Бие даасан байдал
8: Миний суурь зарчим


“Бизнесийн бэлэн мөнгөний гүйлгээгээ зохицуулах: Миний суурь зарчим: Нэгдмэл байж, хамтдаа үйлчил,” Бие даахын тулд хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь (2017)

“Бизнесийн бэлэн мөнгөний гүйлгээгээ зохицуулах: Миний суурь зарчим”

Миний суурь зарчим: Нэгдмэл байж, хамтдаа үйлчил

Дээд талын хугацаа: 20 минут

Тунгаан бод:

Өөрийгөө умартан, өрөөл бусдад үйлчлэх нь намайг үнэндээ хэрхэн авардаг вэ?

Үз:

“Их Эзэний замаар” видео бичлэг srs.lds.org/videos дээр байгаа. (Видео бичлэг байхгүй бол энэ бүлгийн төгсгөл дэх бичвэрийг уншина уу.)

Ярилц:

Бусдад үйлчлэх нь та нарын амьдралд хэрхэн тэнгэрийн цонхнуудыг нээж чадах вэ?

Унш:

Зарим хүн өрөөл бусдад байгаа зүйлийг өөрөө хүртэх ёстой гэж боддог ба энэ нь атаархал зэвүүцэл төрүүлдэг. Бусад нь хөдөлмөрлөж олоогүй зүйлүүдээ авах эрхтэй гэж боддог. Энэ хоёр занга нь бүх зүйл Бурханых гэсэн туйлын чухал үнэнийг харахад хүмүүст саад болдог. Бусдын хэрэгцээнд төвлөрснөөр атаархал, бүхнийг авах эрхтэй гэсэн мэдрэмжээс салдаг. Мозая 2:17, Мозая 4:26-г болон ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн хэлсэн үгээс авсан эшлэлийг уншина уу.

Унш:

Ахлагч Робэрт Д.Хэйлс, ерөнхийлөгч Томас С.Монсон нарын хэлсэн үгээс авсан эшлэлүүдийг унш.

Амлалт өг:

Долоо хоногийн турш дараах үйлдлүүдийг хийхээр амла.

  • Хэн нэгэнд үйлчлэхийн тулд гаргасан бүлгийнхээ төлөвлөгөөний дагуу үйлд.

  • Та өнөөдөр үйлчлэлийн талаар олж мэдсэн зүйлээ гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө хуваалц.