Бие даасан байдал
12: Амлалт өгөх


“Бизнесээ танилцуулах: Амлалт өгөх,” Бие даахын тулд хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь (2017)

“Бизнесээ танилцуулах: Амлалт өгөх”

Амлалт өгөх

Дээд талын хугацаа: 5 минут

Үйлдэх хамтрагчтайгаа хамт доорх амлалтуудыг нэг нэгээр нь унш. Өгсөн амлалтаа долоо хоног бүр хичээнгүйлэн биелүүлэх юм бол бизнесээ амжилттай эхлүүлж, өргөжүүлэх чадвар тань эрс сайжрах болно. Өгсөн бүхий л амлалтаа биелүүлнэ гэдгээ амлаж, гарын үсгээ зур.

Миний амлалт

A. Би энэ долоо хоногийн “Миний суурь” зарчим дээрх амлалтаа биелүүлнэ.

  • Хэрэв надад ариун сүмийн эрхийн бичиг байгаа бол би ариун сүмд орох өдрөө товлоно.

  • Хэрэв надад ариун сүмийн эрхийн бичиг байхгүй бол би ариун сүмийн адислалуудыг хүлээн авахад хэрхэн бэлтгэхээ ярилцахаар бишоптойгоо эсвэл салбарын ерөнхийлөгчтэйгөө уулзана.

  • Би ариун сүмийн ёслолуудын талаар сурч мэдсэн зүйлээ гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө хуваалцана.

Б. Би дараа долоо хоногийн турш бизнестээ түлхэц өгөх санаануудыг бизнесийн тэмдэглэл дээрээ бичнэ.

В. Би танилцуулгаас хүлээн авсан санал хүсэлт дээр үндэслэн Хувийн бизнесийн төлөвлөгөөгөө сайжруулна.

Г. Би “Тунгаан бодох” хуудсаа эргэн харж, өгсөн амлалтаа биелүүлнэ.

Д. Би үйлдэх хамтрагчтайгаа холбоо барьж, түүнийг дэмжинэ.

Миний гарын үсэг

Үйлдэх хамтрагчийн гарын үсэг

Хаалтын залбирал хэл.

Залбирлын дараа та нар бүлгээрээ зураг авахуулж, цуврал хичээлээс олж авсан туршлагаа тэмдэглэнгээ зууш идэж болно.

Танилцуулгын санал хүсэлтийн маягт

Танилцуулагчийн нэр:

Дүгнэгчийн нэр:

Зааварчилгаа: Тухайн хүнийг танилцуулга хийж байх хооронд доорх дөрвөн хайрцган доторхыг бөглөнө үү. Танилцуулгын дараа уг маягтыг тухайн хүнд шууд өгнө.

Бизнес санааны хамгийн ашигтай давуу тал

Бизнес санаатай холбоотой гарч болзошгүй асуудал

Сайжруулах санаанууд

Санал болгох холбоо барих хүмүүс

Төгссөн тухай захидал

миний бие Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн “Хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь” бүлэгт хамрагдаж, төгсөлтийн дараах шаардлагуудыг хангав. Үүнд:

Би нийт 12 удаагийн цугларалтад доод тал нь 10 удаа оролцсон.

Би нийт 12 зарчмаас хамгийн багадаа 10-ыг нь үзэж, бүх зарчмыг гэр бүлийнхэн, найз нөхдөдөө заасан.

Би 12 долоо хоногийн хамгийн багадаа 10-т нь долоо хоног бүрийн амлалтаа биелүүлсэн.

Би 12 долоо хоногийн хамгийн багадаа 10-т нь боломжит үйлчлүүлэгчидтэй ярилцсан.

Би 12 долоо хоногийн хамгийн багадаа 10-т нь өөрийн бизнесийн талаар бизнесийн тэмдэглэл дээрээ бичсэн.

Би 12 долоо хоногийн дотор бүлгийнхэндээ бизнесийн танилцуулгаа танилцуулсан.

Оролцогчийн нэр

Оролцогчийн гарын үсэг

Огноо

Би энэхүү оролцогчийг дээрх шаардлагуудыг хангасан болохыг баталж байна.

Зохицуулагчийн нэр

Зохицуулагчийн гарын үсэг

Огноо

Тайлбар: ХҮГ Бизнесийн Коллежийн гэрчилгээг гадас, дүүргийн бие даах чадвар хөгжүүлэх хорооноос дараа нь олгоно.

Та бие даах чадвар хөгжүүлэх замаа цааш үргэлжлүүлэх үү?

Зураг
Есүсийн зураг

“Тиймийн тул, та нар ямархуу маягийн хүмүүс байвал зохих билээ? Үнэнээр би та нарт хэлье, бүр миний адил буюу.”

3 Нифай 27:27