Судрууд
Мормоны Ном


Алмагийн НомАЛМАГИЙН ХҮҮ АСАН

Бүлэг 8

Алма Мелект номлож мөн баптисм хүртээв—Тэрээр Аммонайха дахь тэднээр эсэргүүцэгдэж мөн орхин одов—Тэнгэр элч түүнд эргэн явж мөн уг хүмүүст наманчлалыг зарлахыг зарлиг болгов—Тэр Амюлекээр хүлээн авагдаж, мөн тэд хоёулаа Аммонайха дахь тэдэнд номлов. Ойролцоогоор мэө 82 он.

1Мөн эдүгээ улиран тохиох дор бичигдэж чадахааргүй олон зүйлийг Гидеоны хүмүүст зааж, тэрээр Зарахемлагийн нутагт урьд нь хийснийхээ адилаар сүмийн журмыг тогтоосны дараа Гидеоны нутгаас эргэж ирэв, тийм ээ, тэрээр өөрийн гүйцэтгэсэн хөдөлмөрөөс өөрийгөө амраахаар Зарахемла дахь гэртээ эргэж ирэв.

2Мөн тийн Нифайн хүмүүсийн дээрх шүүгчдийн засаглалын ес дэх он төгсгөв.

3Мөнхүү улиран тохиох дор Нифайн хүмүүсийн дээрх шүүгчдийн засаглалын аравдугаар оны эхлэлд, Алма тэндээс одож мөн баруун зүгт аглаг буйдын захад, Сидон голын баруун тал дахь, Мелекийн нутаг тийш аянаа хөөв.

4Мөн тэрээр өөрийн дуудагдсан байсан тэр Бурханы ариун жаягийн дагуу Мелек нутаг дахь хүмүүст зааж эхлэв; мөн тэрээр Мелекийн бүх нутаг даяар хүмүүст зааж эхлэв.

5Мөнхүү улиран тохиох дор аглаг буйдтай хиллэх нутгийн бүх хязгааруудаас хүмүүс түүн дээр ирэв. Мөн тэд бүх нутаг даяар баптисм хүртээв;

6Түүнчлэн тэрээр Мелек дэх ажлаа дуусгаад тэндээс одож, мөн Мелек нутгийн умардыг зорин гурав хоног аялав; мөн тэр Аммонайха гэж нэрлэгдсэн хотод ирэв.

7Эдүгээ өөрсдийн нутаг, мөн өөрсдийн хотууд, мөн өөрсдийн тосгод, тийм ээ, бүх жижиг тосгодоо ч анх тэдгээрийг эзэмшиж асан түүний нэрээр нэрлэх нь Нифайн хүмүүсийн заншил байв; мөн энэ нь Аммонайхагийн нутагт ч тийм байв.

8Мөнхүү улиран тохиох дор Алма Аммонайхагийн хотод ирээд тэрээр тэдэнд Бурханы үгийг номлож эхлэв.

9Эдүгээ Аммонайхагийн хотын хүмүүсийн зүрх сэтгэлд Сатан агуу суурь эзэлсэн байв; тиймийн тул тэд Алмагийн үгсийг дуулсан нь үгүй.

10Гэсэн хэдий ч тэрээр Сүнсээ уг хотод байсан хүмүүсийн дээр юүлээсэй хэмээн Алма оюун санаагаар ихэд ажиллаж, тэмцсэн; тэрээр түүнчлэн тэд наманчлалд баптисм хүртэж болохыг зөвшөөрөөсэй хэмээн хүчит залбиралдаа Бурханы өмнө өөртэйгөө тэмцэлдсэн ажээ.

11Гэсэн хэдий ч, тэд зүрх сэтгэлээ хатууруулж, түүнд хэлсэн нь: Болгоогтун, та бол Алма гэдгийг бид мэднэ; мөн та бол өөрийн уламжлалын дагуу уг нутгийн олон хэсгүүдэд өөрийн байгуулсан сүмийн дээрх дээд санваартан гэдгийг бид мэднэ; мөн бид танай сүмийнх бус, мөн бид тийм мунхаг уламжлалд итгэхгүй.

12Мөн эдүгээ бид таны сүмийнх биш учраас та бидний дээр хүчгүйг тань бид мэднэ; мөн та шүүгчийн суудлыг Нифайхад дамжуулан өгсөн; тиймийн тул та бидний дээрх ерөнхий шүүгч биш.

13Эдүгээ хүмүүс үүнийг хэлж, мөн түүний бүх үгсийг эсэргүүцэж, мөн түүнийг доромжлон, мөн түүний дээр нулимж, мөн түүнийг хотоосоо зайлуулсны дараа, тэрээр тэндээс одож мөн Аарон гэж нэрлэгдсэн хотын зүг аянаа хөөв.

14Мөнхүү улиран тохиох дор Аммонайхагийн хотод байсан хүмүүсийн ёс бусын учир их бэрхшээл мөн сэтгэлийн тарчлалыг туулан, тэрээр харуусалдаа дарагдан цааш аялж явтал, улиран тохиох дор Алма тийн харуусалд дарагдан байтал, болгоогтун Их Эзэний нэгэн тэнгэр элч түүнд үзэгдэж, өгүүлсэн нь:

15Адислагдсан болой та, Алма; тиймийн тул, тэргүүнээ өргө мөн баясагтун, учир нь танд баясах агуу шалтгаан буй; тодруулбал та түүнээс анхныхаа зарыг хүлээн авсан тэр цагаас Бурханы зарлигуудыг дагахад итгэлтэй байсан болой. Болгоогтун, үүнийг танд хүргэсэн нь би билээ.

