Бие даасан байдал
12: Тайлагнах


“Бизнесээ танилцуулах: Тайлагнах,” Бие даахын тулд хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь (2017)

“Бизнесээ танилцуулах: Тайлагнах”

Тайлагнах

Дээд талын хугацаа: 15 минут

Нээлтийн залбирал хэл.

Энэ цуврал хичээлийн өнгөрсөн 12 долоо хоногийг эргэн харах, хэрхэн урагш явах, бүлгийн бүх гишүүнд бизнесийн танилцуулгаа хийж бэлдэх цаг гаргаж өгөх зорилгоор энэ цугларалтыг 2 цаг хагас байхаар төлөвлө.

Өнгөрсөн долоо хоногийн амлалт

A. “Миний суурь” зарчим дээрх амлалтаа биелүүлнэ.

Б. Бизнесийнхээ эрх зүйн болон зохицуулалтын шаардлагуудыг судална.

В. Бизнесийн танилцуулгаа хэрхэн хийхэд бэлдэж, дадлага хийнэ.

Г. “Тунгаан бодох” хуудсаа эргэн харж, өгсөн амлалтаа биелүүлнэ.

Д. Үйлдэх хамтрагчтайгаа холбоо барьж, түүнийг дэмжинэ.

1-р алхам: Хамтрагчтайгаа хамт дүгнэх (5 минут)

Энэ долоо хоногт амлалтаа биелүүлэхийн тулд гаргасан хүчин чармайлтаа дүгнэхэд цөөн минут зарцуул. Энэ дасгалын номын эхэнд буй “Хүчин чармайлтаа дүгнэх нь” хүснэгтийг ашигла. Дараа нь дүгнэлтээ хамтрагчтайгаа хуваалцаж, доорх асуултын талаар ярилц.

Ярилц:

Та энэ долоо хоногт өгсөн амлалтаа биелүүлэх явцдаа ямар хүндрэл бэрхшээлтэй тулгарсан бэ?

Зураг
“Хүчин чармайлтаа дүгнэх нь” хүснэгт

2-р алхам: Бүлэгт тайлагнах (8 минут)

Хүчин чармайлтаа дүгнэснийхээ дараа бүлгээрээ хамтдаа цуглаж, үр дүнгээ тайлагна. Бүлгийнхэн өнгөрсөн долоо хоногийн амлалт бүр дээр өөрийгөө улаан, шар, ногооны аль нь гэж дүгнэснээ нэг нэгээрээ хэлнэ. Та “Хүчин чармайлтаа дүгнэх нь” хүснэгт дэх бизнесийн чухал ур чадвар бүрээр дадлага хийсэн өдрийнхөө тоог хэл.

3-р алхам: Туршлагаа хуваалцах (10 минут)

Одоо долоо хоногийн турш амлалтаа биелүүлэхийн тулд хичээж чармайснаар сурч мэдсэн зүйлээ бүлгээрээ хуваалц.

Ярилц:

  • Та “Миний суурь” зарчим хэсэгт өгсөн амлалтаа биелүүлэх явцдаа ямар туршлага олж авсан бэ?

  • Та бизнесийнхээ эрх зүйн болон зохицуулалтын шаардлагуудыг судалснаар юу сурч мэдсэн бэ?

4-р алхам: Хамтрагчаа сонгох (2 минут)

Ирэх долоо хоногийн хамтрагчаа бүлгээс сонго. Ерөнхийдөө үйлдэх хамтрагч нь ижил хүйсийн хүн байх бөгөөд гэр бүлийнх нь гишүүн байх ёсгүй.

Одоо үйлдэх хамтрагчтайгаа танилцахад цөөн минут зарцуул. Өөрсдийгөө танилцуулж, долоо хоногийн турш нэг нэгэнтэйгээ хэрхэн холбоо барихаа ярилц.

Хэдийгээр энэ нь бүлгийн хамгийн сүүлчийн долоо хоног ч гэсэн 12 дахь долоо хоногийнхоо амлалтаа биелүүлэхэд туслах үйлдэх хамтрагчтай байх ёстой.

Үйлдэх хамтрагчийн нэр

Холбоо барих мэдээлэл

Энэ долоо хоногт нэг нэгэнтэйгээ хэзээ, хэрхэн холбоо барихаа бич.

Зураг
Долоо хоног бүр холбоо барих хуваарь