Бие даасан байдал
11: Амлалт өгөх


“Бизнесээ тасралтгүй сайжруулах: Амлалт өгөх,” Бие даахын тулд хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь (2017)

“Бизнесээ тасралтгүй сайжруулах: Амлалт өгөх”

Амлалт өгөх

Дээд талын хугацаа: 5 минут

Миний бизнесийн танилцуулга

Унш:

Дараа долоо хоногт 5 минутын бизнесийн танилцуулга хийхийг танаас хүснэ. Хувийн бизнесийн төлөвлөгөө нь танилцуулгадаа бэлдэхэд тань туслах сайн эх сурвалж байх болно.

Та энэ танилцуулгаа боломжит хөрөнгө оруулагчдад танилцуулж байна гэж бод. Та танилцуулгаа ямар зохион байгуулалтаар, хэрхэн хийхээ шийдэх ч дараах зүйлсийг оруулсан байх ёстой. Үүнд:

  • Таны шийдвэрлэвэл зохих үйлчлүүлэгчдийн хангагдаагүй хэрэгцээ шаардлага

  • Санал болгох үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн

  • Таны өрсөлдөх давуу тал

  • Таны зорилтот үйлчлүүлэгч

  • Таны үйлчлүүлэгчидтэй болох төлөвлөгөө

  • Шаардагдах эх сурвалж

  • Бизнес тань үр ашигтай болохыг баталсан нотолгоо

  • Бизнесийн тань дараагийн алхам

Мэргэжлийн, өндөр чанартай танилцуулга бэлтгэж, таван минутын дотор багтааж танилцуулах дадлага хий. Танилцуулга хийхдээ албаны байдлаар хувцаслана.

Хуваарийн дагуу дараагийн долоо хоногт манай бүлэг хамгийн сүүлчийн удаа цугларна. Бизнесийн танилцуулгынхаа дараа бид сурсан зүйлээ эргэн харж, тэмдэглэнэ. Энэ цугларалт 2 цаг хагас үргэлжилнэ гэж төлөвлө. Бүлгийн гишүүд танилцуулгынхаа дараа зууш авчирч болно.

Зохицуулагчид зориулсан тайлбар: Бизнесийн танилцуулгын талаар санал зөвлөгөө өгөх гадасныхаа эсвэл амьдарч байгаа газрынхаа хоёр, гурван бизнес эрхлэгчийг дараа долоо хоногт бүлэгтээ урьж авчрахыг урамшуулж байна. Танилцуулгын дараа та болон уг бизнес эрхлэгчид маягтыг бөглөж, танилцуулга хийсэн хүнд өгнө. Эдгээр маягт нь тухайн хүний танилцуулах ур чадварыг биш, харин түүний бизнесийг бүх талаар нь хөгжүүлж, сайжруулахад туслах санал зөвлөгөө өгөхөд зориулагдсан. Дараагийн цугларалтын өмнө доорх Танилцуулгын санал хүсэлтийн маягтыг хувилж олшруул. Та бүлгийн нэг гишүүнд 3-4 ширхэг байхаар бодож хувилах хэрэгтэй.

Танилцуулгын санал хүсэлтийн маягт

Танилцуулагчийн нэр:

Дүгнэгчийн нэр:

Зааварчилгаа: Тухайн хүнийг танилцуулга хийж байх хооронд доорх дөрвөн хайрцган доторхыг бөглөнө үү. Танилцуулгын дараа уг маягтыг тухайн хүнд шууд өгнө.

Бизнес санааны хамгийн ашигтай давуу тал

Бизнес санаатай холбоотой гарч болзошгүй асуудал

Сайжруулах санаанууд

Санал болгох холбоо барих хүмүүс

Үйлдэх хамтрагчтайгаа хамт доорх амлалтуудыг нэг нэгээр нь унш. Өгсөн амлалтаа долоо хоног бүр хичээнгүйлэн биелүүлэх юм бол бизнесээ амжилттай эхлүүлж, өргөжүүлэх чадвар тань эрс сайжрах болно. Өгсөн бүхий л амлалтаа биелүүлнэ гэдгээ амлаж, гарын үсгээ зур.

Миний амлалт

A. Би энэ долоо хоногийн “Миний суурь” зарчим дээрх амлалтаа биелүүлнэ.

  • Ганцаараа болон гэр бүлээрээ өглөө, орой бүр залбирна.

  • Би харилцааны талаар сурч мэдсэн зүйлээ гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө хуваалцана.

Б. Би бизнесийнхээ эрх зүйн болон зохицуулалтын шаардлагуудыг судална.

В. Би бизнесийн танилцуулгаа бэлдэж, ярих дадлага хийнэ.

Г. Би “Тунгаан бодох” хуудсаа эргэн харж, өгсөн амлалтаа биелүүлнэ.

Д. Би үйлдэх хамтрагчтайгаа холбоо барьж, түүнийг дэмжинэ.

Дараагийн долоо хоногоос эхлэн танаас үйлчлүүлэгчтэй ярилцаж, бизнесийн тэмдэглэл дээрээ бичсэн, худалдан борлуулсан, санхүүгийн мэдээллээ бүртгэсэн өдрийнхөө тоог тайлагнахыг хүснэ гэдгийг бүү мартаарай (номын эхэнд байх “Өөрийн гаргасан хүчин чармайлтыг үнэлж дүгнэх нь” хүснэгтийг үзнэ үү).

Миний гарын үсэг

Үйлдэх хамтрагчийн гарын үсэг

Хаалтын залбирал хэл.