Бие даасан байдал
6: Тунгаан бодох


“Бизнесийн ашиг орлогоо зохицуулах: Тунгаан бодох,” Бие даахын тулд хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь (2017)

“Бизнесийн ашиг орлогоо зохицуулах: Тунгаан бодох”

Тунгаан бодох

Дээд талын хугацаа: 5 минут

Дор бүрнээ өнөөдөр олж мэдсэн зүйлийнхээ талаар мөн Их Эзэн танаар юу хийлгэх хүсэлтэй байгааг эргэцүүлэн бод. Доорх судрыг уншаад, асуултад хариулж бич.

“Мөнхүү улиран тохиох дор тэд Их Эзэнийг бишрэн шүтэж, мөн надтай хамтран одов; мөн бид дүнз модыг нямбайлан урнаар дархлав. Мөн Их Эзэн усан онгоцны дүнз модыг ямар маягаар бэлтгэхийг цагаас цагт надад үзүүлж байсан бөлгөө.

Эдүгээ би, Нифай, дүнз модыг хүмүүсээр сургагдсан тэр маягаар бэлтгэсэнгүй, хүмүүсийн барьдаг тийм маягаар ч усан онгоцыг би бас барьсангүй; харин би Их Эзэн надад үзүүлсэн тэр маягаар барьсан билээ; иймийн тул, энэ нь хүмүүсийнхтэй адил байсангүй” (1 Нифай 18:1–2).

Та өнөөдрийн сурч мэдсэн зүйл дээрээ үндэслээд, бүртгэлээ сайн хөтлөхийн тулд ямар өөрчлөлт хийх хэрэгтэй гэж бодож байна вэ?

Та дээр тодорхойлсон өөрчлөлтөө хэрэгжүүлэхийн тулд энэ долоо хоногт ямар үйлдэл хийх вэ?