Бие даасан байдал
1: Миний суурь зарчим


“Бизнест амжилт гаргахад бэлэн байх: Миний суурь зарчим: Бие даах нь авралын зарчим,” Бие даахын тулд хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь (2017)

“Бизнест амжилт гаргахад бэлэн байх: Миний суурь зарчим”

Миний суурь зарчим: Бие даах нь авралын зарчим

Дээд талын хугацаа: 20 минут

Тунгаан бод:

Иохан 10:10.

Ярилц:

Бялхсан амь гэж юу вэ?

Үз:

“Тэр хурууг минь тосолсон” видео бичлэг srs.lds.org/videos дээр байгаа. (Видео бичлэг байхгүй бол энэ бүлгийн төгсгөл дэх бичвэрийг уншина уу.)

Ярилц:

Та өөрийнхөө асуудалд шийдэл байдаг гэдэгт итгэдэг үү? Бид хэрхэн биднийг дэмжих Их Эзэний хүчийг авах зохистой болж чадах вэ?

Унш:

Гарын авлага 2 дээрх хэсэг ба ахлагч Даллин Х.Өүксийн эшлэл.

Бие даах чадвартай байна гэдэг нь бид бодсон санасан бүхнээ хийж эсвэл олж авна гэсэн үг биш. Харин энэ нь Есүс Христийн ач ивээл буюу боломж олгогч хүч, өөрсдийн хүчин чармайлтаар дамжуулан бид өөрсдөдөө болон гэр бүлдээ шаардлагатай амьдралын бүхий л сүнслэг болоод материаллаг хэрэгцээт зүйлсийг олж авч чадна гэдэгт итгэх явдал юм. Бие даах нь өөрсдийн амьдрал дахь уулсыг нүүлгэж, зовлон бэрхшээлийг даван туулах хүч чадлыг бидэнд өгөх Бурханы хүчинд итгэх итгэлийн маань нотолгоо юм.

Ярилц:

Амьдралын сүнслэг, материаллаг хэрэгцээгээ хангахад Христийн ач ивээл танд хэрхэн тусалсан бэ?

Ярилц:

Ерөнхийлөгч Марион Ж.Ромнигийн хэлсэн үгээс авсан эшлэлийг унш. Та илүү бие даах чадвартай болж байгаагаа хэрхэн мэдэх вэ?

Амлалт өг:

Долоо хоногийн турш дараах үйлдлүүдийг хийхээр амла.

  • Энэ гарын авлагын эхэнд байх Тэргүүн Зөвлөлийн захидлыг уншаад, амлагдсан адислалуудыг тодорхойл. Та тэдгээрийг олж авахын тулд юу хийх ёстой вэ? Өөрт төрсөн бодлыг доор бич.

  • Бие даах талаар өнөөдрийн сурч мэдсэн зүйлээ гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө хуваалц.