Ерөнхий чуулган
Хосанна магтаал
2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Хосанна магтаал

Хүндэт ах, эгч нар аа, одоо бүгдээрээ Эцэг, Хүү хоёрыг харсан Иосеф Смитийн Анхны үзэгдлийн ойн баярыг Хосанна магтаалд оролцож, баяр хөөртэй тэмдэглэх нь зохистой гэж бид үзлээ.

Энэхүү ариун нандин магтаалыг энэ эрин үед 1836 оны 3-р сарын 27-нд анх Көртландын ариун сүмийг онцгойлон адислах үеэр үйлджээ. Одоо үүнийг ариун сүмийг онцгойлон адислах бүрд үйлддэг. Энэ нь Эцэг, Хүү хоёрт үзүүлж буй ариун нандин хүндэтгэл бөгөөд Аврагчийг Иерусалим руу ялгуусан байдалтай орж ирэх үед цугласан олон хэрхэн угтан авсныг бэлгэддэг. Мөн энэ нь залуу Иосефын ариун төгөлд харсан үзэгдлийг, тухайлбал бидний шүтэн биширч, магтан дуулдаг Эцэг, Хүү хоёр бол алдаршсан Биес гэдгийг дахин баталдаг.

Би одоо Хосанна магтаалыг хэрхэн өргөхийг харуулъя. Хэвлэл мэдээллийнхнээс хүсэхэд, энэхүү ариун нандин зан үйлийг үйлдэж байх үед хүндэтгэл бишрэлтэй хандана уу.

Оролцож буй хүн бүр цэвэрхэн цагаан халаасны алчуурыг нэг булангаас нь бариад, нэгэн зэрэг гурван удаа “Бурхан, Хурга хоёрт Хосанна, Хосанна, Хосанна” гэж хэлэх үедээ даллаж, араас нь “Амен, амен, амен” гэж хэлнэ. Хэрэв танд алчуур байхгүй бол гараараа даллаж болно.

Ах, эгч нар аа, одоо би та бүхнийг босоод, Хосанна магтаал өргөхөд урьж байна. Үүний дараа “Хосанна сүлд дуулал”-ыг болон “Бурханы Сүнс”1 дууллыг дуулна.

Удирдаачийн дохиогоор “Бурханы Сүнс” дууллыг хамтдаа дуулна уу.

Бурхан, Хурга хоёрт Хосанна, Хосанна, Хосанна.

Бурхан, Хурга хоёрт Хосанна, Хосанна, Хосанна.

Бурхан, Хурга хоёрт Хосанна, Хосанна, Хосанна.

Амен, амен, амен.

Эх сурвалж

  1. Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, х. 2.