Судрууд
Мормоны Ном


Алмагийн НомАЛМАГИЙН ХҮҮ АСАН

Гидеон дахь хүмүүст түүний хүргэсэн Алмагийн тэр үгс, түүний өөрийнх нь цэдгийн дагуу оршвой.

7 дугаар бүлэгт агуулагдав.

Бүлэг 7

Христ Мариагаас төрөх болно—Тэрээр үхлийн хүлээсийг тайлж мөн өөрийн хүмүүсийн нүглүүдийг үүрэх болно—Наманчилж, баптисм хүртэж, мөн зарлигуудыг дагадаг нь мөнхийн амьдралыг авах болно—Бузар муухай нь Бурханы хаант улсыг өвлөж чадахгүй—Даруу байдал, итгэл, найдвар мөн энэрэл шаардагдана. Ойролцоогоор мэө 83 он.

1Болгоогтун хайрт ах дүүс минь, би та нар дээр ирэх боломжтой болсны учир, тиймийн тул би өөрийн хэлээр та нарт ярихыг оролдьё; тийм ээ, өөрийн амаар, би шүүгчийн суудалд бүрэн баригдаж, би та нарт ирж чадахааргүй их ажилтай байсан учир, энэ бол би анх удаа та нарт хандан өөрийн амны үгсээр ярьж байгаагийн учир буюу.

2Мөн хэрэв шүүгчийн суудал миний оронд засаглах өөр нэгэнд өгөгдөөгүй байсан бол бүр энэ цагт ч гэсэн би ирж чадахгүй байх сан; мөн Их Эзэн их нигүүлслээр намайг та нар дээр ирэхийг минь зөвшөөрсөн билээ.

3Мөн болгоогтун, та нар өөрсдийгөө Бурханы өмнө даруусгаг, мөн та нар түүний ач ивээлийг гуйсаар л буйг олж мэдэх юм сан, би та нарыг түүний өмнө буруугүй байхыг олж мэдэх юм сан, би та нарыг Зарахемла дахь бидний ах дүүсийн адил хүнд байдалд ороогүй байгааг олж мэдэх юм сан гэсэн агуу их найдлага мөн ихээхэн хүсэлтэйгээр ирсэн билээ би.

4Гэвч Бурханы нэр алдаршиг, учир нь тэрээр надад мэдүүлж өгсөн билээ, тийм ээ, тэд дахин түүний зөв шударгын замд оруулагдсаныг нь мэдүүлэн үлэмж агуу баяслыг надад өгсөн билээ.

5Мөн надад орших Бурханы Сүнсний дагуу, би түүнчлэн та нарын төлөө баясах болно гэдэгт би найдаж байна; гэсэн хэдий ч та нарын төлөө баясах миний баясал Зарахемла дахь ах дүүсийн төлөө надад байсан шиг тийм их зүдрэлүүд мөн харууслыг туулснаас ирээсэй хэмээн би хүсэхгүй байна, учир нь болгоогтун, тэдний төлөө миний баясал нь их зүдрэл мөн харууслыг туулсны дараа ирсэн бөлгөө.

6Гэвч болгоогтун, би та нарыг өөрсдийн ах дүүсийн адил тийм ч их итгэлгүй байдалд ороогүй байх хэмээн найдаж байна; би та нарыг зүрх сэтгэлийнхээ бардамналд хөөрөөгүй хэмээн найдаж байна; тийм ээ, би та нарыг зүрх сэтгэлээ дэлхийн хоосон зүйлүүд дээр мөн баялгууд дээр тавиагүй хэмээн найдаж байна; тийм ээ, би та нарыг хиймэл шүтээн шүтдэггүй, харин үнэн бөгөөд амьд Бурханыг шүтэж, мөн хойшид ирэх нүглүүдийнхээ ангижралыг үүрдийн итгэлтэйгээр харуулдан хүлээсээр буй гэдэгт найдаж байна би.

7Учир нь болгоогтун, би ирэх олон зүйл буйг та нарт хэлнэ; мөн болгоогтун, тэд бүгдээс илүү чухал нэгэн зүйл буй—учир нь болгоогтун, Гэтэлгэгч өөрийн хүмүүсийн дунд ирж мөн амьдрах тэрхүү цаг тийм ч холгүй болжээ.

