Бие даасан байдал
2: Тунгаан бодох


“Үйлчлүүлэгчдийн хангагдаагүй хэрэгцээ шаардлагыг шийдэх,” Бие даахын тулд хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь (2017)

“Үйлчлүүлэгчдийн хангагдаагүй хэрэгцээ шаардлагыг шийдэх”

Тунгаан бодох

Дээд талын хугацаа: 5 минут

Дор бүрнээ өнөөдөр олж мэдсэн зүйлийнхээ талаар мөн Их Эзэн танаар юу хийлгэх хүсэлтэй байгааг эргэцүүлэн бод. Доорх судрыг уншаад, асуултад хариулж бич.

“Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ Бүү түшиглэ, өөрийнхөө ойлголтод. Түүнийг мэдэхэд зам бүхэн чинь байг Тэрээр зам харгуйг чинь шулуутгана” (Сургаалт үгс 3:5–6).

Үйлчлүүлэгчдийн хангагдаагүй хэрэгцээ шаардлага

Та өнөөдөр сурч мэдсэн зүйл дээрээ үндэслэн бизнесээ өргөжүүлэхийн тулд үйлчлүүлэгчдийн хангагдаагүй ямар хэрэгцээ шаардлага дээр ажиллах хэрэгтэй гэж бодож байна вэ?

Зураг
Хувийн бизнесийн төлөвлөгөө шигтгээ зураг

Хувийн бизнесийн төлөвлөгөөн дээрх “Миний шийдвэрлэх үйлчлүүлэгчдийн хангагдаагүй хэрэгцээ шаардлага” гэдгийн доор шийдвэрлэх хэрэгцээ, асуудлаа бич. Та ярилцаж, илүү ихийг сурч мэдсэнээр энэ хэсгийг засан шинэчлэхийг хүсэж болно.

Өрсөлдөх давуу талууд

Та өөрийн бизнес боломжоос ямар давуу талыг олж харсан бэ?

Зураг
Хувийн бизнесийн төлөвлөгөө шигтгээ зураг

Хувийн бизнесийн төлөвлөгөөн дээрх “Миний үйлчилгээ эсвэл бараа бүтээгдэхүүн бусдынхаас өөр эсвэл сайн болохыг нотлох баримт” гэдгийн доор өрсөлдөх давуу талуудаа бич.