Бие даасан байдал
9: Миний суурь зарчим


“Бизнесээ өргөжүүлэх: Миний суурь зарчим: Суралцахыг эрэлхийлэх: Хаашаа явах, хэрхэн очихоо шийдэх” Бие даахын тулд хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь (2017)

“Бизнесээ өргөжүүлэх: Миний суурь зарчим: Суралцахыг эрэлхийлэх: Хаашаа явах, хэрхэн очихоо шийдэх”

Миний суурь зарчим: Суралцахыг эрэлхийлэх: Хаашаа явах, хэрхэн очихоо шийдэх”

Дээд талын хугацаа: 20 минут

Тунгаан бод:

Суралцах нь хэрхэн боломжийг бий болгодог вэ?

Үз:

“Илүү сайн амьдралын төлөө сурч боловсрох нь” видео бичлэг srs.lds.org/videos дээр байгаа. (Видео бичлэг байхгүй бол энэ бүлгийн төгсгөл дэх бичвэрийг уншина уу.)

Ярилц:

Ахлагч Жозэф В.Ситати 13 насандаа юу хүсэж байсан бэ? Тэр хүслээ биелүүлэхийн тулд юу хийсэн бэ?

Унш:

Сургаал ба Гэрээ 88:118–119 ба ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн эшлэл.

Амлалт өг:

Долоо хоногийн турш дараах үйлдлүүдийг хийхээр амла.

  • Доорх “Зорилго тодорхойлох,” “Зөвлөгч олох” зэрэг үйл ажиллагааг хийж гүйцэтгэнэ.

  • “Амьдралын эрхэм зорилго”-д хүрэх төлөвлөгөөгөө бичиж дуусгаад, үүнийгээ гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө ярилцана.

  • Хэн нэгнээс зөвлөгчөө болохыг хүсэж, уулзах цаг тохирно.