8Болгоогтун, тэрээр өөрийн зуурдын асарт орших цагтаа бидний дунд ирэх болно гэж би хэлээгүй; учир нь болгоогтун, энэ нь нөхцөл байхыг Сүнс надад хэлсэнгүй. Эдүгээ энэ зүйлийн хувьд би мэдэхгүй; гэвч энэ зэргийг, Их Эзэн Бурхан өөрийн үгийн дагуу тэр бүх зүйлийг хийх хүчтэйг би мэднэ.

9Гэвч болгоогтун, Сүнс надад энэ зэргийг хэлж, өгүүлсэн нь: Энэ хүмүүст хашгирч, хэлэгтүн—Наманчлагтун та нар, мөн Их Эзэний замыг бэлтгэ, мөн шулуун болох түүний замуудаар алхагтун; учир нь болгоогтун тэнгэрийн хаант улс ойртож байна, мөн Бурханы Хүү дэлхийн гадаргуу дээр ирэх болно.

10Мөн болгоогтун, тэр бидний эцэг өвгөдийн нутаг болох тэр Иерусалимд, Мариагаас төрөх болно, тэр нь онгон бүсгүй, Ариун Сүнсний хүчээр бүрхэгдэж мөн хөл хүнд болгогдож, мөн хүү төрүүлэх, тийм ээ, бүр Бурханы Хүүг тээгч болж сонгогдсон мөн хонгорхон нэгэн байх болно.

11Мөн тэрээр бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвчих болно; мөн энэ нь тэр өөрийн хүмүүсийн шаналал мөн өвчнүүдийг өөр дээрээ авах болно гэсэн тэрхүү үг биелэгдэж болохын тулд бөлгөө.

12Мөн тэрээр үхлийг өөр дээрээ авах болно, тэр өөрийнх нь хүмүүсийг хүлсэн тэрхүү үхлийн хүлээсийг тайлж болохын тулд бөлгөө; мөн түүний зүрх сэтгэл бие махбодийн дагуу нигүүлслээр дүүргэгдэж болохын тулд, тэрээр бие махбодийн дагуу өөрийн хүмүүсийг тэдний сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг мэдэж болохын тулд, тэрээр өөр дээрээ тэдний сул дорой чанаруудыг авах болно.

13Эдүгээ Сүнс бүх зүйлийг мэддэг; гэсэн хэдий ч Бурханы Хүү өөрийн хүмүүсийн нүглүүдийг өөр дээрээ авч болохын тулд, тэрээр өөрийн чөлөөлөлтийн хүчний дагуу тэдний зөрчлүүдийг арилгаж болохын тулд бие махбодийн дагуу зовох болно; мөн эдүгээ болгоогтун, надад буй гэрчлэл нь энэ болой.

14Эдүгээ та нар наманчилж, мөн дахин төрөх ёстойг би та нарт хэлнэ; учир нь хэрэв та нар дахин төрөхгүй бол тэнгэрийн хаант улсыг өвлөж чадахгүй хэмээн Сүнс хэлдэг; тиймийн тул ирэгтүн мөн наманчлалд баптисм хүртэгтүн, та нар нүглүүдээсээ угаагдаж болохын тулд, та нар дэлхийн нүглүүдийг зайлуулах, зөв шударга бус бүхнээс цэвэрлэж мөн аврах чадалтай, Бурханы Хурганд итгэлтэй байж болохын тулд бөлгөө.

15Тийм ээ, ирэгтүн мөн бүү эмээ, мөн та нарыг амархан дайрах, та нарыг доош устгалд хүргэхээр хүлэх нүгэл бүрийг хойш тавь хэмээн би та нарт хэлнэ, тийм ээ, ирэгтүн мөн үйлдэгтүн, мөн Бурхандаа та нар нүглээ наманчилж мөн түүний зарлигуудыг дагахаар түүнтэй гэрээ хийхэд бэлэн байгаагаа үзүүлж, мөн үүнийгээ энэ өдөр баптисмын усанд орсноор түүнд гэрчлэгтүн.

16Мөн үүнийг үйлдсэн мөн тэр цагаас Бурханы зарлигуудыг дагасан хэн боловч, мөнхүү тэр нь өөрт нь миний хэлснийг санах болно, надад гэрчлэх тэр Ариун Сүнсний гэрчлэлийн дагуу тэрээр мөнх амьдралыг авах болно тийм ээ, хэмээн түүнд миний хэлснийг тэрээр санах болно.

