“Бизнесээ ашигтай байлгахад анхаарах: Миний суурь зарчим: Мөнгөө зөв зохицуулах,” Бие даахын тулд хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь (2017)
“Бизнесээ ашигтай байлгахад анхаарах: Миний суурь зарчим”
Миний суурь зарчим: Мөнгөө зөв зохицуулах
Дээд талын хугацаа: 20 минут
Тунгаан бод:
Яагаад мөнгөө зөв зохицуулах нь хэцүү атлаа чухал зүйл байдаг вэ?
Үз:
“Эхлээд хийх ёстой зүйлээ хийе!” видео бичлэгийг srs.lds.org/videos-оос үзэх боломжтой. (Видео бичлэг байхгүй бол энэ бүлгийн тѳгсгѳл дэх бичвэрийг уншина уу.)
Ярилц:
Яагаад бид орлого, зарлагаа бүртгэж, хадгаламжтай байх ёстой вэ?
Унш:
Сургаал ба Гэрээ 104:78 ба Хэрэгцээтэй бүх зүйлсээ бэлтгэ товхимол дээрх эшлэл.
Ярилц:
Мөнгөө зөв зохицуулах бие даасан байдлын арга замыг унш (доод талд). Бид үүнийг хэрхэн дадал хэвшил болгох вэ?
Амлалт өг:
Долоо хоногийн турш дараах үйлдлүүдийг хийхээр амла. Үүнд:
-
Өдөр бүрийн орлого, зарлагаа хөтөл. Долоо хоногийн эцэст тоог нэмээд, нийт мөнгөн дүнг Хувийн орлого, зарлагын тайландаа (доорх) тусга.
-
Өнөөдөр мөнгөө зөв зохицуулах талаар сурсан зүйлээ гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө хуваалц.
Хувийн орлого, зарлагын тайлан
|
Би долоо хоног бүр хэдэн төгрөг зарцуулдаг вэ? |
Би бие даахын тулд сар бүр хэдэн төгрөгийн орлоготой байх ёстой вэ? | ||||
|---|---|---|---|---|---|
|
1 дэх долоо хоног |
2 дахь долоо хоног |
3 дахь долоо хоног |
4 дэх долоо хоног | ||
|
Орлого | |||||
|
Зарлага | |||||
|
Аравны нэг ба бусад өргөл | |||||
|
Хадгаламж | |||||
|
Хоол хүнс | |||||
|
Орон сууц | |||||
|
Эмчилгээний зардал | |||||
|
Унааны зардал | |||||
|
Боловсролын зардал | |||||
|
Өр зээлийн төлбөр | |||||
|
Хувцас | |||||
|
Хэрэглээний төлбөр | |||||
|
Утас | |||||
|
Үзвэр үйлчилгээ | |||||
|
Даатгал | |||||
|
Бусад | |||||
|
Нийт зардал | |||||
Эхлээд хийх ёстой зүйлээ хийе!
Хэрэв видео бичлэгийг үзэх боломжгүй бол бүлгийн нэг гишүүнийг сонгож, дараах бичвэрийг уншуулна уу.
Нөхцөл байдал: Том хүний хувцас өмсөөд, эцэг эх болон жүжиглэж байгаа хүү, охин хоёр.
Хүү: Хонгор минь, би ирлээ.
Охин: Гэртээ тавтай морил. Хонгор минь, чи ядарсан харагдаж байна.
Хүү: Чи ч гэсэн. Чи их ажилласан юм уу?
Охин: Тийм ээ, бид бүгдээрээ л ажиллах хэрэгтэй шүү дээ?
Хүү: Би өнөөдөр 10-ыг олсон.
Охин: Өө, ямар сайхан адислал вэ. Эхлээд хийх ёстой зүйлээ хийе. Аравны нэгээ төлцгөөх үү?
Хүү: Бидэнд хангалттай мөнгө байхгүй шүү дээ?
Охин: Эндээс л итгэл төрдөг!
Хүү: За, за. Тэгэхээр дараагийнх нь юу билээ?
Охин: Тэгээд бид хоол хүнс, унааны тасалбараа худалдан авч, түрээсээ төлөх хэрэгтэй. Тэгээд сандал авбал зүгээр байна …
Хүү: Гэхдээ бид чадахгүй шүү дээ. Хараач? Бидэнд хангалттай мөнгө алга.
Охин: Бид мөнгө зээлж болно шүү дээ?
Хүү: Өр аюултай гэж хэлдэг. Бид асуудалд орж болохгүй.
Охин: Тийм ээ. Чиний зөв. Тэгвэл үлдсэн мөнгөөрөө юу хийх вэ?
Хүү: Мөнгөө хадгалцгаая. Юу болохыг хэзээ ч урьдаас мэдэхгүй шүү дээ.
Охин: Энэ чинь харин зөв санагдаж байна. Гэхдээ цагаа сайхан өнгөрүүлэхэд зарцуулах юу ч үлдсэнгүй.
Хүү: Бид хамтдаа байна шүү дээ! Би илүү их орлоготой болохыг хичээнэ ээ.
Охин: Би арай бага зарцуулахыг хичээе!
Хүү: Ийм замаар бид аз жаргалтай бас бие даах чадвартай болж чадна!
Охин: Тийм ээ! Тийм ч хэцүү биш л байгаа биз дээ. Томчууд яагаад үүнийг хүндрүүлдэг юм бол?
Хүү: Өө, Томчууд ийм л байдаг шүү дээ.