“Бизнесийн бэлэн мөнгөний гүйлгээг зохицуулах: Амлалт өгөх,” Бие даахын тулд хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь (2017)
“Бизнесийн бэлэн мөнгөний гүйлгээг зохицуулах: Амлалт өгөх”
Амлалт өгөх
Дээд талын хугацаа: 5 минут
Үйлдэх хамтрагчтайгаа доорх амлалтуудыг нэг нэгээр нь унш. Та өгсөн амлалтаа долоо хоног бүр хичээнгүйлэн биелүүлэх юм бол бизнесээ амжилттай эхлүүлж, өргөжүүлэх чадвар тань эрс сайжрах болно. Өгсөн бүхий л амлалтаа биелүүлнэ гэдгээ амлаж, доор нь гарын үсгээ зур.
|
Миний амлалт |
|---|
|
A. Би энэ долоо хоногийн “Миний суурь” зарчим дээрх амлалтаа биелүүлнэ.
|
|
Б. Би өөрийн бизнест тулгарч болох бэлэн мөнгөний гүйлгээний асуудлуудаа бизнесийн тэмдэглэл дээрээ бичнэ. |
|
В. Би өөрийн бизнест тулгарах бэлэн мөнгөний гүйлгээний асуудлуудыг тусгасан төлөвлөгөөг бизнесийн тэмдэглэл дээрээ бичнэ. |
|
Г. Би “Тунгаан бодох” хуудсаа дахин судалж, өгсөн амлалтаа биелүүлнэ. |
|
Д. Би үйлдэх хамтрагчтайгаа холбоо барьж, түүнийг дэмжинэ. |
Дараагийн долоо хоногоос эхлэн үйлчлүүлэгчтэй ярилцсан, бизнесийн тэмдэглэл дээрээ бичсэн, худалдан борлуулсан, санхүүгийн мэдээллээ бүртгэсэн өдрийн тоог тайлагнахыг танаас хүснэ гэдгийг бүү мартаарай.
Хаалтын залбирал хэл.