдах Лиахонаг өгсөн бөгөөд “Мөн энэ нь тэдний төлөө Бурханд итгэх итгэлийнх нь дагуу ажилладаг байжээ; . . . Тэд хойрго байж, мөн итгэлээ бас хичээнгүй байдлаа бодитой болгохоо мартсан [үед] мөн тэд аян замдаа урагшилсангүй” (Aлма 37:40–41).
“Миний өргөөнд… бүхий л аравны нэгээ агуулахад авчир. Би та нарын төлөө тэнгэрийн цонхыг нээж, та нарын төлөө ивээлийг хальтал асгах эсэхийн талаар Намайг одоо үүгээр шалга” (Maлахи 3:10).
Өлсгөлөнгийн үеэр, Елиа өөрт нь сүүлчийн хоолоо өгөхийг нэгэн бэлэвсэн эмэгтэйгээс хүсжээ. Елиа түүнд итгэлийнх нь учир Их Эзэн хоол хүнсээр хангаж, түүний хоол хэзээ ч дуусахгүй хэмээн амлажээ. (1 Хаадын 17-г үзнэ үү.)
“Ядуус ба үгээгүйчүүд ус эрэх боловч байхгүй. Цангаснаас болж хэл нь хатаж байна. ЭЗЭН Би Өөрөө тэдэнд хариулж, Израилийн Бурхан Би тэднийг мартахгүй” (Исаиа 41:17-г мөн 18-р шүлгийг үзнэ үү).