Бие даасан байдал
1: Үйлдэх хамтрагчид


“Бизнест амжилт гаргахад бэлэн байх: Үйлдэх хамтрагчид,” Бие даахын тулд хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь (2017)

“Бизнест амжилт гаргахад бэлэн байх: Үйлдэх хамтрагчид”

Үйлдэх хамтрагчид

Дээд талын хугацаа: 10 минут

Унш:

Та бусдын тусламжтайгаар агуу зүйлийг гүйцэлдүүлж чадна. Жишээлбэл, номлогчид дэмжиж туслах хамтрагчтай байдаг. Манай бүлэгт бидэнд “үйлдэх хамтрагчид” байгаа. Бид долоо хоног бүр үйлдэх хамтрагчаа сонгож, түүнтэй ажиллана. Үйлдэх хамтрагчид бие биедээ амлалтаа биелүүлэхэд нь дараах арга замаар тусалдаг. Үүнд:

  • Долоо хоногийн турш хоорондоо утсаар ярьж, мессеж бичих юм уу уулзалдана.

  • Бүлгээрээ олж мэдсэн зүйлсээ цугларалтын үеэр ярилцана.

  • Амлалтаа биелүүлэхэд нь нэг нэгнээ урамшуулна.

  • Гарч байгаа хүндрэл бэрхшээлийн талаар хамтдаа зөвлөлдөнө.

  • Нэг нэгнийхээ төлөө залбирна.

Ярилц:

Ямар нэг хэцүү зүйлийг гүйцэлдүүлэхэд хэн нэгэн хүн танд хэрхэн тусалж байсан бэ?

Унш:

Үйлдэх хамтрагч байх нь хэцүү эсвэл цаг хугацаа их зарцуулах зүйл биш. Зарим хамтрагч нэг нэгэн рүүгээ утсаар ярьдаг байхад зарим нь биечлэн уулзаж, мессэж бичдэг. Ярилцлагаа эхлүүлэхийн тулд та дараах асуултыг тавьж болно. Үүнд:

  • Бүлгийн сүүлийн цугларалтаас танд юу нь таалагдсан бэ?

  • Энэ долоо хоногт өгсөн амлалтаа биелүүлэх явцад танд ямар сайн зүйл тохиолдсон бэ?

  • Та энэ долоо хоногт “Миний суурь” зарчмыг хэрхэн ашигласан бэ?

Ярилцлагын хамгийн чухал хэсэг бол амлалтаа биелүүлэхэд нь нэг нэгэндээ туслах явдал юм. Та дараах асуултыг тавьж болно. Үүнд:

  • Та амлалтаа хэр сайн биелүүлж байгаа вэ?

  • Хэрэв заримыг нь биелүүлж чадаагүй бол танд тусламж хэрэгтэй юү?

  • Би таны хичээл зүтгэлийг хэрхэн хамгийн сайнаараа дэмжиж чадах вэ?