Бие даасан байдал
1: Эхлэх нь


“Бизнест амжилт гаргахад бэлэн байх: Эхлэх нь,” Бие даахын тулд хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь (2017)

“Бизнест амжилт гаргахад бэлэн байх: Эхлэх нь”

Эхлэх нь

Дээд талын хугацаа: 20 минут

Нээлтийн залбирал хэл.

Өөрсдийгөө танилцуул. Хүн бүр нэрээ хэлж, өөрийгөө нэг минутад багтаан танилцуул.

Манай бие даах чадвар хөгжүүлэх бүлэгт тавтай морилно уу!

Унш:

Бид хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэхэд нь нэг нэгэндээ туслахын тулд бүлгээрээ хамтран ажиллах болно. Түүнчлэн бусдад илүү сайн хүрч үйлчлэхийн тулд бие даах чадвартай болох гэсэн илүү том зорилго бидэнд бий.

Хэрхэн явагдах вэ?

Унш:

Бие даах чадвар хөгжүүлэх бүлэг нь зөвлөл маягаар явагдана. Багш эсвэл мэргэжилтэн гэж байхгүй. Харин бид материалуудыг бичигдсэний дагуу дагаж мөрдөнө. Сүнсний удирдамжаар бид нэг нэгэндээ дараах байдлаар тусална. Үүнд:

  • Бүлгийн ярилцлага, үйл ажиллагаанд адил тэгш оролцоно. Хэн ч, ялангуяа зохицуулагч ч харилцан ярианд давамгайлах ёсгүй.

  • Нэг нэгнээ хайрлаж, дэмж. Сонирхож байгаагаа харуулж, асуулт тавьж, нэг нэгнийхээ талаар олж мэд. Бусдыг хүндэлж, хүн бүр чөлөөтэй хуваалцах таатай орчинг бүрдүүл.

  • Бусдын санааг нууцал.

  • Сэдэвтэй хамааралтай, эерэг санаа бодлоо хуваалц.

  • Амлалт өг, амлалтаа биелүүл.

Ахлагч М.Рассэлл Баллард “Хэрэв бид Их Эзэний арга замаар, нэг нэгэнтэйгээ зөвлөлдвөл бүр жинхэнээсээ зөвлөлдвөл гэр бүл, тойргийн эсвэл гадасны ямар ч асуудлыг шийдвэрлэх боломжтой” хэмээн заажээ (Counseling with Our Councils, rev. ed. [2012], 4).

Үз:

“Миний бие даах чадвар хөгжүүлэх бүлэг” видео бичлэг srs.lds.org/videos дээр байгаа.

Ярилц:

Та өөр зөвлөлүүдээс бүлгээ үр бүтээлтэй явуулахад туслах юуг сурсан бэ?

Бид багшгүйгээр юу хийхээ хэрхэн мэдэх вэ?

Унш:

Энэ амархан. Зүгээр л өгөгдсөн материалуудыг дага. Дасгал ажлын номон дээрх бүлэг тус бүр зургаан үе шаттай явагдана.

Тайлагна:Долоо хоногийн турш амлалтаа биелүүлэх явцад гаргасан ахицаа ярилцана.

Миний суурь зарчим:Сүнслэг тал дээр илүү бие даахад туслах сайн мэдээний нэг зарчмыг давтана.

Суралц:Материаллаг тал дээр илүү бие даасан болоход туслах практик ур чадварт суралцана.

Тунгаан бод:Сүнслэг өдөөлт хүлээн авахын тулд Ариун Сүнсийг сонсоно.

Амлалт өг:Ахиц гаргахад тань туслах амлалтынхаа дагуу долоо хоногийн туршид үйлдэнэ гэдгээ амлана.

Үйлд:Сурч мэдсэн зүйлээрээ дадлага хийнэ.

Энэ дасгал ажлын номыг хэрхэн ашиглах вэ?

Та эдгээр сануулгыг хараад, дараах удирдамжуудыг дагана уу.

Унш

Үз

Ярилц

Тунгаан бод

Үйл ажиллагаа

Нэг хүн бүлгийнхэнд чанга уншиж өгнө.

Бүлгийнхэн бүгдээрээ видео бичлэгийг үзнэ.

Бүлгийн гишүүд бодол санаагаа хоёроос дөрвөн минутад багтаан хуваалцана.

Хувь хүмүүс дор бүрнээ эргэцүүлэн бодож, бясалгаж, бичнэ.

Бүлгийн гишүүд заасан хугацаанд ганцаараа эсвэл бусадтай хамт ажиллана.