Бие даасан байдал
7: Амлалт өгөх


“Бизнесийн болон хувийн мөнгөө салангид байлгах: Амлалт өгөх,” Бие даахын тулд хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь (2017)

“Бизнесийн болон хувийн мөнгөө салангид байлгах: Амлалт өгөх”

Амлалт өгөх

Дээд талын хугацаа: 5 минут

Үйлдэх хамтрагчтайгаа хамт доорх амлалтуудыг нэг нэгээр нь унш. Өгсөн амлалтаа долоо хоног бүр хичээнгүйлэн биелүүлбэл бизнесээ амжилттай эхлүүлж, өргөжүүлэх чадвар тань эрс сайжрах болно. Өгсөн бүхий л амлалтаа биелүүлнэ гэдгээ амлаж, гарын үсгээ зур.

Миний амлалт

A. Би энэ долоо хоногийн “Миний суурь” зарчим дээрх амлалтаа биелүүлнэ.

  • Би тулгарч байгаа асуудлаа сонгоно.

  • Би дараах алхмуудыг асуудлаа шийдвэрлэхийн тулд хэрэгжүүлнэ. Үүнд: (1) Тодорхойлох; (2) Сонголтуудыг судлах; (3) Шийдвэр гаргах мөн үйлдэх.

  • Би асуудал шийдвэрлэх талаар олж мэдсэн зүйлээ гэр бүл, найз нөхөдтэйгөө хуваалцана.

Б. Би өөртөө цалин эсвэл хөлс тогтмол төлж, бизнесийн мөнгөө хувийн мөнгөнөөсөө тусад нь өөр дансанд байршуулна.

В. Би бизнесийн болон хувийн мөнгөний бүртгэлээ салгаж, тусад нь хөтөлнө.

Г. Би “Тунгаан бодох” хуудсаа эргэн харж, амлалтаа биелүүлнэ.

Д. Би үйлдэх хамтрагчтайгаа холбоо барьж, түүнийг дэмжинэ.

Дараагийн долоо хоногоос эхлэн танаас үйлчлүүлэгчтэй ярилцсан, бизнесийн тэмдэглэл дээрээ бичсэн, худалдан борлуулсан, санхүүгийн мэдээллээ бүртгэсэн өдрийнхөө тоог тайлагнахыг хүснэ гэдгийг бүү мартаарай (номын эхэнд байх “Өөрийн гаргасан хүчин чармайлтыг үнэлж дүгнэх нь” хүснэгтийг үзнэ үү).

Миний гарын үсэг

Үйлдэх хамтрагчийн гарын үсэг

Хаалтын залбирал хэл.