17Мөн эдүгээ хайрт ах дүүс минь, та нар эдгээр зүйлд итгэдэг үү? Болгоогтун, би та нарт хэлнэ, тийм ээ, та нарыг тэдгээрт итгэдгийг би мэднэ; мөн та нарын тэдгээрт итгэж буйг миний мэдсэн зам нь надад байх Сүнсний үзүүлснээр болой. Мөн эдүгээ миний ярьсан зүйлүүдийн талаар, тийм ээ, түүний талаарх та нарын итгэл хүчтэйн учир миний баясал агуу их болой.

18Учир нь та нарыг ах дүүсийнхээ адил хүнд байдалд бүү байгаасай гэсэн их хүсэл надад байсныг би та нарт эхлэлээс хэлсэн лугаа адил, үүнчлэн миний хүсэл хангагдсаныг би олж мэдлээ.

19Учир нь та нар зөв шударгын замууд дээр буйг би ухамсарлаж байна; та нар Бурханы хаант улс тийш удирдах зам дээр байгааг би ухамсарлаж байна; тийм ээ, та нар түүний замуудыг шулуутган үйлдэж буйг би ухамсарлав.

20Тэрээр муруй тахир замуудаар алхаж чадахгүй нь түүний үгийн гэрчлэлээр та нарт мэдүүлэгдсэнийг би ухамсарлав; тэрээр өөрийн хэлснээс буцах нь ч үгүй; бас түүнд баруунаас солгой гар тийш, өөрөөр хэлбэл зөв болох түүнээс буруу болох түүний тийш эргэхийн сүүдэр ч үгүй байдаг; тиймийн тул, түүний замнал нэгэн мөнхийн эргэлт авай.

21Мөн тэрээр ариун бус сүмүүдэд орших нь үгүй; бас Бурханы хаант улсад бузар эсвээс цэвэр бус нэг ч зүйл хүлээн авагдаж чадахгүй; тиймийн тул, бузар нэг нь өөрийн бузар байдалдаа үлдэх тэр цаг ирэх болно, тийм ээ, мөн энэ нь эцсийн өдөр байх болно гэдгийг би та нарт хэлье.

22Мөн эдүгээ хайрт ах дүүс минь, би та нарыг Бурханы өмнө хүлээх үүргийн тань мэдрэмжинд сэрээж болохын тулд, та нар түүний өмнө гэмгүйгээр алхаж болохын тулд, та нар хүлээн авсан түүнийхээ, та нар Бурханы ариун жаягийн дагуу алхаж болохын тулд би эдгээр зүйлийг та нарт хэлсэн бөлгөө.

23Мөн эдүгээ би та нарыг даруухан, мөн хүлцэнгүй бас эелдэг байгаасай хэмээнэ; харьцахад амархан; тэсвэр мөн тэвчээрээр дүүрэн; бүх зүйлд биеэ барьж ханддаг; Бурханы зарлигуудыг дагахдаа цаг үргэлж шаргуу; сүнсний бас биеийн аль алинд нь хэрэгцээтэй зүйлийг юуг боловч гуйдаг; өөрсдийн хүлээн авдаг зүйлүүдэд юуны төлөө боловч Бурханд талархлаа үргэлж эргэн мэдүүлдэг байгаасай хэмээнэ.

24Мөн та нар итгэл, найдвар мөн энэрлийг агуулж бай, тэгвэл та нар сайн үйлсээр үргэлж бялхах болно.

25Мөн та нарын өмсгөлийг толбогүй байлгаж, мөн өөрсдийн тань өмсгөлүүд бүр тэдний өмсгөлүүд мэт толбогүй учир, та нар эцсийн өдөр Абрахам, Исаак, мөн Иаков болон дэлхийн эхлэлээс байсан бүх ариун бошиглогчидтой хамт тэнгэрийн хаант улсад ахин гарахгүйгээр хамт суухаар хүргэгдэж болохын тулд Их Эзэн та нарыг адислаг.

26Мөн эдүгээ хайрт ах дүүс минь, надад гэрчлэх Сүнсний дагуу би эдгээр үгсийг та нарт ярилаа; мөн миний үгэнд хандсан та нарын үлэмжийн хичээнгүй байдал хийгээд анхаарлын учир бодгаль минь үлэмж баяснам.

27Мөн эдүгээ, та нарын дээр, мөн танай гэр орон мөн газар нутгуудын дээр мөн та нарын бог бас бод мал, мөн та нарын эзэмшдэг бүхний дээр, та нарын эмэгтэйчүүд мөн хүүхдүүдийн тань дээр, та нарын итгэл хийгээд сайн үйлсийн дагуу, Бурханы амар амгалан энэ цагаас хойш мөн үүрд оршиг. Мөн би ийн ярив. Амен.