16Мөн болгоогтун, таныг Аммонайхагийн хотод эргэн очиж, мөн уг хотын хүмүүст дахин номло хэмээн танд зарлиглахаар илгээгдсэн болой би; тийм ээ, тэдэнд номлогтун. Тийм ээ, тэд наманчлахгүй аваас Их Эзэн Бурхан тэднийг устгах болно гэдгийг тэдэнд хэлэгтүн.

17Учир нь болгоогтун, тэд таны хүмүүсийн эрх чөлөөг устгаж болохын тулд тэд энэ цагт бодолхийлнэ, (учир нь Их Эзэн ийн хэлдэг) энэ нь түүний өөрийнхөө хүмүүст өгсөн түүний тогтоолууд, мөн шүүлтүүд, мөн зарлигуудын эсрэг болох тэр болой.

18Эдүгээ улиран тохиох дор Алма Их Эзэний тэнгэр элчээс түүний зарыг хүлээн авсныхаа дараа тэрээр Аммонайха нутгийн зүг хурдан эргэлээ. Мөн тэрээр уг хотод өөр нэг замаар, тийм ээ, Аммонайха хотын өмнөдөд байх замаар нэвтрэв бөлгөө.

19Мөн тэрээр хотод орохдоо тэр өлсөж байв, мөн тэрээр нэгэн эрд хэлэв: Бурханы даруухан үйлчлэгчид та идэх юм өгөөч

20Мөн сайхь эр түүнд хэлэв: Би бол нифай үндэстнийх, мөн та бол Бурханы ариун бошиглогч гэдгийг би мэднэ, учир нь тэнгэр элч: Та хүлээн авах болно хэмээн үзэгдлээр хэлсэн тэр хүн бол та болой. Тиймийн тул, надтай хамт гэрт минь оч мөн би тантай хүнсээ хуваая; мөн та надад болон миний гэрийнхэнд адислал байх болно.

21Мөнхүү улиран тохиох дор мөнөөх хүн түүнийг гэртээ хүлээн авав; мөн тэр хүн Амюлек хэмээх нэртэй байв; мөн тэрээр талх, мах авчирч мөн Алмагийн өмнө тавив.

22Мөнхүү улиран тохиох дор Алма талхыг идэж цадав; мөн тэрээр Амюлекийг мөн түүний гэрийнхнийг адислав, тэгээд тэрээр Бурханд талархал мэдүүлэв.

23Мөн тэр идэж мөн цадсаныхаа дараа Амюлект хэлсэн нь: Би бол Алма, мөн уг нутаг даяарх Бурханы сүмийн дээрх дээд санваартан.

24Мөн болгоогтун, би энэ бүх хүмүүсийн дунд, илчлэлт хийгээд бошиглолын суу билгийн дагуу, Бурханы үгийг номлохоор дуудагдсан; мөн би энэ нутагт байсан мөн тэд намайг хүлээж авахгүй байлаа, харин тэд намайг хөөж тэгээд би үүрд энэ нутагт араа харуулах дөхөв.

25Гэвч болгоогтун, би дахин эргэж мөн энэ хүмүүст, тийм ээ, мөн тэдний алдсуудын талаар тэдний эсрэг гэрчлэхээр бошиглох ёстой хэмээн зарлиглуулав.

26Мөн эдүгээ, Амюлек, та намайг хооллож мөн оруулсан учир адислагдсан билээ та; учир нь би олон хоног мацаг барьснаас би өлссөн байв.

27Мөн Алма хүмүүст номлож эхлэхийн өмнө тэрээр олон хоног Амюлектэй үлдэв.

28Мөнхүү улиран тохиох дор хүмүүс алдсууддаа улам бүр лавширч байв.

29Мөн үг Алмад ирж хэлрүүн: Явагтун; мөн түүнчлэн миний зарц Амюлект хэл, явж мөн энэ хүмүүст бошиглогтун, өгүүлсэн нь—Наманчлагтун та нар, учир нь Их Эзэн ийн хэлнэ, та нар наманчлахгүй аваас би энэ хүмүүст уур хилэнгээрээ зочлох болно; тийм ээ, мөн би догшин хилэнгээ холдуулах нь үгүй.

30Мөн Алма, мөн түүнчлэн Амюлек, Бурханы үгсийг тэдэнд тунхаглахаар хүмүүсийн дунд одов; мөн тэд Ариун Сүнсээр дүүргэгдэв.

31Мөн тэдэнд хүч өгөгдсөн байв, үүний хэрээр тэд гянданд хоригдох нь боломжгүй болсон аж; бас хэн нэгэн тэднийг алах боломжгүй байсан аж; гэсэн хэдий ч тэд хүлэгдэж мөн шоронд хаягдах хүртлээ өөрсдийн хүчийг хэрэглэсэнгүй. Эдүгээ, энэ нь Их Эзэн өөрийн хүчийг тэднээр үзүүлж болохын тулд хийгдсэн бөлгөө.

32Мөнхүү улиран тохиох дор тэд одож мөн Их Эзэн тэдэнд өгсөн тэрхүү сүнс болоод хүчний дагуу хүмүүст номлож мөн бошиглож эхлэв.